МАҮХ-ны тэргүүн Г.Баасан: Би уг нь нударган зодоонч биш элбэг дээлт л байхгүй юу

2010/04/01
Share |
Хүмүүс: Г Баасан | 
МАҮХ-ны тэргүүн Г.Баасан: Би уг нь нударган зодоонч биш элбэг дээлт л байхгүй юу

Г.Баасан хатагтайн ажлын өрөө хөл ихтэй. Буриад гутлаасаа эхлээд өвлийг өнөтэй давах “бэлтгэл”-ээ ойрноос нимгэлж суух болсон МАҮХ-ны тэргүүн 6 дахь жилдээ орой нь онгорхой байрандаа хавартай золгож байна. Монголын хагас мянга гаруй ахмадыг орон сууцтай болгосон энэ тэмцэгчийг нам жимхэн байх болсонд Иргэний хөдөлгөөнүүд саравчлан суугаа. Биднийг ярилцаж суутал 80 настай өвөө хотын гудамжинд төөрчихөөд Г.Баасан хатагтайн холбоонд даатгагдах “адал явдал” өрнөв. Бичиг баримтгүй өвөөг цагдаа нар шууд тус холбоонд даатгасан сурагтай. Ингэж байтал 90 шахсан эмээ байрны ордер хөөцөлдөж өгөх тусламж хүсч, холбооныхон хэдэн тийш гүйлдэцгээх нь тэр.  Г.Баасан хатагтайн ажлын давчуухан өрөөнд ийн хөөрөлдлөө.

-Сайхан хаваржиж байна уу? Орой нь онгорхой байранд идэр есийн хүйтнийг давчих шөрмөс шалгасан хэрэг шүү?

-Сайхан хаваржиж байна. Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Хүйтний хувьд энэ евөл ч анхных биш л дээ. Бид 5 өвөл, 5 хаврыг энэ орой нь онгорхой байрандаа өнгөрүүлж байна. Уг нь ийм байр байгаагүй л дээ. Харамсалтай нь тер засагт үнэнийг хүргэж, нийтийн эрх ашгийн телеө тэмцлээ гэж намайг баривчлан хорьж байгаад шөнийн цагаар 2 удаа халдаж сүйтгэсэн. Энэ байр терийн сүлд дуулал бичигдсэн, Цогт тайж кино хийгдсэн, анхны хотын захиргаа, паспортын хэлтэс байсан түүхэн байр. Тиймээс хөгшчүүд амьдарч байгаа цаг үеийнхээ түүхэн байрыг эрх мэдэлтнүүдийн халдлагад өртсөн ч нураалгахгүй хойч үедээ үлдээнэ гэдэг утгаар 6 дахь жилдээ маш сайн сахиж, манаж байдаг. Өвөлд бол үнэхээр чөмөг царцам шермөс шалгасан хүйтэн өрөө болдог. Хүмүүс ажлын ерөендөө гадуур хувцсаа тайлаад тохьтой сууж хөдөлмөрлөдег бол бид эсгий гутал емсөж, бээлий л гартаа хийхгүйхэн ажлаа явуулж олон өвлийг үдэж байна.

-Ид тачигнасан хүйтэнд их ядруу өвөө бээрчихсэн хаалга тайлж өгч байсан. 24 цаг манадаг хэрэг үү?

-Тогтмол 5-6 хүн сахиж хамгаалдаг. Хөгшчүүдийн сэтгэл өвдтөл халдлагад өртсөн учраас байнга манадаг. Багаасаа социалист өмчийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалаад өссөн хүмүүс дахиж тийм халдлагад өртүүлэхгүй гэж өөрсдийн санаачилгаар ирж ажилладаг. Орой нь онгорхой учраас миний дээрээс нар тусвал зун, цас орвол өвел болж байна гээд байгаль дэлхийтэйгээ жинхэнэ шүтэлцээтэй ажилладаг гэх үү дээ. Энэ байрны телөө үнэнчээр зүтгэж, тэр бүү хэл “Та нар шарилыг маань энэ дор хийж байж дээр нь гоё байшингаа барь” гэж хотын захиргаанд асуудал тавьж байсан хүмүүс хүртэл бий. Манаж байсан нэлээн олон хегшчүүл бурхан болсон. Би их сонин тавилантай хүн. Олон ахмадуудтай нөхөрлөж ижил дасал болчихоод тэднийгээ алдаж араас нь сэтгэлээ ураад сууж байдаг. Хүн аав ээжийгээ л хорвоогоос үддэг байх. Би бол их л олон аав ээж шигээ хүмүүсийг үдсэн дээ. Миний тавилан хаанаас тохиолтой юм бол доо гэж хааяа бодогддог юм. Ахмадууд маань надтай дэндүү дотно үр хүүхэддээ ч ярьдаггүй юмаа ярьдаг.

-Настай хүмүүс чинь аргадуулна, дахин дахин асууна, шалгаана. Яг л хүүхэд шиг. Таныг хараад байхад сайн сэтгэл зүйчийн хэмжээнд аргыг нь олдог юм байна?

-Тийм ээ. Би ер нь сэтгэл судлал талдаа сонирхолтой. Мэргэжил маань сурган хүмүүжүүлэгч, багш хүн учраас хувь хүний темперамент сайн мэддэг. Хөгшчүүд нэг хэлүүлээд ойлгохгүй, сонсоно сонсохгүй гээд насны онцлогоосоо шалтгаалаад харилцааны ур чадвар шаардана. Би 5-6 жил ажиллаад одоо эднийхээ занг илүү сайн ойлгодог болсон. Манай ахмадууд амь амьжиргааны чухал асуудал зовлон гачигдал тоочин ханддаг. Одоо туслах маань яг миний аргаар хөгшчүүлтэй харьцаж чаддаг болж байгаад баярладаг. 20 жил тэмцэж явахад ахмадууд шиг үнэнч, тууштай, чанга хатуу дайчин хүмүүс үзээгүй ээ. Хашир, ухаалаг ч гэж жигтэйхэн. Харамсалтай нь манай залуус өөрсдийгөө хэзээ ч хөгширөхгүй өтлөхгүй мэт санаж тэднийг үл ойшоох хандлагатай. Тиймээс би ахмадуудын төлөө 2 нүдээ ухаад өгөхөд ч бэлэн явдаг хүн.

-Долоо хоног өнжихгүй л буяны ажилд явдаг юм билээ. Амьдралын тегсгөл, хагацал зовлонд нь хүртэл хамт байхаар тэд ч таныг хайрлаж халамжилах нь аргагүй л дээ?

-Тийм ээ. Саяхан гэр бүлээрээ тавуулаа шатаж бурхан болсон өрхийн тэргүүн манай холбооны гишүүн байсан. Үхэл хүний сайныг түүдэг гэж үнэн юм билээ. Дэндүү дотно ойр байсан хүн маань юу ч үлдэхгүй голомтоороо менх бусыг үзүүлсэн нь надад сэтгэл зүйн том цохилт болсон. Одоо ч бодогдсоор байдаг. Хагацал зовлон хөгшчүүдийг маань их нэрмэдэг. Бид их ч буяны ажил хийдэг. Энэ жил бол маш хүнд байна. Настай ч бай, залуу ч бай биднийг үүрд орхин одож байгаа нь харамсалтай. Надад хагацал нь их ойрхон байдаг. Миний л үйлийн үр юм байх даа.

-Таныг өөрийгөө бодож ганц удаа ч хамрын ханиадаар ажлаа тасалж байгаагүй гэх юм. Энэ хүйтэн байр луу юу тэгж их татдаг юм бэ?

-Би эмнэлэгт хэвтдэггүй. Сайн ээж аавын буянаар эрүүл өссөн. Нөгөө талаар эмнэлэгт эмчлүүлэхээс болгоомжилдог. Судас шөрмөсөөр минь хэн нэгний хатгалгаар юу ч хийж мэдэх найдваргүй тертэй нийгэмд амьдарч байна. Ах дүүс дотор маань эмч эмнэлгийнхэн бол бий. Манай холбоо ч сайн эмчтэй. Эмч маань зөвлөж, сайн торддог. Гэхдээ надад өөрийгөө чагнаад, өвдчихвий гэсэн цаг зав ч байдаггүй. Би өвдөхөөреө өөртөө уурладаг сонин зантай. Бусад шиг өвдлөө гээд өөрийгөө энхрийлдэггүй.

-Хоногт маш бага 6 цаг унтдаг гэж үнэн үү?

-Нойр багатай. Унтъя гэхээр л гэр орон, ажил амьдрал гээд бүхий л зүйлд тэрийгээ хийе, энийгээ гүйцээе гээд сэтгэл амардаггүй. Хүүхэд байхын л аав ээж үүрийн 4 цагт босгодог байсан. Нойрыг унтаж биш сэрж бардаг гэж л сургадаг байлаа. Одоо бол унтах л юм бол сайн сайхан гэж заах юм байна шүү дээ. Сэрж сурах, унтаж сурах хүний өөрийнх нь ухамсар, хувийн зохион байгуулалт. Хүний оролцоотой сэрж, унтана гэдэг утгагүй.

-Таныг оюутан болж гэнэ гэсээр удлаа. Оюутан Баасантай ярилцах таатай байна?

-Оюутан нас маш сайхан байгаа. 50 гарсан хойноо 50-иад оюутан дунд сурч байна. Манай ангийнхан инээд хөөртэй, эрч хүчтэй, хамтарч хичээлээ хийдэг, хегжих цэнгэх үедээ ч хөгжилдөж чаддаг. Оюутны амьдрал маань ид буцалж байна. Би оюутан болоод их аз жаргалтай байгаа шүү. Олон төрлийн ажил мэргэжил, боловсрол соёлтой залуустай тохой залган сууж эрдэмтэн багш нарынхаа хичээлийг сонсч тархиа сэргээж өдрийн талыг МУИС дээр өнгөрөөж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Шинэ шат ахиж, арай залуужиж байгаа гэж хэлж болно(инээв).

-Иргэний хөдөлгөөнийхөнд “Баасан хатагтай шалгалт шүүлгээ өгчихөөд бидэнтэй хамт тэмцэнэ” гэсэн хүлээлт байна. Баасанг санадаг л байхгүй юу гэж хэвлэлээс харлаа?

-Жагсаж тэмцэх эрх ганц Баасанд олгогдоогүй. Монголын ард түмэнд тэгш эрхтэйгээр олгогдсон. Миний хувьд бол илүү тэмцэж жагсагч Г.Баасан нэр аваад байгаа. Манай ахмадууд “Бид 5 жил жагслаа. Одоо залуус тэмцэж сураг, хатуужиг. Одоо бид алдаа оноонд нь зөвлөж харж суух үлдсэн” гэдэг. Надад бол “Сургуулиа онц төгс. Оюутан цагаа зөв үр дүнтэй өнгөрөө” гэсэн даалгавар өгсөн. Би үгэнд нь ороод итгэлийг нь алдахгүй хичээл номоо таслахгүй, өвдөж зовохгүй муу авахгүй их шамдаж байгаа. Би л заавал цагаан хоолой бариад гудамжинд тэмцэх албагүй. 70, 80 гарсан хөгшчүүдээ гудамжинд жагсааж аргыг нь баруулна гэдэг Монголын төрийн эмгэнэл. Миний ээж аавыг хүйтэнд жагсаал цуглаан хийлгэж байж тэтгэврийг нь нэмдэг бол би тэднийгээ емеерч Монголын терийг олон улсын шүүхэд егех л байсан. Монголын ахмадууд маш мундаг тэмцэгчид.

-Хэд хэдэн удаа баривчлагдан хоригдож байсны хувьд хуулиар номын дуу сонсч байгаа нь бас уялдаатай байх гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав. Би хүний эрхийн байгууллага байгуулаад 6 жил болж байна. Манай хууль хяналтын байгууллага хангалттай баримттай, ил тод факттай хэргийг буруу тийш нь шийдчихсэн байдагт би гайхдаг. 7 сарын 1-нд юу боллоо? Надтай хамт баривчлагдсан хүмүүсийг хүртэл өчүүхэн ялихгүй шалтгаар эрхэнд нь халдчихсан хорьж байдаг. Төрд ямар луйварчид хууль зерчигчид сууж байгаа билээ. 7 сарын 1-нээс хойш “Би ер нь хуульч болох ёстой юм байна. Хуулийн өмнө ирж байгаа хүмүүст шударга хандаж, өөрийн биеэр үлгэр жишээч ажиллах хэрэгтэй. Гудамжинд жагсаж, хэвлэлд бичээд хүний зовлонг сонсоод шийдэхгүй юм байна” гэж ойлгосон. Үндсэн хууль, хөдөлмерийн хуулиндаа Монгол улс иргэдийнхээ ажиллаж амьдрах эрхүүдийг тунхагласан хирнээ бүх зүйл танил тал, мөнгөөр шийдэгдэж байна. Ингээд цаг алдахгүй орьё гээд эрх зүй судалж байгаа.

-Гэхдээ та улс төрийн хөл хөдөлгөөн, хаврын синдромыг ажиглаж байгаа биз дээ?

-Монгол улсын газрын хэвлийн баялаг лицензээр яаж зарагдаж байгаа, Оюутолгойн асуудал юу болж байгааг 2005 онд бүтэн хоёр зун манай ахмадууд анх Сүхбаатарын талбайд байрлаж танилцуулсан. Тэгж байхад манай ард түмэн тоогоогүй, ойлгоогүй. МАХН-ын ахмадын хорооны дарга Лантуу гуайд би асуудал тавьж “Аль нам нь хамаагүй ээ. Бид эх оронтой байх ёстой” гэхэд “Чи хаанаас ямар худлаа юм авчраад байгаа юм” гэж загнаж байсан. Одоо бол өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байгаад ахмадууд
гомдолтой байдаг.

Иргэний нийгэм өмнө нь урьдчилж, болохоос нь өмнө сануулж сэрээж өгч байх ёстойгоос биш байгааг нь одоо дагаж гүйлдээд байх оройтсон тэмцэл. Уг нь урьдчилж хамгаалж зогсоох ёстой. Манай нийгмийн ялзрал дээд цэгтээ хүрсэн. УИХ-аасаа дунд доод шат руугаа орсон учраас Монголын ард түмэнд хөрсөөр нь эргүүлсэн, язгуурын шинэ юм хэрэгтэй. Миний гэрт юу болж байна, юу нь хаанаас шалтгаалж байна гэж хараад 2012 оны сонгуульд хариуцлагатай хандах хэрэггэй. Тэр сая 500 мянгын амлалтыг өгөхгүй, өгдөггүй л байхгүй юу. Итгэл эвдэж залилан хийж байгаа арга.

Монголын ард түмнийг тоохгүй хульхидаж байгаа хүмүүс өнөөдөр тэрбумаар нь луйвардаж байна. Ард түмний гарт 1000 тегрөг ч алга. УИХ-ын гишүүд ард түмнийг 4 жилээр мөнгөөр цохиж хуураад саналуудыг нь буруу тоолж, босоод ирэхээр нь 7 сарын 1 шиг буудчихаад байж болно гэх утгаар өөрсөддөө тэрбумыг амласан гэж бодож байгаа.

-Ичинноровын сонголт Иргэний хөдөлгөөний үнэ хүндэд юу үлдээв?

-Манай улс төрийн зам хатуу. Энэ замд ямар нэг бохир юмгүй, Монголын ард түмний төлеө тууштай чин сэтгэлээр явж чадах хүн л гуйвж дайвахгүй алхаж чадна. Ямар нэг нотой хүн алхах хэцүү учраас заавал барьцаанд орно. Нөгөө талаар залуу улсад орон зай олдох амаргүй. Орж гарч тэнтэр тунтар алхаж байж төлөвших байх. Ичинноровын хувьд бол арай болохгүй. Уулын оргил руу нэр алдрын төлөө гарах гэж яваа болохоос шударга ёсны төлөө, Монголын ард түмний төлөө биш нь харагдлаа. Хүний эрхийн хуульч гээд өөртөө өгсөн юм уу, хүн өгсен юм уу тийм цолтой хүн МАХН-д орж байна гэдэг бол эрээ цээргүй, ичих айхаа мартсан, эцэг эхийнхээ нэрийг ч хайрладаггүй, үр хүүхдийнхээ нэрийг ч боддоггүй хүний улаандаа гарсан л үйлдэл. Тиймд би Ичинноровын сонголтод өмнеөс нь нүүр улайж яваа.

-Мөнгө цаг ямагт миний проблем байсан гэж та нэг удаа хэлж байсан. Өнөөг хүртэл эрх ашгийн хандлагаа өнгө мөнгөний саналаар илэрхийлэх хүн таарсан уу?

-Эрх ашиг, мөнгөний бүлэглэлд орох нь байтугай буруу юм яривал ээж аавынхаа үгэнд ч орохгүй хүн болохоор намайг эрхэндээ оруулах ухаан тархинд нь багтахгүй л дээ. Би аль социализмын үед даргагүй Баасан хочтой явсан. Эрхэндээ оруулъя гээд хэлчихвэл сонинд зарлана гэж айдаг биз. Зүгээр л намайг айлгая, зогсооё л гэх зорилгоор олон удаа хорьж үзсэн.

-Таны цагдаа руу нударга зангидаж байгаа зураг хадгалагддаг байх. Яг юу болоод зогсч байсан түүхийг яриач?

-Өө, манай хүүхдүүд тэр зургаас ичээд дээш нь тавиулдаггүй(инээв). Олон хүүхэд төрүүлсэн ээж нарын одонгийн мөнгөний асуудлыг дэвшүүлж тавихад манай тер намайг тийм боломж байхгүй, алтан загасны эмгэн гээд доромжилсон. Би Дундговиос Монголын анхны 3 ихэр 60 настай эмээ нарыг авчирсан юм. Энх тунх энэ 3 ээж эх орондоо 39 хүүхэд төрүүлж өсгөсөн. Олон хүүхэдтэй ээжүүдийг цуглуулаад тэр 3 ихэр эмээгийн хамт төр засгийнхантай уулзуулъя гэхэд эхээс төрөөгүй юм шиг 5 давхар хамгаалалт ордны гадаа зогсоосон байсан. Би арай ч тэгнэ гэж бодоогүй л дээ. Эхчүүдийн төлөөлөл гээд 21 эх дагуулаад есөн хөлт цагаан тугны өмнө зургийг нь авахуулна гээд том том юм төлөвлөчихсөн байсан. Бэлдэж бэлдэж очтол санаанд багтамгүй тэр харуул хамгаалалтанд цочирдсон. Хүний зарчмын зан тийм үед илэрдэг юм билээ. Нэг цагдаад нь очоод “Эхээс төрөөгүй юу. Энүүгээр ордоо гэх хүн алга уу” гээд чангаачихсан байхгүй юу.

Тэгээд л “нударган зодоонч” гээд зураг гарчихсан байна гээд хүмүүс хэлэхээр нь цаашлуулаад байна гэж бодсон. 2 өвөө очиж үз гэхээр нь ортол жижүүр нь хараад таньсан. “Нударган зодоонч ирж байна” гэж бодоо биз. Тэгээд байр эзэлсэн зураг болоод бөөн л юм болсон л доо. Тэр дээл нь манай удирдлагын зөвлөлийн Төмөрбаатар эгчийн дээл. Надаас том биетэй хүнийх болохоор хөөргөөд өмсчихсөн, ордон авч орох бичиг цаас, камераа ар нуруунд нь чихчихсэн байсан. Би чинь хоёр ч удаа хөлийнхөө хурууг хелдөөж байсан болохоор манай хөгшчүүд өдөржин суугаад даарна гээд дээл авчирч өмсүүлсэн юм.

-Элбэг дээлтэй хүн л уг нь гарч дээ?

-Уг нь “Элбэг дээлт” гээд гарчихсан бол үнэн байсан. Нударган зодоонч гээд эсэргээрээ гарчихсан. Ойрхон манай нарийн бичиг камераар бичлэг хийгээд зогсч байсан юм.

-Тэр цагдаа тэгээд яасан бэ?

-Яах юу байхав. Цагдаа нар гинжин холбоо болоод зогсч байсан, би тэгж сэгсрээд л тавьсан. Тэгэхэд манай ээж нар их гомдсон. Ордон оруулаа ч үгүй, их муухай. Тэр зураг бол миний хувьд их эмоцитой үе л камерт өртсөн байсан. Миний нударга ч гэж юу байхав. Цагдаа зодсон ч юм байхгүй. Том нэртэй зураг гарсан даа. Хүмүүс л мундаг зураг гээд байдаг. Юундаа ч мундаг нь байгаа юм, бүү мэд. Германы Монголч эрдэмтэн тэр зургийг томоор угаалгаж өлгөнө гээд байсан.

-Ер нь та амьдралдаа үүнээс өөрөөр хүнтэй гар зөрүүлж байсан уу?

-Угаасаа багадаа их хөдөлгөөнтэй охин, зөндөө л зодоон хийдэг байсан. Манай аав бас надархуу зантай хүн байсан. Байгалиас заяасан хэлэмгий доломгой ухардаггүй дайчин зан байсан шиг байгаа юм.

-Хань үр хүүхдүүд тань хөл гараа хөлдөөн, баригдаж хоригдотлоо ингэж явах ямар хэрэг байна, гэх үү?

-Үгүй ээ. Өөрийгөө бодьё гэхээр намайг ажилд авдаг албан газар байхгүй. Баасанг авбал хамт олныг маань бужигнуулаад хаяна гэж бодно. Нэгэнт л ийм төрсөн учраас нийгмийн эрүүл саруул амьдралын төлөө зүтгэнэ гэж сэтгэл шулуудсан. Одоо ч харин орой нь байхгүй байранд байна. Урьд нь 2003 онд Америкийн ЭСЯ-ны гадаа тэмцэл хийж 12 сард траншейнд 3 cap амьдарч байлаа. Цүнхэндээ контороо хийчихсэн, цаас үзэг, тамга тэмдэгтэйгээ явна. Их ч юм үзсэн. Хатууг үзэх тусам бие чангарч, сэтгэл тэгширч явсан.

-Ардчиллын 20 жилийн ойгоор “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан. Угаасан уу?

-Юуг нь угаахав дээ. “Алтан гадас” өерее зүг чиг заадаг утгаараа их бэлэг дэмбэрэлтэй санагдсан. Олон улсын шагналын жишгийг харахад манайх их буруу санагддаг. Манай хөгшчүүд одоо “Энгэрт байгаа одонгоо чанаад идэж болдог бол би баян л баймаар байх юм” гэдэг. Энгэрээрээ дүүрэн тэмдэгтэй ч хоосон хонож байгаа хегшчүүд олон байна. Төр засгийн шагналын бодлого тухайн хүндээ дэмжлэг болж, амьдралын чадамжид нь бага боловч тус нэмэр байгаасай. Паалантай паалангүй шар ногоон төмөр хэрэггүй. Зарим хүмүүс үхэхдээ зөелевчинд тэмдэггүй гэж ярьдаг л даа. Би ч гэсэн насны эцэст энгэр дүүрэн тэмдэгтэй хөгшчүүд шиг амьдралын гашууныг амсахгүй юмсан гэж боддог.

-Эмэгтэйчүүд жендер их ярьж чуулж хуралдаж байдаг. Танай холбоотой ямар нэг холбоо байдаг уу?

-Монголыг авч явах шаардлагын эзэд эр эм байх нь чухал биш. Монголын төлөе цохилох зүрхтэй, ямба эрх дархаасаа татгалзаж чаддаг, хэлсэндээ хүрч чаддаг хүн байх ёстой. Түүнээс квот, сандлын тоо чухал биш. 7 сарын 1-нд зовсон ард түмэнтэй уйлахдаа уйлж, хөлсөө гартал хамт явсан нь манай холбоо. Тэр үед улс төр ярьдаг эмэгтэйчүүд нь яасан юм бүү мэд. Проблем далимдуулж төслийн мөнгө иддэг аргачлал нь ашиг байдаг иргэний хөдөлгөөн, ТББ байж болохгүй. Иргэний хөдөлгөөн өөрөө эрүүл саруул байж төр эмх цэгцтэй, айх ичих зүйлтэй байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.