АТГ-ын хэлтсийн дарга өөрийг нь хүчиндсэн гэж мэдэгдсэн өмгөөлөгч эмэгтэй таван жилийн өмнө ч хоёр бөхөд хүчиндүүлж, заанд дурлаж, начинд дурлуулсан тухай ярьж байжээ

2010/04/01
Share |
Хүмүүс:
АТГ-ын хэлтсийн дарга өөрийг нь хүчиндсэн гэж мэдэгдсэн өмгөөлөгч эмэгтэй таван жилийн өмнө ч хоёр бөхөд хүчиндүүлж, заанд дурлаж, начинд дурлуулсан тухай ярьж байжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат өөрийг нь айлгаж сүрдүүлэн хүчирхийлж, ёс бусаар дур хүслээ хангасан гэж өмгөөлөгч эмэгтэй хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдсэн нь дуулиан шуугиан тариад байгаа билээ. Э.Амарбат “Энэ явдал УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярыг шалгаж байгаатай холбоотой” гэж мэдэгдсэн. Гурван шил “Соёмбо” архи ууж согтуурсан, олон давхар цэнхэр байшин дахь сууцанд чирч оруулсан, порно кино үзэж байгаад араас гурван удаа хүчирхийлсэн гэх мэтээр ширхэгчлэн ярьсан нь олон нийтэд үнэмшилтэй санагдсан. Харин хохирсон гэх эмэгтэй Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа С.Отгонбаяртай холбоотой, өмгөөлөгч нь мөн бол,  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр хуулийн байгууллага удаа дараа УИХ-д нэрийг нь өгч байгаа Л.Гүндалай тохой залган суусан нь асуулт үүсгэж байна.
Эмэгтэй нүүрээ далдалж, нэр, ажлаа нууцалсан боловч таван жилийн өмнө мөн л нэртэй төртэй хүмүүстэй унтсан хэвтсэн, дурласан, дурлуулсан, хүчиндүүлсэн гэсэн ярилцлага өгч шуугиан тарьж байсан баримт, хэвлэлийн шарласан хуудас бидэнд олдлоо. Тухайлбал “Чансаа” сонины 2005 оны 10 дугаар сарын ¹11-д Улсын заан Ганбатад дурласан, өмгөөлөгч С.Г “Ганбат намайг өөр хүнтэй унтсан болохоор дургүй нь хүрээд ингэж ярьсан байх гэж бодоод л өнгөрсөн” гэсэн гарчигтай ярилцлага өгч байжээ.  Ярилцлага нь “Одооны улсын заан Ганбат 1997 оны намар анх зааланд барилдаж эхэлсэн юм. Тэр үеэс харж, битүүхэндээ хайрлаж явах болсон. Тэр хүн ч намайг хардаг, найзууд нь ч намайг мэднэ” гэж эхлээд, “...Манай Увсын Цэдэндамба гэдэг бөхтэй СТО-ноос хамт гарч, айлд очоод жаахан тиймэрхүү асуудал болсон л доо” гэх зэргээр үргэлжилжээ. Сурвалжлагч нь “Унтсан юм уу?” гэж асуусан байх бөгөөд “Тийм. Гэхдээ тухайн үед би Ганбатад дурласан байсан болохоор өөр хүн хүлээж авах боломжгүй байсан. Тэгээд Цэдэндамбаас би Ганбатын утсыг нь авсан” гэж хариулсан байх юм. Мөн л нутгийнх нь Тогтох гэдэг бөх нэг өдөр дагуулаад саунд очсон, баахан нүцгэн хүмүүсийн дунд ороод газар цөмлөөд орчихмоор байсан, тэнд Ганбат байсан, тэгээд “Нуруу угаагаад өгөх хүн олдохгүй л байх даа” гэж үл ойлгогдох юм ярьсан, намайг өөр хүнтэй унтсан болохоор дургүй нь хүрээд ингэж ярьж байгаа байхдаа гэж бодоод өнгөрсөн гэж өгүүлжээ. Саунд суусны дараа Баянмөнх гэдэг хүний архины үйлдвэрт очсон. Нэг шил архи задлах хооронд Баянмөнх гараад явчихсан. Гэтэл Тогтох намайг дараад авсан, бөхчүүд чинь том биетэй, бяртай, би яагаад ч дийлэхгүй юм билээ.Намайг үнсээд, цааш нь юу болсныг ярихад эвгүй байна аа. Гаднаас Баянмөнх орж ирээд “Залуу хүмүүсийг ойлгож байна” гэж бүрхэг юм ярьсан. Тэр үед би шоконд орчихсон, юу болоод байгааг ч сайн ойлгоогүй. Тэгтэл Баянмөнх намайг дарж аваад унтах ч гэх юм уу, юм болсон” гэж ярилцлага өгч байжээ. Хүсээгүй байхад унтсан гэхээр хоёулаа таныг хүчиндсэн гэсэн үг үү? хэмээх сурвалжлагчийн асуултанд “Хуулийн хэллэгээр бол тэгж ойлгож болно” гэж хариулсан байх юм. “Чансаа” сонинд 2005 онд өгсөн ярилцлагадаа хоёр хүнд хүчиндүүлсэн тухайгаа мэдэгдээд зогсохгүй, улсын начин Бадам-Очир өөрийг нь эргүүлдэг байсан, түүнтэй суучихвал Ганбатад ойр харагдаж явна гэж бас нэг зааны эхнэр зөвлөдөг байсан тухай пүл палхийтэл ярьж байжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат тэгэхээр түүнийг хүчиндсэн гурав дахь хүн болох ба алдар нэртэй, албан тушаалтай эрчүүд өөрийг нь эдэлсэн тухай хэвлэлийн шуугиан ярилцлагаар нь гарч байгаа анхны тохиолдол биш боллоо. Ярилцлагыг илүү алдартай заан Ганбатын нэрээр гарчигласан боловч түүнийг шууд буруутгах зүйл яриагүй гэж үзэж болно. Би өөрийгөө таниулах санаатай “Бөх үздэг охин байна аа” гэхээр “Олон л охин байдаг шүү дээ гэж хариулдаг байсан гэх мэтээр дурлал ч юм шиг, биш ч шиг баахан зүйл дэлгэжээ. Наадмын дараа Одноо эгч надад Ганбатын гэрийн утсыг өгсөн. Тэр үед Ганбат эхнэртэй болчихсон байсан. Би ганц хоёр удаа залгасан ч ярьж чадаагүй. Худал ярьж байгаад гар утсыг нь авсан. Залгаад “Би нөгөө хэн байна аа. Таньж байна уу гэсэн чинь “Танихгүй юм байна аа” гэснээс өөр юм ярилгүй өнгөрсөн. Тэгсэн маргаашнаас нь эхлээд эхнэр нь яриад эхэлсэн” гэсэн хэвлэлд зориулсан ярилцлага гэхэд эргэлзээтэй зүйл өгүүлж байжээ. Ярилцлагаас үзвэл ганц бие байхад нь Ганбатад дурласан, өрхийн тэргүүн болсон хойно нь гэр орон, гар утас руу нь залгасан, хөөцөлдсөн, айлын эхнэр ч нөхрөө өмөөрсөн, бүр мессежээр таван цаг гаруй хэрэлдсэн,  дургүй нь хүрээд нэг өдөр халамцуудаа ярьснаа тоочсон байна. Сурвалжлагч нь “Та дахин дахин яриад байдаг нь ямар учиртай юм бэ. Хаячихаж болдоггүй юм уу? гэж асуухад “Би гэр бүл үймүүлье гэж бодоогүй. Зүгээр л Ганбат уужуу сэтгэл гаргаад “Би гэр бүлтэй хүн. Хоёулаа зүгээр л мэндийн зөрөөтэй байя” гээд хэлчихсэн бол ийм байдалд орохгүй шүү дээ. Тэгтэл хоёулаа ноцтойгоор хүлээж аваад, нийлж мессеж бичээд байхаар нь миний дургүй хүрсэн байхгүй юу... Өчигдөр зүгээр л ярих гэж үзсэн чинь эхнэр нь “Мэдрэл муутай авгайгийн өвчин нь хөдөлчихсөн үү” гэж хэлсэн хэмээн дуусгажээ. Сурвалжлагч нь “Ярилцсанд баярлалаа” гэснээр энэ сонин ярилцлагаа төгсгөсөн байх юм.
Бид өмгөөлөгч, бас хохирогч гэх эмэгтэй одоо нэр, ажлаа нууцалсан тул таван жилийн өмнөх ярилцлагаас нь овог, нэр, мэргэжлийг нь дурьдсангүй. Гэхдээ “Чансаа” сонинд ярилцлага өгсөн өмгөөлөгч С.Г бол АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбатад хүчиндүүлсэн гэж мэдэгдсэн эмэгтэй мөн болохыг гэрчлэх хүн байгаа юм байна. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа С.Отгонбаяртай холбоотой, түүнийг мөрдөж буй хэлтсийн даргыг хүчиндсэн хэмээн мэдэгдсэн, өмнө нь хоёр ч бөхөд хүчиндүүлж, бас нэг нь эргүүлснийг өөрөө тоогоогүй, харин нэгийг нь эхнэртэй болсон хойно ч араас нь хөөцөлдөж, зүгээр л ярих гэж байхад нь хариу өгөөгүйнх нь төлөө мөн л хэвлэлд дэлгэж байсан явдал  дэгдсэн дуулианы талаар эргэлзээ төрүүлж байна. Эрчүүдийн хорхойг үргэлж хүргээд л, нэг бус удаа хүчиндүүлээд л, дурлаад л, дурлуулаад л, тэр тухайгаа сонин хэвлэлээр шуугиулаад л...

Б.АНГАРАГ  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.