BAT "үгээ хэлжээ"

2010/04/01
Share |
Хүмүүс:
BAT

Хүчирхэг хоолойтой бүсгүйчүүдээр sound track-аа дуулуулж эхний менежмэнтээ амжилттай хийсэн продюссер BAT-ийн “Аз ойрхон” нэртэй МУСК тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Хошин урлагийнхантай барьцаж, рок попынхноос түрүүлж хөдөлсөн BAT киногоо бүтээх гэж ёстой л үгээ хэлж үсээ зулгаасан дуулдана билээ. Бусад хүмүүс шиг санхүү мөнгөний асуудалд бага өртсөн ч мэргэжлийн бус хүн гэдэг үүднээс нь түүний уран бүтээлд гоочлонгуй, дээрэнгүй хандсан мэргэжилтнүүд мэр сэр байсан гэх. Тийнхүү туршлагатай хүмүүсийн тус дэмийг хүртэж чадалгүй урмаа хугалуулж орхисон реппер залуу  маань киночдод тун ч талгүй хандаж байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр BAT кино хийхийн зовлонг бишгүй амссан ч “Аз ойрхон” уран сайхны кино үзэгчдэд аз жаргал, гэрэл гэгээг илүүтэй мэдрүүлнэ гэсэн шүү. Дашрамд хэлэхэд тус киноны тасалбарыг худалдаж авсан хүн бүр Лос Анжелес явах сугалаанд оролцох эрхтэй болох юм билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.