Төрийн их дууч, Даншигийн аварга

2010/04/01
Share |
Хүмүүс:
Төрийн их дууч, Даншигийн аварга

Хуучин Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны настан буурлуудын дунд Даншигийн аварга Майдарын Дашрэнцэн (бөхийн оноо дансанд Мөррэнцэн ч гэж бий)-гийнхний тухай ам дамжин яригдсаар эдүгээ хүрсэн хууч яриа зөндөө байх юм. Дашрэнцэнгийн аав “Өндөр” Майдар гэгч нутаг хошуундаа бяр чадалтайд тооцогддог, өндөр нуруутай хөрслөг бор царайтай хүн байжээ. Нэг өвлийн эхээр нутгийнхаа хэдэн эрчүүдийн хамт говь хээр нутагт эрэл хийж яваад нэг худаг дээр иржээ.

Талдаа хүртэл ус хөлдсөн урт ухмал модон онгоцны өрөөсөн булангаас Майдар өргөж, мөрлөн босгоод улмаар лавшруулан тэвэрч өргөсөөр нилээд дор хөлдсөн ус ёлтолзох худгийн амсар луу унагахад худгийн мөс цоорч усны төвшин дээшлэн хальж ирэхэд морь малаа услаж, өөрсдөө ундалж аваад явцгаасан удаатай гэдэг. Түүний төрсөн дүү Мажаа 1920 оны үед арван засгийн наадамд шөвгөрч начин цол авсан гэдэг. Нутгийнхаа Мөнххаан уулын их овоон дээр Мажаа начингийн өргөж тавьсан гэх хонин чинээ чулуу байдагсан.

М.Дашрэнцэн аварга, М.Жунай заан нарын ээж Бүтэд нэг өвөл гэрийнхээ ойролцоо үхсэн үхрээ сураар баглаж үүрээд ирж байсан гэх яриа бий. Бас аваргын эгч М.Чимэг Дашрэнцэн дүүгээ Сэцэн ханы наадамд анх түрүүлээд Хэрлэн мөрний урд дэнж дээр зусч байсан гэртээ баяр хөөртэй хүрч ирэхэд

-Ямар хүн хааны наадамд түрүүлдэг юм бэ? Гарч хүчийг чинь үзье гээд хоёул гадаа гарч барилдаад эгч нь дүүгээ дүүгүүрдээд гуядчихсан чинь ээж нь “Бөх болох санаатай хөөрч яваа эр хүний хийморийг гутаачих нь уу? хэмээн уурлан охиноо зодохоор савар бариад хөөж явсан гэдэг. Тэр М.Чимэгийн хүү Найдангийн Гомбожамц 1940 онд цэргийн арслан цол авч, 1947 онд улсын баяр наадамд гурав давж байжээ. Ийм л хүчтэнүүдийн гэр бүлд Бадаргуулт төрийн зургадугаар он буюу 1880 оны цагаан луу жил Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу буюу Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Баянхүрээгийн уулсын энгэрт Дашрэнцэн хүү мэндэлжээ.

Үргэлжлэлийг эндээс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.