Өмгөөлөгч, комиссар хоёрын хувь заяа бүрхэг байна

2010/04/06
Share |
Хүмүүс:
Өмгөөлөгч, комиссар хоёрын хувь заяа бүрхэг байна

Улс   төрийн   тавцнаа гэнэтхэн тодорсон “Хүсэмжит” бүсгүйн мэдэгдэл олныг цочроогоод байгаа билээ. С.Отгонбаярын өмгөөлөгч гэгдэх С.Ганчимэгийн хучиндүүлсэн гэх хэрэг өөрийг нь болоод өрөөл бусдыг хүндхэн байдалд оруулаад байна. Байнга л асуудал татагдаж яригдах болсон Авилгатай тэмцэх газрын комиссар, өмгөөлөгч бүсгүй хоёрын “эр эмийн харьцааны” асуудалд Л.Гүндалай, С.Отгонбаяр нар хүч нэмж байгаад олны нүд орой дээрээ гарч байгаа юм. Хүчиндсэн, хүчиндүүлсэн гэгдэх хоёр хуулийн ажилтны үл ойлгогдом “амраглал”-ын хэрэгт цагдаа шүүх ур чадвараа сорьцгоох нь. Олонхи нь тэднийг зүгээргүй харилцаатай байсан гэцгээж буй. Мэргэжлийн өмгөөлөгчийн хувьд хэргийн талаар олон нийтэд зарлахдаа асар бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, цочир сонин мэдэгдэл хийсэн С.Ганчимэгийн болоод , ёс бусаар дур хүслээ хангасан гэгдэх комиссар Амарбат нарын хувь заяа бүрхэг байна. Өмгөөлөгчдийн холбоо хуралдаж С.Ганчимэгийн ёсзүйн асуудлыг авч хэлэлцэх, цаашлаад өмгөөллийн эрхийг нь ярих бол одоогоор комиссарын ажлыг түдгэлзүүлээгүй байна. Сураг тавихад өмгөөлөгч урьд нь ч мөн хүчингийн хэрэгт өртөж хохирогч болж байжээ.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.