Уянгалянхуа гэртээ байхаас залхаж уран бүтээлч болохыг хүсч байна

2010/04/01
Share |
Хүмүүс: Т Уянгалянхуа | 
Уянгалянхуа гэртээ байхаас залхаж уран бүтээлч болохыг хүсч байна

Бэлтэй айлын эзэгтэй болсноор бараг л гэрээсээ хамраа цухуйлгахаа больсон Монголын сайхан бүсгүй Уянгалянхуа ойрмогхоноос уран бүтээлээ санагалзаж, урлагийн найзууддаа бяцхан атаархаж суудаг ажилтай болсон гэнэ шүү. Хэзээ ч гэрийн авгай байхаас уйддагүй мисс хэмээх тодорхойлолттой үлгэр жишээч МАКС групийн тэргүүн хатагтай ийн гэгэлзэх болсон нь загварын тайзтай огтохон ч холбоогүй аж. Тун залуугаараа сайхан эхнэр, сайн ээж болсон мисс бүсгүй маань эзэмшсэн мэргэжлээ л ихэд үгүйлэх болсон байна. “Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа” зэрэг МУСК-уудын гол дүрд тоглосон Уянгаа уг нь жүжигчиний мэргэжлээрээ тууштай ажилласан бол нэг юм дуулгах л байсан гэдэг. Тайз дэлгэцийн од болохын оронд нөхрийнхөө сонирхолд хүртэл дурлан, морь мал хөөцөлдөж одсон мисс бүсгүй маань нэгэнт гэртээ байхаас залхаж эхэлсэн бол гэр бүлийн аз жаргалын төлөө хувийн карьераа золиослосон он жилүүдээ нөхөж, шаргуухан уран бүтээлд орох цаг хэдийн болсны дохио биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.