Шинэ үе продакшны захирал Н.Ариунболд:Үлгэрийн хайр хоёрдугаар ангитай болно

2010/03/31
Share |
Хүмүүс: Н.Ариунболд | 
Шинэ үе продакшны захирал Н.Ариунболд:Үлгэрийн хайр хоёрдугаар ангитай болно

Шинэ үе продакшн үргэлж шинэ уран бүтээлээр үзэгчиддээ бэлэг барьж байдаг. Танай хамтлаг суүлийн үед уран бүтээлийн олз омог дүүрэн байх шиг?

Шинэ оны өмнө 2 дахь бүрэн хэмжээний кино болох “Үлгэрийн хайр” киногоо нээсэн. Энэ кино маань Английн зохиолчийн зохиолоос сэдэвлэсэн инээдмийн бүрэн хэмжээний кино юм. Киноны маань гол дүрд жүжигчин Ундраа, Эрдэнэт хотын театрын жүжигчин Жавзан бид 3 тоглосон. Киног маань манай Аси найруулсан байгаа. Мөн оны онилох инээд тогтлолтоо Улаанбаатар Паласт тавьсан. Он гараад сүүлийн 3 уран бүтээлийнхээ шилдэг тоглолтуудыг багтаасан тоглолтоо Соёлын төв өргөөнд хийсэн. Мөн 1 сарын дундуур Өвөр Монголын Өөртөө Засах оронд очиж цагаан сарын тоглолтод оролцсон.

Танай хамтлагийн хоёр дахь бүрэн хэмжээний кино болох “Үлгэрийн хайр” киноныхоо талаар товч танилцуулбал.

- “Үлгэрийн хайр” кино маань сайхан хайрын тухай өгүүлсэн. Үлгэрийн хайр гэхээрээ “худлаадуу” хайрын тухайн инээдмийн кино. Инээдэм гэдэг чинь өөрөө цагаахан. Үзэгчдийн инээх гэж ирж байгаа тэр сэтгэл дээр жүжигчдийн ур чадвар, сайн зохиол, сайн зураг авалт нийлж энэ кино бүтсэн. Ямар ч байсан үзэгчид алга ташиж байна. Киноны голоор алга ташиж байна гэдэг бол амжилт. Энэ бол амьд тоглолт биш шүү дээ. Мөн үзэгчид маань шалаа дэвсэж инээж байна, кино дуусахад зарим нь босч алга ташиж сэтгэл хангалуун гарч байгаа энэ бол киноны үр дүн юм. Үүнд манай хамтлагийнхан их баяртай байгаа. Удахгүй энэ киноныхоо 2-р ангийг хийх бодол төрсөн. Мөн киногоо орон нутгийн үзэгчиддээ толилуулна.

-Та өөрөө хамгийн их дурлаж, бүхий л сэтгэлээ зориулж бүтээсэн ямар уран бүтээл баялаг вэ?

-Янз бүрийн л дүр байдаг. Хүн ер нь хүүхдээ энэ миний том, энэ миний бага, энэ миний дагавар хүүхэд гэж ад үздэггүй эиэг эхийн хайраар хайрладаг шиг би өөрийнхее бүтээсэн дүрээ тэр нь том, энэ нь жижиг гэж боддоггүй. Яагаад гэвэл тухайн үед тэр дүр дээрээ үнэн сэтгэлээсээ хандаж ажилласан учраас миний бүх дүрүүд одоо хүртэл надад сэтгэлд байж байдаг.

-Манай сонины нэр “Эрчүүд ба эрүүл мэнд” Тэгэхээр яриагаа энэ сэдэв рүү хандуулья. Хувь хүн, эр хүний хувьд таны мөрөөдөл юу байдаг вэ?

-Мөреөдөл гэвэл олон юм байна. Гэр бүлийн хувьд гэвэл олон үр хүүхэдтэй болно, сайн эцэг, хүний сайн хань явна, үр хүүхдийнхээ хурим найран дээр сайхан буурай болчихоод нэр төртэй алдар гавъяатай сайхан явах юмсан гээд хүн болгонд янз бүрийн мөрөөдөл байдаг. Миний ойрын мөрөөдөж байгаа зүйл гэвэл Монголын хошин урлагийн өөрийн гэсэн байр, театртай болох юмсан л гэж боддог. Хошин урлагийн бүх л продакшнууд бүгдээрээ театрын статустай ажиллаж байгаа гэдэг ч эд нар маань өөрийн гэсэн байртай, өөрийн гэсэн зориулалтын газар тоглодог, өөрийн гэсэн бүхэл бүтэн багийг бүрдүүлж чадсан нэг том хошин урлагийн театртай болох юмсан л гэж боддог.

Театрынхаа хажууд соёл урлагийн томоохон сургуультай, тэр сургууль нь яг тайз дэлгэцийн жинхэнэ цөөн тооны чанартай залуучуудыг гаргадаг, тэр бүтээгдэхүүн болох залуучууд нь Монголд, Азид, дэлхийд мөрөө гаргахуйц сайн уран бүтээлчид байгаасай л гэж боддог.

-Урлагийн хүний хувьд бусад эгэл жирийн эрчүүдийг бодвол гоо сайхан, эрүүл мэнддээ нилээд анхаардаг байх. Таны хувьд гоо сайхан, эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг вэ?

-Үзэгчдийн өмнө гарна гэдэг их хариуцлага байдаг. Жүжигчин хүн бол урьд нь нийгмийн эд эс гэж ярьдаг байсан. Улсын зардлаар сургуулийг нь төгссөн, улсын театрт ажиллаж байгаа хүн бол улсын өмчид орж байсан. Нүүр амандаа бэртэл гэмтэл авах, гоо сайхан эрүүл ахуйдаа анхаарал тавихаас эхлээд өөрийнхөө эрүүл мэнд гадаад үзэмжиндээ их анхаардаг байсан. Харин одоо бол бид нар түүнээс ч өндөр шаардлага тавьж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр бид хувийн аж ахуйн нэгж өөрөө өөрсдийгөө санхүүжүүлж байна. Өөрсдөө орлого олж байна, түүгээрээ компаниа авч явна, мөн ахуй амьдралаа авч явж байна.

Тэгэхээр бидэнд өвдөх гэмтэх эрх байхгүй. Шаардлага хатуу өндөр байх тусам бид өөрсдөдөө анхаарах нь илүү өндөр болж байгаа юм. Би өглөө босоод аяга усанд 2 халбага зуун наст хийж уудаг. Ходоод эрүүл байвал хүний бүх эд эрхтэн эрүүл байдаг гэж боддог. Хүн уусан идсэнээсээ болдог болохоос унаж боссоноосоо болдоггүй. Тийм болохоор хамгийн түрүүнд ходоодоо гайгүй байлгах юмсан гэж боддог. Тэгээд хоолондоо нилээд анхаардаг. Гоо сайхны тал дээр тэр бүр анхаараад байдаггүй. Миний хань гоо сайхны янз бүрийн юм авчирсныг нь хааяа нэг түрхэж байдаг. Би яах вэ “эр хүнийг сорви, үрчлээ чимдэг, үрчлээ болгон нэг түүх өгүүлнэ шүү” гэж эхнэртээ хэлдэг. Үгэнд минь он цагийн үнэн шингэж ухаарлаа, үсэнд минь он цагийн хяруу унаж бууралтлаа гэдэг шиг үрчлээ болгон л нэг түүх шүү дээ гээд л эхнэрээ цаашлуулдаг. Манай гэр бүлийн хүн олны өмне гардаг хүн бас ингэж бай тэгж бай гэж зөвлөдөг. Аль болох арчилгааг дотроосоо л хийхийг илүүд үздэг.

-Гэр бүл гэдэг таныхаар…

-Ер нь амьдралыг эхлэх гэдэг бол амархан. Гэхдээ амьдралыг үргэлжлүүлж авч явна гэдэг хэцүү. Үргэлжлүүлж авч явсан амьдралыг нураах бас амархан. Дараа нь хичнээн харамсаад ч тэр цаг хугаиааг тэр бүхнийг эргүүлж авчирч чадахгүй. Ийм том хариуцлага руу орж байгаа залуучууддаа хандаж хэлэхэд амьдрал бол тоглоом биш. Энэ бол цэвэр ухаан. Ар гэр гэдэг бол хүний бат цайз байдаг. Ер нь аливаа хүний ар гэр тэр хүнийг тэжээж тэтгэж урам өгч урагшлуулж байдаг. Хүн ядарна, туйлдана, сэтгэл санаагаар унаж, амьдралд хөл алдах зүйл зөндөө л байгаа. Энэ бүхэнд ар гэр л түшиг тулгуур болж байдаг.

-Сүүлийн үед гэр бүл салалт их болсон. Ялангуяа судалгаагаар залуу гэр бүлүүдийн дунд салалт их байна гэсэн тоо гардаг. Үүний гол шалтгаан таныхаар юу гэж боддог вэ?

-Залуу гэр бүлүүдийн салалт нийгмээс болж байна. Нийгмийн урсгалд залуучууд хөл алдаж байна. Тэр нь юу гэвэл менгөгүйдэл, ажилгүйдэл, залуу хүний өмсөж зүүх гэсэн хүсэл, санал бодлоо гүйцэлдүүлэхэд нь тулгарч байгаа янз бүрийн бэрхшээл, албан байгууллагад очиход тэнд удаан жил ажилласан хүмүүсийн зан харьцаа гэх мэт залуу хүнд нийгмээс нөлөөлж байгаа зүйлүүд маш их байна. Мөн хадмуудын харилцаа гээд энэ болгон дээр залуучууд маань хөл алдаад байгаа юм болов уу гэж боддог.

-Амьдралын хэв маяг, ажлын ачаалал, замын түгжрэл гээд олон зүйлс биднийг стресст оруулдаг. Таны хувьд энэ бухимдлаа хэрхэн тайлдаг вэ?

-Би 7 хоногтоо нэг удаа гэр бүл, найз нөхөдтэйгээ ууланд агаар салхинд гардаг. Саяхан л гэхэд хөдөө яваад Улаанбаатарын 22-ын товчоогоор орж ирэхэд л Улаанбаатарыг дээрээс нь саарал утаа дарчихсан. Машинтай орох уу байх уу гэж бодсоор амьсгаагаа түгжээд орсон. Ер нь яваандаа Монголд том уушгины эмнэлэг их ашигтай болох байх гэж нэг хүн хэлж байсан түүнтэй адил удахгүй ходоодны том эмнэлэг ашигтай ажиллах байх. Дээрээс нь архи их ууж байгаатай холбоотой элэгний эмнэлэг ашигтай ажиллах байхаа. Үнэхээр зүрх өвдөж байна.

-Утаанаас гадна Монголчуудын санааг зовоож байгаа бас нэг асуудал бол хүнсний аюулгүй байдал.

-Бид нар өөрсдөө 60, 70 жил гурилаа тээрэмдээд, ypгaцaa тариад, ногоогоо идээд болоод л байсан. Социализмийн үе гээд л буруутгаад байсан болохоос биш тэр үеийн хүмүүс зорилготой байсан. Социализмийн төлөө ирэх 5 жилийн гавшгайч болохын төлөө, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхийн төлөө ах нар, буурай нар маань хүсэл мерөөдөлтэй байсан. Өнөөдөр харин тэр үзэл сурталтайгаа цуг бүх юмаа нураачихсан хүмүүс чинь мөрөөдөл, зорилгогүй болдог юм байна. Одоо бидний ганцхан зорилго юу болсон гэхээр урт наслах юмсан, эрүүл байх юмсан гэж өерийнхөө өмнө л зорилго тавих болчихоод байна. Тэгэхээр хүнсний аюулгүй байдал дээр манайхан гадаад дотоодоос янз бүрийн юм авчирч байна. Он удаан жил дарчихсан юм гаргаж л байна, он сарыг нь янзалчихсан бүтээгдэхүүн гаргаж л байна. Энэ бол ядуу орны ядуу л эмгэнэл. Өнөедөр иргэд маань юу идэж ууж байна, иргэдийн маань амьдрал ямар байна, иргэдэд маань юу хэрэггэй байна гэж санаа тавьж байгаа хэн ч алга.

-Хүний амьдралд сайхан дурсамжууд олон байдаг. Та хамгийн сайхан дурсамжаа бидэнтэй хуваалцаач.

-Жаргалтай үе гэвэл үр хүүхэдтэй болохоос эхлээд олон зүйл байна л даа. Гэхдээ хүн ээж аавыгаа баярлуулах шиг хамгийн сайхан юм байдаггүй юм билээ. Би ерөнхийлөгч Н.Энхбаяр гуайгаас алтан гадас гэдэг төрийн дээд одон медаль аваад гарч ирэхэд 70 гарсан аав ээж хоёр маань менгөн аягатай сүү бариад уйлаад зогсож байх шиг сайхан юм надад байгаагүй. Аав ээж хоёр минь төрийн ордны хашааны гадаа зогссон болохоос орж үзээгүй. Тэр үед аав ээж хоёрыгоо баярлуулж байхад надад үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байсан. Аав ээж хоёр маань хоёулаа урлагийн хүн. Дөрвөн хүүхдээс нь ганц урлагаар явсан хүүхэд нь түмэн олон төрийн хүндэтгэл хайр хишгийг хүртэж аав ээжийгээ амьдад нь баярлуулсандаа баярладаг.

-Жаргалтай эрүүл амьдрахын тулд хүнд юу хэрэгтэй вэ?

-Манай ард түмэн өмсөж зүүхдээ анхаардаг их гангалах дуртай ард түмэн. Би гадаадад явж байхад гадны хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө хөвөнтэй өмд өмсөөд зузаан гутал өмсөөд, ороолт малгайгаараа толгойгоо ороочихсон явж байгааг хардаг. Манайхан болохоор яаж харагдаж байгаа бол гэж бодохоос энэ надад ямар хэрэгтэй вэ, үүнийг емссөнөөрөө би эрүүл мэнддээ анхаарч байна гэж боддоггүй. Хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн төлөө еөрөө л зүтгэх хэрэгтэй.

-Эмэгтэй хүний ямар зан чанар танд таалагддаг вэ?

-Эмэгтэй хүн байгалиасаа гоо үзэсгэлэнг өөртөө агуулсан байдаг. Тухайн эмэгтэй хүн бусдад яаж ч харагдаж болно. Тэр эмэгтэйн гоо сайхныг харж, түүнд дурлах нэг залуу дэлхийн нэг буланд явж л байдаг. Хүн болгонд таалагдах албагүй. Би эмэгтэй хүнийг ийм байх ёстой тийм байх ёстой гэхээсээ илүү эмэгтэй хүнийг хичээнгүй байх ёстой гэж боддог. Номонд хичээнгүй, ажилд хичээнгүй, амьдралдаа хичээнгүй. Хичээнгүй гэдэг үгэнд зорилго, хөдөлмөрч байдал, итгэл зүтгэл, хайр дурлалдаа хандах хандлага, бүх юм орно. Эмэгтэй хүнийг өөрөө өөрийнхөө төлөө гоо сайхныхаа төлөө тууштай явдаг тийм л хичээнгүй байгаасай гэж боддог.

-Таныхаар сайхан бүсгүй гэж хэн бэ?

-Сайхан эмэгтэй гэдгийг хүмүүс янз бүрээр хэлдэг. Миний хувьд бол сайхан байхын тулд эмэгтэй хүнд байх ёстой бүх чанар байж л сайхан болох байх. Гоо сайхан, сайхан сэтгэлтэй, хичээнгүй байдалтай гээд бүх юм байж л тэр сайхан эмэгтэйн тоонд орох байх. Муухай эмэгтэй гэж байдаггүй яагаад гэвэл тэд бүгдээрээ ээж болдог гэсэн үг байдаг.

Ярилцсан К.Ариунтуяа Эрүүл ба эрүүл мэнд сэтгүүл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.