Налайхын сувилагч тунг нь хэтрүүлж хийсэн учраас хүүхэд нас барсан бололтой

2010/04/01
Share |
Хүмүүс:
Налайхын сувилагч тунг нь хэтрүүлж хийсэн учраас хүүхэд нас барсан бололтой

Ажилдаа хайнга хандсан сувилагчийн буруугаас дөрвөн сартай хүү амиа алдлаа. Энэ үйл явдал нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд болсон байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогбадрахаас хүүхэд эндсэн мэдээллийн талаар тодрууллаа.
-Эрүүл мэндийн газрынхан хүүхэд нас барсан гэдгийг хэзээ мэдсэн бэ. Болсон хэргийн талаар ярихгүй юу?
-Нас барсан хүүхэд уушигны хоёр талдаа хатгаатай гэсэн оноштойгоор хагассайны өдөр ирж эмчлүүлсэн байгаа юм.  Тэгээд бүтэнсайн өдрийн 11 цагт энэ хэрэг явдал гарсан. Уушигний хатгалгааны үед эмчилгээнд ордог тариаг өөр тариагаар андуурч хийснээс Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд энэхүү золгүй явдал  гарсан байна.
-Эмч нар хүний амь аварна гэсэн тангарагтай. Гэтэл энэ үүргээ зөрчсөн байна шүү дээ. Энэ сувилагч хэр туршлагатай, чадвартай хүн байсан юм бол?
-Эмч, сувилагч ялгаагүй дайснаа ч эмчилнэ гэсэн тангарагтай. Энэ бол тангарагаасаа няцсан юм уу, ямар нэг байдлаар хүүхдийг хорлох гэсэн асуудал биш. Санамсаргүй тохиолдлоор гарсан алдаа. Сувилагчийн тухайд 1986 оноос хойш сувилагч хийсэн дадлага туршлага сайтай хүн. Сүүлийн саруудад больницэд биш амбулторид ажиллаж байсан юм билээ. Тэгээд тухайн өдөр жижүүрт гарч байгаад тариа андуурч хийсэн байна.
-Хэргийн улмаас дотоод хяналт шалгалт хийсэн байх, шалгалтын дүгнэлт юу гэж гарсан бэ?
-Сувилагч ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Зайлшгүй шалгах шалгах ёстой эм тариаг нягтлаагүй. Эцэг эхэд нь ямар тариа хийх гэж байгаагаа урьдчилан хэлээгүй алдаа гаргасан. Тариагаа давтан хийхдээ бичгийг нь хянаагүйгээс л ийм асуудал үүссэн.  Тус эмнэлгийн чанарын алба, эмийн эмчилгээний хорооны дарга нарт арга хэмжээ тооцсон. Цаашид ажлын хариуцлага сайжруулах үүрэг даалгавар өгсөн. Тухайн хэргийн мөрдөн байцаалтаас  шалтгаалж асуудлыг шийднэ. Энэ бол цэвэр мэргэжлийн алдаа.
-Энэ сувилагч нас барсан хүүхдийг тарихаасаа өмнө нь бас нэг хүүхдийг тарьсан гэсэн. Нөгөө хүүхэд нь зүгээр үү?
-Зүгээр, Эрүүл мэнд нь хэвийн байгаа. Тариаг хоёр шпризенд хувааж сорсон гэсэн. Тэгээд эхний хүүхдэд тарьсан. Гэхдээ хүүхдийн биеийн байдал хүндрэнгүүт өөр сувилагч тэрийг анзаарч яаралтай эмчилгээ хийсэн юм билээ. Өөрөөр хэлбэл Сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн. Дараагийн тариаг хийхдээ бичгийг нь хараагүй, тунг нь хэтрүүлж хийсэн учраас хүүхэд нас барсан бололтой юм билээ.
-Яагаад эм тариаг андуурч хийсэн юм бол. Ажилдаа арай л хариуцлагагүй байгаа юм биш үү?
-Нэг эмийн үйлдвэрүүд адилхан юм байдаг юм байна. Сав баглаа боодол нь. Тэгээд бичиг нь өөр байсныг анзааралгүй тариаг тарьсан байна. Уг нь хүүхдэд дексаметазан гэх судасны тонус дэмжих, харшил хордлогын эсрэг тариаг хийх ёстой байсан. Гэтэл адилхан савтай суксамеигионин гэдэг булчин сулруулах үйлчилгээтэй тариаг андуурч хийжээ. Энэ нь хүчтэй үйлчилгээтэй, яаралтай тусламжийн үед хийдэг тариа. Энэ хоёр тариа адилхан цэнхэр хайрцагтай. Гаднаасаа сайн харж бичгийг унших ёстой байсан. Адилхан хайрцаг савтай эм тариаг нэг дор байлгасан алдааг гаргасан. 
-Эхний хүүхдэд иракц өгсөөр байтал яагаад хоёр дахь хүүхдэд тариа хийсэн юм бол?
-Би тэрийг сайн мэдэхгүй байна.  Гэхдээ шүүхийн задлан шинжилгээгээр бүх зүйл тогтооно. Тэгсэн үнэхээр уушиг нь махжисан амьсгалах талтайгүй болоод ч юм уу, тун хэтэрсэн ч юм уу шалтгаан тодорхой болно. Уг тариа шууд үхэлд хүргэсэн бус өөр шалтгаан хүндрэлүүд гарсан байж болно. Тэгэхээр заавал сувилагчийн буруугаас хүүхэд нас барсан гэж хэлэх хэцүү.
-Салбарын удирдлага энэ хүнд ямар хариуцлага тооцож байгаа вэ?
-Ажлаас нь түр чөлөөлсөн байгаа. Олон жил ажилласан дадлага туршлагатай хүн байсан учраас нэлээд цочирдолд орсон. Сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа юм билээ. Хариуцлагын асуудал шүүхээр орсны дараа шийдэгдэнэ.

Inet.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zyixlehh pluck the eyes, https://imgur.com/a/VA6f0FK/em bed?pub=true download_cardi_b_i_like_it_mp3 , imgur.com%2fa%2fioJoPIH%2fembe d%3fpub%3dtrue download_gb_wa_apk, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f n1rOm3N%2fembed%3fpub%3dtrue baixar_musica_jogado_as_traça s, imgur.com%2fa%2fzJs8IET%2fembe d%3fpub%3dtrue descargar_musica_besame_de_man uel_turizo, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f mpBnhaN%2fembed%3fpub%3dtrue south_movie_in_hindi_download_ 2018, https://imgur.com/a/bzvSFjO/em bed?pub=true xvideoservicethief_youtube_vid eo_in_telugu_2017_download, https://imgur.com/a/9k4hylv/em bed?pub=true यूट्यूब_पर_
IP:5.62.152.59  2018-11-26 19:19:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.