Хүмүүс: Г Отгонцэцэг | |
Ангийн найз, мисс Д.Пүрэвсүрэнгийнхээ хамт “Хувьсал”-аар овоглож явахдаа Пүүжээтэйгээ ач тач үзэлцэж “Бид хоёрын нуруу туруу ижил авьяас чадал ч адилхан” хэмээдэг байсан бүсгүй бол Г.Отгонцэцэг. Өдгөө ДУЭТ-ын залуу жүжигчин болсон тэрээр Н.Наранбаатар найруулагчийн хараанд өртөж Эсмеральдогийн дүрд тоглоод авсан. Улмаар энэ жилийн “Гэгээн Муза”-г бараг л би авна гэхчлэн тун итгэлтэй хэлж ярьж байсан. Ямартаа л “Гэгээн Муза”-гийн үдшийг гэрэлтүүлсэн “Алтан шар нар” байхыг хүсчээ. Хүслээ гүйцэлдүүлэн шар өнгийн ноолууран даашинз өмссөн ч олны нүдэнд бол алтан шар нартай манатай харагдав. Шар нарны асуудал ч ингээд бүтэлгүйтдэг юм байж. Гол нь нөгөө “Муза”-гийн эзэн болох мөрөөдөл нь МУГЖ У.Уранчимэгт тас цохиулсан билээ. Урнаа гавьяатын хувьд угаасаа “Отгонцэцэг бол миний өрсөлдөгч биш” гэх зүйлийг, “Гэгээн Муза”-г Эсмеральдогийн дүрээрээ авна гэдэгт 100 хувь итгэлтэй байгаагаа ч хэлж байсан. Харин Г.Отгонцэцэгийн хувьд их санасан газар, жинхэнэ хоосон хонов бололтой.
Монголын нэг өдөр