УЛСЫН НААДМЫН ҮЗҮҮР ТҮРҮҮНД ГАРМААР УВСЫН ЗААН Б.ГАНБАТ

2010/03/31
Share |
Хүмүүс:
УЛСЫН НААДМЫН ҮЗҮҮР ТҮРҮҮНД ГАРМААР УВСЫН ЗААН Б.ГАНБАТ

БАЯНАА АВАРГА ИРЭЭДҮЙН АВАРГЫГ МЭДЭЖ БАЙНА ГЭНЭ!
Дархан аварга Х.Баянмөнх хорь гаруй жил наадмьн тархинд барилдсаны хувьд залгаж гарч ирсэн залуусаас хэн нь явцтайг хэлж мэднэ гэдэгт бөх сонирхогчид эргэлзэхгүй итгэж байсан үе. Яг энэ үед Баянаа аварга "Би ирээдүйн аваргыг мэдэж байна" гэсэн ярилцлага өгсөн юм. Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Д.Сумьяа-базар, А.Сүхбат тэгээд араас нь БГанбат дэрийж гарч ирчихээд ирээдүйн аваргын алдрыг эхэлж хүртэх эсэхээ ана мана үзэж байсан цаг л даа. Баянаа аварга яагаад ч юм өөрөө эхлүүлсэн сенсацидаа элдэв хариулт хэлэлгүй хав дарсан. Харин олон түмэн учрыг нь олж ядахдаа Увсаас ирээд удаагүй байгаа улаан хацартай залуу буюу Батжаргалын Ганбатыг хэлж дээ гэж таасан юм. Тэр үед Ганбат үнэхээр шагшуулж байлаа. Удамтай, таримал залуус "ургаж" гарч ирчихээд үеийнхнээсээ илт тасарч эхлэх үед У всаас дөнгөж ирсэн залуу тэднийг шидээд эхэлж билээ. Г.Өсөхбаяр, Б.Гантогтох, Д.Сумьяабазар гээд бүгд монгол бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн бөхчүүдийн удам байлаа. Харин Цэдэндамбын Цэрэнпунцаг ахтай зэрэгцэн зодоглоно. А.Сүхбатыг бүр төрөхаөс өмнө Баянаа аварга түүний ээж Алтангэрэл гуай дээр очиж ном уншуулдаг байсан тухай улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуай нэгэнтээ ярьсан нь бий. Энэ мэтээр Б.Ганбатаас бусад нь бөхийн хүрээнд аль хэдийнэ танил болсон залуус байлаа. Харин хавирдаг хэмээх Б.Ганбат хамгайн содон нь байсан билээ.

Үргэлжлэлийг эндээс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.