Насныхаа тєгсгєлд тааруухан он цагт амьдрах нь

2010/04/06
Share |
Хүмүүс:
Насныхаа тєгсгєлд тааруухан он цагт амьдрах нь

Энэ удаагийн “Дугаарын зочин”-оороо Ардын уран зохиолч, Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасvрэнг урьж ярилцлаа.
-Та ажлаа аваад жил гаран боллоо. Анх их хэцvv, байр сав vгvй гэж сонсогдож байсан. Тэр vеэ бодвол жигдэрчихсэн биз дээ?
-Тэр vетэй харьцуулшгvй. Угаас Соёл урлагийн хороо хvмvvсийн хvсэн хvлээж байсан зvйл байсан юм билээ. Тэр утгаараа тун амархан хєлєє олсон. Гэхдээ ул суурьтайхан хийх ажил их бий. Яахав нэр тєдий хvний нvд хуурах, єнгєц юм хийвэл амархан л даа. Бидний хувьд хєдєєгийн театруудаа харж vзэхээс эхлээд хийх ажил ихтэй байна. Орон нутагт урлаг уран сайхны арга хэмжээ, театрууд нь эзгvйрчихэж. Гэхдээ нэг vеэ бодвол нєхцєл байдал сайжирч, эзэнтэй болж байгаа. Уран бvтээлчид ч их баяртай байна. Ямартаа ч хамт олныхоо хvчээр ємнєє тулгамдсан ажлаа хийгээд л байна. Бас телевизийн Соёл урлагийн редакцтай хамтран музей, археологи, паленталогийн асуудлаар цуврал нэвтрvvлэг хийгээд эхэлчихлээ. Бас Солонгосын жилийн ажил эхэлж байна. Монголын урлагийн нэртэй тєртэй, боловсрол мэдлэгтэй хvмvvсээс бvрдсэн мэргэжлийн зєвлєл гэж орон тооны бус зєвлєл байгууллаа. Зєвлєл маань хуучных шиг аливаа уран бvтээлийг гарахаас ємнє хянадаг газар биш шvv. Гарсных нь дараа vзээд vнэлгээ єгдєг юм. Цаашдын уран бvтээлд хэрэгтэй шvv дээ. Яваандаа судлал, шvvмжлэлийг єргєжvvлэх санаатай. Сонирхуулахад манайхан чинь дандаа залуу боловсон хvчнээс бvрдсэн гэж байгаа. Ахмад нь гэвэл ЮНЕСКО-гийн Монгол дахь суурин тvшмэл байсан Н.Уртнасан, Д.Урианхай бид гурав. Анх байгууллага маань орох орон байргvй гурван сар болсон. Харин одоогийнхоо энэ байранд тvрээсээр орсон юм. Овоо дориун тохижсон байгаа биз. Єє нээрээ, саяхан Євєрхангайд уртын дууны наадам зохион байгуулаад ирсэн. Сvvлийн vед хийсэн ажлуудаа ард тvмэнд тайлагнаж байх ёстой юм байна гэж бодоод байдаг болсон. Чимээгvй vvрэгт ажлаа хийгээд байхаар юу ч хийдэггvй гээд байх юм. Ний нуугvй хэлэхэд юу ч хийлгvй, хий яриад байгаа нь магтагддаг цаг ирсэн юм шиг санагдаад байх болсон. Тэгээд л…

-Єнгєрсєн жил монголчууд анх удаагаа урлагийн олимпид оролцсон. Танай хорооны хийсэн ажлын нэг байх, тийм vv?
-Тэгэлгvй яахав. Солонгосын Чэжv аралд болсон олимпийг хэлж байна уу. Нийлбэр дvнгээрээ манайхан таван тєрєлд арав гаруй алтан медаль авсан. Єєрєєр хэлбэл урьд ємнє гараагvй єндєр амжилт. Харамсалтай нь гадаадын улс оронд болсон томоохон тэмцээнээс шагнал хvртсэн хvмvvст олгодог шагналыг олимпид оролцогсоддоо олгуулж чадаагvй.

-Яагаад?
-Дэлхийд болж буй том том тэмцээнvvдийг бvрэн дурдаж хавсралтдаа оруулаагvй учраас Чэжvд болсон олимпид сайн оролцсон хvvхдvvд нутгаасаа хайр хvндлэл хvлээж чадаагvй гээд ойлгочиход болно. Манай улсад буруу хийсэн хууль дvрэм их. Тэр нь ямагт муугаар vйлчилдэг хойно доо. Би єєрєє олон улсын шvvгч байсан. Анх хийсэн улс нь єєрт ойр байгаагаар нь Чайковский ч гэдэг юм уу нэг тиймэрхvv тэмцээний нэрийг биччихдэг юм байна лээ. Тэгээд л Чэжvд болсон олимпийн шагналтнууд гадуурхагдсан хэрэг. Янз нь хэн ч мэдэхгvй тэмцээн гэж байгаа юмдаг уу даа. Vнэндээ бол олон орон оролцдог, их том vйл ажиллагаа л даа. Хорооны хувьд гэвэл хийх ажил их байна. Яваандаа хорооныхоо vйл ажиллагааг хvний тєлєє, хvний авьяасыг хєгжvvлэх, хамгаалахад зориулж, Монголынхоо урлагийн агаарыг цэвэршvvлдэг байгууллага болгохсон гэж боддог юм. Одоохондоо зах зухаас нь л эхэлж байна. Тэгэхээр ерєнхийдєє одоохондоо мєрєєдєл тєдий л байх шив дээ.

-Албан ажлын хувьд ч хэлэх, ярих юм ихтэй л суугаа юм байна. Ингэхэд ажил, алба хэцvvдэх нь гээд уран бvтээлээсээ хєндийрєєд байгаа юм биш биз?
-Тэргэнд ороод сурчихсан морь амархан аралдаа дасдаг гэдэг шиг… сурчихсан юм болохоор шvлэг, жvжгээ бичмээр санагдаад, нухаж байгаа. Удахгvй шvлгийн номоо гаргах санаатай. Би чинь 2000 оноос хойш шvлгийн ном гаргаагvй юм байна лээ. Уг нь надад зєндєє л шvлгийн дэвтэр, ноорог байдаг. Янз нь навтарга ихтэй хvн гэгч л би болж таараад байх шиг байгаа юм. Миний бодож буйгаар навтарга ихтэй зохиолчийг баян, харин ном ихтэйг нь vр дvнгээ vзсэн зохиолч гэх болов уу. Одоогоор жvжиг бас нэг дуурь бичээд эхэлчихээд байгаа. Ер нь юм бичих гэдэг чинь бидний хувьд дон шиг байгаа юм. Єєрийгєє чадна гэж бодчихсон сагсуурал, зvгээр байж болохгvй гэж єєрийгєє ороолгосон ташуур, хийхгvй байж чаддаггvй дур сонирхлынхоо хvчинд л юмаа хийж байна даа, би.

-Таны бие чилээрхvv байгаа дуулдаад байсан. Одоо сайхан л харагдаж байна. Эмчилгээ сайхан таарчээ?
-Сар шинийн босгон дээр жаахан євдєєд, бие тааруухан байсан. Бурханы авралаар одоо гайгvй ээ. Ерєнхийдєє жаахан ужигдуу євчин олсон юм шиг байгаа юм, би. Гээд сайнаа ярьж чаддаггvй байж, муугаа яриад яахав гэж бодоод амаа хамхиад л сууж байна. Vнэндээ жаахан зовиуртай, ядрангуй л байгаа.

-Гадаад руу эмчилгээнд явна гэж байсан. Яваагvй юм уу?
-Явахыг бодсон ч амжаагvй. Зардал єндєр, чирэгдэл ихтэй хэцvv юм билээ. Нєгєє талаар миний хvvхдvvд чинь нvдний шил зvvсэн, компьютер шагайсан, зураг зурсан ерєнхийдєє амьдралын сvйхээ муутай уран бvтээлч улс байдаг юм байна. Би єєрєє эр ганц хvн болохоор хэнээс дэм авах вэ. Тэгээд жаахан азнаад л байж байна. Бvр хэцvvдээд євдєєд эхэлбэл гуйхгvй амьдрал гэж юу байхав дээ.

-Цаг алдаж байхаар олон тvмэндээ хандвал дээр биш vv. Монголчууд цагаа тулахаар ядарсан нэгэндээ гар тэнийлгэдэг єгєємєр сэтгэлтэй зон. Хандив тусламж цуглуулах талаар бодож vзсэн vv?
-Яахав намайг ойлгодог хvмvvс байдаг л байх. Гэхдээ хvн гэдэг амьтан, хvнд мэдэгдэж амьдардаг болохоос ойлгогдож амьдардагvй юм байна. Намайг ойлгодог, хvндэлдэг уншигчид бий л дээ. Ерєнхийдєє би чинь танилцуулга муутай, хавтас зузаантай, нимгэн хуудастай ном шиг хvн юм байна. Юм болгонд оролцоод явдаггvй, айл хунараар хэсэх дургvй, баахан зожиг, хойргодуу. Ганцаардмал зантай юмдаг уу даа. Ганцаардмал маань ч надад их зохидог гэж боддог. Одоогоор биеийнхээ аясыг хараад л байж байна. Угаас хvн бурханы єгсєн насыг л насалдаг. Тэгээд ч vхэл гэдэг тийм муухай юм биш, агуу их амар амгалан. Орчлонг хvн л бузарладаг. Тийм болохоор нэг ч гэсэн хир нь арилж байвал юу нь муу гэж…

-Та ганцаардмал надад зохидог юм гэлээ. Уг нь ихэнх хvн ганцаардлаас айдаг биз дээ?
-Би ер нь олон хvнтэй уулзаж, учрах, ярьж хєєрєх дургvй. Театрынхаа ажлыг єгснєєс хойш театрынхаа хэдтэй ч уулзаж амжаагvй л явна. Бие муу байгаа гэх сургаар зарим нь ирж, уулзаад явсан. Олон хєлийн газар найрлаж цэнгэх ч дургvй маань архи уудаггvйгээс ч бас болдог байх. Уг нь архи гээчийг ууж болохгvй идээ биш. Ухаантай ууж, хэмжээг нь тохируулж чадвал сайхан идээ. Гэхдээ яагаад ч юм бэ, би энэ идээг тойрчихсон юм. Уувал уучихаар овлигогvй хvн дээ, би. Миний аав ч бас архи уудаггvй хvн байсан. Архи бvv хэл исгэлэн тараг ч амсдаггvй хvн байсан. Тэгээд би дууриасан юм байлгvй дээ. Харин хvvхдvvд бага сага амсана шvv. Гэхдээ архичин гэж хэлvvлэхээр биш ээ.

-Та 100 грамм ч татаж vзээгvй хэрэг vv?
-Ганц нэг хундага ууж vзэлгvй дээ. Царай час улайгаад хачин жигтэй болдог юм. Би чинь бас аашаа хєдлєхєєр эвгvй зантай хvн. Эрvvлдээ галзуу хvн шиг хvн чинь архи уугаад галзуурчихаж мэднэ гэж бодогдоод байдаг юм. Гэхдээ архийг би хаан идээ гэж хvндэлдэг. Бас архи бvх эрхтэнд сайн ч ганц л эрхтэнд муу гэж бодогдоод байдаг юм.

-Юунд муу гэж?
-Тархи толгойд. Архины ганц дайсагнадаг эрхтэн нь тархи. Тархины эсрэг архи зохиогдсон байх гэж би боддог юм. Гэтэл надад толгойноос єєр хайрлах эрхтэн алга. Тvvнээс биш хvн, амьтан шиг ууж идээд, хаширч халгасандаа амсахаа байсан юм биш. Би идэр залуудаа хангалттай зvгvйтэж явсан ч архи ууж, хулгай зэлгийд холбогдон, цэрэг цагдаадаа тулж явсангvй.

-Та чинь бас бокс тоглодог байсан гэсэн байх аа?
-1959 оноос 1963 он хvртэл бокс тоглосон. Гэдсэндээ эвэрхийтэй болтлоо зодолдсон доо. Тэр vед дєнгєж хєдєєнєєс орж ирсэн, 180 тєгрєгийн стипендтэй. Тvvнийхээ талыг эхний хагас жил дээд курсын ах нарт хураалгана. Амихандаа санхvvгийн хямралаас гарах, бас хайртай охиноо бvжгэн дээр алдчихгvйн тулд тоглоё гэж бодохгvй юу. Их спортын зорилго тиймхэн юмаар яаж хэмжигдэх вэ… Одоо бодоход би их л хэцvv авиртай хvvхэд байсан. Бодохоосоо ємнє гараа хєдєлгєчихєєд байдаг байж билээ. Эргээд бодоход ээж, аавыгаа л их зовоосон байх. Бурханы авралаар хаа очиж цагдаа, сэргийлэх болж байгаагvй. Театрт анх орчихоод ч энэ тэр хvнд гар хvрч л байсан. Гэхдээ тэр vеэс гараа их татдаг болсон. Би чинь 1963 онд театрт орсон юм шvv дээ.

-Залуудаа бичсэн шvлэг, одоо бичсэн шvлгийнхээ алийг нь илvv тоодог вэ?
-Залуу байхдаа бичсэн шvлэг одооныхоос хамаагvй илvv. Сэтгэл, оюуны дvрсгvйтэл гэдэг их юм бvтээдэг юм билээ. Анхны шvлгvvдээ хэвлvvлчихээд жигтэйхэн их хєєрч билээ. Биеэ ч их тоосон доо. Ямартаа л номгvй байж шавьтай, цалингvй байж ВТ татдаг гэх онигооны эзэн болж явахав. Би 1982 онд Явуу багш номыг минь гаргаж єгтєл номгvй явсан хvн. Театрт зургаа зураад, жvжигт тоглоод л явсан. Зургаараа хvvхдvvдээ тэжээж явлаа. Цэцэрлэгийн багшид кабинет тохижуулж єгєєд масло, сахар авах жишээний… 1982 оноос л шvлгээрээ мєнгє олдог болсон юмдаг уу даа.

-Та тєр, тєрийн тvшээдэд хандан хэвлэлээр захидал илгээгээд л ерєнхийдєє улс тєрийн амьдралд их ойр байсан. Харин єдгєє улс тєрєєс ангид байхаар шийдсэн аятай нам гvмхэн байх болоо юу даа?
-Намайг норгохгvй, нэвчихгvй єнгєрдєг улс тєр гэж байхгvй л дээ. Гэвч би єнєєгийн энэ цаг, улс тєрийн амьдралыг нарийвчлан мэдрэх гэж шамдахгvй, хvсэхгvй байна. Би сонин vед амьдарлаа. Єєрєєсєє шалтгаалах зvйлд харуусах юм бага. Харин миний амьдарсан он цаг их сонин, хачин байсан нь их том шалтаг. Тэр ч утгаараа би насныхаа тєгсгєлд тааруухан он цагт амьдрах нь дээ гээд жаахан гутрангуй байгаа. Ард тvмэн бол улс тєрчдийн хониндоо унадаг номхон бор морь биш. Хамгийн муу тєр л ард тvмнээ элэг барьж, ард тvмнээрээ тvрий барьдаг, гийгvvлж чадахгvй байж билбvvрддэг байхгvй юу.

З.Урсгал UB таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Le Perreux-sur-Marne acheter MDMA Марки в ИркутскРµ acheter de lheroine en Saint-Lambert Palermo acquista Heroine N метилэфРµÐ´Ñ€Ð¾Ð½ альфа пирролиР´Ð¸Ð½Ð¾Ð²Ð°Ð»Ðµ рофенон ???????? Соль для ванн антистрРµÑÑ стаф в НазываеР²ÑÐº ÐŸÑ€Ð¾Ð²ÐµÑ€Ð¸Ñ ‚ÑŒ ИНН | Узнать свой ИНН acheter du haschisch dans Saint-Tite какой чай можно курить Takeo??Hashish купить Афганка Меленки Jwh мдпв купить купить Афганка ПолысаеР²Ð¾ ЖивиницРµ kupiti heroin ЗакладкР¸ со спайсом купить фенамин Энгельс Купить соль в Ð¨Ð»Ð¸ÑÑÐµÐ»Ñ ŒÐ±ÑƒÑ€Ð³Ðµ купить конопля Опочка Купить НаркотиРºÐ¸ в Якутске Текели Купить MDMA Аркалык Купить экстази КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в СалехарР´Ðµ ЗакладкР¸ спайсов в ставропР¾Ð»Ðµ Methadone Emby сатып алу ЗакладкР¸ методон в БелоусоР²Ð¾Ð¼ Ecstasy Emba sat?p al?n?z Купить Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Семей Макаров купить кокс acheter de lecstasy dans Pointe-Claire MDMA Atau сатып алы?ыз тирп Ð¿Ð¾ÑÐ»ÑƒÑˆÐ°Ñ ‚ÑŒ онлайн или скачать Купить lsd в МахачкаР»Ð° Купить закладкР¸ спайс россыпь в ЛюдиновРµ При подключРµÐ½Ð¸Ð¸ к wifi пишет ограничРµÐ½Ð¾ Mefedron Kostanay сатып алу
IP:95.85.68.135  2018-06-01 17:09:45
jaoiopmser ÐœÐ°Ð»Ð¾ÑÑ€Ð¾Ñ Ð»Ð°Ð²ÐµÑ† купить МарихуаР½Ð° [Girl Scout Cookies] Москва ФилёвскР¸Ð¹ парк купить Кокаин Супер КачествР° [Ecuador] Стаф Москва НижегорР¾Ð´ÑÐºÐ¸Ð¹ Москва Косино-У
IP:185.250.43.194  2018-09-01 11:15:40
Qkvcqgkj & Lt; & lt; & lt; & lt; & lt; how much all friends)))))) & gt; & gt; & gt; & gt; & gt;, https://www.twitch.tv/events/1 Q7J_zrnQwmDJRzPSuqyxg dmg_hack_for_every_metin2_pl, https://www.twitch.tv/events/t e9zl1M4SCGeRgvdhZ7BwQ fci_admit_card_download_delhi, https://www.twitch.tv/events/1 Q2C958dQA2EAgJcbwaGBg యాంకర్_ప్ర
IP:91.243.90.242  2018-11-07 11:26:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.