Д.Хүрэлхүү: Ямар олон хүн залгасан гээч

2010/03/31
Share |
Хүмүүс: Д Хүрэлхүү | 
Д.Хүрэлхүү: Ямар олон хүн залгасан гээч

Жүжигчин Д.Хүрэлхүүтэй таарлаа. Түүнийг “Нас барсан” хэмээх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт шар хэвлэлүүдээр ниссэн. Үүнд уран бутээлч маань хэрхэн эмзэглэснийг сонирхлоо.

-Та дажгүй юу?

-Дажгүй ээ. Би яахав дээ. Бие, оюун санаа бүх зүйл маань бүрэн байна, жүжигчин Хүрлээ байдгаараа байгаа. Ямар нэгэн зүйлээ алдаагүй, бас үхээгүй.

-Яагаад ийм мэдээлэл гарсан юм болоо?

-Надтай адилхан нэртэй, эсвэл адилхан зүстэй хүн л нас барсан юм байлгүй. Тэгээд л нэг сонин нь нэг сайн юм бичих гээд л алдаа гаргажээ гэж бодсон шүү дээ.

-Та яаж хүлээж авсан бэ?

-Зүгээрээ. Би эхлээд мэдээгүй байсан. Тэгсэн манай найзууд болон таньж мэдэхгүй хүмүүс над руу их ярьсан. Зарим нь “Жүжигчин Хүрлээ мөн үү” гээд асуудаг. “мөн байна” гэхээр санаа нь амарсан байдалтай “Аан” гээд л тавьчихна. Зарим нь ч “Хүүе, хаая тэгсэн байна, ингэсэн байна” гээд л орилж гарна. Ямар олон хүн залгасан гээч. Гэхдээ миний хувьд нэг их эмзэглээд яахав гэж бодсон.

-Сүүлийн үед юу хийж байна. Хошин урлагаа орхио юу?

-Орхисон гэж хэлж болохгүй л дээ. Сүүлийн үед нэг нэвтрүүлэг дээр ажиллаж байна. Болоогүй байхад зарлаад яахав. Ирэх тавдугаар сараас үзэгчдэд хүрнэ.

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.