Б.БАТ-ЭРДЭНЭ: МОНГОЛ БӨХИЙН ЁС ЖУДАГ, ЭР ХҮНИЙ САЙХАН ЧАНАР, ТӨЛӨВШИЛТИЙГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ

2010/04/07
Share |
Хүмүүс:
Б.БАТ-ЭРДЭНЭ: МОНГОЛ БӨХИЙН ЁС ЖУДАГ, ЭР ХҮНИЙ САЙХАН ЧАНАР, ТӨЛӨВШИЛТИЙГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ

Эрт эдүгээгийн алдарт хүчтэнүүдийнхээ адил хөдөө нутгийн ариун дагшин хөрс шороон дээр төрж өсч, Өмнөдэлгэрийн сургуулийн танхимаас барилдааныхаа гарааг эхэлсэн, эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгийн хүү Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бол "Монгол Улсын дархан аварга" хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн цөөхөн хүчтэний нэг, ард түмэн, бөхчүүддээ "Их аварга" хэмээн хайрлагдан хүндлэгдэж явах хувь тохиосон хүн билээ.

Радио телевиз, хэвлэл мэдээллийн ажилтнууд Б.Бат-Эрдэнэ аваргатай баяр наадмын дэвжээг чимж ид барилдаж явахад нь олонтаа уулзаж, ярьж хөөрч явсан ч өөрийнх нь тухай тун цөөн зүйлийг сонссон байдаг. Тэрбээр "Би жирийн нэг тамирчин, онцгой гавъяа байгуулчихсан хүн биш шүү дээ" гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. "Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу" гэдэг дээ. Бодвол аварга бөхийн дэвжээнд бүхнээ хэлсэн, хэлнэ гэж боддогоос нэг их юм ярьдаггүй байсан болов уу. Харин одоо өөрийнхөө тухай цөөн боловч үг хэлж ярьдаг болсон. Энэ их бөхийн барилдааных амжилтын намтар түүхийг өгүүлсэн сурвалжилсан тэмдэглэл, бодол эргэцүүлэл, дурсамж ярилцлагын "Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ" хэмээх ном бичиж өргөн олны хүртээл болгохоор шийдэж энэ номынхоо "Сэтгэлд мөнхрөн үлдэх дурсамжууд" гэсэн бэсрэг бүлгийн хойморт их аваргыг урьж, Л.Бадмаанямбуу аав, Д.Цэнд ээжийн хүү болж хорвоод мэндэлсэн тэр цаг мөчөөс өнөөдрийн өдрийг хүртэлх амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхэд, барилдааны намтар түүх, бөхийн ёс жудаг гээд өргөн дэлгэр сэдвээр хуучилсан юм. Энэ хууч ярианаас нутаг ус, аав ээж, бөхийн ёс жудаг, эр хүний эрхэм чанар, төлөвшилтийн талаар юу гэж өгүүлснийг уншигч олондоо хүргэе.

Үргэлжлэлийг эндээс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Йошкар-о
IP:141.101.132.20  2018-07-02 07:56:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.