С.Баяр: Амьдрал үргэлжилж байна, хорвоогийн бас нэг сайхан хавар ирж байна

2010/04/08
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
С.Баяр: Амьдрал үргэлжилж байна, хорвоогийн бас нэг сайхан хавар ирж байна

Цөөнгүй хоног гадаадад байж байгаад ирсэн МАХН-ын дарга С.Баяртай уулзлаа. Мах голдуу монгол хоолноосоо хол байсных уу, ялимгүй тураад өмнөхөөсөө арай илүү гялалзуур, түргэн хөдөлгөөнтэй болсон мэт санагдав. Гэхдээ өнөөх л нухацтай, яг таг, ихэмсэг оршихуй нь хэвээрээ. Түүнтэй түүний байхгүйд өрнөсөн хэрэг явдал, болох гэж буй МАХН-ын Бага хурал, Монголын улс төрийн өнөөгийн өнгө төрхийг тойрсон асуудлаар ярилцав. Цаг давчуу байсан болохоор асуух гэж төлөвлөсөн бүхнээ асууж хараахан амжсангүй. Гэхдээ түүний юу ярихыг хүлээж буй уншигчдад бидний ярилцлага ямар нэг хэмжээгээр хариулт болох биз ээ.

“Ялалт булаацалдах эцэг дэндүү олон. Харин ялагдал хэмээх хүүхэд л ямагт өнчин хоцрох юм” гэсэн ёж үг байдаг даа

- Сайн явж ирэв үү? Сайхан хаваржиж байна уу. Таны бие сайн биз дээ?
- Сайн явж ирлээ. Сайхан хаваржиж байна. Бие гайгүй ээ, эмчлүүлж л байна.

- Эмчилгээ тань дуусах болоогүй гэж дуулдсан. Дахиад хэр удаан үргэлжлэх вэ?

- Нэг жил орчим болно гэж эмч нар эхний үед хэлж байсан. Ингээд бодвол цаана нь дахиад тав зургаан сарын ажил байх шиг.

- Таны хийлгэж байгаа энэ эмчилгээний онцлог юу вэ?  Нэлээд хүнд эмчилгээ гэж дуулдсан, тийм үү?

- Хөнгөнд тооцогдохгүй л байх.

-Таныг урьд нь ийм эмчилгээ хийлгэж эхлээд дуусгалгүй орхиж байсан гэж дуулсан. Яагаад тэр үед тууштай эмчлүүлчихээгүй юм бэ?

-Би Москвад ажиллаж байхдаа энэ эмчилгээг хоёр ч удаа эхлүүлж үзсэн. Тэгээд хоёуланд нь дуусгаж чадалгүй орхиж байсан нь үнээн. Эмчилгээний явцад хэрэглэдэг хүчтэй эмэндээ эргэж хордоод, тэрнээсээ болж эцэж туйлдаад хэцүү л юм билээ. Ийм эмчилгээ хийлгэж үзсэн хүн л зовлонг нь мэднэ. Ажлаа хийнгээ эмчлүүлнэ гэж санахын ч хэрэггүй юм билээ. Одоо нэгэнт ажлаа орхин байж дахин эхлүүлсэн юм, түүнийгээ дуусгана, энэ удаад үр дүнд заавал хүргэнэ гэж бодож байгаа.

-Таны эрүүл мэнд, биеийн байдлын талаар элдэв юм ярьж, бичих юм. Эмчилгээ нь үр дүнгээ өгсөнгүй, онош нь онцгүй гарч байгаа, бүр элгээ солиулахаас өөр аргагүй болсон ч гэх шиг?

-За тэр ч юу юм бэ. Элгээ солиулахдаа тулж, аргаа барсан юм алга л байна. Эмчилгээгээ тууштай хийлгээд дуусгавал ийм юманд хүрэхгүй биз гэж найдаж явдаг. Өөр ч юу гэх билээ дээ… Нэг их гавьяа байгуулчихсан мэт өвчнөө тоочоод суумааргүй байна. Энэ сэдвээ одоо орхиё. Амьдрал үргэлжилж байна, хорвоогийн бас нэг сайхан хавар ирж байна. Ярих өөр арай сонирхолтой, гэрэл гэгээтэй сэдэв захаас аваад зөндөө л байгаа биз дээ.

-Уучлаарай, энэ тухай өөрөөс тань тодруулж, өөрийн тань үгээр олон нийтэд үнэн мөнөөр нь хүргэх ёстой гэж бодсон учраас асуусан юм шүү. Сэдвээ өөрчилье. Та намынхаа нөхөдтэй байнгын холбоотой байсан гэдэг нь тодорхой. Цагаан сарын дараахан Хүрэлсүх дарга, Зоригт, Бадамжунай, Цолмон нарын сайдууд тантай очиж уулзлаа, золголоо гэсэн. Нууц биш бол юун тухай яриа болсон бэ?

-Нөхөд маань сэтгэл гарган эргэж очлоо, монгол ёсоороо сайхан золгосон, уулзсан, хууч хөөрсөн. Сайхан байлаа. Нуугаад байх юм алга. Над дээр очсон хүмүүс ч тодорхой. Сая нэрс нь гарч л байна. Очоогүй хүний ч нэр байж л байна. Хөөрхий муу Цолмон дэд сайд тэдэнтэй хамт юм уу, эсвэл тусдаа ганцаараа над дээр очоогүй юмсан. Очсон мэтээр цуурч, элдэв юм нэмж хачирлаад, хэвлэлээр бас шуугиулаад авсан дуулдсан. Асуултан дотор чинь тэр шуугианы сэдэв гэмгүй царайлаад сэмхэн тууж л явна, тийм үү? Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг… (инээв)
Намынхаа нөхөдтэй би байнгын холбоотой байсан. Гэхдээ утас, мэйлээр холбогдох нэг хэрэг. Улаан нүүрээрээ уулзах бол мэдээж өөр. Ажил төрөл, амьдрал ахуй гээд олон л сэдвээр ярилцсан. Ерөнхий сайд байхдаа онцгойлон анхаарч, зүтгүүлж байсан ажлынхаа талаар лавлаж ярилцмаар, зөвлөлдмөөр санагдаад байдаг. Ажил албаа өгсөн ч нэг бяцхан хэнхэг зангаа бол тавьж өгдөггүй юм байна. Тиймээс би нөхдөөсөө баахан л юм шалгаасан. Ялангуяа уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарын асуудлаар шинэ мэдээлэл сонсож, сайхан л ярилцсан. За мэдээж хэрэг, намынхаа ажлаар ч зөвлөлдсөн. Гэхдээ нөхөд маань тун шахуу хөтөлбөртэй явж байсан тул санасныхаа зоргоор удаан уулзаж бас чадаагүй ээ. Дутуу орхисон сэдвээ энд одоо гүйцээнэ, бусадтайгаа ч тухтай уулзаж ярилцана гэж бодож байгаа. Хэлэлцэж ярилцах хувь, хувьсгалын олон сэдэв бидэнд байгаа.

-Танай намын Бага хурал товлогдлоо. Ямар ямар асуудал хэлэлцэхээр зэхэж байгаа вэ? Гадуур шуугиад байгаа шиг намын даргын асуудал яригдах болов уу?

-Хурал энэ пүрэв гаригт болно. Сонгуулийн мөчлөг дундаа орж байна. Тиймээс мөрийн хөтөлбөр, түүний хэрэгжилт, өгсөн олон амлалтаа биелүүлэхэд анхаарах асуудлууд, за бас намын хүрээний сахилга, хариуцлага гээд хэд хэдэн асуудлаар ярилцах ёстой. Шаардлагатай гэж үзвэл өөр бусад асуудал ч хэлэлцэх боломжтой. Түүн дотроо намын даргыг өөрчлөх, эсэх асуудлаа ч ярилцаж бас болно шүү дээ, яагаад үгүй гэж.

-“Намын даргын ажлаа би өгөхөөр шийдсэн. Гэхдээ шинэ, залуу үеийн төлөөлөлд л өгнө” гэж таныг хэлсэн тухай дуулдаж байна. Энэ үнэн үү?

- Өө, тийм үү? Хэнд тэгж хэлсэн юм бол доо?

- Намынхаа цөөн хэдэн хүнд хэлсэн юм биш үү?

-Цөөн хүнд хэлсэн юм бол чи хаанаас, яаж мэддэг байна аа?  Цохиж асууж байгаа юмаа даа, янз нь… (инээв) Элдэв явган үг, цуурхалд би тайлбар өгөөд байдаггүй. Тэгээд ч намын ажлыг давын өмнө нам дотроо хэлэлцдэг учиртай. Сонин хэвлэлээр түүнийгээ цааш нь ярих уу, болих уу гэдэг бол дараа нь шийддэг,  жич асуудал юм шүү дээ.

-Энэ асуултад Та хариулахгүй юм шиг байна. Дараагийн асуултаа асууя. Таныг эзгүйд танай нам бужигнаантай л байх шиг байлаа. Үүнээсээ болоод МАХН-ын нэр хүнд олны дунд унаж, бүр шалдаа буулаа гэлцэх юм. Тийм юм уу, танд ямар харагдаж байна даа?

-Улиг болсон сэдэв явж байна. Муу хэлье гэсэн хүн бол МАХН-ын нэр хүндийг 1990 оноос хойш, магадгүй бүр 1921 оны хавраас хойш тасралтгүй унаж байгаа мэтээр ярьж л байдаг. “Шалдаа буусан” гэж гудамжны гэмээр томъёоллоор намайг намын дарга болохоос ч өмнө, болсноос хойш ч бичээд л байсан. Сонгууль дөхөөд ирэхээр бүр “МАХН-ын рейтинг гэрлийн хурдаар унаж байна” гэж оношлоно. Унаж дуусдаггүй нэр хүнд шүү. Тэр бичээд байдаг нь үнэн бол МАХН-ын нэр хүнд “шалдаа буусан” биш аль хэдийнэ “шалан доогуур”, магадгүй “хөрсөн доогуур” гүн орсон баймаар юм. Одоо бүр Монголынхоо хөрсөн доогуур нэвтэрч гараад бөмбөрцгийн нөгөө талд, Өмнөд Америк хавьд цухуйх болсон байх аа… (инээв)

-Баяр дарга аа, та миний асуултад бас л хариулсангүй. Хариулмааргүй байгаа асуултаа тоглоом шоглоом болгоод л, инээгээд л эвтэйхэн  өнгөрөөчихдөг аргатай юм шиг ээ…

-За яалаа гэж. Инээдтэй юман дээр инээлгүй яахав, энэ чинь. Намын нэр хүнд ямар байгааг сургаар бус, сүржин оношоор биш, судалгаагаар тогтоодог учиртай. Бүр барин тавин хэлээд өгдөг хэмжүүр бол сонгууль юм. Намайг намын дарга болсноос хойших энэ хоёр жил хагас орчим хугацаанд бид УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийн  гэсэн гурван том сонгууль, дээр нь нэмээд нэг нөхөн сонгуулийн ард гарлаа. Эдгээрээс Ерөнхийлөгчийн сонгуулийг МАХН харамсалтай нь алдсан. Бусдыг нь бол авсан. МАХН-ын талаар энэ олон сонгуулийн өмнө, хойно гарч байсан, одоо ч гарч байгаа элдэв хэл яриа, муу үг тэгээд яасан бэ? Гарсаар л байна, замхарсаар л байна. Харин элдвээр хэлүүлсээр ирсэн МАХН маань яасан бэ? Байдагтаа л байж байна.  Нөгөө жингийн цуваа явж л байна гэдэг шиг.

-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялагдсаны учир шалтгааныг янз бүрээр л тайлбарлаж байгаа. Нам нь ажилласангүй, намын дарга нь эсрэг талд гарсан, нэр дэвшигч нь алдаа гаргасан, сонгогчид нь түүнээс залхсан байсан гэх мэтээр олон л юм яригдах юм. Энэ талаар таны бодол, байр суурь юу вэ?

-Энэ талаар би олон ярьсан даа. Нам дээрээ ч ярьсан, хэвлэлээр ч ярьсан. Эмчилгээнд явахаасаа өмнө сэтгүүлч Б.Ганчимэгтэй энэ сэдвээр дэлгэрэнгүй ярьсан. Тэр үед хэлж байсан дээрээ одоо нэмээд байх юм бараг алга. Дахин хэлэхэд ялалт ч, ялагдал ч нэг биш олон учир шалтгаантай байдаг. Энэ бол гарцаагүй үнэн. Гэтэл нэг тийм ёж үг бас байдаг.  “Ялалт булаалдах эцэг дэндүү олон. Харин ялагдал хэмээх хүүхэд л ямагт өнчин хоцорчих юм“ гэж. Тун оносон үг шүү.

-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялагдсан нь МАХН-ын даргаас л болсон гэх яриаг хүчтэй дэгдээгээд байгааг та дуулсан биз дээ ?

- Дуулсан. Одоо ашгүй “Сонгуулийн ялагдал-2009” хэмээх тэр өнчин хүүхэд яван явсаар “МАХН-ын дарга С.Баяр” хэмээх газар дээрх ганц эцгээ олж байх шиг. Тэр өнчин хүүхдийг сайн таних зарим том хүний том ярилцлагаас үзвэл шүү дээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайн ланжгар ярилцлагыг та хэлж байх шиг байна. Та тэр ярилцлагыг хэзээ уншсан бэ ?

-Гарсан даруйд нь л уншсан. Ярилцлага гарсны дараа хүмүүс над руу утасдаад, мэйлдээд эхэлсэн. Тэгээд би нетээс олж уншсан.

-Таны тухай болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар, өөр олон асуудлаар Н.Энхбаяр гуай байр сууриа маш хурц илэрхийлсэн. Энэ бүхэнд намын даргын хувьд та хариу барих ёстой байх. Таныг ирээд энэ бүхэнд хариу өгнө гэж олон хүн тэсэн ядан хүлээж байгаа  нь тодорхой…

-Н.Энхбаярын ярьсан бүхэнд би хариу барих албагүй гэж бодож байна. Харин Ерөнхийлөгчийн сонгууль, намын дарга, нэр дэвшигчийн үүрэг хариуцлага гэх мэт намтай болон надтай гарцаагүй холбоотой асуудлаар би байр сууриа илэрхийлж, үгээ хэлэх ёстой. Таг чиг яваад байвал  Н.Энхбаярын хэлсэн ярьсныг хүлээн зөвшөөрсөн, эсвэл хэлэх үггүй болсон байгаа мэт харагдана гэдгийг ч ойлгож байна. Гэхдээ байр сууриа илэрхийлэхэд учир бас байна аа. Н.Энхбаярын ярилцлага тойроод зарчмын нэг асуулт гарч ирээд байгаа юм.

- Ямар асуулт?

-Н.Энхбаяр ноцтой зүйл мэдэгдсэн. “МАХН-аас нэр дэвшсэн намайг МАХН-ын дарга С.Баяр сонгуулиар унагах ажлыг гардан зохион байгуулсан” гэсэн байсан. Ийм ноцтой мэдэгдэл бол угтаа улс төрийн ноцтой үр дагавар араасаа дагуулах учиртай. Тэрний хэлсэн нь үнэн бол би хариуцлага хүлээх учиртай. Худлаа бол тэр хариуцлага хүлээх ёстой. Түүний яриад байгаа юм сонгуулийн үед үнэхээр болсон гэж Н.Энхбаяр үзэж байгаа бол үүнийгээ нягтлан шалгуулна, буруутанд хариуцлага хүлээлгэнэ гээд намдаа хандмаар юм. Гэтэл үүний оронд телевиз, сонин тойрсон шиг, нөгөө аймаар ноцтой юмаа давтан давтан яриад яваа нь хачирхалтай. Ингэхээр зарчмын нөгөө асуулт маань гарч ирж байгаа юм.

- Яг юу гэсэн асуулт юм бэ? Та тодорхой хэлээч?

-Тэр мэдэгдээд, гоморхоод байгаа ноцтой асуудлаа Н.Энхбаяр нам дээрээ үнэн мөнөөр нь шийдүүлье гээд байна уу, эсвэл хий цуурхал дэгдээж, худлаа шуугиулъя гээд байна уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Үнэхээр шийдүүлье гэж байгаа бол нам дээрээ ул суурьтай ярилцаж, шударгаар шүүн хэлэлцэж, асуудлыг нягтлаад, буруутанд хариуцлага тооцох ёстой. Ардаа хариуцлагатай, үнэн мөнийг тогтоосон ийм арга хэмжээнд бол би оролцоход бэлэн  байна. Харин ардаа дуулиантайгаас цаашгүй, хоосон шоунд оролцох хүсэл, сонирхол МАХН-ын даргын хувьд надад алга байна.

-Н.Энхбаяр гуай асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцэж шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байж болно шүү дээ.

-Н.Энхбаярын хөндсөн асуудлын цаана нь намын хариуцлагын тухай асуудал байгаа. Ийм асуудлыг нам дотроо шалган нягталж шийддэг. Сонин хэвлэлээр дуулиан тарьж, хүүхэд нохойн доог болгож шийддэггүй. Шийдэх ч аргагүй.  Манай намд л лав тийм марзан ёс, уламжлал байхгүй.  Манай намд аль ч асуудлыг тогтоосон журам дүрмийнхээ дагуу хэлэлцэн шийддэг, хэлсэн хийснийхээ арыг намынхаа өмнө бүрэн даадаг, хариуцдаг зарчим, уламжлал бол харин бий. Гэтэл тэр зарчим зөрчигдөж, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл олон түмэнд нэгэнт цацагдсан учраас одоо бүхнийг ил задгай ярихаас өөр замгүй болсон ч юм шиг.

-Н.Энхбаяр гуай ярилцлагадаа хөндсөн тэр ноцтой асуудлаараа намдаа албан ёсоор хандаж гомдол гаргаагүй гэж ойлгож болох уу?

-Харин тийм. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд бараг бүтэн жилийн нүүр үзэх гэж байна. МАХН-аас нэр дэвшигч асан Н.Энхбаяраас яриад байгаа тэр асуудлаараа нэрийг нь дэвшүүлсэн МАХН-д хандсан, гомдол мэдүүлсэн юм одоо болтол алга байна. Намдаа хандаагүй атлаа өнгөрсөн зунаас хойш энэ сэдвээ энд тэнд яриад яваа. Тэр яриа нь тэгсгээд хэвлэлээр гарч эхэлсэн. Тиймээс ч би өнгөрсөн намар энэ талаар түүнд намын даргын хувьд зориуд анхааруулсан удаатай. “Сонгуультай холбоотой ямар нэгэн санал гомдол өөрт чинь байгаа бол түүнийгээ намынхаа ямар нэгэн шатны байгууллага, хамт олонд хандаж гаргах нь зүйтэй. Тэрнээс хов жив шиг юм яриад явах нь зарчимгүй, зохимжгүй байна” гэж түүнд хэлсэн. Энэ яриа болоход бид хоёроос гадна манай намын удирдлагын гурвын гурван хүн байж байсан. Үүнийг тэр мартаагүй байгаа байх гэж найдаж байна.

Энхбаярын гол зорилго бол Энхбаярын эрх мэдэл, албан тушаал л бололтой юм

-Н.Энхбаярын том ярилцлага гарч, том шуугиан тарилаа. Одоо С.Баяр түүнийг нь яаж хүлээж авч, хариуг нь яаж барих бол гэж хүмүүс сонирхож байгаа нь тодорхой. Танаас ирэх хариу ямар байж болох талаар элдэв хувилбар дэвшүүлэн ярьцгааж, хоорондоо маргаж ч байх шиг…

-Маргаад байх тийм олон хувилбар байгаа юм уу?

-Танаас барих хариу хэчнээн хувилбартай байхыг та л мэднэ шүү дээ. Жишээ нь Н.Энхбаярын ярьсныг эрс няцаагаад, хариу мэдэгдэл хийгээд, баримт дэлгээд, шууд тулаанд ороод явчих  хувилбар байж болох уу?

-Яахав, магадлал талаасаа бол ийм хувилбар байж болох л доо. Ярилцлага уншмагц гайхах, бухимдах байтугай л сэтгэгдэл төрсөн. Тэр сэтгэгдэлдээ автаад цамнаж гарах хувилбар байж болох л юм.  Жишээ нь, юу гэдэг юм, “Өө, за за. Гэгээн цагаан өдөр ингээд шууд  гүтгэчихдэг юм байна! Тэр баримт нотолгоо чинь хаа байна, гаргаад ир! Тэгж ярих юм бол …” гэж ирээд л, уурлаж хилэгнээд л, уушгиа сагсайлгаад л, хариу хатуу мэдэгдэл хийгээд л, хэвлэлээр дайтаад унах хувилбар байж болох л юм.

-Яг ийм хувилбараар асуудал өрнөөд явчих байх гэж зарим хүмүүс эхэндээ нэлээд харсан байх. Гэтэл та тэгсэнгүй. Тэвчээр заав уу яав, юутай ч таны зүгээс хариу довтолгоо ирсэнгүй. Ийм хувилбараар асуудал өрнөөд явчих магадлал ерөөс байсан уу, үгүй юү? Байсан бол яагаад өрнөөгүй вэ?

-Магадлал бол ямагт л байж байдаг шүү дээ. Харин тэр нь бодит зүйл болж хэрэгжтэлээ бас ч гэж хол. Зай ч бий, лай ч бий гэдэг дээ. Н.Энхбаярын тэр ярилцлага нэг тийм зориуд өдөөн хатгасан, хэрүүлд дуудсан гэмээр өнгө аястай байгаа нь хэнд ч анзаарагдсан биз. Тиймээс уриад байгаа энэ хэрүүлд нь татагдан орохгүй юм шүү гэсэн болгоомжлол эхнээсээ л төрсөн. Дээр нь энд биш, тэнд байсан маань надад тус болсон байх. Хатуухан юм хэлмээр санагдаад хэл загатналаа ч тэр холоос загатнаагаа гаргах нь арга, техник талаасаа бөөн яршиг түвэг. Тэрнийг нь шийдэх гэсээр байтал тайвшраад, уужраад нөгөө болгоомжлолоо санана, дагана. За тэгээд эцэст нь “Би чинь хувь хүн талаасаа биш, Хувьсгалт намын даргын хувьд асуудалд хандах ёстой шүү” гэсэн сэрүүн бодол халуурах, хариу цамнах хувилбарыг хэрэгжих ямар ч боломжгүй болгоно шүү дээ.

-За, энэ хувилбар хэрэгжих боломжгүй юм байж. Өөр хувилбар  байж болох уу?

-Тоохгүй орхих хувилбар бас байж болох. Ямар ч ярилцлага гараагүй мэт тоохгүй хандах. Дэндүү хөгийн юм яригдсан учраас түүнийг нь тоож, тийм юмтай хутгалдах хэрэг байна уу? Тэгээд ч илт өдөөгөөд байгаа хэрүүлийг нь мэдсээр байж дэмжээд байгаа юм шиг хариу тэнэгтээд яах юм. Тиймээс тоохгүй орхиё гэж болно л доо. Энэ бол хариу барих бас нэг хувилбар байж болох. Уг нь амар талаасаа бол хамгийн сайн хувилбар бол энэ байх. Гэтэл ярьсан этгээд нь эрхбиш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, МАХН-ын дарга байсан хүн учраас огт тоохгүй орхих нь бас ч хаашаа юм.

-Тэгээд ч олон нийт  хариу хүлээж байгаа…

-Тийм. Олон нийт бүхэлдээ биш гэхэд тодорхой хэсэг сонирхож л байгаа. Тийм явсан хүн яагаад ийм юм гэнэт ярих болов оо гэж гайхаж л байгаа. Энэ хүн үнэн яриад байна уу, эсвэл эзгүй байгаа нөхрөө гүтгээд байна уу? Цаад нөхөр нь ч ямар учиртай юм бол? Яагаад үгээ хэлэхгүй байна аа? МАХН-ын дээд удирдлагад урьд байсан, одоо байгаа хүмүүс өөр хоорондоо ер нь юу л болоод байна даа гэж гайхаж, эдгээр асуултынхаа хариуг хүлээж л байгаа.

-Энэ бүх асуултын хариу ямар байх ёстой гэж Та бодож байна вэ? Олон түмэн эцэстээ тэгээд ямар дүгнэлт хийдэг бол?

-Хариу ямар байх ёстой нь тодорхой ш дээ. Үнэн үг л эдгээр  асуултын хариу байх ёстой. Үнэн үг, бодит мэдээлэлд үндэслээд чухам ямар дүгнэлт хийхээ олон түмэн өөрөө мэднэ. Дуулиант ярилцлага нэгэнт гарчихсан, тэнд хөндсөн асуудал олон нийтийн анхаарлын төвд нэгэнт орчихсон байна. Одоо энэ асуудал байхгүй байгаа мэт царайлаад ч яах юм билээ. Уурлаж бухимдаад, талцаж муудалцаад, олны өмнө шившгээ дэлгээд байх ч бас хэрэггүй. Ёстой нөгөө уужуу тайван ухаанаар асуудалд хандах, үнэн мөнийг олон түмэнд хүргэх, үгээ хэлэх, асуудлыг шударгаар шийдэх л үлдэж байгаа юм. Байгаа ганц зөв хувилбар маань энэ л болов уу гэж бодож байна.

-Асуудлыг шударгаар шийдэх ёстой гэж та хэлж байна. Хаана, яаж шийдэх нь зөв гэж Та бодож байна вэ ?

-Намаас нэр дэвшигч нь намынхаа даргын хариуцлагын тухай ярьсан. Иймээс асуудлыг шалгаж нягтлах, эцэслэн шийдэх газар нь нам л байж таарна. Ямар шүүх, цагдаагаар шийдүүлнэ гэлтэй биш. “Гомдолтой” гээд яваа Н.Энхбаяр намдаа хандаж тэр асуудлаа тавилгүй бараг нэг жил боллоо. Тиймээс түүнийг “гомдоосон” гэж бараг нэг жил гүтгүүлж байгаа намын дарга би намдаа хандаж, асуудлыг эцэслэн шийдүүлэхээс өөр аргагүй  болж байна. Намайг гүтгэлээ гэж хэт эмзэглээд, эсвэл нэрээ цэвэрлэх гэж адгаад байгаа юм надад алга. Өдий хүртэл элдэв гүтгэлэг, хардлага гэдгийг наснаасаа илүү үзлээ. Зарга хийх дуртайдаа ч би өргөдөл бичсэн юм биш. Ерөөс энэ утгагүй, увайгүй яриаг албан ёсоор шалгаад, нэг тийш нь шийдээд өгөхгүй бол түүнийг таслан зогсоох өөр арга үнэндээ алга бололтой.

-Та тэгээд намдаа хандсан уу? Яг юу гэж хандсан юм бэ?

-Би МАХН-ын Хяналтын ерөнхий хороонд хандаж өргөдөл гаргасан. Түүндээ МАХН-аас нэр дэвшигч асан Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ийм ийм ноцтой гэмээр зүйл нийтэд мэдэгдсэн тул түүнийг нь нягталж, үнэн мөнийг шалган тогтоож, дүгнэлт гарган, олон нийтэд мэдээлнэ үү гэсэн утгатай албан ёсны өргөдлөө гаргасан байгаа.

-Тэгээд тэр хариуцлага тооцох, арга хэмжээ авах гэдэг нь хэзээ болох юм бэ?

-Хяналтын Ерөнхий хорооны дүгнэлт гарсны дараа хариуцлага зайлшгүй яригдах ёстой гэж ойлгож байна.

-Н.Энхбаяр өөрийгөө ч, Таныг ч ийм байдалд оруулна гэж тооцоолсон болов уу? Энэ байдлаас яаж гарна гэж бодож байна даа? Аль нэг нь гарцаагүй буруутаж, нэр нь сэвтэх байх. Хоёулаа нэр цэвэр гарна гэж байхгүй л байх аа даа?

-Бид хоёрын нэр сэвтэх, эсэх нь бага асуудал. Харин энэ утгагүй дуулианы улмаас намынхаа нэрийг гутаачих вий, энэ намд итгэсээр ирсэн, итгэж яваа олон хүний сэтгэлийг сэвтээчих вий гэж эмээх, эмзэглэх ёстой байсан юм. Тэр ярилцлагыг нь уншаад гайхаад, бухимдаад байгаагийн минь учир энэ л дээ. Сонгуульд унасан хүн гомдол, бухимдалтай байхыг ойлгож болно. Элдэв гашуун нясуун үгийг нь тэвчээд өнгөрч ч болно. Гэтэл арай л болчимгүй авирлаж байх шиг. Н.Энхбаяр бол цагтаа МАХН-ын дарга байсан хүн. Би уначихлаа, би хохирчихлоо л гээд байхаас нам хохирлоо, намын бодлого уналаа гэсэн бодол түүнд огт төрдөггүй бололтой. Өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн намаа хохироочих вий гэж санаа зовж байгаа юм одоо ч алга. Дэндүү харамсалтай байна.

-Н.Энхбаяр гэдэг хүнийг сайн мэдэх ёстой хүмүүсийн нэг нь Та өөрөө. Түүнийг яагаад гэнэт ийм үйлдэл хийх болов гэж та бодож байна вэ?

-Би яаж мэдэх вэ дээ.

-Ийм үйлдлийн цаана нь тодорхой зорилго байгаа гэж та бодохгүй байна уу?

-Мэдээж том зорилго байгаа учраас л ийм том эрсдэл хийнэ биз. Н.Энхбаяр гэдэг хүн бол сонгуулийн бухимдлаа хожимдсон ч гэлээ тайлах зорилгоор гэнэт урт ярилцлага өгөөд л, өрөөлийг  учиргүй гүтгээд, өөрийгөө учиргүй магтаад унадаг ухвар мөчид нэгэн огт биш. Цаана нь тодорхой бодол, зорилго байгаа нь ойлгомжтой.

-Тэр ярилцлагаас нь үзвэл МАХН-ын дарга С.Баяртай  тооцоо бодох нь түүний цорын ганц бодол, зорилго юм шиг  ойлгогдохоор байсан шүү.

-За юу л бол. Тэр бол түүний хувьд нэг л зорилго байх. Гэхдээ энэ бол гол зорилго нь лав биш. Тэгэх тусмаа цорын ганц зорилго яавч биш.

-Тэгээд гол зорилго нь юу гэж ?

-Энхбаярын гол зорилго бол Энхбаярын эрх мэдэл, албан тушаал л  бололтой юм. Энэ л түүний хувьд гол бодол, гол зорилго нь байсаар ирсэн, одоо ч хэвээр байгаа. Тэр гарсан ярилцлагаас нь, түүний бусад үг, үйлдлээс нь энэ бүхэн дэндүү тодорхой харагдаж, мэдрэгдэж байгаа юм биш үү.

-“Нэр дэвшигчээ унагах ажлыг гардан зохион байгуулсан хүн” гэж хамгийн хүнд тусах ялаар Таныг яллаад  байгаагийн учир нь юу вэ?

-Тийм. Тэгж яллаад байгаа. Тэглээ ч С.Баяр буруутай гэж нотлох нь түүний гол зорилго биш. Н.Энхбаяр буруугүй шүү гэж нотлох нь л түүний гол зорилго.

-Юу гэсэн үг вэ? Та наад  санаагаа арай тодруулж  өгнө үү?

-Н.Энхбаярын ярилцлагад “Сонгуулийн дүнд би л лав буруугүй шүү” гэсэн санаа голлож байгаа. Өөрийн буруугүйг нотлохын тулд өрөөлийг буруутан болгох ёстой гэж тэр бодсон бололтой. Гэтэл учраа бөхөө буруутгах нь утгагүй, намаа буруутгах нь увайгүй сонсогдоно. Тиймээс халдвал хар халзанд нь гэдэг шиг шууд л намын даргыг барьж унах нь зүйтэй гэж тэр бодоод “Би биш, С.Баяр л буруутай”  гэж яриад эхэлсэн бололтой.

-Н.Энхбаяр буруугүй гэж харуулахын тулд л намын дарга С.Баяр буруутай гэж нотлох шаардлагатай болоод байгаа гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ С.Баярын бурууг тэр гарцаагүй нотлох гээд байгаа юм бас ч үгүй. Үүний тулд гарцаагүй нотолгоо баталгаа, баримт сэлт гээд бөөн юм хэрэгтэй болно гэдгийг тэр эрхбиш мэдэж байгаа. Намын дарга сонгуулиар яг ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгийг Н.Энхбаяр маань өөрөө сайн мэднэ. Нэр дэвшигчээ унагана гэсэн этгээд бодолтой намын дарга байлаа гэхэд энэ бодлоо гүйцэлдүүлэх бодит бололцоо байдаг бил үү, үгүй бил үү гэдгийг тэр хэнээс ч илүү сайн мэдэх учиртай хүн. Гэлээ ч “өөрийгөө зөвтгөх үүднээс, өрөөлийг гүтгэ” гэсэн мухар бодолдоо автаад өнөөх утгагүй юмаа яриад яваа нь энэ. “Би биш, С.Баяр буруутай” гэж нотлох нь түүнд чухал болохоос биш, ярьж байгаа юм нь утга авцалдаатай байгаа эсэх чухал биш болсон байна.

-Үүнийг нотлохын ач холбогдол тэгээд юу юм бэ? Ерөнхийлөгчийн сонгууль аль хэдийнэ өнгөрөөд, түүний үр дүнг Улсын Их Хурал, нийт нийгмээрээ хүлээн зөвшөөрөөд, дараагийн Ерөнхийлөгч тангаргаа өргөөд, одоо ажлаа хийж байгаа юм биш үү?

-Түрүүчийн сонгууль өнгөрсөн ч дараагийн сонгууль өнгөрөөгүй байгаа. Би түрүүн хэлсэн дээ. Энхбаярын хувьд эрх мэдэл нь амин чухал гэж. “Би биш, С.Баяр буруутай” гэсэн санаагаа амжилттай нотолж чадвал эрх мэдэлд дахин хүрэх зам маань нээгдэнэ, харин чадахгүй бол зам маань хаагдана гэж тэр бодоод, зүтгээд байх шиг. Гэтэл асуудал тийм ч хялбархан биш л дээ, уг нь.  Цаана нь үүнээс том олон олон даваа бий.

-Н.Энхбаяр гуай Монголын төрийн гарч болох бүх өндөрлөгт гарч үзсэн, улсын дээд удирдлагад олон жил болсон хүн шүү дээ. Эрх мэдлийн төлөө одоо ингэж улайрах ямар шаардлага байдаг юм бол оо?

-Энхбаяр бол тавь дөнгөж гарч яваа хүн. Насаар бол надаас ганц хоёр дүү, бие бялдар, эрүүл мэндээр бол над мэтээс хавьгүй илүү, тийм л хүн. Улс төрд эргэж оръё гэж түүний бодож, зүтгэж байгааг нь ор тас үгүйсгээд, буруутгаад байх аргагүй. Яахыгаа тэр хүн өөрөө л мэдэх асуудал. Гагцхүү зүтгэх зуураа  өрөөлийг гүтгээд, өөрийгөө магтаад байгаа нь нэг л ёозгүй. Ялангуяа, “Миний арвин мэдлэгийг ашиглаач ээ” гэж өнгөрсөн зунаас хойш яриад, хийсэн ажлаа дахин дахин өөрөө тоочоод, өөрийгөө магтаад, цоллоод яваа нь бүр онцгүй. Уг нь мэдлэг, мэдрэмжтэй л хүн. Хэт зүтгэхээрээ наад захын юм ухаарах, мэдрэхээ больчихдог юм байлгүй. Дээр нь сайн санаад хэлсэн хүний үг авна гэж байхгүй.

Авч чадсан юм, өгч чад. Байхын тулд байх биш, чадахын тулд бай. Бүү зууралд, цагаа мэдэр

-Н.Энхбаяр Та хоёрыг нэг үеийнх гэдэг. Нам, төрийн ажилд олон жил мөр зэрэгцэж явсан хоёр. Хамтраад зүтгэж байсан энэ он жилүүдийн талаар танд ямар сэтгэгдэл үлдэж байгаа вэ?

-Энхбаяр бид хоёр үнэхээр нэг үеийнх. Удаан ч үерхэж байна. Төрж өссөн, бойжиж хүмүүжсэн орчин нөхцөл маань ч бас ижилдүү. Бид хоёр гуч орчим настай залуус байхдаа улс төрд орж ирж байсан. Монголын төр, МАХН бид хоёрыг бага залуу байна гэж гололгүй шууд л дарга, сайдын хэмжээний ажил хариуцуулж байж. Түрүүчийн үе бидэнд эрх мэдлээ эргэж ноцолгүйгээр хүлээлгэж өгсөн 1996 оноос хойш бидний л үе төрдөө ч, намдаа ч зонхилох үүрэг гүйцэтгэсээр өнөөг хүрсэн. Энэ хугацааны дөрөвний гуравт нь Н.Энхбаяр маань биднийгээ оройлж, тэргүүлж ирлээ. Энэ хугацаанд юм юм л болж байсан, одоо ч болж л байна. Гэхдээ нийт дүнгээрээ сайн нь муугаасаа хавьгүй илүү байсан гэж би хувьдаа итгэдэг.

-Та хоёрыг бага залуугаасаа үерхсэн анд найзууд, хамтдаа урт зам туулсан журмын нөхөд гэж ярих нь бий. Сайн нь муугаасаа илүү байсан гэж сая Таны хэлсэн үг үүнийг нотолж байх шиг. Н.Энхбаярыг Та анд найзаа гэж үздэг үү?

-За байз, хувийн харилцаа, хувийн үнэлэмжид шууд халдсан асуулт байна даа, наадах чинь. Юу ч гэж хариулмаар юм бэ дээ. Араас шууд гүтгэчихдэг хүнийг анд найз минь мөөн гэж би хариулаад сууж байвал хэн надад итгэх вэ, тийм үү ?  Черчилль гуай хэний тухай хэлсэн гэдэг билээ дээ нэг сүрхий үг байдаг. “Ийм нэг найзтай байхад өөр олон дайсан огт хэрэггүй” гэсэн утгатай үг. Тэр санаанд орчихлоо…(инээв) Сайн нь муугаасаа илүү байсан гэж  би сая хэлэх нь хэлсэн. Гэхдээ ингэж хэлэхдээ би намаараа, улс олноороо хамтраад хийсэн ажлынхаа үлдэцтэй сайхан үр дүнг бодож хэлсэн юм. Тэрнээс хоёр хүний хувийн харилцаа би огт яриагүй. Ярих ч хэрэг байхгүй.

-Н.Энхбаяр, С.Баяр гэж хоёр хүнийг хооронд нь харьцуулж их ярьдаг. Төрж өссөн орчин, боловсрол, хүмүүжил гээд ижил юм их ч, ялгаатай зүйл бас их гэж үздэг. Ялангуяа эрх мэдэл, албан тушаалд хандах хандлага нь маш их ялгаатай гэж ярьдаг. Тийм үү ?

-Мэдэхгүй юм. Би хэн нэгнээс ялгарах гэж, эсвэл хэн нэгэнтэй ижил болох гэж явдаггүй. Байдгаараа л байдаг. Өөр хүний толгой надад, миний толгой өөр хүнд зохихгүй нь мэдээж. Алдсан ч, оносон ч өөрийнхөө бөндгөрөөр байх нь дээр гэж боддог. Эрх мэдэл, албан тушаалд хандах миний хандлага бол тодорхой. Тоймлож хэлбэл хэдхэн богино өгүүлбэрт багтдаг. Жишээ нь, Авч чадсан юм, өгч чад. Байхын тулд байх биш, чадахын тулд бай. Бүү зууралд, цагаа мэдэр. Таван өдөр илүү сууснаас таван сар дутуу суу гэх мэтийн хэдэн тодорхой зарчим бий л дээ. Эдгээр маань өнөөдөр, одоо л бий болсон юм биш. Ийм ойлголт, хандлага амьдралын явцад маань бий болоод эдгээр нь өнөөдөр миний хувьд зарчмын хэмжээнд  тогтчихсон байдаг.  Зөв ч бай, буруу ч бай миний л зарчим юм.

-Албан тушаалтай зууралдахгүй байх, цагаа мэдрэх тухай та сая цухасхан дурдаад өнгөрлөө. Энэ талаар баримталдаг зарчмаа арай дэлгэрэнгүй ярьж болох уу?

-Миний бодлоор бол улс төрд байгаа хэнд ч гэлээ, за зөвхөн улс төр ч биш байж магад, өөр хоорондоо  зааг ялгаатай гурван цаг хугацаа хүнд тохиодог гэж би боддог. Ирэх, байх, явах гэсэн гурван цаг хугацаа. Шинэ, эерэг зүйлийг мэдэж, мэдэрч байгаа бол ирэх цаг чинь мөн. Тэр шинэ, эерэг зүйлээ хийж, хэрэгжүүлж чадаж байгаа бол байх цаг чинь мөн. Харин шинэ гэхээсээ хуучин, эерэг гэхээсээ сөрөг зүйл нь давамгайлж байгаа бол явах цаг чинь мөн гэж. Энэ гурван цаг хугацааныхаа хоорондын зааг ялгааг, ялангуяа тэр сүүлийн шатыг нь нарийн мэдэрдэг байх нь чухал. Эс тэгвээс наанадаж ад үзэгдэнэ. Цаанадаж урагшлах замд саад болно. Яг энэ өнцгөөс харвал Энхбаяр бид хоёрын явах хугацаа нь ирж дээ гэж сүүлийн үед бодогдох болж. Тэгээд явах мөрөөрөө явахгүй буруу жороолоод, бяцхан буяндаа бузар халдаагаад, бидэнд итгэсэн ах нараа гонсойлгоод, ард үлдэх дүү нартаа буруу жишиг харуулаад уг нь хэрэггүй л юм даа гэж бас бодогдох юм, ний нуугүй хэлэхэд…

-Таныг албан тушаалаас амархан татгалзаж чаддаг учраас тэр нь Танд эргээд амархан олддог гэж гадуур бас ярьцгаадаг. Үүнд үнэний ор бий байх аа?

-Амархан олддог, амархан өгдөг юм гэж энэ хорвоод угаасаа байхгүй. Эрх мэдэл ч үүнд бас хамаарах биз.  Харин түүнээс хэт зууралдах, хойноос нь хэт зүтгэхийн харгай гэж байдаг юм шиг. Амь биш, заяа биш гэж бид ярьдаг даа, уг нь. Өөрийгөө ч, өрөөлийг ч зовоосон энэ  харгайнаас болж олон хүн хайран сайхан амьдрал, хувь заяагаа үрэн таран хийсэн байдаг. Үүнийг санаж байхад илүүдэхгүй гэж боддог. Гэхдээ энэ бол миний л бодол. Зөв ч байж болно, буруу ч байж мэднэ.

-Өнгөрсөн намар  Чингэлтэйн нөхөн сонгуулийн өмнөхөн Н.Энхбаяр Та хоёр нэлээд удаан уулзаж ярилцсан гэсэн. Тэр уулзалтаас хойш та хоёрын харилцаа бүрмөсөн муудсан гэж үздэг. Нууц биш бол яг  юун тухай яриа болсон юм бэ?

-Одоо энэ сэдвийг орхивол яасан юм бэ хоёулаа? Надаас эсвэл өвчин эмгэгийн минь тухай, эсвэл Энхбаярын тухай шалсаар байгаад ярилцлагын цаг өндөрлөж байна… (инээв) Одоо больё.

-За тэгвэл Н.Энхбаяр гуайтай холбоотой ганцхан асуулт л нэмж асууя. Та хоёр саявтархан уулзсан сураг дуулдсан. Сөүлд маш нууцаар уулзаад ирсэн гэж хэд хэдэн сонин дээр гарсан байсан. Энэ үнэн үү?

-Худлаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд Танаас нэг ийм асуулт асууя. Хорвоогийн бас нэг сайхан хавар ирж байна гэж ярианыхаа эхэнд Та хэлсэн. Надад тэр үг тань гэгээ гэрэлтэй, уярмаар сайхан санагдсан шүү. Нээрээ л энэ их улстөржилтийн цаана монголчууд бидний жирийн амьдрал ундарч л байгаа. Энэ хавар Танд юугаараа онцлогтой санагдаж байна вэ?

-Сайн, муу хослоод явдаг нь хорвоогийн жам. Хэдхэн хоногийн өмнө “С.Баяр нас баржээ” гэсэн утгатай мэдээ нэг сайтаас цацагдсан гэсэн. Таагүй ийм мэдээг тэр мэдээний гол баатар эсвэл огт сонсдоггүй, эсвэл сүүлдэж сонсдог гэлтэй. Ямар чиний тухай тийм мэдээ гарчээ, үнэн үү гээд хүмүүс надаас асуух биш. Түүгээрээ л баахан шуугисан биз. Гэхдээ мэдээний баатар нь эрхбиш амьд учраас нисгэсэн тэр мэдээг эцэст нь сонсож л таарна. Сонсмогц мэдээж эхлээд цочирдоно, дараа нь бодолхийлнэ. Эерэг талаас нь бодож “Мөнхрөх юм байна даа” гэж бэлгэшээхийг хичээнэ. Дараа нь “Намайг үхсэн гэх мэдээ дэгсдүүлэг болохыг үүгээр залруулж байна” гэсэн сонины шог зарын тухай алдарт Марк Твейний ёжтой зохиол санаанд орно. Утсаа шүүрч, хуучин андтайгаа энэ тухай ярьж хөхрөлдөнө. Энэ олон сонины яг алинд нь нийтэлбэл үнэмшилтэй болох тухай ярьж марзаганана. Тэгээд л дотор уужрах шиг болсон. Үхсэн гэх мэдээ үнэхээр л дэгсдүүлэг учраас гадаа орсон цас хайлж, хавар болж байгааг мэдрэх сайхан байсан.
Энэ хаврын онцлогийн тухай надаас асуусан. Амьдрал талаас нь яривал үнэхээр л бас нэгэн сайхан хавар болж байна. Бэрхшээл талаас нь яривал зуд турхан гээд хүндрэлтэй хавар болж байна. Боломж талаас нь яривал Монголоо хөгжилд хөтлөх түүхэн шийдлийн хавар болж байна. Тэр шийдлээ Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм байна.  Бэрхшээлийг давж, боломжоо алдахгүй юмсан гэж чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөдөж, дотроо залбирч байна даа. Амьдрал маань үргэлжилж байна.

- Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.

- Ерөөл бат оршиг ээ. Нийт монголчууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье. Хатуу өвөл, хахирган хаврын дараа дэлгэр сайхан зун ирнэ. Монголын маань ирээдүй хөгжил дэвшлийг зорьж байгаа учраас ард олны минь амьдрал дэгжин дээшилнэ гэдэгт итгэж байна. Монгол түмний буян заяа ямагт дэлгэрэх болтугай гэж ерөөж байгааг минь сониноороо дамжуулж өгнө үү.

Ярилцсан Д.Мөнхчимэг Өнөөдөр сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КингисеР¿Ð¿Ðµ купить Хмурый Лакинск AUTOFLOWERING купить DOMINO Рязань Молот24 в обход подростР¾Ðº марихуаР½Ð° Новый Оскол купить Снег ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ПрокопьРµÐ²ÑÐºÐµ Томат Раджа: отзывы, фото, урожайнР¾ÑÑ‚ÑŒ Ð”Ð¸Ð²Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº купить ускоритРµÐ»ÑŒ Шишки ак47 в Тынде гашиш заказ в ревде СтроитеР»ÑŒÐ½Ñ‹Ðµ материаР»Ñ‹ в ТольяттР¸ Как Ð¾Ñ‡Ð¸ÑÑ‚Ð¸Ñ‚Ñ Œ 646 растворР¸Ñ‚ÐµÐ»ÑŒ ÐÐ°Ñ€ÐºÐ¾Ñ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ°Ñ ÑÑƒÐ±ÐºÑƒÐ»ÑŒÑ ‚ура — ВикипедР¸Ñ купить Гари Гарисон Собинка цена 1 гр кокаина Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в КнягиниР½Ð¾ Удомля форум ЕнисейсРº купить Шмыг Вилейка купить Рафинад ТрамадоР» в Холмске Купить трамадоР» в ÐÐ¾Ð²Ð¾ÑˆÐ°Ñ…Ñ ‚инск купить HOMER СтроитеР»ÑŒ Миксы соли россия ПикалёвР¾ купить cocaine ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ð‘Ð¾Ð³Ð¾Ñ€Ð¾Ð´Ñ ÐºÐµ ЗакладкР¸ экстази в СенгилеРµ Купить Шишки ак47 в ÐšÐ°Ð»Ð¸Ð½Ð¸Ð½Ñ Ðº купить Метод КолпашеР²Ð¾ Купить бошки в Бодайбо купить Дурь Псков купить Айс Уфа ЗакладкР° спайс в москве как усилить действиРµ амфика ЗакладкР¸ Соли НабережР½Ñ‹Ðµ Челны Купить МЁД Велиж
IP:95.85.69.70  2018-05-31 02:40:52
Zmxeowde when, https://unampepo.bandcamp.com/ album/stjerner-med-erotisk-for tid stjerner_med_erotisk_fortid, https://premomtracve.bandcamp. com/album/best-thai-dating-web sites best_thai_dating_websites, https://borrcowtaitrad.bandcam p.com/album/free-dating-sites- like-connecting-singles free_dating_sites_like_connect ing_singles, https://marlnesssepop.bandcamp .com/album/erotisk-bed-breakfa st erotisk_bed_&_breakfast, https://tricgegneecil.bandcamp .com/album/tjukk-l-lydskrift tjukk_l_lydskrift, https://raligela.bandcamp.com/ album/makedonski-sajtovi-za-dr uzenje-upoznavanje makedonski_sajtovi_za_druzenje _upoznavanje, https://susbcomirest.bandcamp. com/album/cure-koje-daju-broj- mobitela cure_koje_daju_broj_mobitela, https://raligela.bandcamp.com/ album/auto-oglas-njemacka auto_oglas_njemacka, https://tamitbeves.bandcamp.co m/album/mia-paasche-dating mia_paasche_dating, https://comkubeachcu.bandcamp. com/album/omegle-alternative-l overoulette omegle_alternative_loveroulett e, https://suppwimaslass.bandcamp .com/album/ona-trazi-seks ona_trazi_seks, https://uralpipind.bandcamp.co m/album/6-9 otvety_k_posobiiu_fizika_kontr olnye_i_samostoiatelnye_raboty _6-9_klass_belorusskii_sait_av tor_isachenkova, https://tergrecysho.bandcamp.c om/album/blogger-dating-histor i blogger_dating_histori, https://lonvaraca.bandcamp.com /album/alaska-airlines-flight- 1 alaska_airlines_flight_1, https://ereadarri.bandcamp.com /album/galija-dodirni-me galija_dodirni_me, https://suppwimaslass.bandcamp .com/album/disney-world-chat-r oom disney_world_chat_room, https://uralpipind.bandcamp.co m/album/danish-interracial-dat ing danish_interracial_dating, https://gargdecountle.bandcamp .com/album/frslag-p-present-ti ll-40-ring frslag_p_present_till_40-ring, https://arfardadan.bandcamp.co m/album/allure-online-dating allure_online_dating, https://gargdecountle.bandcamp .com/album/best-oglasi-ona-tra zi-bratislava best_oglasi_ona_trazi_bratisla va, https://rustnonpknowur.bandcam p.com/album/minecraft-dating-s erver minecraft_dating_server, https://abolspeedab.bandcamp.c om/album/asia-doctrine-date asia_doctrine_date, https://podidilo.bandcamp.com/ album/christian-mingle-dating- tips christian_mingle_dating_tips, https://caubatwofis.bandcamp.c om/album/pollini-maurizio-mort o pollini_maurizio_morto, https://unampepo.bandcamp.com/ album/how-to-hack-into-someone s-grindr-account how_to_hack_into_someones_grin dr_account, https://borrcowtaitrad.bandcam p.com/album/internet-dating-si tes-list internet_dating_sites_list, https://cukothandre.bandcamp.c om/album/trazim-decka-za-ozbil jnu-vezu trazim_decka_za_ozbiljnu_vezu, https://borrcowtaitrad.bandcam p.com/album/wisconsin-interrac ial-dating wisconsin_interracial_dating, https://snoromcresen.bandcamp. com/album/stranica-za-upoznava nje-udanih-zena-bikini stranica_za_upoznavanje_udanih _zena_bikini, https://lonvaraca.bandcamp.com /album/mature-age-dating-adela ide mature_age_dating_adelaide, https://freebfaporsu.bandcamp. com/album/comment-savoir-si-mo n-homme-ne-maime-pas comment_savoir_si_mon_homme_ne _maime_pas, https://itllanuron.bandcamp.co m/album/klinke-se-jebu klinke_se_jebu, https://quiweimares.bandcamp.c om/album/online-dating-scams-m atch-com online_dating_scams_match.com, https://suppwimaslass.bandcamp .com/album/gay-dating-stories gay_dating_stories, https://nuithomevar.bandcamp.c om/album/zene-za-seks zene_za_seks, https://platenavon.bandcamp.co m/album/encuentros-sexuales-vi vavisos-posadas-misiones encuentros_sexuales_vivavisos_ posadas_misiones, https://itllanuron.bandcamp.co m/album/--2 zapoznanstva_s_travestiti, https://primeatriebon.bandcamp .com/album/grindr-drug-dealers grindr_drug_dealers, https://premomtracve.bandcamp. com/album/studentice-za-zabavu -rijeka studentice_za_zabavu_rijeka, https://gertavina.bandcamp.com /album/compare-dating-sites compare_dating_sites, https://quiweimares.bandcamp.c om/album/nice-jewish-boy-calen dar nice_jewish_boy_calendar, https://wasdenewsbi.bandcamp.c om/album/free-dating-apps-like -skout free_dating_apps_like_skout, https://unampepo.bandcamp.com/ album/croatian-chat-sites croatian_chat_sites, https://ticransdemen.bandcamp. com/album/free-online-dating-s ites-black-singles-uk free_online_dating_sites_black _singles_uk, https://abolspeedab.bandcamp.c om/album/strangers-2017-228-fe males-chat-to-girls-online-web -live-chat strangers_2017_-_228_females_c hat_to_girls_online_web__live_ chat, https://gretciplauri.bandcamp. com/album/civilisation-extrate rrestre-sur-terre civilisation_extraterrestre_su r_terre, https://podidilo.bandcamp.com/ album/intalniri-amoroase-bucur esti intalniri_amoroase_bucuresti, https://caubatwofis.bandcamp.c om/album/senior-fish-dating-uk -login senior_fish_dating_uk_login,
IP:185.13.32.38  2018-12-02 19:29:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.