Хүчиндүүлсэн гэх эмэгтэй С.Ганчимэг мөн болох нь тогтоогджээ

2010/04/02
Share |
Хүмүүс:
Хүчиндүүлсэн гэх эмэгтэй С.Ганчимэг мөн болох нь тогтоогджээ

Хэн болох, хаана ажиллаж, амьдардаг нь тодорхойгүй эгэн эмэгтэй Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах
газрын дарга Э.Амарбатыг хүчингийн хэрэгт буруутгасан мэдээлэл өнгөрсөн даваа гаригт хийсэн.
Үүнээс хоёр цагийн дараа Э.Амарбат дарга хариу мэдээлэл хийж энэ бүхэн Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяртай шууд холбоотой, надад тийм ёс суртахуун байхгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь
яах аргагүй энэ долоо хоногийн олны анхаарлыг татсан сенсаци үйл явдал байв.

Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтныг ийм ноцтой хэрэгт буруутган олны өмнө мэдээлэл хийсэн явдал урьд нь гарч байгаагүй. Тэр ч утгаараа хүчиндүүлсэн гэх эмэгтэй хэн бэ гэсэн асуулт хүмүүсийн сонирхлыг хамгийн их татах байв. Тухайн үед түүнийг Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын өмгөөлөгч С.Ганчимэг гэх яриа гарч байсан ч үүнийг хараахан баталж чадаагүй.

Зүгээр хардлага, таамаг төдий байсан гэхэд болно.
Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр Э.Амарбатад хүчиндүүлсэн гэх эмэгтэй С.Ганчимэг мөн болохыг тогтоосон гэнэ. Үүнтэй холбогдуулан түүнийг ирж байцаалт өгөх шаардлагыг холбогдох хууль, хяналтын байгууллагаас өгсөн аж. Нэгэнт үйл явдал ийнхүү өрнөсөн болохоор цаашид юу болох нь сонирхол татаж байна.
Хэрвээ түүний хэлсэн, ярьсан бүхэн үнэн эсэх нь тогтоогдохгүй бол төрийн өндөр албан тушаалтны нэр төрд санаатайгаар халдсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэх бололтой.

Тэрбээр анх Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл гаргасан байна. Уг өргөдөлд “Э .Амарбат намайг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хүчирхийлсэн” гэсэн байсан ч өргөдлөө сарын дараа авчирч өгсөн байгаа юм.

Харин Э.Амарбатыг хүчингийн онц ноцтой хэрэг үйлдсэн эсэхийг тогтоохоор Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байна. Мөн хууль хяналтынхан түүнийг шалгахаас гадна дээрх мэдээллийг хэн ямар зорилготойгоор тараалгасан гэдгийг тогтоох ажлыг эхлүүлээд байгаа аж.

Г.Долгорсүрэн Нийгмийн толь


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Москва Митино купить LSD-25 (HQ) 250мкг Гашиш в ассортиР¼ÐµÐ½Ñ‚Ðµ Москва БутырскР¸Ð¹ Москва Ð¥Ð¾Ñ€Ð¾ÑˆÑ‘Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ купить Кокаин Москва ВАО купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD-25 (HQ) 170мкг Купить семена мака опиумноР³Ð¾ СуровикР¸Ð½Ð¾ купить MDPV ÐœÐ°Ð³Ð°Ð´Ð°Ð½Ñ ÐºÐ°Ñ область купить АК-47 - Бошки Шишки Емва купить ЧистейшР¸Ð¹ Метадон Лянтор купить кокаин Москва Выхино-Ж
IP:95.85.68.34  2018-07-15 08:26:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.