В.Л.Лениний Монгол гарлыг нотолсон нэгэн баримт

2010/04/08
Share |
Хүмүүс:
В.Л.Лениний Монгол гарлыг нотолсон нэгэн баримт

Улаанбаатар зочид буудлын өмнө В.И.Лениний хөшөө сүндэрлэн байгаа ч түүний нэрнээс цэрвэх болжээ. Тэр бол дэлхийд алдаршсан Монгол гаралтай хүмүүсийн нэгэн билээ. Нэг хэсэг ОХУ-ын төрийн ДУМ Лениний шарилыг улаан талбай дахь Мавзолейгээс гарах тухай яригдахад Халимаг улсын ерөнхийлөгч Илюмжинов:

- Эрхэм ДУМ-ын гишүүдээ би 100 сая доллар өгье. Манайх хүнээ авъя хэмээн мэдэгдэж байсан тухай БНХАУ-ын сонин хэвлэлд гарчээ. В.И.Ленинийг Монгол гаралтай гэдгийг нотлох нэгэн
баримт зохиолч сэтгүүлч Д. Цэмбэлийн “Нийтлэлийн ном”-д орсон байна. Зохиолч Халимагийн ардын яруу найрагч Хөхөлтийн Даваатай ярилцсан ярилцлагын хэсгээс сонирхуулъя.

-Ингэхэд танаас нэг зүйлийг тодруулмаар байна. Та их хурал дээр Ленинийг шүүмжилсэн. Гэтэл Ленинийг Халимаг гаралтай гэж танайхан нотолж түүнд өчүүхэн төдий ч хир халдаах дургүй байдаг шүү дээ. Үнэхээр халимаг гаралтай юм уу?

-Халимаг гаралтай нь үнэн л дээ. 1958 оны намар Халимагууд Сибирийн цөллөгөөс нутагтаа дөнгөж буцаж ирээд гал голомтоо асааж эхэлж байлаа. Тэр үед би халимагийн зохиолч Инжийн Лиж, Жамбын Бэмбэ нартай хамт Мариэтта Шагинянтай уулзсан байна. Бид түүний бичсэн “Түүхийн билет” номын хувь заяаны талаар ихэд сонирхож байсан юм.

-Юуны тухай ном бэ?

-Лениний гэр бүлийн тухай юм аа. Лениний эцгийн талын эмэг эх нь Астарханийн тайж язгууртай халимаг хүн байжээ. Шагинян ч энэ номоо бичих гэж олон жил махран ажилласан тухайгаа бидэнд ярьсан юм. Тэрээр Ульяновынхны гэр бүлийнхнийг сайн мэддэг, ялангуяа Мария Ильиничнатай ойр дотно харилцаж байжээ. Түүгээр ч барахгүй Шагиняныг сүү, тос нийлсэн өтгөн шаргал цайгаар дайлсанд Шагинян ихэд гайхаж “Та нар халимаг цай уудаг юм уу” гэж асуужээ. Тэгэхэд нь Мария Ильинична: “Манай эмэг эх халимаг гаралтайг та мэддэггүй юм уу?” гэж хариулжээ. Шагинян ихэд баясаж” Найз минь, би Владимир Ильичийн тухай ном бичиж байна. Та надад юутай үнэт материал хайрлав даа. Гэхдээ надад амаар ярих хангалттай биш. Надад баримт хэрэгтэй байна” гэжээ. Мария Ильинична дуртайяа зөвшөөрч бололгүй яахав, та Астраханьд оч л доо. Тэнд эмээгийн байшин, тэмдэглэл, бас бус зүйл байгаа” гэжээ.

-Шагинян энэ тухайгаа бичиж үлдээсэн үү?

-1938 онд Шагиняныг Жданов яаралтай дуудаж та Лениний тухай ном бичсэн гэдэг үнэн үү? гэж маш ууртай асуужээ. Шагинян ч үнэн л гэж. Ждановын нүүр хувьсхийж “Тэгвэл та Ленинээс халимагийн ч юм уу бусад янз бүрийн хүмүүсийн цусыг олсон гэдэг үнэн үү? ” гэж асуужээ. Шагинян үнэн л гэж. Жданов уурандаа “Тэгвэл энэ чинь хэнд хэрэгтэй юм бэ? Үүнийгээ бушуухан залруулахгүй бол номыг чинь хэзээ ч хэвлэхгүй” гэж хашгираад барьж байсан сониноо нүүр өөд нь шидчихжээ.

-Тэгээд Шагиняны ном хэвлэгдээгүй хэрэг үү?

-1958 он хүртэл хэвлэгдээгүй. Өөрийгөө интернационалч, марксч гэж нэрлэн “Найрамдал”, “Ахан дүүс” гэсэн үгийг өндөр дуугаар зарлан тунхаглаж байсан тэр хүмүүс цусны найрлага, түүний цэвэр эсэх тухай санааг удтал хордуулсаар ирсэн юм.

Хөх толбо

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.