Хүмүүс: Төмөр Ариунаа | |
Universe best song-ын "сарнай" МУГЖ Ариунаа хэлний мэдлэгтээ тун их анхаарч байгаа гэнэ шүү. Хилийн чанадад сургууль соёлын мөр хөөж явсан ч гавъяат маань дуудлага тал дээр үнэлэлт өгч чадахгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тиймээс л тун сонирхолтой шүүгчийн ажилаа дараа дараагийн жилүүдэд үргэлжлүүлэн хийхийн тулд хэлний мэдлэгтээ анхаарахаас өөр аргагүй болсон. Хэзээд манлайлагч байдаг сэргэлэн гавъяат маань нөхцөл байдлыг дор нь ухамсарласны үндсэн дээр ирэх жилүүдэд фэстивалын шүүгчээс огцорчихгүйн тулд эртхэн "нүхээ малтаж" байгаа бололтой. Хамгийн сонирхолтой нь дуучин бүсгүйн ангид МУГТ, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган сурдаг гэсэн шүү. Нэг ангид тохой залган суугаа мань хоёр тэрүүхэндээ нөхөрлөж, бие биедээ бяцхан дэм болдог гэнэ лээ.