Хаянаа хаачихаа мэдэхгүй явна

2010/04/09
Share |
Хүмүүс: А Хаянхярваа | 
Хаянаа хаачихаа мэдэхгүй явна

Салж тарсан хэдий ч рок поп хөгжим сонирхогчдын анхааралд байсаар ирсэн хамтлаг бол “Номин талст”. Фенүүд нь тэднийг үдэлтийн тоглолт ч үгүй зүгээр тараад явцгаачихсанд нь итгэж чаддаггүй ч, хамтлагийн гишүүд бол тарснаа хүлээн зввшөөрдөг. Тэр дундаа Хаянаагийн хувьд “Бид дөрвийг ямар цавуудчихсан биш, юу гэж дандаа цуг байх вэ” хэмээн ярьж байсан. Тэр ч мэдээж л дээ. Гэхдээ өдий дайны нэр хүндэд хүрсэн хамтлаг уран бүтээлчдэд үзэгч фенүүддээ хүндэтгэлтэй хандах соёл гэж баймаар юм. “Бид л олонд танигдсан бол боллоо. Одоо энэ нэр сүрээ жаахан ашиглаж амьдаръя” гээд гүйгээд байх нь тийм ч таатай харагдахгүй. Тэрчлэн хувь хувьсгалын амьдралдаа сүрхий арчаатай Хаянаагийн хувьд сүүлийн үед жаахан бэрхшээл үүсээд байгаа аж. Мань хүний хүсэл бол улс төрч болох. Тэр хүслээ ч гүйцэлдүүлэхийн тулд МАХН-д элссэн. МАСЗХ-ны нөхдүүдийнхээ далбаан дор их ч намирсан. Гэвч намынх нь нэр хүнд сүрхий доошлоод байгаа тул мань хүний хувьд МАХН-аас нэр дэвшиж, ялна гэдэг барьцгуй асуудал. Тиймээс хаанахын хэнийг дагавал төрийн түшээ болох хүслээ биелчих бол хэмээн сүрхий тунгааж суугаа гэнэ.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop êóïèòü Ãåðîèí Ñàðàíñê Êàìåíñê-Øàõòèíñ
IP:95.85.80.217  2018-08-12 10:17:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.