Мадонна охиноо өөрийнхөө кинонд тоглуулна

2010/04/01
Share |
Мадонна охиноо өөрийнхөө кинонд тоглуулна

Дуучин Мадонна 13 настай Лурдес охиндоо өөрийн хийх гэж байгаа Их Британийн хаан VIII Эдуардын түүхийг өгүүлэх “W.E” кинондоо дүр бэлэглэхээр шийджээ.“Тэр кино зохиолоос Лурдест тохирох дүрийг олсон. Мэдээж энэ гол дүр биш. Гэхдээ кино урлагт хөл тавихад охинд нь яг тохирно гэж Мадонна үзэж байгаа” хэмээн дуучны ойрын эх сурвалж ярьсан байна.

Саяхан Лурдес ээжийнхээ замаар явж, шоу-бизнест хөл тавих хүсэлтэй байгаагаа гэр бүлийнхэндээ зарласан. Гэхдээ чухам ямар төрлөөр явахаа хараахан шийдээгүй байгаа аж. Тэрбээр бүжгийн сургууль төгссөн бөгөөд хамгийн хатуу шүүмжлэгч гэдэг Мадонна хүртэл түүнийг авьяастай гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Лурдес мөн хоолойны хичээл заалгадаг учир хэзээ нэгэн цагт дуучин ч болж болох юм. Харин одоо тэрбээр ээжийнхээ бэлгийг маш баяртай хүлээн авч, кино зохиолоо уншиж эхэлжээ. Энэ кино өмнө нь хоёр удаа гэрлэж байсан Уоллис Симпсон гэгч америк эмэгтэйтэй суухын тулд 1936 онд хаан ширээнээсээ татгалзсан VIII Эдуардын түүхэн үйл явдлыг өгүүлэх аж.

Дашрамд сонирхуулахад, гурван жилийн өмнө Мадонна охиноо Харри Потерийн тухай кинонд Хогвартсын шавь нарын нэгд тоглохыг хориглож байжээ. Тэгвэл одоо  охиноо шоу-бизнесийн замналаа эхлүүлэх хангалттай насанд хүрсэн гэж бодсон бололтой.

Бэлтгэсэн С.БАЯР Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.