ДОХ-ын 66 дахь тохиолдол бүртгэгдлээ

2010/04/05
Share |
Хүмүүс:
ДОХ-ын 66 дахь тохиолдол бүртгэгдлээ

Хүний дархлал хомсдлын вирусээр өвчилсөн хүний тоо даавуунд нүүх тос адил нэмэгдсээр 66 боллоо. Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д байрлах “Улаан тууз” эмнэлэгт сайн дураараа ДОХ-ын шинжилгээ өг сөн нэгэн эрэгтэйгээс ХДХВ илэрсэн байна. Энэ та лаар ХӨСҮТ-ийн Мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуц сан мэргэжилтэн Ч.Уртнасангаас тодруулахад “Лабораторийн шинжилгээгээр халдвартай болох нь тог тоогдсон тэрбээр нийслэлийн иргэн бөгөөд 40-45 ор чим насны, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн. Гэхдээ энэ хүн ДОХ-ын шатандаа ороогүй, зөвхөн ХДХВ-ийн халдвар тээгч гэдгийг хүмүүс ялгаж ойлгох хэрэгтэй. Одоо гоор манай улсад ДОХ-ын шатанд орсон 14 хүн бий” гэв. Хагас сарын өмнө хөдөөний малчин эмэгтэй ХДХВ-ийн халдвар тээгч болох нь батлагдсан. Ийнхүү хүн ам цөөтэй манай орны хувьд ХДХВ/ДОХ-ын халд вараар өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээж байна. Тэр тусмаа халдвартай гэж бүртгэгдсэн иргэдийн 14 нь эмэгтэй байгаагаас өдгөө таван эх амаржаад байгаа. Тэдний дөрөв нь эрүүл хүүхэд төрүүлсэн боловч энэ байдлаар халдвар тархсаар байвал илүү их эрсдэл гарах нь дам жиг гүй. Одоогоор манайд ДОХ-оор есөн хүн хорвоог ор хиод байгаа. Халдвартай иргэдийн цаана дор хаяж 500 хүн халдвар тээсээр явж байх магадлалтай гэдгийг тог тоосон. Тиймээс сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хам рагдаж, эрт оношлуулбал эмчилгээний үр дүн гарах сайн талтай гэж “Улаан тууз” эмнэлгийнхэн ярьж байна.

Л.Ганчимэг Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.