Цуглааны арын фон нь экс ерөнхийлөгч

2010/04/05
Share |
Хүмүүс:
Цуглааны арын фон нь экс ерөнхийлөгч

Өнөөдөр тайван цуглаан болно. УИХ-ыг тартал суух энэхүү цуглаанд "Шударга иргэдийн фронт"-ын тэргүүн Г.Арслан нэгдэхгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь "Амлалт нэхэх ард түмний холбоо"-ны ард экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр байдаг гэнэ. "Иймд хэн нэгний гар хөл болсон, бусдад худалдагдсан хүмүүстэй нэгдэхгүй" хэмээн Г.Арслан онцлов. Мөн тэрбээр "Шударга иргэдийн фронт нь ардаа ямар нэгэн санхүүжүүлэгчгүй, бор зүрхээрээ яваа цөөн хөдөлгөөний нэг. Аль нэгэн нам, эвсэлд нэгдэх бололцоо гарч байсан ч худалдахыг хүсээгүй" гэв.

Н.Энхбаяр өөрийгөө чадсан хүмүүсээс хариугаа авах гэж дээрх холбоог байгуулж, гар хөлөө болгон ашиглаж байна гэх яриа ч чих дэлсэх болов. Хооллож байсан нам, өрсөлдөгчтэй нь нийлж, өвдөг шороодуулсанд тунирхаж амлалтыг нь нэхэж, амыг нь асууж буй гэх. Нэг үгээр УИХ-ыг тараах нь экс Ерөнхийлөгчийн санаа байсан талаар эх сурвалж ярив. Гэхдээ "Шударга иргэдийн фронт"-ын тэргүүн Г.Арслан цуглаанд оролцоно.

Боломж олдвол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулахын төлөө, УИХ-ыг тараахаар тууштай тэмцэнэ гэдгээ ард түмэнд хандан мэдэгдэхээ илэрхийлэв. Түүнчлэн улс төрд тууштай тэмцээд таван жилийн нүүр үзэж буй энэхүү эрхэм ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Тэр ч бүү хэл, Ерөнхий сайдын алба хаших талаараа дурьдаад авав. Удахгүй "Шударга иргэдийн фронт" хөдөлгөөн нам болох аж.

УИХ-д хэн суух нь хамаагүй
Цуглааныг дэмжиж хамтран тэмцэхээ мэдэгдэж байсан хөдөлгөөнүүд ийнхүү замынхаа дундаас няцаж эхэлсэн байна. Мөн "Иргэдийн шударга шүүх" ТББ нэгдэхгүй гэдгээ мэдэгдлээ. ХБат-Ялалт "Манай байгуулага ямар нэгэн улс төрийн зорилгоор асуудалд ханддаггүй. Хэзээ ч аль нэг нам, Засгийн газрыг огцор гэж шаардаж байгаагүй. Төрийн ордонд хэн сууж байх нь бидэнд хамаагүй. Хамгийн гол нь ард түмнийхээ болон Монгол төрийнхөө өмнө өргөсөн тангарагтаа л үнэнч байх ёстой" хэмээв.

Ахмадууд шүүмжлэв
Чөлөөт ахмадын холбоо ч өнөөдөр цуглаанд оролцохгүй гэнэ. Цуглааныг зохион байгуулагчдын зүгээс төрийн эрхийг хүчирхийллийн аргаар булаан авах, цусан тангараг өргөх үүнд амь насаа үл ахмадуудын дургүйцлийг хүргэжээ. Ард түмний цэрвэж цээрлэж явдаг зүйлсийг ярьж сурталчилж олон нийтийг өдөөн турхирч байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Ахмадуудын үзэж буйгаар уур бухимдлыг урьтал болгон олон түмнийг турхирч, хүн ардын эв нэгдлийг бусниулах, улмаар Монгол төрийг хүчгүй болгох гэсэн санаархал бүхий явуургүй үйл ажиллагаа гэж цуглааныг дүгнэж байгаа аж.

Өнөөдөр архи согтууруулах ундаа худалдаалахгүй. Энэ талаар "Амлалт нэхэх ард түмний холбоо" хотын захиргаанд хүсэлт гаргасан аж. Учир нь архи уусан иргэд нийгмийн хэв журмыг зөрчиж болзошгүй. Үүний улмаас нийгэмд эмх замбараагүй явдал тарахаас урьдчилан сэргийлсэн нь энэ аж.

Санасны гарз
Төрийн бус байгууллагууд хууль бус аргаар төрийн эрхийг булаан авахыг илэрхий хирч байна хэмээн МоАХ өнгөрсөн бямба гаршт хэвлэлийн бага хурал хийлээ. МоАХ-ны төлөөлөгчид "Хувьсгал" гэгчийг хийх гэж байгаа бол "санасны гарз, монголчууд 20 настай залуу ардчиллаа тууштай хамгаалах болно" хэмээн мэдэгдэв.

Хуралд оролцогчид "МоАХ ардчиллын төлөөх тэмцэлдээ хүч хэрэглэх, хууль бус аргаар засгийн эрхийг булаах оролдлогыг ямагт үгүйсгэж, бүх нийтийн чөлөөт, ардчилсан сонгуулиар л засгийн эрх тайван замаар шилжих зарчмыг хатуу баримталдаг. Үүнээс хэзээ ч ухрахгүй" гэлээ.

Мөн цуглаан зохион байгуулагчдыг цус урсгах, хүчир-хийллийн арга замаар шийдвэрлэхийг уриалж, цусан тангараг өргөх зэргээр сүржигнэж байгааг буруушаав. Бусдын турхиран өөрсдийн атгаг санаа, явуургүй арга барилыг нийгмийн бухимдлыг өдөөх замаар хэрэгжүүлэж байгаа нь зүйд нийцэхгүй талаар онцолсон юм.

Багш нар ч оролцохгүй
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон цуг-лаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тус ҮЭ байгууллага багш нарын цалинг нэмэх шаардлагыг УИХ, БСШУЯ-д тавьж, өнгөрсөн долоо хоногт жагсаал зохион байгуулсан билээ. Нийгмийн баталгааг хангахын төлөө ажилладаг тул энэ удаагийн цуглаанд оролцохгүй гэнэ. Харин энэ сарын 9-нд УИХ, Засгийн газар, БСШУЯ-д хүргүүлсэн шаардлагын хариу ирэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих ажээ.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser купить Хмурь ОтрадноРµ Пробки в городе ÐŸÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ и КМВ ЗакладкР¸ россыпь в Кирове Купить закладкР¸ шишки в КомсомоР»ÑŒÑÐºÐµ-на-Ð °Ð¼ÑƒÑ€Ðµ РегистрР°Ñ†Ð¸Ñ почты без мобильнР¾Ð³Ð¾ телефонР° бошки в ПавловсРºÐµ купить МДМА розовые ÐŸÑ€Ð¸Ð²Ð¾Ð»Ð¶Ñ Ðº Методон в ТаштагоР»Ðµ купить МЕФ МихайлоР²ÑÐº СортаваР»Ð° купить MDMA Pills - RED Купить Шишки в КостерёР²Ð¾ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Лесне Бодрум купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Amphetamine Шины Hankook купить BARCELONA Ефремов Лирика в Ухте Купить закладкР¸ LSD в Мураше ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КотельнР¸Ñ‡Ðµ Купить Твёрдый Якутск ЗакладкР¸ метадон в КуровскР¾Ð¼ Пореч купить Кокаин MQ ЗакладкР¸ шишки в КиренскРµ Купить НаркотиРºÐ¸ в Купине купить закладкР¸ в Кирове Купить АмфетамР¸Ð½ в ÐÑ€Ñ‚ÐµÐ¼Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Гукове ЗакладкР¸ лирика в ÐšÐ¾Ð½ÑÑ‚Ð°Ð½Ñ ‚иновске КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Ð¢Ñ€ÑƒÐ±Ñ‡ÐµÐ²Ñ ÐºÐµ Купить закладкР¸ трамадоР» в Мезени Залдиар :: Ð˜Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ :: Цена :: ОписаниРµ Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚а Гашиш в ассортиР¼ÐµÐ½Ñ‚Ðµ Москва СтрогинР¾ россыпь в ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾Ñ‚Ñ ƒÑ€ÑŒÐ¸Ð½ÑÐºÐµ закладкР¸ наркотиРºÐ¾Ð² Москва Донской Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Ð¥Ð°ÑÐ°Ð²ÑŽÑ€Ñ ‚е купить BARCELONA ÐŸÐµÑ‚ÐµÑ€Ð³Ð¾Ñ „ Москва ПокровсРºÐ¾Ðµ-СтреÑ
IP:185.251.14.164  2018-09-15 07:38:25
Kprcgxfa , https://www.google.co.il/mymap s/viewer?usp=sharing&mid=1GDKD 0TRUplQkh25dAfHgw3r_-XHy1qUv , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1_769zlW bSBKUmqoeAfV2bgn9YWg4sOLY , https://www.google.co.za/mymap s/viewer?usp=sharing&mid=1XKlJ NXyfluQjw3wtcThVHysgr4FX7vx1 ,
IP:146.185.202.66  2018-12-17 14:40:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.