Д.Жаргалсайхан; "Аянгын бороо" дэндүү олон шагнал авчихав уу даа

2010/04/05
Share |
Хүмүүс: Жаргалсайхан | 
Д.Жаргалсайхан;

-Би төмөрбаатар ах шиг чөлөөт уран бүтээлч болохгүй, дамдин гуай шиг бүх насаа театртаа зориулна аа-

Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-"Гэгээн Муза"-д яагаад нэр дэвшсэнгүй вэ?
-Би "Парисын дарь эхийн сүм" жүжгийн гол дүрийн эмэгтэйгийн аавд тоглосон. Их сайхан дүр байсан. Би ч дүрээ сайн гаргаж өгсөн гэж бодож байна. Үүндээ их бардам байгаа. Хамгийн гол нь "Парисын дарь эхийн сүм" маань дуулалт жүжгийн төрөлд нэр дэвшсэн. Миний дур дуулдаггүй л дээ. Тийм болохоор энэ жилийн хувьд шүүгчээр ажилласан. Наадам маань сайхан боллоо. Ямарч байсан шагналууд нь нүдээ олсон гэж бодож байна.

-Анх удаа шүүгчээр ажиллаж байгаа бил үү?
-Тийм ээ.

-Хэцүү санагдав уу?
-Тэгэлгүй яахав. Яг адилхан чанар чансаатай уран бүтээл, уран бүтээлчдийг шүүнэ гэдэг амар хэрэг биш юм билээ. Гэхдээ хэцүү гээд яахав. Мэдээж нэг нь арай илүү байж таарна. Түүнийг олж харахыг хичээлээ. Чадсан байх гэж бодож байгаа шүү.

-Наадмын дараахан жүжигчин Г.Онон “Гэгээн Муза" шударга болж чадаагүй гээд жаахан гомдолтой байх шиг байсан?
-Тийм үү. Тэр талаар сонсоогүй юм байна.

-"Аянгын бороо" аль ч талаараа "Парисын дарь эхийн сүм" жүжгээс илүү байсан гэсэн утгатай зүйл ярьж байна лээ?
-Ярих хүмүүс нь яриад л явж байг. Тэртээ тэргүй хүн бүхэн өөр өөр санаа бодолтой байдаг шүү дээ. Ямар ч гэсэн хоёулаа л сайхан жүжиг. Гэхдээ "Аянгын бороо" жүжгийн зохиол нь өөрөө алдартай. Дүр бүр нь дэндүү сайхан. Хятадууд өөрсдөө кино хийсэн байдаг шүү дээ. "Парисын дарь эхийн сүм" бол жүжгийн зохиол биш. Харин түүнийг манай драмын театрын уран бүтээлчид хөгжимтэй болгож, шинэлэг байдлаар үзэгчиддээ хүргэсэн. Үүгээрээ давуу талтай. Энэ жүжгийг найруулагч Н.Наранбаатар асар их зүйл бодож хийсэн байх гэж боддог юм.

-Тэгвэл "Аянгын бороо" жүжгийг зохиол нь өргөж гарсан гэж ойлгож болох уу?
-Нэг талаараа тийм шүү. Харин ч энэ жүжиг "Гэгээн Муза" наадмаас дэндүү олон шагнал авчихав уу гэж бодож байна. Тийм сайхан зохиол дээр ажиллаж байгаа юм чинь илүү нарийн нямбай ажиллах хэрэгтэй байсан байх аа. 1993 оны үед энэ жүжгийг манайд анх удаа Цэргийн театрт тоглож байсан. Би тэр жүжгийг үзэж байлаа. Тухайн үед дэндүү гоё тоглож байсан. Гэхдээ энэ бүхэн зөвхөн миний бодол юм шүү. Үзэгчдийн зүгээс ч энэ хоёр жүжгийг дүгнэхэд "Парисын дарь эхийн сүм"-ийг л гэнэ дээ.

-Хүмүүс таныг "Хасар" Жагаа гэдэг. Мэдээж танд сайхан санагддаг байх. Нөгөө талаараа энэ нэр хүндээ сэвтээхгүй юмсан гэж хичээнэ биз?
-Тэгэлгүй яахав. Би дэлгэц болон театрын тайзнаа олон дүрд тогложээ. Гэхдээ жүжигчин хүн тоглосон дүр бүрээрээ алдаршина гэж байхгүй. "Хасар" Жагаа гэдэг нэрийг би өөртөө өгөөгүй. Ард түмэн надад өгсөн. Энэ нэрэндээ их хайртай. Би энэ бүтээлээрээ ямар нэгэн байдлаар өөрийгөө үзэгчиддээ ойлгуулжээ гэж боддог. Гэхдээ "Хасар" Жагаа гэхээсээ илүү жүжигчин Жаргалсайхан гэдэг нэрийг сэвтээхгүй, өндөрт өргөж явах юмсан гэж боддог. Тэглээ гээд би сайхан хүний баг өмсдөггүй, сайхан аашилж хэн нэгэнд тал засдаггүй. Байгаагаараа л байдаг.

-Урлаг танд сайн хань, нэр алдрыг харамгүй өгсөн. Хэрэв та урлагийн хүн болоогүй байсан бол бөх болох байсан гэл үү?
-Тийм ээ. Би багадаа бөхөөр хичээллэдэг байсан. Өдийд би дасгалжуулагч юм уу эсвэл бөхийн чиглэлээр ямар нэг амжилт үзүүлсэн байх байсан. Мөн урлагийг сонгоогүй бол Урнаатайгаа учрахгүй ч байсан байх. Тэгэхээр бурхан миний амьдралыг их сайхан аливаа уран бүтээлийг хийх явцдаа биш хийснийхээ дараа үзэгчдийн алга ташилтыг авсны дараа уйлах шахдаг шүү. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн биш байгаа биз.

-Театрт ороод 23 жил болсон байна. Амбий, Бооёо зэрэг үеийнхэн чинь хувийн продакшн байгуулаад гарсан. Та театрын урлагт үнэнч үлджээ?
-Ерөнхийдөө кино, драм хоёрыг хослуулсан л даа. Ажлынхаа хажуугаар олон кинонд тоглосон ч би драмын урлагтаа үнэнч байж чадсан. Нэг жил нэг cap ч завсардаагүй. 1990 онд нийгмийн байдал өөр болоход бүх хүн хувийн хэвшил байгуулж, зарим нь ганзагын наймаа хөөсөн. Тэр үед ч би гэр бүлийнхээ хүнтэй театртайгаа хамт байсан. Өөр олон жүжигчин байсан л даа. Гэхдээ би тэдний нэг болж үлдэж чадсандаа одоо баяртай явна.

-Цаашид яах бол. Чөлөөт уран бүтээлч ч юм уу, өөрийн гэсэн нэг юмтай болъё гэсэн бодол бий юу?
-Надад өөр тийшээ хазайх бодол байхгүй. Ер нь хүн чаддаг юм аа л хийх хэрэгтэй. Би Төмөрбаатар ах шиг чөлөөт уран бүтээлч болохгүй, "Хөх чоно" Дамдин гуай шиг бүх насаа театртаа зориулна аа. Би бол театрын хүн тул эндээ л байх ёстой. Хэрвээ гарах юм бол театр маань намайг үгүйлэх байх аа. Онгирч хэлж байгаа юм биш шүү.

-Таныг улс төрч болох гэж байгаа гээд шуугиад байсан?
-Тийм зүйл байхгүй. Тоглож байсан юм аа. (инээв) Хошигноод л ярьсан байхгүй юу. Нэг сэтгүүлч намайг дэвших үү гээд асуугаад байхаар нь "Хүн бүр нэр дэвшээд байхад би яагаад болохгүй гэж" гээд хэлчихсэн чинь хүмүүс тэгж ойлгосон юм билээ.

-Гэхдээ улс төр сонирхоно биз?
-Сонирхолгүй яахав. Ер нь дэлхийд хамгийн их улс төр сонирхдог улс орон гэвэл Монгол байна. Арван жилийн нэгдүгээр ангийн хүүхдээс эхлээд 80 настай буурал хүртэл бүгд л сонирхдог. Тэгэх ч ёстой байх л даа. Би ч сонирхоно. Гэхдээ сонирхогчийн түвшинээс халихгүй.

-Зарим театрын уран бүтээлчид цалин бага учир хувиараа юм хийхгүй бол болохгүй нь гэдэг шүү дээ. Драмын театрын цалин таны амьдралд хүрч байна уу?
-Ер нь аль ч салбарт зөвхөн цалингаараа сайхан амьдарч чадахгүй байна шүү дээ. Манайх ч гэсэн түүнтэй л адилхан. Гэхдээ би театрынхаа улаан байшингаас сэтгэл санаа, нэр хүнд, эд хөрөнгө бүгдийг авч чаддаг. Би яаж ч голох билээ дээ. Хүний амьдралд ард түмэнтэйгээ танил явах шиг сайхан зүйл ховор байхаа.

-Та өвлийн өвгөн болдог. Шинэ жилийг тэсэн ядан хүлээж байна уу?
-2004 оноос хойш өвлийн өвгөн болж байна. Ер нь арванхоёрдугаар сарын нэгэн болохоор л өөрийгөө сойдог морь шиг догдолно доо. Хүн бүхэнд инээд сайн сайхан бэлэглэж байдаг болохоор өвлийн өвгөн болох надад их гоё санагддаг. Энэ ажлыг өвгөн буурал болтлоо хийнэ гэж бодож байгаа.

-Таныг ахмад жүжигчин гэж хэлэхгүй, бас нэг их залуу ч гэхгүй байх. Харин туршлагатай жүжигчин гэж хэлж болох байх л даа. Тэгэхээр энэ хугацаанд таны олж авсан ухаарал юу вэ?
-Ер нь жүжигчин ч бай, өөр мэргэжлийнх ч байсан хүн гэдэг хүн шиг л байх ёстой гэдгийг ойлгосон. Үүний цаана олон юм багтах байх гэж бодож байна.

-Таны хувьд чадаж байна уу?
-Би өөрөө өөртөө бол чадаж байгаа. Бусдад ямар санагддагийг мэдэхгүй л дээ.

-"Жүжигчид би дүр бүхэндээ хайртай" гэдэг. Таниас ямар дүрдээ хайртай вэ гэж асуувал мөн л энэ хариултыг хэлэх үү?
-Анх сургууль төгсчихөөд байхад Жумдаан найруулагч намайг "Хүний хүн" киноны Бадарчид тоглуулахаар авсан юм. Тэр дүр бол миний кинонд тоглосон анхны дүр. Намайг кино урлагт хөтөлсөн дүр ч гэж хэлж болно. Энэ дүрдээ би их хайртай. Жүжгийн тухайд гэвэл мөн л анхны дүр болох Доржсамбуу найруулагчийн "Халуун газар" жүжгийн Батсуурийн дүрдээ би их хайртай. Ер нь тэгээд тэр энэ гэлгүйгээр жүжигчин хүн бүтээсэн дүр болгондоо л хайртай байдаг л даа.

-"Парисын дарь эхийн сүм" жүжигт дуулаагүй гэсэн. Магадгүй таныг муу дууддаг болохоор дуулдаггүй дүр өгсөн юм болов уу?
-Үгүй дээ. Дуулна. Би дуу хуурийн өлгий Дундговь нутгийн хүү. Дууг өөрөөсөө төрүүлж, дуулах дуугаа өөрөөсөө гаргасан дуу хуурын өлгий гэмээнэ аяа миний Дундговь минь юм шүү дээ. Тэгэхээр би дуулдаг л байхгүй юу.

-Нутагтаа очиж байна уу?
-Тэгэлгүй яахав. Жил бүр очдог. Зун болохоор уран бүтээлч бидний амралт эхэлчихдэг шүү дээ. Тэгээд Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газраар тэнэж өгнө дөө. Ямар сайхан эх орон нутаг устай юм бэ гэдгээ тэр үед л мэдэрдэг.

-Драмын театр ирэх тавдугаар cap хүртэл долоон жүжгийг цувралаар тоглох гэж байгаа. Эдгээр жүжгийн чанар чансааны тал дээр хүмүүс шүүмжлэлтэй байна л даа. Богино хугацаанд хийж байгаа учраас тэгж байгаа байх?
-Бид ерөнхийдөө хоёрдугаар сараас бэлтгэлдээ орсон. Богино хугацаанд чанаргүй уран бүтээл хийлээ гэж ойлгож болохгүй л дээ. Уран бүтээлчид бүх л авьяас чадвараа дайчлан ажиллаж байна. Одоо бүх жүжиг тавигдахад бэлэн болсон. Мөн нэг уран бүтээлч нэг л жүжигт тоглож байгаа. Миний хувьд "Дон жуан"-ы жагсаалт буюу "Эр хүн" гэсэн жүжигт тоглох гэж байна.

Т.Батсайхан http://niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bash Muchos Gracias for your blog article. Cool. funny quotes
IP:89.28.45.51  2014-05-12 09:27:34
alex crork 4kVdTi Wow, incredible blog layout! How long have you been blogging for? you made blogging look easy. The overall look of your web site is fantastic, as well as the content!
IP:37.233.27.142  2015-09-03 02:05:35
crorkservice seo rF8rdY This is really interesting, You are a very skilled blogger. I have joined your feed and look forward to seeking more of your fantastic post. Also, I ave shared your website in my social networks!
IP:37.233.27.142  2015-11-10 12:41:45
XMKuaKLKHTAXHrZUw 9eacJN
IP:37.233.27.142  2016-01-01 04:08:49
Dónde Puedo Comprar Genérico Protonix 40 mg Sin Receta en Málaga vagdevi pharmacy, Acheter Des Pilules Elocon Meilleur Drugstore Dans Lyon, Elocon (Mometasone), [url=”https://vk.com/away.ph p?to=http://developter.com/for um/topic/427”]Acheter Des Pilules Elocon Meilleur Drugstore Dans Lyon, Elocon (Mometasone)[/url], https://vk.com/away.php?to=htt p://developter.com/forum/topic /427 Acheter Des Pilules Elocon Meilleur Drugstore Dans Lyon, Elocon (Mometasone),:DD, Doctor Recomienda Endep Sin Receta En Línea Farmacia Vaseretic, [url=”http://www.fatweightlo ss.ca/forum/topic/4185”]Doct or Recomienda Endep Sin Receta En Línea Farmacia Vaseretic[/url], http://www.fatweightloss.ca/fo rum/topic/4185 Doctor Recomienda Endep Sin Receta En Línea Farmacia Vaseretic,evmxk, Jälleenmyyjät Real Aristocort Halvat Meds, [url=”https://vk.com/away.ph p?to=http://www.plurnation.com /blogs/post/367”]Jälleenmyy jät Real Aristocort Halvat Meds[/url], https://vk.com/away.php?to=htt p://www.plurnation.com/blogs/p ost/367 Jälleenmyyjät Real Aristocort Halvat Meds,>:-]], Purchase Online Sildenafil Citrate + Dapoxetine Drug Store Delivery, [url=”https://vk.com/away.ph p?to=http://vibiz.net/account/ services/register/process”]P urchase Online Sildenafil Citrate + Dapoxetine Drug Store Delivery[/url], https://vk.com/away.php?to=htt p://vibiz.net/account/services /register/process Purchase Online Sildenafil Citrate + Dapoxetine Drug Store Delivery,2945, Hvordan Man Får Clarithromycin Bedste Apotek, [url=”http://support.errorco dein.com/868/hvordan-man-får- clarithromycin-bedste-apotek-b iaxin”]Hvordan Man Får Clarithromycin Bedste Apotek[/url], http://support.errorcodein.com /868/hvordan-man-får-clarithr omycin-bedste-apotek-biaxin Hvordan Man Får Clarithromycin Bedste Apotek,sxwoe,
IP:91.200.12.25  2016-01-30 11:37:47
scfzvyt HpAJKzbnkixetjtqom, [url=http://botlcbklmdmb.com/] botlcbklmdmb[/url], [link=http://nuaevtmkhcgi.com/ ]nuaevtmkhcgi[/link], http://shyugobgjtdu.com/
IP:46.161.9.8  2016-11-30 22:35:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.