И.Одончимэг: Сайн зохиол олдохгүй байна

2010/04/07
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
И.Одончимэг: Сайн зохиол олдохгүй байна

Саяхан Гэгээн-муза урлагийн их наадмаас шагналын хур буулгасан “Х-түц” продакшны хамт олон “Шилдэгийн шилдэг” тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж байна. Тоглолтын талаар “Х-түц” продакшны жүжигчин И.Одончимэгээс тодрууллаа.

-Шилдэгийн шилдэг тоглолтонд ямар номерууд орж байна?

-Сүүлийн гурван жилийнхээ шилдэг номеруудыг түүвэрлэж оруулж байгаа. Шилдэг номеруудыг үзэгчдийн санал хүсэлтын дагуу сонгож тоглох болсон.

-Тоглолтын үргэжлэх хугацаа?

-Тоглолт Маань 2 цаг 30 минут тоглогдоно. Дотроо олон нойморт хуваагдсан байгаа. Нэг ноймор нь доод тал нь 20-30 минут өрнөдөг. Энэ хугацаанд эхлэлтэй, өрнөлтэй, төгсгөлтэй өөр өөрийн өнгө аястай. Энэ тоглотын онцлог нь шилдгийн шилдэг, тиим дээ ч даацтай, чанартай, үзэгчдыг уйдаахгүй тоглолт.

-Танай продакшн жүжгийн зохиолоо хэрхэн сонгодог вэ?

-Хамтлагийн гишүүд хоороңцоо ярилцаж сэдвээ сонгодог . Жүжгийн зохиол бичдэг хүн алга . Зарим нэг залуу зохиолчид байдаг хэдий ч бид бүхний санаанд тэр болгон нийцдэггүй . Гадны зохиол дээр ажиллахад тэр болгон манай нийгэмтэй нийцдэггүй гэхэд болно доо. Орчлон хорвоо тэр чигээрээ үйл явдалаар дүүрэн учраас зохиолоо амьдрлаас л түүвэрлэнэ дээ.

-Танай хамтлаг хичнээн жүжигчинтэй вэ?

-Хамтлаг маань үндсэн 10 жүжигчидтэй. Гэрээгээр туслах дүр, техник хэрэгсэл дээр ажилладаг хүмүүсээ оролцуулбал бас 10 гаруй хүн байдаг. Тоглолтонд 30 гаруй хүмүүс хамтарч ажилладаг “Х-түц” продакшны хамт олон байгаа.

-Жүжигчидээ ямар шалгуураар шалган авсан вэ?

-Жүжигчин хүн гэдэг ямар ч дүрд тоглож чаддаг байх ёстой. Тиим болохоор жүжигчиддээ маш нарийн шалгуураар шалган авдаг. Энэ бүхнийг даван туулж мэргэжлийн жүжигчин болдог хүн их цөөхөн. Манай хамтлагийн бүх жүжигчид шоу, драм, кино, жүжигт тоглох чадвартай.

-”Х-түц” нэр ямар утга агуулдаг вэ?

-Манай бүх уран бүтээлчид ямар ч байж, юу ч хийж магадгүйг илэрхийлэн “х” гэж нэр өгсөн.

-Хошин урлагийн олон хамтлаг уран бүтээлчид байна. Бусад продакшнаасаа ялгарах онцлог?

-Манай хамтлагын бүх жүжигчид ямар ч дүрд тоглох чадвартай. Бусад продакшнаасаа юугаараа ялгарч давуу байгааг хийсэн уран бүтээлээс минь үзэгчид өөрсдөө дүгнэж байгаа байх.

-Цаашид ямар уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэ хавар нэг жүжиг тавья гэж бодож байсан. Гэтэл зохиол одохгүй байна. Ирэх сарын 12-ноос эхлэн жүжиг тавих гэж байгаа. Одоо бид зохиол дээрээ ажиллаж байна. Хүн гэдэг амьтан маань их сонин улирал улирлаар сонирхол нь өөрчлөгддөг учираас бид одоо хаврын өнгө аясыг харуулсан сэдвийг хөндсөн тоглолт хийнэ. Зургаан сард кино хийхээр төлвөлсөн байгаа.

-Шинэ залуу уран бүтээлчиддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Сүүлийн үеийн залуус юманд амархан, өнгөцхөнөөр хандаж, хуурмаг юм хийх гээд байдаг болчихсон байна. хамгийн гол нь үнэн сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй. Тэгэж ажиллсан хөдөлмөрийн үр шим хэзээ нэгэн цагт гардаг.

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ynowoa c1L2H5dxmcitfonyku, [url=http://lyrdsmbsqbfk.com/] lyrdsmbsqbfk[/url], [link=http://cwjukwihhomj.com/ ]cwjukwihhomj[/link], http://htztupxfyfbs.com/
IP:46.161.9.48  2017-05-15 01:12:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.