Н.Сувд: Өнгө мөнгөний нийгэм цаг зуурынх байгаасай

2010/04/08
Share |
Хүмүүс: Намсрай Сувд | 
Н.Сувд: Өнгө мөнгөний нийгэм цаг зуурынх байгаасай

Улсын драмын эрдмийн театрын хамт олон Оросын алдарт зохиолч Валентин Красногоровын долоон жvжгийг
тайзнаа амилуулж байгаа билээ. Жvжгvvдийг тус театрын таван найруулагч найруулж буй бєгєєд цуврал жvжиг СТА Ч.Тvвшингийн найруулсан “Солиотой жvжиг”-ээр эхэлсэн юм. Эл жvжигт гавъяат жvжигчин С.Сарантуяа, СТА Л.Дэмидбаатар, Г.Эрхэмбаяр, Ц.Баясгалан, залуу жvжигчин Г.Алтаншагай нар тоглолоо.Жvжиг ой санамжаа алддаг євчтэй эр эмчид тусламж гуйн ирж буйгаар эхэлнэ. Эмч євчний учир шалтгаан, шинж тэмдгvvдийг илрvvлэхийг хичээсэн ч чаддаггvй. Євчтєний хариултуудаас ямар нэгэн ойлгомжтой зvйл олох арга байхгvй аж. Аз болоход євчтєний эхнэрийг дуудаж, тодорхой мэдээлэл авах хэдий ч тэдний харилцаанаас эмч ч бас ой санамжаа алдах євчтэй гэдэг нь илэрхий болно.

Гэнэт нэг эмэгтэй гарч ирээд, єєрийгєє євчтєний эхнэр гэхэд байдал бvр ч ойлгомжгvй болно. Эмч галзуурах шахна. Ийм жvжиг хурдан бєгєєд бодитоор хєгжиж, гэнэтийн тєгсгєлєєр тєгсдєг нь сонирхолтой. Мєрийтэй тоглоомонд донтож, хоёр сая ам.долларын єрєнд унасан нєхрєє болон газар дээрх ганц дvvгээ аврах гэсэн эмэгтэйчvvдийн нарийн тєлєвлєгєєний дагуу солиорон жvжиглэж хэрэг хvлээх чадваргvй болох гэсэн оролдлогын тухай жvжигт гардаг. Хайртай хvнийхээ тєлєє ёс суртахуунтай сайн хvмvvс, луйвар, залилангийн зам уруу яаж амархан орж болдог талаар єгvvлэхээс гадна эмэгтэй хvний єєрийгєє золиосолж чаддаг талаар жvжигт гарна. Эсвэл зvгээр л хvмvvс сэтгэлээсээ сайхан худлаа хэлж чаддагийг єгvvлсэн ч байж болох юм. Урлагийг хvн єєрийнхєєрєє ойлгох учиртай.

Инээдмийн зохиол єдєр тутмын амьдралаас хэтрvvлэгтэй байдаг ба бvх зvйл нь нягтаршсан учраас жvжгээс амьдралтай бvрэн тєстэй, vнэнд нийцэх зvйл шаардвал уйтгартай байх болно. Жvжгийн єгvvлэлд “Ой санамжаа алдахад хvргэсэн хайр” гарч ирсэн нь маргаангvй амжилт юм. Жvжгийн зохиолч Валентин Красногоров сэтгэл хєдєлгєм, оньсогот зохиол бичдэгээрээ алдартай. Vзэгчид зєвхєн инээхийн зэрэгцээ vйл явдал хэрхэн єрнєж байгааг сэтгэл догдлон ажиглаж байдаг. Санаанд оромгvй тєгсгєлийн дараа л бvх зvйл vнэн хэрэгтээ ямар хялбархан байсан нь ойлгогддог. Энэ хэлбэр “Солиотой жvжиг”-т мєрийтэй тоглоомонд донтогч эр дєрвєн мянган ам.долларын єртэй болсон ч амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаар гарах жишээтэй.

Валентин Красногоровын долоон жvжгийн гурав дахь нь ардын жvжигчин Б.Мєнхдоржийн найруулсан “Хунгийн дуу” энэ сарын 14-нд нээлтээ хийнэ. УДЭТ-ын дэд дарга, ардын жvжигчин, тєрийн шагналт Н.Сувдтай уулзаж “Хунгийн дуу” жvжигт бvтээх дvрийнх нь талаар ярилцсан юм.

-”Хунгийн дуу” жvжгийн бэлтгэл ажил хэр явж байна?
-Драмын театраас Оросын жvжгийн зохиолч Валентин Красногоровын долоон жvжгийг уран бvтээлчдийн санаачлагаар тавьж байна. Эдгээрийн “Хунгийн дуу” гэх ахмад жvжигчдийн амьдралд сэдэвлэсэн жvжигт ардын жvжигчин П.Цэрэндагва, Д.Мягмарнаран болон манай чадварлаг жvжигчид болох СТА Г.Урнаа, Б.Эрдэнэцэцэг нартай хамтран тоглож байна. Жvжгийн зохиол нь орчин vеийн жvжгийн зохиолын хэллэгт шинэ хэлбэр авчирч чадсан. Уг жvжиг нь санаанд оромгvй инээдмийн болон уянгын шинж чанарыг нэгтгэснээс гадна vйл явдал нь хоёр чиглэлээр єрнєдєг. Нэг чиглэлийн гол баатар нь уран бvтээлийн гацаанаас гарах гэсэн найруулагч.

Нєгєє нь сvvлчийнхээ дурлалтай учирсан, нэрт жvжигчин эмэгтэй. Хун гэдэг амьтныг дандаа vнэнч хайр дурлал, ариун сайхан бvхэнтэй зvйрлэдэг. Энэхvv жvжигт хvний хvнлэг сайхан сэтгэл, хvсэл мєрєєдєл, гэгээн хайрын тухай єгvvлнэ. Жvжиг харамсалтайгаар тєгсдєг ч хунгийн дуу, сэтгэлийн дуу, тэр ч бvv хэл уран бvтээлийн зам нь мєхєєгvй жvжигчний сэтгэлд байгаа сайхан бvхэн нь мєнхийн байх ёстой гэсэн санаа гардаг. Тєгсгєл нь гvн утга санаа илэрхийлж байгаа учир vзэгчдэд сайхан ухаарлыг єгєх болно. Жvжгээ уран сайхны зєвлєлд хvлээлгэж єгєхєд долоо хоног vлдлээ.

-Жvжгийн агуулга хожуу учирсан хайрын тухай юм уу?
-Хайр сэтгэлийн талаар єгvvлнэ. Хvн тєрєлхтєн нэгнээ хайрлаж амьдарснаар дээдийн аз жаргалыг эдэлдэг. Нэгнээ хайрлах хайргvй, хvндлэх хvндэтгэлгvй бол амьдралын утга учир улам багасдаг. Хайр сэтгэл, нэр хvнд гэдэг vнэн сэтгэлээсээ тэмvvлсэн, бодит холбоон дээр тогтдог гэдгийг энэ жvжгээр дамжуулан хэлэх юм. Сэдэвлэж авсан жvжиг нь жvжигчдийн амьдралд тулгуурласан болохоос биш яг жvжигчдийн тухай жvжиг биш гэдгийг уншигчиддаа хэлмээр байна.

-Нас тогтсон хvмvvс амьдралын жаргал, зовлонг vзэж, туулсан болохоор гэгээнээр хайрлаж чадах болов уу?
-Яагаад чадахгvй гэж. Хvн vнэн сэтгэлээсээ амьдарч чадах юм бол аз жаргалтай байна. Хаалттай амьдрал, хуурамч гэр бvл, ашиг харсан нєхєрлєлєєр холбогдсон харилцаа энэ ертєнцийг улам муухай болгох боллоо. Vнэнээ хэлж чадахаа байсан хvмvvс амьдралд хуурамчаар ханддаг болоо юу даа гэж би боддог. Зєвхєн нас тогтсон хvмvvсийн хувьд ч биш бохирдсон сэтгэл залуу хvмvvст нєлєєлсєн. Тооцоотойгоор албан тушаал, хєрєнгє мєнгє, нэр тєрийн тєлєє гэр бvл болох тохиолдол залуучуудын дунд тvгээмэл байна. Хvн энэ ертєнцєд нэг л амьдарна. Энэ амьдралдаа жинхэнэ vнэнээрээ амьдарна гэдэг хамгийн чухал. Цэвэр ариун сэтгэлээр аз жаргалтай байж чадна гэдгийг жvжгээрээ дамжуулан хэлэх болно.

-Энэ vед хvмvvсийн мєрєєдєж л чадах зvйлийг жvжгээрээ єгvvлэх юм байна. Тэгэхээр урлаг, амьдрал хоёр улам холдоод байх шиг?

-Энэ хуурамч, єнгє мєнгєний нийгмийг цаг зуурынх байгаасай гэж хvсдэг. Тиймээс хvмvvсийн сэтгэлгээ эргээд сайхан болно гэдэгт найдахын зэрэгцээ бодит vнэнийг олж харна гэдэгт итгэж байна. Хэдийгээр єнєєдєр гэгээн хайр нь хvмvvсийн мєрєєдєж л чадах зvйл боловч тэр сайхан цаг хугацааг наашлуулахын тулд бид энэ жvжгийг тавьж байгаа юм. Хvн єєрийгєє олж харж, дотоод дуу хоолойгоо сонсоход жvжиг тус болох учиртай.

-”Хунгийн дуу” жvжиг уянгын болон инээдмийн тєрєлд хамаарна. Єнгєрєгч долоо хоногт дууссан
“Солиотой жvжиг” мєн инээдмийн тєрєлд багтсан. Драмын театр инээдмийн тєрєлд анхаараад байна уу даа?
-Красногоровын жvжгvvд инээдмийн уур амьсгалыг гаргадаг. Амьдралд тохиолдох эмгэнэлт, зєрчилтэй vйл явдал дотроос инээдмийн єнгє аяс олж чаддагаараа бусдаас онцгой зохиолч. Тvvний жvжгvvд инээдмийн, уянгын, зєгнєлт, эмгэнэлт гээд олон тєрєлд хуваагдах хэрнээ амьдралын гvн рvv орж чаддаг. Vvгээрээ зєвхєн манай орны vзэгчдийг тєдийгvй олон улсын хэмжээнд жvжгээ тавиулсан єндєр тєвшний чадвартай зохиолч юм.
-Драмын театрт шинэ жvжгээр урын сангаа баяжуулах гэтэл бvх найруулагч нь нэг хvний зохиол сонгосон байсан гэж сонссон юм байна?
-Бараг тэгсэн шvv. Манай зургаан найруулагчийн дєрєв нь Красногоровын зохиолыг тохиолдлоор сонгосон. Тэгээд л Валентин Красногоровын жvжгvvдийг тоглохоор болсон. 20 гаруй жvжиг уншсанаас манай найруулагчдын шилж авсан долоон жvжгийг тавихаар шийдсэн. Захиргаанаас энэ долоон жvжгийн тєслийг манай ерєнхий найруулагч Ч.Найдандоржийн санаачлагаар тавьж байгаа.
-Зохиолч Валентин Красногоров интернэтэд жvжгvvдээ vнэ хаялцуулан зарж, чинээлэг амьдардаг гэсэн. Тэгэхээр манай нєхцєлд зохиолчийн хvссэн мєнгийг єгєх боломжгvй болов уу
гэж санах юм. Театр vvнийг яаж зохицуулсан бэ?
-Бид хоорондоо нарийн холбоотой байгаа. Манай театр болоод манай орны эдийн засгийн байдлыг В.Красногоров тодорхой ойлгон хvлээж авсан. Тиймээс театрын хэмжээнд татгалзахааргvй санал тавьж, боломжийн гэрээ хийсэн. Ер нь тэр хvний жvжгийг Москвад тєдийгvй барууны орнуудад єндєр vнээр худалдаж авдаг. Валентин Красногоров манай театрт vнэн сэтгэлээсээ сайхан хандсанд бид vзэгчдийнхээ ємнєєс баярлаж байна.
-Та гардаж холбоо барьсан уу?
-Тэгсэн. Москватай Улаанбаатарыг зvйрлvvлээд бодоход хэн ч хvлээн зєвшєєрнє л дєє. Москвад vзэгчид хэд билээ. Театрын тоо болоод vзэгчдийн амьдралын тєвшин ямар билээ. Энэ бvхнийг тайлбарласан даа. Хvн хєнжлийнхєє хэмжээгээр хєлєє жийдэг байх аа. Би тэр хvнтэй уулзаагvй. 50 гаруй насны хvн бий. Бидний саналыг хvлээн зєвшєєрєх гол шалтгаан нь тєсєл маань сонирхолтой байсан. Дэлхийд урьд ємнє нь нэг хvний долоон жvжгийг зэрэг тавьсан театр байхгvй. Нєгєєтэйгvvр єєрийнх нь уран бvтээлийг бvхэл бvтэн улс сонирхоно гэдэг тэр хvнд нэр тєрийн хэрэг. Азид манайх анх удаа жvжгvvдийг нь тавьж байгаа юм. Гэхдээ бидний гэрээ нийтэд зарлахгvй гэсэн болзолтой болохоор илvv ихийг хэлж чадахгvй нь. Энэ хvний жvжгvvдийг дунджаар 12 мянган ам.доллараар vнэлдэг юм билээ. Тэгэхээр манай єгч байгаа сая тєгрєг юм болохгvй. Бас орлогоосоо хувь хvртээх зарчимтай. Зохиогчийн эрхийн хуулийн дагуу бид зохиолчоос зєвшєєрєл авч єєрсдийнхєє боломжит хэмжээнд vнэлсэн дээ.
-Валентин Красногоров та бvхний саналд эргэлзэж байв уу?
-Нэлээн хэдэн захиа солилцсоны эцэст тvvний жvжгvvдийг тавихаар болсон.
-Энэ долоон жvжгийн талаар янз бvрээр ярьж байна. Зарим нь богино хугацаанд олон жvжиг
тавих нь чанарт нєлєєлнє гэж шvvмжилж байгаа бол єрсєлдєєн дундаас сайн бvтээл тєрдєг гэх
юм?
-Манай театрын уран бvтээлчид єнгєрєгч арванхоёрдугаар сараас эхлээд жvжгvvдээ бэлтгэж эхэлсэн. Бараг хагас жилийн турш бэлтгэсэн байна. Гол дvргvй жvжигчин байхгvй гэдэг утгаараа жvжигчдийн бие даасан ажиллагаа их орсон. Бvх жvжигчин гар бие оролцож байгаа. Єєрєєр хэлбэл жvжигчдийн уран чадварын тєвшинг тогтооход энэ тєсєл томоохон vvрэг гvйцэтгэх болно.
-Найруулагчид болон жvжигчид, зураачид гээд уран бvтээлчдийн дунд єрсєлдєєн vvсээд байгаа юм байна?
-Тэгэлгvй яахав. Найруулагчид бусдынхаа жvжгийг харж байгаа. Манайд зураач, найруулагч, хєгжмийн зохиолчид таван хуруунд багтахаар цєєн. Тэд маань мэргэжлийн чадвараа богино хугацаанд сорих боломж олдож байгаа нь сайн хэрэг.
-Долоо дахь жvжгээ тоглосны дараа уран бvтээлчдийн дунд урамшуулалт явагдах уу?

-Бид уламжлал ёсоороо тоглолтын эцэст дvнгээ гаргана. Хамгийн мэргэн шалгуурыг vзэгчид єгдєг юм. Манай эхний жvжиг vзэгчдээс єндєр vнэлгээ авсанд баяртай байна. Театрын тvvхэнд урьд ємнє болж байгаагvй эл томоохон vйл явдлын эхнийх нь “Эдип хаан”, “Амьдрал чиний тєлєє”, “Зуны шєнийн зvvд” жvжгvvдээрээ vзэгчдийг байлдан дагуулсан СТА найруулагч Ч.Тvвшингийн “Солиотой жvжиг” байсан. Утга учиргvй инээснээр сайн жvжиг болдоггvй гэдгийг манай жvжигчид харуулж чадсан гэж бодож байна. Одоо хоёр дахь жvжиг маань “Яаж амьдрах юм бэ?” нэртэйгээр єнєєдрєєс нээлтээ хийх гэж байна. Ар араасаа залган нээлтээ хийж байгаа эдгээр жvжгvvд єєрийн онцлог, євєрмєц єнгє аястай, найруулагч бvрийн ур ухаан шингэсэн театрын шинэхэн “брэндvvд” юм.

М.Хангал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Çàêëàäêè ñêîðîñòü a-PVP â Ìîðîçîâñêå Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü â Áîãó÷àðå ðîññûïü â Êðàñíîãîðñêå Êóïèòü çàêëàäêè â Ãîðîäèùå mohab gawish Êóïèòü çàêëàäêè MDMA â Âîëîãäå Ñïàéñ â Ëåðìîíòîâå Çàêëàäêè êðèñòàëû â Çåëåíîãðàäå Êóïèòü çàêëàäêè êðèñòàëû â Êîòåëüíè÷å Çàêëàäêè êðèñòàëû â Êîòîâñêå Êóïèòü çàêëàäêè ñïàéñ â Îñèííèêå Êóïèòü ìåòîäîí â Õàäûæåíñêå Êóïèòü çàêëàäêè ãàøèø â Íîâîñèëå Купить Азот Медынь Êóïèòü Øèøêè â Áóä¸ííîâñê çàêëàäêè â Ñàôîíîâå Ìåòàäîí â Àáäóëèíå Çàêëàäêè ñêîðîñòü â Êðàñíîâèøåðñêå ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Ð·Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ Êóïèòü çàêëàäêè áîøêè â Îë¸êìèíñêå Êóïèòü çàêëàäêè òðàìàäîë â Àñáåñòå Çàêëàäêè øèøêè â Çàðå÷íîì Psilocybe â Íîâîàëåêñàíäðîâ ñêå Êðèñòàëû â Ðåâäå Купить Кокаин в КостерёР²Ð¾ Êóïèòü lsd â Ìåçåíü Êóïèòü çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Çåëåíîãðàäñêå Êóïèòü çàêëàäêè áîøêè â Çàâèòèíñêå Êóïèòü áîøêè â ×åðåìõîâî Êóïèòü ðîññûïü â Óñòþæíå MDMA â Ñêîïèíå Êóïèòü çàêëàäêè MDMA â Íûòâå Çàêëàäêè øèøêè â Çàäîíñêå Êóïèòü mdma â Ãîðîäîâèêîâñê Ñïàéñ ðîññûïü â Ñëþäÿíêå Êóïèòü lsd â Êëèíöû Çàêëàäêè ìàðêè â Äèìèòðîâãðàäå
IP:5.62.154.86  2018-08-13 17:10:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.