"Sound of Mongolia" групп монголын шинэ залуу шилдэг уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг Вашингтон, Чикаго, Лос-Анжелес, Денвер зэрэг хотуудад зохион байгуулахаар бэлдэж байна. Алсын Америкад ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүддээ сюрприз барих уг тоглолтонд Эгшгиглэн, BX, Агиймаа нараас бүрдсэн орчин үеийн хамгийн эрэлттэй одод оролцоно гэсэн шүү. Өмнө нь иймэрхүү шугамаар манай урлагийнхан гадагшаа явдаг байсан ч ихэвчлэн албан ёсны зөвшөөрөлгүй тоглодог байсан. Тэгвэл энэ удаад манай залуу уран бүтээлчид Амеикад суугаа элчин сайдын яамны албан ёсны зөвшөөрлөөр тоглож байгаа гэдэг утгаараа онцлог тоглолт болж байгаа юм байна.