Эх орны хишгийг иргэн бүр хүртэх учиртай

2010/03/31
Share |
Хүмүүс:
Эх орны хишгийг иргэн бүр хүртэх учиртай

Эх орны хишиг болох 120 мянган төгрөгийг иргэн бүрт тараах ажил энэ сарын 15-наас эхэлнэ. Гэтэл эх орныхоо хишгээс хүртэж чадахгүй болсон иргэд гомдоллоо. Орон сууцны 00-ийн өрөөнд амьдардаг иргэд энэ халамжийн үйлчилгээнд хамрагдахааргүй болсон гэнэ. Мөн оршин суугаа газар нь хаяг адрессгүй, гэр хорооллын задгайд амьдардаг иргэд ч эх орныхоо хишгээс хувь хүртэж чадахгүй болсон гэлээ.
Тэд бол Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэд. Эх орныхоо хишгийг авахаар бичиг баримтаа бүрдүүлэхээр хороон дээрээ очтол нийгмийн ажилтан нь тэднийг хүлээж аваагүй аж. Учир нь оршин суугаа хаяг байршил тодорхойгүй учраас цохолт хийж өгөхгүй гэж буцаасан байна. Харин Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас энэ мөнгийг "Монгол Улсын иргэн л бол авна" гэж тайлбарлаж байгаа. Амьдрал дээр ам ажил хоёр ингэж л зөрж байна даа.

Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.