"Аватар" 2 дэлхийг донсолгох болно

2010/03/31
Share |
Хүмүүс:

Нээлтээ хийсэн даруйдаа 58 сая ам.долларын ашиг олж "Харанхуйн хvлэг баатар" буюу "Бэт Ман шинэ домог"
киноны дараа жагссан "Аватар" кино нь тун удахгvй хоёрдугаар ангиа vзэгчдийн хvртээл болгох гэнэ. Хэдэн долоо хоногийн ємнє бид та бvхэндээ тус киноны зохиолч Жэймс Камеронтой хийсэн ярилцлагыг нийтэлж байсан. Тэрбээр ярилцлагдаа "Хvн хэрвээ єєр ямар нэгэн биетийг удирдаж чаддаг бол яах вэ гэж би бодсон. Тэгээд л энэ киног хийх санаа анх тєрсєн. Аватар бол миний cop бvтээл" гэж хэлж байсан.

Харин энэ удаа уншигч та бvхэндээ "Аватар" киноны дууны продюссер Паул Фроттертэй "Пандора" болон ирэх онд нээлтээ хийх "Аватар 2" буюу "Гаригт эргэж ирсэн нь" хэмээх шинэ киноны талаар ярилцлаа.
-"Аватар" кинонд уугуул нутгийн оршин суугчид Нави хэмээх харийн хэлээр ярьдаг. Энэ хэлийг зохиоход хэцvv зvйл нь юу байсан бэ?

-Тус хэлний єгvvлбэр зvйд их цаг шаардсан. Хэлний утга нь ямар байх, ямар дуудлагатай байж єгvvлбэртэйгээ зохицох гэх тал дээр илvv анхаарч ажилласан. Бас єгvvлбэрт орж байгаа vгс нь хоорондоо уялдаатай сонсогдох ёстой гэх мэтээр, их чармайж ажилласан л даа. Пандорын уугуул нутгийнхны нvvрний хэлбэр болоод гадаад тєрхєнд нь таарсан аялага гаргаж ирэх шаардлагатай болсон.

-Нави нь дэлхийн олон хэлнvvдээс алинтай нь дуудлага, хэв шинжээрээ илvv дєхєж очсон бэ?
-Дэлхий дээрх хэлнvvдээс тэгэж дєхєж очсон хэл байхгvй. Нави бол тэс єєр ертєнц. Хэлний дуудлага, аялага, дvрэм, зохицол нь аль ч хэлийг дагуулахгvй шинэ нээлт болсон гэж хэлж болно. Чи Навигийн онцгой найруулга зvйг олж харж чадвал энэ нь ямар их ялгаатай гэдгийг олж мэдэх болно. Мэдээж vvнийг дэлхийн хэлнvvдийн дvрмээс жишээ авч зохиосон. Гэхдээ энэ нь ойролцоогоор 120 гаруй хэлний нэгдлээс бvрдсэн. Заримдаа энэ нь Зvvн Ази, Франц хэлтэй адил байдаг бол бас Герман, Итали хэлтэй адилхан санагддаг. Ерєнхийдєє гэж хэлэхэд энэ нь дэлхийн нэгдсэн хэл гаж хэлж болно. Яг л библи дээр гардаг шиг. Анх дэлхийн бvх vндэстэн нэг хэлтэй байсан гэж бичсэн байдаг. Нави бол тэр хэл нь юм.
-Таны бодлоор Нави нь дэлхийн дараагийн vндсэн хэл болж чадах уу?
-Би єєрийнхєє веб сайтад Навигийн хэлний хичээлийг тавьсан. Харин эх дэлхийн хоёр дахь хэл болох тухайд єндєр магадлалтай гэж би бодож байна. Vндэстэн бvрийн хэлний онцлогийг агуулсан болохоор энэ нь хэн бvхэнд сурахад хялбар байх болно.
-Нави хэл дээр ямар ч хараалын vг байхгvй гэсэн энэ vнэн vv?
-Тийм ээ, энэ vнэн. Пандорт маш олон овог аймгууд байдаг ч хэзээ ч бие биенээ хараасан, доромжилсон vг хэрэглэдэггvй. Нави хэлэнд хамгийн муухай vг нь "Пксасик" буюу "эндээс яв" гэсэн vг юм.

-Тэгвэл Нави хэлээр "би чамд хайртай" гэхийг юу гэдэг вэ?
-Би чамайг харж байна гэхийг "Оел Нгати Камейе" гэдэг. Харин би чамд хайртай гэхийг "Енга яавнер Лу Оер" гэдэг.
-Тэгвэл одоо Пандорын талаар ярилцъя. Пандорыг бvтээхэд гурван хэмжээст программ ашигласан гэсэн. Гаригийг тэр чигээр нь програмаар хийсэн vv?
-Яг ч бvхэлдээ биш. Пандор бол шинжлэх ухааны ямар нэгэн байгууламжгvй жинхэнэ байгалийн онгон догшин газар. Гаригийг бvтээхэд хоёр жил хагасын хугацаа зарцуулсан. Мєн зарим нэг дархан цаазтай газруудын зургийг авч оруулсан л даа.
-Пандорыг хийхэд яагаад тийм их цаг шаардсан юм бэ?
-Эхний хагас жилдээ бид єєрсдийн техникийг шинэчилсэн. Тэгээд дараа нь жинхэнэ ажилдаа орсон.
-Гаригийг бvтээхэд хэцvv зvйл нь юу байсан бэ?

-Жэймс Камерон бол гайхалтай зохиолч. Тэрбээр анх "Титаник" хэмээх киноны зохиолыг бичсэн. Тэр нь одоог хvртэл дэлхийн хамгийн шилдэг хэвээрээ байгаа. Тvvний энэ гайхалтай авъяас нь бидний киногоо амжилтад хvргэхэд гол тvлхэц нь болж єгсєн гэж хэлж болно. Пандорыг хийхэд тийм ч хэцvv байгаагvй. Учир нь зохиол дээрээ ноён Камерон уг гаригийг гайхалтайгаар дvрсэлж єгсєн байсан. Мєн ямар нэгэн бэрхшээлтэй зvйл тулгарах бvрт бид тvvнийг єєрсдийн техникийн хvчээр ядах юмгvй шийдвэрлэсэн.
-Тэгвэл киног хийхэд ямар ч саадгvй байсан гэсэн vг vv?
-Яг ч тэгж хэлж болохгvй. Кино хийнэ гэдэг тийм ч амар зvйл биш. Зєвхєн Пандорыг хийлээ гээд кино бvтчихгvй шvv дээ. Жvжигчид тоног тєхєєрємж гээд л асуудал зєндєє байсан.
-Киног хэзээ хийж эхэлсэн бэ?
-Кино маань нэлээд эрт эхэлсэн л дээ. Зохиолч Жэймс Камерон 1985 онд зохиолоо бичсэн гэдэг. Тэгээд 2006 оны арванхоёрдугаар cap гэхэд киноны зураг авалтанд орсон.

-Яагаад тийм хожуу зураг авалтаа хийсэн юм бэ?
-Учир нь тэр vед уг киног авах техник нь байгаагvй. 2006 он гэдэг чинь хvн тєрєлхтєн дєнгєж чулуун зэвсгийн vеэсээ салж гурван хэмжээст ертєнцєд хєл тавьж байсан vе. Тиймээс Камеронд хvлээхээс єєр аргагvй байсан. Тэрбээр нэг удаа надад хэлэхдээ би энэ киног хийх гэж 15 жил хvлээсэн гэж байсан юм. "Аватар" бол Камероны хамгийн том хvсэл мєрєєдєл нь байсан гэж хэлж болно.
-Кино гарсан даруйдаа дэлхийг байлдан дагуулж чадсан. Киноны амжилтын талаар дурьдахгvй юу?
-"Аватар" нь нийтдээ 56 номинацид нэр дэвшсэнээс 25-д нь ялж, мєн гурван оскарын шагнал авсан. Шvvмжлэгчид ч гэсэн киног сайшаан магтаж байсан. "Аватар" бол "Оддын дайн" киноны дараа орох хамгийн шилдэг бvтээл болж чадсан гэж би хувьдаа боддог. Vvн дээр Камерон ч санал нэгтэй байдаг.
-Киноны амжилтад хvрэх болсон шалтгаан нь юу вэ?

-Хариулт нь тун энгийн. Энэ 100 хувь Камероны ач гавъяа. Тэрбээр “Terminator", "Хvн аалз", "Титаник" гэх зэрэг бvтээлvvдийг туурвисан нэгэн. Тэр л зєвхєн энэ киног зохиож чадах байсан.
-"Оддын дайн" киног гарсаны дараа тvvний тоглоомнууд маш ихээр борлогдож байсан гэсэн. Харин "Аватар"-ын хувьд?
-"Оддын дайн" бол гурван хэмжээст технологийн эх vvсвэр гаж хэлж болно. Ерєнхийдєє гурван хэмжээст технологийн сvр хvчийг жинхэнэ утгаар нь гаргасан бvтээл болсон. "Аватар" киноны персонал болон макет (загвар) тоглоомнууд vйлдвэрлэгдсэн єдрєє л хэдэн арван саяар зарагдаж чадсан. Тvvгээрээ "Оддын дайн" киноноос илvv гарч чадсан.
-Хэрвээ "Оддын дайн" кино хийгдээгvй байсан бол "Аватар" дэлхийн шилдэг зєгнєлт кино болж чадах байсан болов уу?
-Мэдээж vгvй, Хэрвээ "Оддын дайн" кино хийгдээгvй байсан бол "Аватар" болон бусад бvх уран зєгнєлт кинонууд хийгдэхгvй байсан. Тэр бол гурван хэмжээст технологийн гол суурь нь юм.

-Персонал тоглоомний хувьд хэр єргєн тархсан бэ?
-"Аватарын" тоглоомнуудаас хамгийн эрэлт хэрэгцээтэй нь персонал тоглоом нь байсан. Мєн ХЬох-360, Рс мєн PSP дээр илvv их ашиг олсон. Хvн болгон пандорт єєрсдєє очиж vзэхийг хvсэж байсан.

-Тоглоомыг нь киноноосоо илvv сонирхолтой болсон гэж зарим хvмvvс ярилцах юм?
-Тоглоомыг бид киноны тvvхээс сэдэвлэн бvтээсэн. Яг ч илvv гэж хэлж чадахгvй л дээ. Кино театрт очоод vзэх нэг єєр, харин єєрєє тэр бvх айдас, эр зориг гэх сэтгэлийн хєдєлгєєнvvдийг мэдэрнэ гэдэг нь бас єєр шvv дээ. Аль нь дээр гэдгийг зєвхєн тэд л шvvнэ.

-Киноны хоёрдугаар ангийн талаар юу гэж бодож байна. Кино vргэлжлэх vv?
-Бид vvнийг ингээд тєгсгєхийг хvсээгvй. Камерон ч vvнийг эрс эсэргvvцсэн. Энэ киног хийх гэж тэр бvтэн арван таван жил хvлээсэн. Тиймээс ингээд орхихыг хvсээгvй. Хоёр дугаар анги нь тун удахгvй гарах болно. Тэгээд ч "Аватар" бол "Титаник" шиг дахин давтагдашгvй бvтээл юм. Шvтэн бишрэгчид маань ч гэсэн шинэ кинонд оруулах саналаа явуулж байгаа.

-Шинэ ангид нэгдvгээр ангидаа тоглож байсан гол дvрvvд маань солигдох уу?
-Мэдээж vгvй, гол дvрvvд маань тоглодгоороо тоглоно. Харин хэдэн дvрvvд нэмэгдэж орно.
-Хоёрдугаар анги нь ємнєхєєсєє шинэ зvйл юу байх вэ. Араатан амьтад, шинэ дайсан гээд л?
-Шинэ анги маань "Аватар 2" “Гариг дээр эргэн ирсэн нь" гэсэн нэртэйгээр гарах болно. Мэдээж шинэ амьтад болон бусад зvйлс нэмэгдсэн байгаа. Тvvнийг vзэгч олондоо гэнэтийн бэлэг болгох болно. Тиймээс одоо хэлж чадахгvй.

-Шинэ анги хэзээ нээлтээ хийх вэ?
-Одоо дєнгєж киноныхоо зохиолыг бичиж байгаа. Дараа оны дєрвєн сардаа багтааж гаргах тєлєвлєгєєтэй байна. Бид vзэгчдээ хvлээлгэхгvй гэж их хичээж байгаа. Тиймээс маш шахуу ажиллаж байгаа. Гэсэн ч бид ямар нэгэн эрсдэл гаргахыг хvсэхгvй байна.

-Тэгвэл тоглоомнд "Аватар" киноны шинэ ангид байгаа зvйлсээс орсон уу?
-Vгvй, Шинэ анги дээр гарч байгаа зvйлсийг бид vзэгчиддээ гэнэтийн бэлэг болгон барих болно.
-Кино анх яаж бvтсэн бэ?

-Камероны толгойд энэ санаа гэнэт л ороод ирсэн гэж хэлсэн. Тэр бол дэлхийн хамгийн гайхалтай зохиолч. Тэрнээс vргэлж л шинэ содон санаа гарч ирдэг. Тэрээр "Хvн аалз" киногоо хvртэл гэнэтхэн бодож олсон гэсэн. Гэртээ "Vндэсний газар зvйн сувгийг" vзэж байхдаа хэрвээ хvн аалз шиг чадвартай байвал яах вэ хэмээн бодож байсан. Тэгээд л энэ киног бичих санаа тєрсєн аж.

-Камерон бол уран зєгнєлт киноны загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг нэгэн. Vvнийг тvvний бvтээсэн олон кинонууд баталдаг. Тэр дахин єєр кинон дээр ажиллаж байгаа болов уу?
-Vгvй байх гэж бодож байна. Тэрээр одоо "Аватар 2"-ын зохиолд анхаараад зав байхгvй байгаа. Тэр нэг юм хийнэ гэж шийдсэн л бол тэрийгээ юу ч болж байсан дуусгадаг хvн.

-Vзэгчид шинэ ангийг тэсэн ядан хvлээ байгаа. Шинэ ангийн хувьд нэмж хэлэх зvйл байна уу?
-За яахав. Шинэ ангид маань киноны гол дvрийн баатар болох "Жэй" энэ удаад зєвхєн пандорыг бус дэлхийгээ аврах болно.

-Бидэнд цаг гарган ярилцлага єгсєн танд баярлалаа. Уншигчиддаа хандаж хэлэх vг байна уу?
-Удахгvй гарах "Аватар 2" “Гаригт эргэн ирсэн нь" кино та бvхнийг гайхшруулах болно. Энэ шинэ анги дэлхийг доргиосон зvйл болох болно. Мєн энvvхэндээ л гэж хэлэхэд энэ “Оддын дайн”-аас хол давсан кино болох болно гэж би амлаж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить Кокаин в Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº Купить экстази в Петров Вал Купить Кокаин в Тюмени Купить Марки в Мезень Готовые закладкР¸ в харьковРµ Метадон в СеверомР¾Ñ€ÑÐºÐµ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вБоровск-1 в томске купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КостромРµ купить закладкР¸ в КораблиР½Ðµ ЗакладкР¸ бошки в ЛабытнаР½Ð³Ð¸ бошки в Елабуге Спайс россыпь в МариинсРºÐµ КристалР»Ñ‹ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ купить в уфе ЗакладкР¸ шишки в НаволокРµ ЗакладкР¸ лирика в КолпашеР²Ðµ Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в СемикарР°ÐºÐ¾Ñ€ÑÐº Методон в Елабуге Купить Первый СоветскР¸Ð¹ Соль в ДагестаР½ÑÐºÐ¾Ð¼ Огне MDMA в ЧерепанР¾Ð²Ðµ Psilocybe в НовоалтР°Ð¹ÑÐºÐµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ð¥Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Буинске Купить МЕФ МагнитоР³Ð¾Ñ€ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ соли в евпаторР¸Ð¸ Купить закладкР¸ марки в Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить АмфетамР¸Ð½ в Кимовск Купить закладкР¸ шишки в Волжске
IP:91.204.14.184  2018-03-17 18:10:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.