Сургуулийн хүүхдүүдийг "Цаазаар авна" хэмээн айлгажээ

2010/04/06
Share |
Хүмүүс:
Сургуулийн хүүхдүүдийг

Өнөөдөр хүүхдийн эрхийн тухай их ярих болж. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын тоо ч багагүй нэмэгдсэн. Харамсалтай нь хүүхдийн эрх ноцтой зөрчигдөх явдал гарсаар байна. Гарах гарахдаа төрийн тусгай албан хаагч хүүхдийн эрхийг зөрчжээ. Тун саяхан Эрдэнэт хотод ийм явдал болов. Нэгэн сургуулийн ахлах ангийн гурван сурагчийг хүчингийн хэрэгт сэжиглэн цагдаагийн байгууллага сургууль дээрээс нь барив-чилсан аж.

Баривчлах ажиллагааны үед цагдаагийн ажилтан хэд хэдэн ноцтой ёс зүйн зөрчил гаргаснаас гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл заалтуудыг ч зөрчжээ. Тэдгээр хүүхдийг цагдаагийн машинаар ирж сургууль дээрээс нь баривчлахдаа сургуулийн нийгмийн ажилтан, багш нарт нь "Эдгээр хүүхдүүд маш хүнд гэмт хэрэг үйлдсэн. Ийм тохиолдолд шууд цаазаар авах ял оноодог" хэмээн ярьсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад зүгээр л нэг захын цагдаа хүнийг шууд ялладаг, тэр ч байтугай шүүхийн шийдвэрээр хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдаагийн ажилтан өөрөө цаазлах ялыг гүйцэтгэхээс наахнуур юм болжээ.

Энэ нь тухайн гурван хүүхдийг төдийгүй, багш, нийгмийн ажилтан, эцэг эхийг нь сэтгэл санааны цочролд оруулж, хүнд дарамтанд үлдээсэн хэрэг юм. Гэхдээ тухайн цагдаагийн ажилтан эдгээр хүүхдийг ямар хэргийн үүднээс сэжиглэж байгаа, хэний тушаал шийдвэрээр ийнхүү баривчилж байгаагаа тайлбарлалгүйгээр баривчлах ажиллагааг шууд явуулж хууль журмыг уландаа гишгэсэн байна. Ийнхүү хичээлдээ суугаад тарах гэж байсан хөөрхий гурван хүүд цүнхийг нь үүрүүлсээр цагдаагийн машинд суулган авч оджээ.

Ингээд тэр гурван хүүгийн нэгийг нь Орхон аймгийн цагдаагийн газрын мөрдөнд, хоёрыг нь салган авч явж Булган аймгийн цагдаагийн газрын мөрдөнд аваачин нэлээд хэд хоног саатуулан хорьж, шалгасан гэнэ. Хэдийгээр манай улс хуулиндаа 18 нас хүрээгүй хүүхэд болон эмэгтэй хүнийг цаазаар авах ялаас чөлөөлсөн байдаг ч үүнийг мэдэхгүй ар гэрийнхэн, багш нарт нь ямар хүндээр туссаныг тайлбарлахад илүүц биз. Хамгийн ноцтой нь хэргийг шалгах явцад эдгээр гурван хүүхэд гэм буруугүй болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр гурван хүүгийн нэгэнд нь нэг охин сайн байсан аж. Тэд ямар нэг үл ойлголцох байдлаас болж өнөөх охин нь “Тэр гурав намайг хүчиндсэн” хэмээн худал ярьжээ.

Ингээд л хэрэг мандсан байна. Харин Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний алба сайн ажилласны хүчинд охиныг хүчиндүүлээгүй болохыг тогтоож, өнөөх охин ч тийм зүйл болоогүйг хэлснээр бүх зүйл тодорхой болж тэр гурав суллагджээ. Ер нь л хүүхэд насны гэнэн томоогүй зангаар л ийм зүйл болчихсон хэрэг. Тэдний хэнийг ч буруутгах аргагүй юм. Харин даржин мэдлэгтэй, сүржин цагдаагийн харгайгаар тэр хугацаанд эцэг, эхчүүд нь ёстой л "дээлтэйгээ хатаж".

Зүгээр л хичээлдээ гүйж явсан гэм зэмгүй гурван хүү сургууль дээрээсээ "Цаазлуулах" ял уншуулж нэлээд хэд хоног мөрдөнгийн өрөөнд тарчлан, хиргүй тунгалаг сэтгэлдээ хууль, хүчний байгууллагын хар толботой үлдлээ. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Хүнийг цаазлан хорооно гэдэг аймшигтай зүйл. Тэр тусмаа нялх балчир үрсийг "цаазлуулах ялтай" хэмээн "бурсан" тэр цагдаагийн ажилтан хүүхэд насыг дайрсан байлтай.

Б.Баатарсүрэн http://www.niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ЗакладкР¸ мск Гаш тест вологда нижний посад Наборы для выращивР°Ð½Ð¸Ñ кристалР»Ð¾Ð² Ð£ÑÑ‚Ñ€Ð¾Ð¹ÑÑ ‚ва для плавногР¾ включенР¸Ñ ламп | купить в розницу и оптом Купить Ганжа Крымск МДМА, МДА, АмфетамР¸Ð½, синтез, разбор в деталях Как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ реагент НаркотиРº соль форум Марки в КоролёвРµ Купить Гарик Любим Купить закладкР¸ в ПетрозаР²Ð¾Ð´ÑÐºÐµ Ростов ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР¸ Купить LSD Верхний Тагил Купить Гера НовомосРºÐ¾Ð²ÑÐº Соль в Мезени Купить закладкР¸ экстази в КамызякРµ Таджики героин закладкР° Гидра наркотиРº Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ленинск Спайс в КуйбышеР² Специи и Ð¿Ñ€Ð¸Ð¿Ñ€Ð°Ð²Ñ ‹ SPICE EXPERT Героин в Фрязине ЗакладкР¸ мурмансРº Как сварить Ð´ÐµÐ·Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ „ин Купить кокаин Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок Черная соль в МагнитоР³Ð¾Ñ€ÑÐºÐµ Чай из коки купить Насвай из чего Ð´ÐµÐ»Ð°ÐµÑ‚ÑÑ 
IP:141.101.132.235  2018-03-14 00:10:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.