Гишүүд жагсагчидтай уулзлаа

2010/04/08
Share |
Хүмүүс:
Гишүүд жагсагчидтай уулзлаа

Сүхбаатарын талбайд болж буй жагсаал, цуглаанд иргэд болон төрийн түшээд ямар байр суурьтай байгаа талаар өчигдөр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. "Өдрийн сонин"-оос зохион байгуулсан эл хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Су.Батболд, "Амлалт нэхэх ард түмний холбоо"-ны тэргүүн Г.Уянга, Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, Л.Цог, ОБЕГ-ын дарга Энхбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлээс С.Зоригтбаатар нар оролцлоо.

АНАТХ-ийн ерөнхий зохион байгуулагч Г.Уянга "Өчигдөр эмгэнэлтэй үйл явдал боллоо" гэсээр хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Жагсаал цуглааныг эсэргүүцсэн хүмүүс айлган биднийг сүрдүүлж байна. Өчигдөр суулт хийж байсан иргэдийг "жип" машинаар санаатайгаар дайрч гэмтээлээ. Энэ явдал хүмүүсийн бухимдлыг маш ихээр хүргэсэн. Тайван замаар асуудлыг шийдвэрлэнэ гэж бодож байсан ч цаа-шид яахаа хэлж мэдэхгүй байна" гэв.

УИХ гишүүн Су Батболд "Би жагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэдтэй маргалдах гэж ирээгүй ээ. УИХ-ын гишүүний хувьд санал бодлоо солилцох гэж ирсэн. Иргэн хүн бүр жагсах эрхтэй. Харин эрхээ эдлэхдээ сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. УИХ-ын хариу өгөх хугацаа болоогүй байна. Цаг нь болохоор хариу өгөх байх. Ямар ч нийгэмд учир дутагдалтай зүйл байдаг. Гэхдээ энэ асуудал "жоомоо устгах гээд гэрээ шатаана " гэгчийн үлгэр болохгүй байх гэж бодож байна. Жагсаал цуглааны зорилго юу юм бол. Эхэндээ амлалт нэхэж байсан. Одоо болохоор УИХ-ыг тараах шаардлага тавьж байна" гэлээ.

Хэлэлцүүлгийн явцад иргэний хөдөлгөөнийхэн "төрийн удирдлагууд хуулиа хэрэгжүүлэхгүй, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хандаж байна" гэж байлаа. Харин УИХ-ын гишүүд бид санал бодлоо илэрхийлэхээр ирсэн гэдгээ дахин дахин хэлж байсан юм. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Намууд 2008 онд 2,5 сая төгрөг өгнө гэж амалсан. Үүнийгээ намууд биелүүлэх нь зүй ёсны хэрэг. Хэрэв хэрэгжүүлэхгүй бол үүнийг луйвар гэж үзнэ. Мөн УИХ-ыг тараах асуудал яригдаж байна.

Энэ тохиолдолд иргэд л хохирдог. Огцорвол хэзээ ч огцорч болно. Иргэдийн амлалтаа нэхэж, жагсаал хийж байгаа нь зөв" гэв. Мөн тэрээр Засгийн газар хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Миний хувьд Засгийн газар "Оюутолгойн асуудалд хариуцлагагүй хандсан" хэмээв. "Үндэсний Соёмбо" хөдөлгөө-ний тэргүүн Б.Лхагважав "1,5 сая төгрөг өгнө гэсэн амлалт залилан байсан. 2012 он гэхэд 2,7 тэрбум төгрөгийг гаргах боломжгүй. УИХ үүнийгээ хүлээн зөвшөөрч огцрох хэрэгтэй" гэсэн юм.

Г.Уянга: Машинаар дайрсан нь зохион байгуулалттай хэрэг

Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Г.Уянгаас дараах асуултад хариулт авлаа.

-Та үүрээр болсон явдлын талаар юу хэлэх вэ?
Өглөөний 5 цагийн үед тайван замаар суулт хийж байсан иргэдийн гэр лүү “Land-80” маркийн машин хурдтайгаар ирж дайрсан. Хоёр хүн хүнд бэртэж зургаан хүн хөнгөн бэртсэн. Зохион байгуулалтай хэрэг гэдэг нь тодорхой. Шууд намайг заналхийлсэн. Уянга байсан бол яах вэ гэсэн асуултад "алах" байсан гэж хариулсан. Намайг гэрт байсан гэж бодсон юм шиг байна билээ. Би гадаа жагсагчидтайгаа хамт туурга нөмрөөд унтаж байсан.

-Энэ хэргийг хэн өдөөсөн юм бол оо. Таамаглаж байгаа хүн байна уу?
-Мэдэхгүй. Үүнийг цагдаагийн байгууллага тогтооно биз. Гэхдээ бидний тавьсан шаардлагыг эсэргүүцэж байгаа эрх баригчдын хийсэн хэрэг гэж бодож байна. Энэ нь цаанаа иргэдийг айлгах гэсэн явдал боллоо гэж дүгнэж байгаа. Машинаар дайрсан нь зохион байгуулалттай хэрэг юм.

-Өчигдрийн болсон явдалд жагсагчид их бухимдалтай байгаа гэсэн. Хүмүүсийн дунд долоон сарын нэгний үйл явдал шиг зүйл болох вий гэсэн эмзэглэл байх шиг?
-Тийм зүйл болохгүй ээ. Дээрх явдал иргэдийг өдөөсөн хэрэг болсон. Гэхдээ бид аль болох тайван жагсана.

Ч.Гүнсмаа Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Magic When do you want me to start? http://boobs.pet/sitemaps/1.ht ml boobPARIS, July 8 (Reuters) - LVMH said on Monday ithas acquired 80 percent of Italian luxury cashmere clothingbrand Loro Piana for 2 billion euros ($2.57 billion), boostingthe French group”s presence in high-end handcrafted productspopular with Asian buyers.
IP:5.188.211.72  2019-11-26 20:42:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.