Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын тухай

2010/04/08
Share |
Хүмүүс:
Мэдээллийн технологийн инженерийн  суурь шалгалтын  тухай

Мэдээллийн технологийн мэргэжлтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх  олон  улсын түвшинд хүргэх, дотоодын компаниудын менежментийг сайжруулах асуудлууд тусгагдсан. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар (МХХТГ), Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП), Япон улсын  мэдээллийн технологийн инженерийн  шалгалтын төв  (JITEC)-тэй хамтран Монгол улсад мэдээллий “Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт”-ыг  жил бүр   зохион байгуулж байна.
2005 онд байгуулагдсан Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжлийн шалгалтын зөвлөл (ITPEC- Information Technology Professional Examination Council)-ийн гишүүн орнууд Япон улсын мэдээллийн технологийн мэргэжилтний ур чадварын стандартыг  нэвтрүүлж, бие биенээ харилцан  хүлээн зөвшөөрөх гэрээ байгуулан ажилладаг бөгөөд  Монгол улс одоогоор энэ байгууллагын үйл ажиллагаанд  гишүүн эрхтэйгээр оролцож байна. Зөвлөлийн (ITPEC)  гишүүн орнуудад 6 улс багтдаг.
ITPEC-ийн гишүүн орнууд нь мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг нэгдсэн журмаар  нэг цаг хугацаанд, ижил асуулгатайгаар жилд 2 удаа зохион байгуулдаг. Гишүүн орнууд нь шалгалтын тестийг хамтран боловсруулж, дараагийн шалгалтын асуултууд ямар байхыг шийддэг.
2007 онд МТҮП-аас японы стандартуудад үндэслэн Монгол улсын мэдээллийн технологийн инженерийн  ур чадвар: Мэдээллийн технологийн нийтлэг мэдлэг, ба мэдээллийн технологийн инженерийн  ур чадвар: мэдээллийн суурь инженерийн гэсэн үндэсний анхны стандартуудыг боловсруулан батлуулсан. 
Мэдээллийн технологийн мэргэшилийн шалгалт нь
Мэргэжлийн  мэдлэг  ур чаввараа хөгжүүлэх
Мэдлэг оюунаа олон ур улсын  жишгээр  үнэлүүлж ажилд орох
Гадаад аутсорсингоор  захиалгат ажил  гүйцэтгэх
Хилийн  чанадад  мэргэжлээрээ   ажиллах
Нэр хүнд  байр сууриа  өсгөх 
Бизнесийн үйл ажиллагаагаа  тэлэх  зорилготой.
Энэхүү шалгалтыг Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд өөрийн мэдлэг чадварын төвшинг олон улсын шалгуураар тодорхойлох  боломжийг олгож байна. Шалгалтыг монгол ба англи  хэл дээр бэлтгэгдсэн  тестээр авна.  Уг шалгалтанд мэдээллийн технологийн суурь мэдлэгийг эзэмшсэн ямар ч мэргэжлийн хүмүүс оролцох боломжтой байдаг.
Энэ удаагийн хаврын шалгалт 2010 оны 04-р сарын 04-ны өдөр Монгол улсад  амжилттай болж өнгөрөв.
Шалгалтыг манай орон мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын ангиллаар 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн шалгалтанд оролцохоор нийт 60 хүн мэдүүлгээ өгсөнөөс 40 хүн оролцов.
Шалгалтын дүнг 4 долоо хоногийн дараа МТҮП-ын вэб сайтаар мэдээлнэ. www.itpark.mn
Энэ удаагийн шалгалт дараах ангилалаар болж өнгөрлөө. Үүнд:
1.Мэдээллийн технолгийн инженерийн суурь шалгалт
2.Програм хангамжын инженерийн шалгалт     /Туршилтаар/
3.Мэдээллийн технологийн паспорт шалгалт    /Туршилтаар/

2010 оны 10-р сард дараагийн шалгалт нь Азийн орнуудад нэг өдөр зэрэг явагдах ба та бүгдийг шалгалтанд оролцохыг урьж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jonn1 map [url= http://dcklcc.hosthabit.com ]map[/url] http://dcklcc.hosthabit.commap .php
IP:46.118.156.202  2016-05-07 00:13:59
jonn3 map [url= http://hyhntmaqf.hosthabit.com ]map[/url] http://hyhntmaqf.hosthabit.com map.php
IP:46.118.156.202  2016-05-07 00:15:57
mtjxqzcx 88Zi0ukdzeqecrurjm, [url=http://lkwqxleougbs.com/] lkwqxleougbs[/url], [link=http://hxgzdtwvpqih.com/ ]hxgzdtwvpqih[/link], http://pexsotcwexdw.com/
IP:46.161.9.32  2016-11-01 11:12:38
ErickVes wh0cd480415 generic cialis buy amoxicillin price of effexor baclofen 10 mg no prescription Prozac
IP:46.161.9.20  2017-05-29 08:43:02
ErickVes wh0cd773014 viagra amex clomid buy
IP:46.161.9.20  2017-07-11 22:54:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.