Амай 4 сарын сүүлчээр эх орондоо ирнэ

2010/04/05
Share |
Хүмүүс: Амай | 
Амай 4 сарын сүүлчээр эх орондоо ирнэ

Дэлхийг тойрон аялаж байгаа Амай буюу Золжаргал хамгийн сүүлд Киргистан хэмээх улсад очсон тухай мэдээлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан билээ. Очсон улсынхаа талаарх мэдээ мэдээлэл, сонирхолтой гэрэл зураг мөн өөрт тохиолдсон хөгжилтэй бас эмгэнэлтэй ч гэмээр юмуу явдлуудыг үнэнч уншигчиддаа өөрийн вэб сайтаар хүргэж байдаг тэрбээр нутгийн зүг хүлгийн жолоо эргүүлсэн байна.

Эх орнондоо ирж амс хийнгээ дэлхийг тойрох аялалаа үргэлжлүүлэх бэлтгэлээ базаах төлөвлөгөөтэй байгаа түүнийг Монгол дахь найз нөхөд, эцэг эх нь сүр дуулиантай угтаж авахаар зэхэж байгаа юм.

5 жил эх орон, ээж аваасаа хол дэлхийн улс орнуудыг түүх соёл, нийгэм, хөгжлийн таньж мэдэн яваа амай нутагтаа ирснийхээ дараа Латин Америкийн улсуудыг зорихоор төлөвлөж байгаа ажээ.

 Inet.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.