Гадаадад, ядаж л Азидаа танигдаж мөрөөдөл, Чинбаад хэн болохоо харуулах гэсэн зуулт нь Сэрчмааг харийн бэр болоход хvргэжээ

2010/04/09
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
 Гадаадад, ядаж л Азидаа танигдаж мөрөөдөл, Чинбаад хэн болохоо харуулах гэсэн зуулт нь Сэрчмааг харийн бэр болоход хvргэжээ

Миний ирээдvйн зорилго бол гадаад руу гарах. Ядаж л Азидаа гарах хэрэгтэй.
Энэ бол энэ оны хамгийн эхний дуулианыг тарьж, харьд бэрлэсэн дуучин Сэрчмаагийн 2006 онд нэгэн сонинд єгч байсан ярилцлагын хэсэг. Vнэхээр тэр зорилгодоо хvрэх гэж єєрийгєє золиослон харь эрийн єврийг дулаацуулах болсон байж ч мэдэх юм.

Єдгєє тэр олон саяар vнэлэгдэх урлагийн сургууль, vнэтэй машин бэлгэнд авч, удахгvй vрийн зулай vнэрлэх гэж байгаа. Ихэр хvvхэд тєрvvлэх гэнэ гэсэн яриа ч сvvлийн vед гарах болсон. Ямар ч байсан тэр Арабын шейхийн эхнэрээс ч дутахааргvй эд мєнгєнд умбаж байгаа. Гэхдээ тvvний дотоод сэтгэл хэр амгалан байдгийг хэн мэдэх билээ. Сэрчмаа анх "Мичид рекордс" студид "Чи минь ирнэ" нэртэй дуугаа бичvvлж байхдаа казино Байгалийн хvv Тэмvvлэнтэй танилцсан гэдэг. Саллаа, нийллээ гэх яриа олонтаа гарч байсан ч тэрээр Тэмvvлэнгийн тухай "Миний амьдралын нэгэн чухал хvн минь юм шvv дээ" хэмээн сэтгэл дvvрэн ярьж байсан удаатай.

"Чухал хvн"-ийг тийм амархан мартана гэдэг юу л бол. Эсвэл єнєєх л гадаадад, vгvйдээ гэхэд Азидаа гарах мєрєєдєл нь тvvнийг Тэмvvлэнтэй нийлэн, ийн хэлэхэд хvргэсэн vv. Бас л Сэрчмаагаас єєр хэн ч хариулж vл чадах асуулт. Хvvхэд байхын тэр зууны манлай поп Сарааг "Хєх тэнгэр" хамтлагийнхантай "Хар хорин" дууг дуулж байхыг хараад дуучин болох мєрєєдєлд автсан гэдэг юм билээ. Гэр бvлийнхэн нь "Манай удамд дуулдаг хуурддаг хvн байхгvй, боль" гэж байхад ч тэр мєрєєдлєєсєє няцаагvй. "Эмоушн" хамтлагт байсан бас гарсан vед нь тvvний тухай "Чаплин бааранд ширээний хvvхэн хийж байсан" гэдгээс эхлэн тархаагvй сэдэв их ховор.

Энэ хэл амнаас болон тvvнийг ар гэрийнхэн нь нам дарах гэж vзсэн ч чадаагvй хэрэг. Vнэн хэрэгтээ тэрээр Азидаа гарах мєрєєдєлдєє хvрэхийн тулд хvн таних хэрэгтэй гэж бодон эгчийнхээ ажиллаж байсан "Чаплин" бааранд хоёр сар ОЛ хийсэн юм.гэдэг. "Эмоушн" хамтлагийн гоцлол дуучин гэгдэж тодорхой хэмжээгээр нэрд гарах гээд ядаж байсан vедээ /єєрийнх нь хэлснээр/ хамтлагийнхаа продюссер Чинбаатай vг яриа, vйл хєдлєл нь ч тохирохоо байж.

Аргагvйн эрхэнд хамтлагаасаа гарч, "Заавал нэр алдартай дуучин болно. Чинбаад ямархуу хvн бэ гэдгээ харуулна" хэмээн шvдээ тас зууж, бvр караокед ч дуулж байсан vе тvvнд бий. Тэгэхээр халхын хацар гоо охидын маань нэг єєрийн зорилго, шарандаа урдаа таарсан юуг ч, хэнийг ч vл хайхран зvтгэж шанд нь харьд бэрлэсэн болж байх шиг. Чадаж байгаа хойно...


МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.