"Олдох"-ын олдохгүй байгаа 24 хүүхдийн хувь заяа

2010/04/07
Share |
Хүмүүс:

Монгол улс маш ядуу байв. Хүнээ боддоггүй малаа дээдэлдэг, өнчин ядуу үр хүүхдээ бол бүүр бүртгэлгуй хаясан хүнд цаг байлаа. Энэ бодлого одооноос арай дээрдэж байна.

Алга болсон хүүхдүүдийн хувь заяаны талаар төрийн ямар ч байгууллага дуугардаггүй өдий хүрэв. Харин сэтгүүлчид, сонинууд, сайтууд алга болоод байгаа хүүхдүүдийн хувь заяаны хойноос нэхэн эрэн сурвалжилж байна. Ард иргэд түгшиж, алга болоод 10 жил өнгөрсөн ч 24 хүүхдийн тухай “Өдрийн сонин”, “Дээдсийн хүрээлэн” сонин болон “Olloo.mn”, Shuud.mn” сайтууд удаа дараа мэдээлж байсан. Амьд бол өөрсдийг нь олох юмсан. Үхсэн бол аваад арилсан Америк эрээс эд эрхтэнийг нь ч болов нэхэх юмсан. Өнчин өрөөсөн амьтдын аавынх нь оронд аав ээжийх нь оронд ээж болсон тор засаг, Нийслэлийн дарга нар юу бодож явдаг бол оо. Төр засаг иргэн бүрдээ 1,5 сая төгрөг өгнө гэснээс хойш “Олдохын хүүхдүүд” /Эцэг эх нь мэдэгдэхгүй энд тэндээс олсон хүүхдийн овгийг “Олдох” овогтой гэж тогтоодог юм. Г.Д/ эзэнтэй болж үнэн худлаа эцэг эхчүүд гарч ирэх болов. Түүх эргэж харъяа. Хайрлах төр, харах эзэнгүй траншейны хүүхдүүд тоогоо алдсан 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улсын нийгмийн халамжийн газрын 119 тоот шийдвэрийн дагуу “Алс Дорнодын элч Монголд” нэртэй асрамжийн газар Нялхсын клиник сувиллаас 9 хүүхэд шилжүүлэн авч явжээ. Тэдгээрийн 6 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй хүүхэд байсан. Насны хувьд 3-4 настай хүүхэд байсан юм билээ. Дараагийн 15 хүүхдийг 2000 оны 5 дугаар сарын 13-ны 181 тоот зовшөөрлөөр “Алс Дорнодын элч Монголд” нэртэй ас¬рамжийн газар руу шилжүүлсэн байдаг. Эдгээр 15 хүүхдийн 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй хүүхдүүд байсан байна. Насны хувьд харин хэдэн настай байсан нь баримтан дээр бичигдээгүй байлаа Жон Найд гэгч Америк эр Монголын маань 24 хөөрхөн үрсийг аваад хаашаа ч юм алга болжээ.

Юу гэвэл манай улсад “Алс Дорнодын элч Монголд” нэртэй асрамжийн газар огт байхгүй. Энэ асрамжийн газрын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ч мэдээлэлгүй байна. Гадаад харилцааны яам ч бүүр таг чиг. Нийслэлийн хурал, засаг дарга, дүүргийн засаг дарга нар нь ч мартжээ. Хүн юм болсон хойно улсын бүртгэлийн еренхий газраас асуухад “Байхгүй байна” гэсэн хариулт өгч байна. Одоо ямар малын тооны дансанд үзэлтэй биш. Тэгэхээр Жон Найд хэмээх Америк эрийн авч явсан 24 хүүхэд хаана яваа нь тодорхой бус болчихоод байна. Ар гэрийнхэндээ гологдож хаягдсан, аав ээжээсээ хагацаж үлдсэн хүүхдүүд голдуу эмнэлэг бараадаж сувиладд хүргэгдсэн байгаа. Гэтэл Улсын нийгмийн халамжийн газрын тогтоол шийдвэрийн дагуу тэр нэгэн Америк эр аваад явчихдаг. Үнэхээр энэ хүүхдүүд эрүүл саруул, сайн сайхан амьдарч байгаа эсэхийг олон сэтгүүлчид олж мэдэх гээд барсангүй. Нийслэлийн 24 иргэн, 24 Монгол хүн одоо амьд байгаа болов уу. Америк эрийн гараар ороод арай элэг, зүрх, бөөр болон салгуулаад…..За больё бурхан минь…. Тэдний хойноос сураад явах эцэг эх байхгүй ч иргэнээ хамгаалах, эрж сурж олох үүрэг хүлээсэн нийслэл дүүргийн төр засаг байсаар байна. Өгөхөө болохоор төр засаг нь бичиг сачигаа хийгээд өгчихдөг. Арван жил өнгөрөхөд хойноос нь сэтгэл зоволгүй сууж болохгүй. Нийслэлийн төр засаг хүүхдийн наймаанд оролцоогүй л юм бол хөрөнгө хүч гаргаж эрж сурвалжилж олох үүрэгтэй.

Бараа таваар бие биедээ бэлэглэж байгаа юм шиг иргэнээ бусдад зүгээр л өгчихдөг ямар бөх зүрхтэй албан тушаалтан хариуцлагатнууд вэ? Дүүрэг хотын дарга нар тэр байтугай нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд энэ талаар юу мэдэх вэ? Тэднээс хүнээ Монгол хүнээ нэхэж байна. Энэ хүүхдүүдийг бүгдээрээ олж авцгаая. Сургийг нь гаргацгаая. Сайн яваа бол сайн явааг нь сонсохсон. Байхгүй болсон бол Жон Найд гэгчээс амь насыг нь нэхэмжлэхсэн.

Иймийн учир бид Жон Найдын авч явсан 24 хүүхдийг дахин танилцуулж байна. Гадаад дотоодод байгаа Монгол иргэд мэдээллийн бүх хэрэгелээр доорхи нэрсийг зарлаж хотын хоёр даргаас хорин дөрвөн иргэнээ олж өгөхийг шаардая.

1. Ганбатын Түвдэндорж, 4 настай, эрэгтэй, УБ- Багануурын галт тэргэнд орхигдсон байсныг Төмөр замын цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор Нялхсын клиник сувилалд хүргэсэн.
2. Зоригтын Өгөөж, 4 настай, эрэгтэй. УБ-Эрдэнэтийн галт тэргэнд орхигдсон байсан, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор Нялхсын клиник сувилалд хүргэгдсэн.
3. Өлзийбатын Батжаргал, 3 настай, эрэгтэй. Сүхбаатар дүурэг, 11-р хороо Сэлбийн 17-835 тоотод орхигдсон, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор Нялхсын клиник сувилалд хүргэгджээ.
4. Сүрэнгийн Мөнхцэцэг, 3 настай, эмэгтэй. БГД-ийн 18-р хороо 43-р байранд орхигдсон бөгөөд 1996 онд БГД-ийн цагдаагийн хэлтсийн тодорхой¬лолтоор Нялхсын клиник сувилалд хүргэгджээ.
5. Нямтогтохын Нямхүү, 3 настай, эрэгтэй. Чингэлтэй дүүргийн барааны зах дээр хаягдсан бөгөөд 1996 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын тодорхой¬лолтоор Нялхсын клиник сувилалд ирсэн.
6. Баатарын Бямбахишиг, 4 настай, эмэгтэй. Төмөр замын возкзал дээр орхигдсон. Төмөр замын цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор Нялхсын клиник сувилалд хүргэгдсэн.
7. Мөнхжаргалын Пүрэвдорж, 3 настай, эрэгтэй. ЧД-ийн 14-р хороо Хандгайтын 6-84 тоотод орхигдсон. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын тодорхойлолтоор Нялхсын клиник сувилалд ирсэн.
8. Бямбаагийн Батхуяг, 4 настай, эрэгтэй. СХД-ийн 19-р хороо. Эх нь нас барсан, эцэг нь 2-р группд байдаг учраас 1995 онд СХД-ийн Засаг даргын захирамжаар Нялхсын клиник сувилалд хүргэгджээ.
9. Алтангэрэлийн Ананд, 4 настай, эмэгтэй. Эх М.Энхтуяа нь хорих ял эдэлж байгаа учраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар 1996 онд Нялхсын клиник сувилалд ирсэн.

Улсын Нийгмийн халамжийн газрын 2000 оны 05 сарын 13-ны 181 тоот зөвшөөрлөөр “Алс Дорнодын элч Монголд” хэмээх асрамжийн газарт 2000 онд шилжсэн 15 хүүхэд. Бүгд Олдох овогтой байгаа бөгөөд нас нь тодорхой бус байна.
1. Олдохын Долгион, эрэгтэй. ЧД-ийн 4-р хороо 9-р байрны орцоңд орхигдсон. ЧД-ийн цагдаагийн хэлтсийн шийдвэрээр 1997 онд Нялхсын клиник сувилалд ирсэн.
2. Олдохын Нямсүрэн, эрэгтэй. ЧД-ийн 9-р хороо Эрүүл мэндийн төвийн хажууд орхигдсон бөгөөд ЦЕГ-ын шийдвэрээр 1998 онд Нялхсын клиник сувилалд хүргэдсэн.
3. Олдохын Даваахүү, эрэгтэй. Гаңдангийн хажууд орхигдсон. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд иржээ.
4. Олдохын Онон, эрэгтэй. Хан-Уул дүүргийн 19-р хороо 41-р байрны 1-р орцонд орхигдсон. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд ирсэн.
5. Олдохын Мөнхцэцэг, эмэгтэй. ЭНЭШТ-ийн лифтэнд орхигдсон. БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэгдсэн.
6. Олдохын Баасанжав, эрэгтэй. “Барс ” худалдааны төв дээр хаягдсан. БГД-ийн цагдаагийн хэлтсийн шийдвэрээр Нялхсын клиник сувилалд хүргэгдсэн.
7. Олдохын Азжаргал, эрэгтэй. ЭНЭШТ-ийн цонхон дээр орхигдсон байсныг БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэсэн.
8. Олдохын Олзбаяр, эрэгтэй. БЗД-ийн 7-р хороо 66-р байрны орцноос олджээ. БЗД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэсэн байна.
9. Олдохын Лхагважав, эрэгтэй. БГД-ийн 10-р хороо 22-р байрны 5 тоотод хаягджээ. БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэгджээ.
10. Олдохын Энхжаргал, эмэгтэй. БГД-ийн 4-р хороо 4-р байранд орхигдсон. БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэсэн.
11. Олдохын Лхавгацэцэг, эмэгтэй. БГД-ийн 19-р хороо 57-р байрны 2-р орцноос олджээ. БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэгдсэн байна.
12. Олдохын Лхагва-Очир. БГД-ийн 4-р хороо “Итгэл” төвийн үүднээс олдож БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд хүргэгджээ.
13. Олдохын Баасанхүү, эмэгтэй. Нялхсын клиник сувиллын үүднээс олдсон. БГД-ийн цагдаагийн хэлтсийн шийдвэрээр Нялхсын клиник сувилалд өгсөн.
14. Олдохын Мягмарсүрэн, эмэгтэй. ЭНЭШТ-д эх нь нас барсан. Иймээс БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд өгчээ.
15. Энхтайваны Отгонцэцэг, эмэгтэй. БГД-ийн 4-р хороо Төмөр замын буудал дээр хаягдсан. БГД-ийн цагдаагийн хэлтсийн зөвшөөрлөөр Нялхсын клиник сувилалд аваачиж өгсөн байна.
Нийслэлийн хоёр дарга хүүхдүүдийн хувь заяаны асуудалд хөрөнгө мөнгө гаргаж санаа тавьж болно доо. Ядаж үхсэн мал булах мөнгөнөөс авахуулаад нийслэлээс сонгогдсон гишүүдийн тэрбум тэрбум төгрөг гээд сэтгэл тавьж зүтгэвэл бололцоо их байна.

Г.Дашрэнцэн Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Nwrymhnr buy workplace online, https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1g0xiWhe tbtxY5vufzTkBEyeV1jn3tmZJ , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=1ZiMJCS9 KDRtcU4kYmdtvcUJT8scD1XEV , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=1ogUV6gG tLxmcRiJPrnUtSiyeyKhJF2Q6 , https://www.google.be/mymaps/v iewer?usp=sharing&mid=1e3E_Oqg AaIhnIkeu4DLAXaZRPNYqJGQM , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1U0Q9NPN 3kQoPF6_zjbRrcIiR0Zxhbs1Z , https://www.google.com.au/myma ps/viewer?usp=sharing&mid=13EX dBwKu-VZ14U8UNBO-I55UCXVItIHW , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1qsWgJru gfpQDJRUp9n9sVaHNRmV4YD9f , https://www.google.co.il/mymap s/viewer?usp=sharing&mid=1ySju 1RxgtKtX3uM8VEi4Bf92bWBBYMuZ , https://www.google.jo/mymaps/v iewer?usp=sharing&mid=1erl-DgY ZxdKuX-wdImQp1cPaY42XAnjR , https://www.google.ca/mymaps/v iewer?usp=sharing&mid=1oQfCz51 ANfvwycoZ_F8Vd9EfKZfU19Kj , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=1jU1iLdu uXTqgWO52Rv1PvWU990UfMMRA , https://www.google.co.za/mymap s/viewer?usp=sharing&mid=16wdB oQlz0TNVrKejkDz_EoFuDIx6Doti , https://www.google.co.jp/mymap s/viewer?usp=sharing&mid=1llDy JzgvHbIKt5CJG2nTzS5I8xZx6OFH , https://www.google.hr/mymaps/v iewer?usp=sharing&mid=1eRhg18g lVCJ8rLS8jBV0b6rPG4kvmRSV , https://www.google.hr/mymaps/v iewer?usp=sharing&mid=1oihmiGM sjY3xhwY6N33HgFGLZlQJkZrL , https://www.google.co.il/mymap s/viewer?usp=sharing&mid=1VFo3 c92HFpMozpfCMoohH34RjXaTxkft , https://www.google.de/mymaps/v iewer?usp=sharing&mid=1UTpbXmU JZXmhQfnVdzyITfTBnZOhOyHu , https://www.google.co.il/mymap s/viewer?usp=sharing&mid=1Ak5s 6NeTsfkQMDEE4SWqT9fqTSrVrK7R , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1nzpo6Xn ppxRjKhXWUE2Y15ZYWgYjvUs- , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1paIpOXh enLkcGiLOSIfOAZx3E9_O6Ck6 , https://www.google.co.za/mymap s/viewer?usp=sharing&mid=16W13 Q_8qnkZypLn3b0df8TRUBKIda9-4 , https://www.google.co.th/mymap s/viewer?usp=sharing&mid=1Xi1m -ZDnTSzL3aoEa1e6lZX3htLBg__5 , https://www.google.cl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1SB2MkK_ xIoEmcRRyZlYgpbEw5IQM0caR , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=1d_v4jj2 bJJcuxUhjXSfd_gb2g3RFUI2U , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1uIgSZoc 5pMQONRQHdziBgPyW7cHMYHef , https://www.google.ch/mymaps/v iewer?usp=sharing&mid=1Dt_AumZ XkrzHmLYiPTM4g-_V3NLVD7oQ , https://www.google.co.jp/mymap s/viewer?usp=sharing&mid=1vt-z UOtnf_wSey6Sqk1307EDn54joiLG , https://www.google.no/mymaps/v iewer?usp=sharing&mid=1WiFnlAH NFvSHmyeI-G_rOMyDeXLs59Gu , https://www.google.com.au/myma ps/viewer?usp=sharing&mid=1ZU3 g_yUolWuTO8dd_Bl79lD4u098Qm3h , https://www.google.co.th/mymap s/viewer?usp=sharing&mid=1BlCq K5LETZgRK94PxY3uI_xV5YBx3io_ , https://www.google.co.th/mymap s/viewer?usp=sharing&mid=1tUoM v4BbCoJcG6c25NTx4Hlg7rhKSjqo , https://www.google.se/mymaps/v iewer?usp=sharing&mid=1RHYRR85 7Ntkj4B9zqH9WzSy87LlcrcCu , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=1FPY1mif XJH6V_Crr2lMKunuWn9rbbRy4 , https://www.google.rs/mymaps/v iewer?usp=sharing&mid=118YvhFU 1ox2GsNZDrwLr1USLBadKDkqr , https://www.google.cl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1A07PrO1 p7zp6gyawHvEaOlPQ_x18m4dv , https://www.google.co.th/mymap s/viewer?usp=sharing&mid=1ncSd E6t-ljGEH8QBuOUG4_kDoaU1SQeI , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1GHsIM7H taTQLh4ehiOERmHn6Nq8oZG48 , https://www.google.jo/mymaps/v iewer?usp=sharing&mid=1wArPLOc K51Rn6y0gsNtPx5h7dzTDK8d5 , https://www.google.kg/mymaps/v iewer?usp=sharing&mid=1Lzv6FY1 ZFGo43loWWq1h7utsC1w-Y6rT , https://www.google.de/mymaps/v iewer?usp=sharing&mid=1qxX10Ig PZ-GURhcUoWNOSgAkRtOxUdiy , https://www.google.co.za/mymap s/viewer?usp=sharing&mid=1QtkH wFiZcrxWcAZNp8ddlJzx5oMpsC3Y ,
IP:91.243.90.206  2018-11-13 09:41:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.