Хүмүүс: Г Уянга | |
“Амлалтаа нэхэх ард тvмний хєдєлгєєн”-ийн дэд тэргvvн Г.Уянгатай ярилцлаа. -Ерєнхий сайд С.Батболд, Тэргvvн Шадар сайд М.Алтанхуяг нар баасан гаригт мэдээлэл хийлээ.
Засгийн газар амлалтаа биелvvлнэ гэдгээ зарлаад байхад та бvхэн жагсах хэрэг байна уу?
-Худлаа шvv дээ. Ард тvмэн єєрсдийнхєє тєлєє босч, эсэргvvцэл илэрхийлэх нь тодорхой болохоор ингэж мэдээлэл хийж байгаа юм. Хэзээ байхдаа Ерєнхий сайд байн байн мэдээлэл хийж, Засгийн газрын ажлаа ард тvмэнд танилцуулдаг байсан юм бэ. Энэ бол зєвхєн гал унтрах тєдий л зvйл. Ард тvмэн ийм vгэнд итгэхээ больсон гэдгийг ойлгохгvй байгаа нь харамсалтай.
-Та бvхний жагсаал цуглааныг тєрийн єндєр албан тушаалд суухыг хvссэн, захиалгат зvйл гэж vзэх хvн олон байна. Та бvхний ард Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг байгаа гэх юм?
-Бидний ард хэн ч байхгvй. Бид єєрсдийн vзэл бодол санаа сэтгэлээр нэгсэн хvмvvс. Тэгээд ч vнэхээр хvнд байна, амьдрал нь єдрєєс єдєрт доройтож байна гэдгийг би биш ард тvмэн хэлээд байна шvv дээ. Хєдєє орон нутагт явж байхад ямар аймаар, нvд хальтрам дvр тєрх байгааг тєрийн ордонд сууж байгаа хvмvvс мэддэггvй бололтой. Бянхонгор аймаг овоолсон шороо болж хувирлаа.
Мєнгє тєгрєг байхгvй энэ хvмvvс хаанаас мєнгє олж, ийм зvйл хийсэн юм бэ. Заавал ивээн тэтгэгч байх ёстой л гээд дайраад байгаа юм. Бид єєрсдийн мєнгєєр ажлаа эхлvvлсэн. Бидний хийх гэж байгаа зvйлийг ойлгосон хvмvvс тусалж, дэмжсээр байна. Хийх гэж байгаа ажлыг мэдэрч ойлгосон жижиг дунд vйлдвэрлэл эрхэлдэг компанийн захирлууд сая тєгрєг єгєх жишээтэй. Тэрнээс ч илvv мєнгє єгч байгаа хvмvvс байна. Тэдний дэмжлэгээр л єдий болтол явлаа. Бид хаанаас хэдэн тєгрєг орж ирсэн, тvvнийгээ хэнд, юунд зарцуулснаа хэлэхэд бэлэн байна. Баруун таван аймгаар явахад бид сая тєгрєг л зарсан.
Тэгэхэд гишvvд явахдаа хэдэн зуун сая зардаг билээ. Бидний ивээн тэтгэгч гээд гvжирдvvлээд байгаа хvмvvс єєрсдєє мэдээлэл хийхгvй юм байх даа. Н.Энхбаярыг хамгийн их эсэргvvцэж, шvvх цагдаа дээрээ тулж байсан хvний нэг бол би. Тэгсэн атлаа би тvvнээс мєнгє аваад ийм зvйл хийгээд явж байх уу. Бидний барьж жагсах уриа лоозон дээр Ерєнхийлєгчєєс авахуулаад олон хvний буруутай vйл ажиллагааг бичиж эсэргvvцсэн байгаа.
-Цаана нь хvн байна гэж сэжиглэх vндэслэл нь мєр зэрэгцэн тэмцэж явсан Ж.Батзандан, О.Магнай, М.Ичинноров нар vйл ажиллагааг нь эсэргvvцэж, ард тvмний дуу хоолой болж явснаа гэнэт хоёр том намд шургалсантай холбоотой байх?
-Бид нэг vе тэмцэж явсан нь vнэн ч тэр хvмvvс єєр єєрийн бодолтой, надаас єєр хvмvvс. Нэг хvн мэтээр ойлгох хэрэггvй байх. Би ч Ардчилсан намын гишvvн байсан. 2004 онд Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсон vеэс би шударга бус байна гээд намаасаа татгалзсан. Намаас иргэний хєдєлгєєн рvv шилжих, иргэний хєдєлгєєнєєс нам руу шилжих гэдэг асар их ялгаатай.
-Энэ цаг мєчид єєрт чинь тєрийн эрх барьж байгаа намуудаас єндєр албан тушаал амлан намдаа орохыг хvссэн санал ирж байна уу?
-МАХН М.Ичинноровыг ажилд авахаас ємнє надад санал тавьж байсан. Албан тушаал амлаж, намдаа орохыг санал болгож байсан. Би тэр vед “Та нар ямар чєлєєтэй, сийрэг сэтгэдэг хvмvvс вэ” л гэж хэлсэн. Намайг намдаа орно, амалсан албан тушаалд нь очно гэж яаж бодож чадаж байна аа. Ичмээр юм.
-Танай хєдєлгєєнийг ард тvмний бухимдлыг ашиглаж хууль бус аргаар тєрийн эрхийг авах гэсэн оролдлого гэсэн мэдээллийг МоАХ хийлээ?
-Би хvний гар хєл болж явдаг хvн биш. Надад єєрєєр амьдрах маш олон боломж байна. Би ажил хийхгvй хоёр хvvхдээ хараад гэртээ байлаа гэхэд миний нєхєр намайг тэжээгээд л байна. Би аль ч газар ороод ажиллах боломж байна. Бусад залуусын адил гадаадад гараад амьдрах ч боломжтой. Зєвхєн єєрийгєє бодъё гэвэл надад маш их сонголт байсаар байгаа. Би энэ бvгдээс татгалзаад эх орныхоо тєлєє, хойч ирээдvйнхээ тєлєє явж байгаа нэгэн. Би тэр албан тушаалд нь очих гээд, зєєлєн суудалд суух гээд зvтгээд байгаа юм биш шvv дээ.
-Иргэний зарим хєдєлгєєнvvд та нартай нэгдэж цусан тангараг єргєлєє. Цусан тангараг гэдэг ямар утга учиртай юм бэ?
-Тэмцлийнхээ тєлєє тууштай байж хэнд ч, юунд ч худалдагдахгvй гэдгээ илэрхийлсэн юм. Надаас гадна манай холбооны тэргvvн Д.Батцогт, Тусгаар тогтнол хєдєлгєєний тэргvvн Л.Цог, Эрс шинэчлэл хєдєлгєєний Б.Лхагважав, Миний Монголын газар шороо хєдєлгєєний н.Болд, Хас хєдєлгєєний н.Ганбаатар, н.Нанжид гэсэн долоон хvн цусан тангараг єргєсєн. Бид энэ тэмцлийнхээ тєлєє тууштай байхаа илэрхийлж гэрээ байгуулсан. Манай гэрээ их хатуу заалттай. Хэрвээ гарсан тохиолдолд яагаад гарах болов гэдгээ олон нийтэд єєрєє заавал тайлбарлаж хэлэх учиртай байдаг.
-Амалсан мєнгийг авахыг хvсэхгvй байгаа иргэд бас олон байна. Бэлэн мєнгє тараах тусам инфиляци єсч 1.5 сая 150 мянган тєгрєгний vнэгvй болно гэдгийг хvмvvс хэлж байна. Та бvхэн vvнийг тооцож vзсэн vv?
-Хэн инфиляцийг єсгєдєг юм бэ. Ард тvмэн биш шvv дээ. Эрх мэдэлтнvvд єєрсдєє єсгєчихєєд дараа нь инфляци єслєє гээд хvмvvсийг айлгаад байх шаардлага байхгvй. Барилгын салбарыг єєд нь татах гэж байна гэж єєрсдєє мєнгє vйлдвэрлэж зориуд инфиляци єсгєєд байгааг ойлгохгvй байна. Ер нь тєгрєг долларын хэмжээг хэрхэн барьж, инфляцийг ямар тєвшинд яаж барих нь тєрийн л хэрэг.
-Та бvхэн амалсан мєнгєнєєс гадна УИХ-ыг тарахыг шаардаж байна. Одоогийн УИХ 1990-ээд оны Улс тєрийн товчоо шиг тийм ч амар буугаад єгєхгvй. Тарлаа гэхэд та бvхний эгнээнд боловсролтой, эх орноо аваад явчих хvн байгаа гэхэд эргэлзэх олон хvн байна?
-Бид УИХ-ыг тартал нь бид тэмцэх болно. Мэдээж олон эсэргvvцэл, сэтгэл санааны дайралт ирнэ гэдгийг би мэдэж байна. Хэр баргийн зvйлд санаа зовохоо больж. Зарим нэг хvмvvс єнєєдєр УИХ-д байгаа 76 хvнээр тєрийг тєсєєлж бодож байгаа бол эндvvрэл гэж хэлмээр байна. Асуудалд дэндvv шударга бусаар хандаж байна шvv дээ. Хамгийн энгийн жишээ ямаанд хэдэн тэрбум тєгрєг єглєє дєє. Мєн Таван толгойн гэрээг хийхдээ Монгол Улс 34 хувийг эзэмшинэ гэдгээс харахад л ямар нь илчлэгдэж байна. Дэндvv шударга бус байгаа биз дээ. Хэрвээ УИХ тарлаа гэхэд бидэнд тєлєвлєсєн ажил бий.
-Танай холбооны тэргvvн хэн гэдэг хvн хаанаас гараад ирснийг цєєн хvн л мэддэг юм билээ. Мєн таныг улстєр, эдийн засгийн ямар ч мэдлэггvй гэж vзэх хvн цєєнгvй байна?
-Заавал улстєр эдийн засаг мэддэг хvн тєр тvшилцэж, эх орныхоо тєлєє тэмцэх ёстой байдаг юм уу. Хэрвээ тийм л юм бол одоогийн УИХ-д байгаа Кvкюшюзан Д.Батбаяраас авахуулаад олон хvнд улстєр, эдийн засгийн тухай ойлголт бий билvv. Асуумаар байна тэр хvмvvсээс. Би хоёр дээд сургууль тєгссєн. Тєгсєхдєє зvгээр нэг суух тєдий биш сурсан шиг сурсан гэж хэлмээр байна. Тєр засгийн тэргvvнд болоход одоо ямар ч шалгуур байхгvй. Ганцхан шалгуур нь мєнгє. Энэ нийгэмд маш єндєр боловсролтой, эх орныхоо тєлєє цохилох зvрхтэй ч мєнгєгvйгээсээ болоод жийгдсэн хvмvvс олон байна. Тvvнээс гадна амьдралын асар их туршлагатай хvмvvс энэ намагт шигдсэн мэт байдлаас яаж салах тухай санал бодлоо илэрхийлсээр байна.
-Ж.Батзандан, О.Магнай нар шаардах хуудас єгєхдєє хэнд хандахаа мэдээгvй бололтой. Ерєнхийлєгчийн хариуцдаг салбарын асуудлыг УИХ-ын даргад тавьсан байх жишээтэй. Та бvхэн хэн хэнд, ямар хугацаатай шаардлага хvргvvлэх гэж байна вэ?
-Одоо бид ярилцаад эцсийн байдлаар шаардлагаа гаргана.
-Орон нутагт тєдийгvй нийслэлд 100 тєгрєг гэсэн аян єрнvvлээд байсан. Нийт хэдэн тєгрєг цугласан бэ. Жагсаалд оролцохоор орон нутгаас олон хvн ирэх vv?
-Манай холбоо одоогоор хандивын хайрцгаа нээгээгvй байна. Нийслэлд арван хайрцаг байгаа. Зєвхєн 100 тєгрєг бус 10, 20 мянгат ч єгсєн хvн цєєнгvй бий. 21 аймагт байгаа манай салбарынхан болон багууд цугласан мєнгєє тэндээ зарцуулна.Бид нэг цаг хугацаанд зэрэг эсэргvvцлийн жагсаалаа хийх юм. Одоогийн байдлаар таван аймгаас хvмvvс нийслэл рvv гарснаа мэдэгдсэн.
-Жагсаал цуглаанаас гарах сєрєг vр дагаврыг 2008 оны VII сарын 1-ний єдрийн vйл явдал харуулсан. Олон хvний амь нас хохирч, нэг чулуу шидсэн хvн таван жилийн ял авсан тохиолдол олон гарлаа. Та бvхэн энэ талд онцгой анхаарч ажиллах ёстой байх?
-Тиймээ, цагдаагийн байгууллага биднийг удаа дараа хvлээн авч уулзлаа. Тєрийн хуулийг сахиулж байгаа тэр хvмvvс иргэд болон аж ахуйн нэгжийн аюулгvй байдлыг хангаж ажиллана гэсэн. Харин бид оролцож байгаа хvмvvстээ янз бvрийн єдєєн хатгалгад автахгvй байхыг онцгой анхааруулсан. Тvvгээр ч зогсохгvй биднийг дэмжиж байгаа хvмvvсээс 2ОО гаруй хvнийг хамгаалалтад гарган, харуул хамгаалалтын албатай гэрээ хийж ажиллаж байгаа. Мєн єдєр нийслэлд архи согтууруулах ундаа заруулахгvй байхыг хvссэн. Хотын даргын захирамжаар энэ асуудал шийдэгдэх юм билээ. Долдугаар сарын 1-нд болсон vйлд явдал бол эхнээсээ ямар ч зохион байгуулалтгvй жагсаал байсан. Энэ хэрэгт тухайн vеийн Засгийн газар буруутай. Иргэнээ цонх хагалсных нь тєлєє, нэг чулуу шидсэнийх нь тєлєє буудаж болдог юм уу. Тєр буруугаа хvлээж, ард тvмнээсээ уучлал гуйх хэрэгтэй.
-Лам хуврагууд энэ жагсаалд оролцоно гэх юм. Vнэн vv?
-Лам хуварга ч Монгол Улсын иргэн мєн биз дээ. Тэд бидний vйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэн жагсаалд оролцоно гэсэн. Хоёр хийдээс лам нар оролцож ном айлдах юм.
-Ингэхэд Ж.Батзандан, О.Магнай нар танай хєдєлгєєнийг дэмжиж байгаа юу?
-Ж.Батзандан, О.Магнай нар намын тєлєєлєл болж байгаа учир ямар нэгэн байдлаар бидний vйл ажиллагаанд оролцоогvй. Харин найзын ёсоор дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Х.ОЮУНСVРЭН