С.Авирмэд: Хүн бүр 70 мянган төгрөгийн өртэй боллоо -Үүнийг сангийн сайд С.Баярцогт, Д.Зоригт нарын халааснаас төлөх ёстой-

2010/04/01
Share |
Хүмүүс:
С.Авирмэд: Хүн бүр 70 мянган төгрөгийн өртэй боллоо -Үүнийг сангийн сайд С.Баярцогт, Д.Зоригт нарын халааснаас төлөх ёстой-

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний эргэн тойронд өрнөөд буй маргааны талаар уул уурхайн доктор С.Авир­мэдтэй ярилцлаа.

 -”Айвенхоу майнз”-ын­хан амласан ёсоороо урьд­чилгаа 100 сая ам.доллар эхний ээлжинд бидэнд хүр­гүүлээд байгаа. Гэвч үүнийг хамгийн их эсэргүүцэж бай­гаа хүний нэг нь та?

-Оюутолгойгоос орж ирэх үр ашгийг урьдчилан хүртэх тухай асуудал С.Баярын Засгийн газ­раас эхлэлтэй. Орж ирээгүй ашиг орлогыг хуваарилна гэдэг Монгол Ул­сын түүхэнд бай­гаагүй тэнэглэл. Хоосон юм­наас ашиг авна гэдэг өөрөө эргэлзээтэй. 250 байтугай хэдэн тэрбумыг авах санаач­лага С.Баяр сайдаас гаралтай юм. 2008 оны эхээр С.Баяртай уулзсан. Ноцтой гэх үү, аминч­хан ч гэмээр юм уу тийм л уулзалт болсон. Тэгэхэд С.Баяр ашигт малтмалаас гурван тэр­бум ам.долларыг ойрын үед авч болох уу. Гэхдээ бүр нэг жилийн дотор гэж надаас асуу­сан. Мань хүнийг мөнгө яриад эхлэхэд нь их гайхсан. Наана чинь тооцоо, судалгаа хийж байж ярихгүй бол болохгүй гэсэн хариулт өгч байсан, тухайн үед. Энэ асуултыг хүн болгонд л тавьсан юм шиг байна лээ. Одоо ч үүнийг ярьдаг хэсэг бүлэг нөхөд бий бололтой. Өөрөөр хэлбэл, урьдчилж баял­гаасаа хүртэх сонирхолтой бүлэг байна.

-Тодруулбал?

-Оюутолгойн гэрээг үзэг­лэсний дараа Ерөнхий сайд асны мөрөөдөл бага ч атугай биелэсэн. Өөрөөр хэлбэл, 250 сая ам.доллар орж ирэх болов. Энэ нь нэг үгээр бага зэргийн юмаар ард түмний амыг хаая гэсэн бодлого байсан болов уу. Хүн бүр 70 мянган төгрөгийн өртэй боллоо

-Улс төрийн гол хүчнүү­дийн сонгуулийн амлалтын 1.5 сая төгрөгийн тухай яриад байна уу, та?

-Ийм их хэмжээний мөнгө өгөх ямар ч боломж байхгүй. Үүнийг албан ёсоор хэлье. Хэрэв өгөхөөр болвол 10 жи­лийн дараа л биелэлээ олно. Үйлдвэр хүчин чадлаараа ажил­­лаад ашиг олсны дараа гэсэн үг. Баригдаагүй үйлдвэ­рээс ашиг авна гэдэг утгагүй. Тэр ч бүү хэл, зарлага ч байх­гүй. 2009 оны аравдугаар сарын 20-нд С.Баяр­цогт, Л.Гансүх нар 100 сая ам.дол­лар авчихлаа гэж бөөн баяр болсон. Музейд тавих гээд байсан чекэн дээр нь урьд­чилгаа төлбөр гээд бич­чихсэн. Нөгөө намын нөхөд болохоор “Эх орны хишиг”, “Хөгжлийн сан” гэж нэрлээд байгаа. Үнэн­дээ энэ нь өр гэдэг нь ойл­гомж­той. Нэг үгээр хэлбэл, монгол хүн бүр 70 мянган төгрөгийн өртэй бол­чихлоо.

-Ажлын хэсгийнхэн дүг­нэлтээ гаргаагүй байхад Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-г хэлэлцээд баталчихлаа. Энэ нь зөв үү?

-Ганц Ашигт малтмалын тухай хууль ч биш. Үндсэн хуулийн заалт, Газрын хэв­лийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заал­тыг зөрчөөд хөрөнгө оруулал­тын гэрээг байгуулсан. Гэрээг байгуулах хоёр хүчин зүйл бий . Нэг нь нөөц, нөгөө нь ТЭЗҮ. Нөөцөө ч булхайтайгаар батал­сан. 2007 оны долдугаар сарын 1-нд би дүгнэлт бичиж өгсөн юм. МУИС-аас Ж.Бямбаа док­тор бид хоёр нөөцийн тооцоо­той тайланд дүгнэлт хийх экс­пертийн гишүүн болсон. Д.Зо­ригт сайдын өөрийнх нь тушаа­лаар. Дүгнэлтээр нөөц алдаа­тай, будлиантай тооцоолжээ, хайгуул нь дуусаагүй байна хүлээж авах боломжгүй гэж гарсан. Гэтэл дүгнэлтийг үл тоомсорлоод, биднийг тэр ху­ралд оролцуулахгүйгээр, хаалт­тай хуралдаад нөөцөө хэлэлц­сэн. Хаалттай хурлаас 250 сая гэдэг цифр гарсан юм.

Долдугаар сарын 1-нд хагас дутуу гарсан нөөц дээрээ үн­дэслэлээд ТЭЗҮ хийх ёстой. Гэтэл зургадугаар сарын 23-нд ТЭЗҮ-г оруулж ирсэн. Хуульд ТЭЗҮ-г оруулж ирснээс хойш гурван сарын хугацаанд хэ­лэлцэх талаар заалт бий. Алдаа дутагдал гарвал ахиад гурван сар сунгах ёстой.

-Тэгвэл ТЭЗҮ-г есдүгээр сарын 23-нд хэлэлцэх ёстой байсан гэсэн үг үү?

-Зургадугаар сарын 23-нд оруулсан ТЭЗҮ есдүгээр сарын 23-нд дуусах ёстой. Тэгээд дүгнэлт гарсны дараагаар хө­рөнгө оруулалтын гэрээг бай­гуулах ёстой. Гэтэл  есдүгээр сарын 23-нд ТЭЗҮ нь дуусаа­гүй. Учир нь “Айвенхоу майнз”-ийнхан гол гол үзүүлэлтийг өөрчилсөөр байсан юм. Гэтэл гэнэт аравдугаар сарын 6-нд хөрөнгө оруулалтын гэрээг баталчихсан.

-Тэгэхээр хугацааны хувьд яаран үзэглэсэн нь ямар нэгэн учир шалтгаан­тай гэж хэлэх гээд байна уу?

-ТЭЗҮ-гүй хөрөнгө оруулал­тын гэрээг аравдугаар сарын 6-нд баталсан нь цаанаа учир­тай. Гадаадын компаниуд хэл­цэл хийх  хугацаа тулчих гээд байсан юм гэнэ лээ. Мөн “Ай­венхоу майнз” “Рио Тинто”-той хийсэн хөрөнгө оруулалтын хугацаа болчих гээд байсан гэж ярьдаг. Ингээд монгол­чуудын эрх ашгийг хөсөр хаяж, “Айвенхоу майнз” компанийн талд зохицуулсан гэдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйл заалт буюу ТЭЗҮ байх ёстой гэсэн заалтыг хэн ч харахыг хүсээгүй.

 

Монголын түүхэнд байгаагүй эмгэнэлт өдөр болсон

-Усны нөөц хүрэлцэхгүй гэх асуудал сөхөгдөх болсон. Нөөцийг нэмэгдүүлэх бо­ломж­той гэх хэсэг бүлэг байна. Мэргэжлийн хүний хувьд усны нөөцийг нэмэг­дүүлэх боломж бий юу?

-Усны нөөц анхаарлын гад­на хаягдчихсан асуудал. Го­вийн хэдэн бор толгод дээр байгаа алт зэсний нөөц биш. Асар их далай тэнгис шиг усны нөөцийн асуудал. Мэргэжлийн хүний хувьд усны нөөц, хай­гуул дүгнэлтүүд дутуу хийгдсэн гэж боддог. Манай нэртэй геологич “Усны нөөцийг дутуу судалжээ” гэж хэлсэн байдаг. Одоогоор тогтоогдоод байгаа нөөц бодитой биш. Тогтоогоод байгаа хэмжээнээс хэд дахин бага байж магадгүй гэсэн дүгнэлт гаргасан. Усны нөөц хангалтгүй, усны судалгаа дуусаагүй байна. Байгаль орч­ны сайд “Айвенхоу майнз” компанид усыг нв батлаж өгсөн байсан. Эргэлзээтэй асуудал шүү. “Айвенхоу майнз” өдөрт 150 мянган тонн хүдэр боловсруулахад усны нөөц хүрэлцэхгүй гээд хэлсэн шүү дээ.

-Харин ч усны нөөц бага гэж ойлгож болох уу?

-Хэд хэдэн ноцтой асуудлыг дахин сануулах хэрэгтэй. Найм­дугаар сард ээлжит бус чуулган хуралдсан. Монголын улс төрийн түүхэнд байгаагүй луйврын үйл ажиллагаа энэ өдөр болсон.

Усны нөөц гэдэг Оюутол­гойгоос дутахгүй их баялаг. Хэдэн километр үргэлжилсэн Галбын говь, Өнөр хоолой гэдэг өргөн уудам газрын дор тарх­сан хайгуулыг хийж дуусгасан гэж ярьдаг. Манай эрдэмтэд хайгуул нь бүрэн гүйцэд дуу­саагүй, нөөц нь тогтоогдоогүй байгаа гэдгийг удаа дараа сануулах болсон. Гэтэл ээлжит бус чуулганаар усны нөөцөө “Айвенхоу майнз” компанийн өмч болгоод бэлэглэчихсэн. Хуулиа зөрчөөд шүү. Өөрөөр хэлбэл, Усны тухай хуульдаа 2-3 нэмэлт өөрчлөлт хийж бай­гаад баяр хөөртэйгөөр бэлэг­лэсэн. Энэ бол эхний эмгэнэлт явдал.

-Дараагийнх нь гэж байгаа хэрэг үү?

-Монголын түүхэнд байгаа­гүй хоёр дахь эмгэнэлт явдал нь гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийг тэглэсэн явдал. Хэний төлөө гэдэг нь тодорхой. Нөгөө л “Айвенхоу майнз”-д зориулсан хэрэг шүү дээ. Тэд луйвраа ч төлөвлөж хийсэн. Өөрөөр хэлбэл, монголчуудын анхаарал нь суларсан, амралт, зугаалгын үеэр хуйвалдаанаа хийсэн юм. Үүнийг монголын ард түмэн анзаараагүй.

68 хувийн татварыг тэглэс­нээр бид амьдрах боломжгүй болж байгаа юм. Улсын тат­варыг Эрдэнэт үйлдвэр бүр­дүүл­дэг. Эрдэнэт үйлдвэрээс олон зуун хүн тэжээгддэг. Нэг үгээр иргэдээ алаад хаячихсан. Энэ нь удахгүй тодорхой болно.

 

Оюутолгойн нөөц 10-30 хувь өсөх магадлалтай

-ТЭЗҮ-г өмнө нь буцаасан шүү дээ?

-Аз таарсан хэрэг. Тухайн үед “Айвенхоу майнз”, мон­голын төрийн хулгайч нар ч анхаарлаа сулруулсан байсан юм. Өөрөөр хэлбэл, С.Баяр нь байхгүй үе таарсан. Бас хаалт­тай хуралдаанаар хэлэлцэх гэж байхад нь манайхан мэ­дэж, эрдэмтэн, мэргэд, иргэний хөдөлгөөний төлөөлөл оролц­сон юм. Ингээд аз таарч ТЭЗҮ-г буцаасан. Ингээд ТЭЗҮ-г бүр хаагдчихлаа гэж бодож байсан юм. Гэтэл сая дахин хуралдаад баталчихсан.

-Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр сорчилж аваад үлдсэнийг хаяна гэх юм. Иргэний хөдөлгөөнүүд тэмцэж байж хэдэн сая тонн нэмсэн төдий?

-Оюутолгойн ордын хайгуу­лын ажил дуусаагүй. Өөрөөр хэлбэл, зүүн хойд жигүүрийн, баруун урагшаагаа талбайн хэмжээнд хүдэрийн биет цаа­шаа үргэлжилнэ. Гүн рүүгээ бас асар их нөөцтэй. Ийм учраас 45 сая тонн гэдэг бол минамал тоо. Миний бодлоор энэ тоо 10-30 хувиар өсөх ма­гад­лалтай. Гэтэл талыг нь аваад үлдсэнийг нь хаяна гэдэг нүгэл. Эрдэс баялгийн мэргэж­лийн зөвлөлөөр 5-6 сая тонн нэмсэн гэж бахархаад байгаа. Энэ нь ч баттай биш. Зураг, тооцоогүй амаар ярьсан төдий.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Ш.Сайхансамбуугаар ахлуул­сан ажлын хэсэг томилсон. Ажлын хэсэг эхлээд “Айвенхоу майнз” компанийнхантай уулз­сан юм. Тэгэхдээ нөөцийн 50 хувийг авна, 50 хувийг хаях гэж байгааг мэдээд эрдэмтэдтэй уулзсан юм. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг “Айвенхоу майнз”-ынхан цөлмөх гэж бай­гааг мэдсэн. Ингээд ноцтой алдаа гаргасан гэж үзээд най­ман зүйл заалт бүхий шаард­лагыг “Айвенхоу майнз” ком­па­нид тавьсан.

-Ажлын хэсгийн тавьсан шаардлагыг биелүүлсэн үү?

-Гуравдугаар сарын 8-нд буюу хоёрхон долоон хоногийн дараа зургаан хуудас бүхий тайлбар мэдээлэл цацсан. Нөөц, уурхайн технологи, эдийн засаг, нийгмийн том алдаануудыг хэдхэн хуудас цаасаар арилгадаггүй юм. ТЭЗҮ хэдэн арван боть байгаа. Тэр хэдэн арван боть тайлан тооцоонд засвар оруулсны дараа ТЭЗҮ-д засвар хийгдлээ гэж үздэг. Ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болсон.

Харамсалтай нь Эрдэс баял­гийн мэргэжлийн зөвлөл хам­гийн наад захын шаардлага хангаагүй тайланг хүлээж аваад баталчихсан.

 

Д.Зоригт, С.Баярцогт хоёрын халааснаас 100 саяын өрийг төлүүлэх хэрэгтэй

-”Айвенхоу майнз” Оюу­толгой ордын лицензийг “ВНР Вilliton”–оос авахдаа хоёр хувийн нөөц ашигласны төлбөр төлөхөөр тохирсон гэсэн. Өөрөөр хэлбэл, 2.3 тэрбум ам.долларын мар­гаан дэгдлээ. Энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-ТЭЗҮ-д ганцхан засварла­сан юм нь энэ. Гэхдээ батал­гаатай эсэх нь эргэлзээтэй. Хэвь нийлүүлэгчийн гэрээн дотор байхыг үгүйсгэхгүй. Ганц өгүүлбэр байх төдийл биднийг хуурсан болж таарна.

-Хувь нийлүүлэгчийн гэ­рээг үзсэн үү?

-Хувь нийлүүлэгчийн гэ­рээг хараагүй. Нууцалсаар байгаа.

-Эрдэс баялгийн мэргэж­лийн зөвлөл Д.Зоригт сай­дын даалгаврыг сайн бие­лүүлсэн гээд байгаа. Уг мэргэжлийн зөвлөл улс төрийн дарамтгүй ажиллах боломж нөхцөл бий юу?

-Харийнхны төлөө өөрс­дийгөө худалддаг жишгийг УИХ өөрөө тавьсан. Олон хуу­лийг гадаадынхны захиалгаар, сонирхлоор баталдаг, өөрчил­дөг. Эрдэс баялгийн мэргэж­лийн зөвлөл сайдаас өгсөн даалгаврыг онц дүнтэй бие­лүүлсэн. Нотолгоо, баталгааг нь бид гаргаж тавих болно. Уг нь улс төрөөс ангид цэвэр мэргэжлийн зөвлөл гэж ойлгож байсан юм. Дээрээсээ доошоо хариуцлага тооцох цаг ирэх байлгүй дээ.

-Энэ бүхний эцэст хариуц­лагын асуудал хөндөгдөнө. Үүний гол буруутан хэн бэ?

-Анхнаас нь зохион бай­гуул­сан Ерөнхий сайд асан С.Баяр Монгол Улсын олон хуулийг дураараа өөрчилж, иргэдээ уландаа гишгэсэн хүн. Хоёр намын дарга нарийн дор С.Баяр бүхнийг командлаж байсан. Энэ хүн л хариуцлага хүлээх ёстой. Дараа нь гэрээ байгуулсан С.Баярцогт, Д.Зо­ригт, Л.Гансүх нар  хариуцлага хүлээх ёстой. Хүн бүрийн авсан 70 мянган төгрөг өр болсон. Энэ өрийг ард түмэн тавиагүй. Өрийг С.Баярцогт гэдэг хүн гарын үсэг зурж авсан. Тэгэхээр 100 сая ам.долларыг С.Баярцогт, ДЗоригт нарын халааснаас төлүүлэх ёстой.

Л.НИНЖСЭМЖИД / "НИЙГМИЙН ТОЛЬ" сонин/

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kioolio çàêëàäêè ñîëü ñêîðîñòü â åêàòåðèíáóðãå Купить Кайф Юхнов 1 г героина цена Спайс в барнаулРµ Купить закладкР¸ спайс в Ð§ÐµÐ±Ð¾ÐºÑÐ°Ñ €Ñ‹ Симилак премиум 2 купить дания Флер наркотиРº купить духи закладкР¸ соли во Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚оке Спайс в Пензе çàêëàäêè ñîëü â ÷åëÿáèíñêå ЗакладкР¸ стаф в Могоче Методон в ЖелезноР²Ð¾Ð´ÑÐºÐµ Купить Говно ÐšÐ¾Ñ€ÐµÐ½Ð¾Ð²Ñ Ðº Реагент в МамоновРµ Jabber настройРºÐ° Купить АмфетамР¸Ð½ в ЧкаловсРº ЗакладкР¸ в КопейскРµ Бошки в Инсаре êóïèòü ýêñòàçè â íèæíåâàðòîâñêå ЗакладкР¸ спайс россыпь в БузулукРµ Купить Кокаин в Чита Купить Ñ‚Ð°Ð±Ð»ÐµÑ‚ÐºÑ ƒ экстази ЗакладкР¸ бошки в Тынде РыночныРµ отношенР¸Ñ группа 18 кг Купить ЛЁД Реутов Купить Гаш БокситоР³Ð¾Ñ€ÑÐº ЗакладкР¸ марки в Асбесте çàêëàäêè ñêîðîñòü ïåðìü ЗакладкР¸ кокаин в КостерёР²Ðµ Купить закладкР¸ россыпь в Ð•Ð³Ð¾Ñ€ÑŒÐµÐ²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ LSD в Самаре ÐŸÑ€Ð¾ÑÑ‚Ð¸Ñ‚Ñ ƒÑ‚ки Ð£Ð»ÑŒÑÐ½Ð¾Ð²Ñ ÐºÐ°: досуг, девушки по вызову, Ð¸Ð½Ð´Ð¸Ð²Ð¸Ð´Ñ ƒÐ°Ð»ÐºÐ¸, салоны Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Нижней Туре Соль в ИвангорР¾Ð´Ðµ ГидропоР½Ð¸ÐºÐ° тула Машки ру разблокР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ
IP:141.101.132.203  2018-01-23 19:09:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.