Эмэгтэй хүний амьдрал хүүхэд гаргахаас өмнө, хойно гэж 2 хуваагддаг

2010/04/12
Share |
Хүмүүс:
Эмэгтэй хүний амьдрал хүүхэд гаргахаас өмнө, хойно гэж 2 хуваагддаг

Хийлч Ч.Дэлгэрцэцэгийг энэ удаагийн “Завсарлага” буландаа ярилцлаа.

-Дээгий, сүүлийн үед юу хийж байна даа. Уран бүтээлээ хийж байна уу?

-Юун өмнө танай сонины уншигчдад энэ едрийн мэнд хүргае. Он гарснаар хоёр шинэ уран бүтэзл дээр ажиллалаа. Сэдэв нь их өвөрмөц. Байгаль орчны сэдэвтэй. Тэр дундаа агаарын бохирдлын талаар өөрийн дуу хоолойг сонсогчдодоо хүргэнэ. Өнгөрсөн өвөл үнэхээр хүнд өнгөрлөө шүү дээ. Энэ бүхнийг урлагийн хэлээр ойлгуулахаар шийдсэн юм. Одоогоор дуусах шатандаа явж байна. Мөн үүнээс гадна хамтарч уран бүтээл хийж байгаа. Хөгжим бүжгийн багш  Зоригоогийн “Найруулга-2009″, “Найруулга-2010″ гээд сонгодог урлагийн нэлээд том тоглолтуудад өөрийнхөө хийлийн уран бүтээлээ сонирхуулсан нь миний хувьд нэр хүндийн хэрэг байлаа.

-Агаарын бохирдол гэхээр их содон сонсогдож байна. Учир нь манай урлагийнхан уран бүтээлдээ нийгмийн сэдвийг бага тусгадаг шүү дээ?

-Миний хувьд өнгөрсөн онд “Газар амирлуулах уянга” гэдэг нэртэй тоглолтыг тавьсан. Энэ тоглолтоороо урлагийн хүн өөрийн дуу хоолойгоороо нийгэм рүүгээ хандаж байх ёстой байна гэдгийг ойлгосон. Бас Байгаль орчны сайд С.Гансүхээс “Эко элч” гэсэн өргөмжлөлийг хүлээж авсан болохоор надад маш том урмыг өгсөн. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын найманд TV-9 телевиз болон Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан байгууллагууд хамтран зохион байгуулсан “Нийгмийн шилдэг эмэгтэй” тодруулах арга хэмжээнд урлагийн салбараас энэ шагналыг надад олгосон болохоор цаашдаа байгаль орчин болон нийгмийн салбарт байр сууриа илэрхийлэн чадах чинээгээрээ үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоно гэж бодож байгаа. Тиймдээ ч энэ оны анхны уран бүтээлээ байгаль орчны сэдэвтэй хийлээ. Агаарын бохирдол бол бидэнд аюул юм гэсэн санааг тусгасан болохоор “SOS” гэж нэрлэсэн.

-Мэдээж энэ талаар нэлээд судалж байж уран бүтээл хийж байгаа байх л даа?

-Тэгэлгүй яахав. Ямар нэгэн хөгжмийг сонсоход цаад утга учир нь сонсогдож, мэдрэгдэх хэрэгтэй. Бас энэ хөгжмөөрөө юуг хэлмээр байна. Энэ хөгжим намайг илэрхийлж чадаж байна гэдгийг бодож хөгжмийнхөө тоглолтдоо анхаардаг болсон.

-Миний бодлоор агаарын бохирдол гэхээр сэтгэл түгшээсэн аялгуу байх болов уу гэж төсөөлөгдөж байна. Энэ сэдэв бол бидний өмнө тулгараад байгаа хүнд асуудлын нэг шүү дээ?

Зорилготой. Мөн Монгол хүн өөрөө л монголоо аварч чадна. Гаднаас тусламж авах шаардлагагүй гэдгийг миний хөгжмөөс ойлгож аваасай гэж хүсч байна. Монголчууд өөрсдөө л энэ утааг бий болгосон.Өөрсдөө л үүнийг арилгаж чадна.

- Тэгэхээр цаашдаа урлагтаа зүтгэхээс гадна нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь ээ?

- Урлаг бол урлаг. Би хэзээд урлагийн хүн байсаар байна. Гэхдээ би урлагийг зөвхөн алжаал тайлах, гоо сайхан талаас нь хүээж авдаггүй. Урлаг гэдэг чинь хүний сэтгэлийн уярааж, хөдөлгөх хүч болдог учраас нийгэмд хэрэгцээ шаардлага гарах юм бол зүтгэхэд бэлэн.

- Таны бодлоор эрүүл хот гэж ямар хотыг хэлэх вэ?

-Хамгийн түрүүнд хүнээ бодсон xотыг эрүүл хот гэж нэрлэнэ. Хүн энд чинь амьдарна шүү дээ, хүүхэд өсч торнино шүү дээ. Наад захын барилга барихдаа, замаа бий болгохдоо хүн энд амьдарна гэдгийг бодолцож, түүнтэйгээ зохицуулж ногоон байгууламжаа байгуулах хэрэгтэй. Үгүйдээ өөрсдийнхөө төлөө гэсэн сэтгэл тэндээс нь үнэртэж байх ёстой. Гэтэл манайд ийм төрлийн үйл ажиллагаа их бага явагддаг.

-Сүүлийн үед урлагийнхан бизнес эрхлэх болжээ. Үүнд зарим нь шүүмжлэлтэй хандах юм?

-Үүнийг би зөв гэж боддог. Яагаад гэвэл нэгэнт монгол хүн болж төрснийх үүргээ маш сайн биелүүлэх ёстой. Ингэж үүргээ биелүүлэхийн тулд хамгийн түрүүнд өөрийгөө хөгжүүлж биеэ засах хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр өөрийгөө зассаныхаа дараа гэрээ засах хэрэгтэй. Гэтэл тэр хүний цаана олон хүн амьдарч байдаг. Тийм болохоор гэр бүлээ тэжээж хүний дайтай авч явахын тулд хийж болох бүх л зүйлийг хийх хэрэгтэй.

-Таны ярианаас надад хөгжимчин хүн зөвхөн хөгжмөө тоглоод амьдарч чадахгүй юм байна гэсэн ойлголт төрлөө?

-Үнэн шүү дээ. Зөвхөн урлагаар амьдарч болж байна уу гэхэд болохгүй л байгаа байхгүй юу. Ялангуяа сонгодог урлагаар хоолоо олж идэж байгаа хүмүүс хүнд байна. Бидэнд энэ чиглэлээр уран бүтээлээ туурвихад нь таатай нөхцөлийг бүрдүүлээд өгсөн бол өөр салбар руу орох шаардлага байхгүй. Манай Филармоний хамгийн том удирдаачийн цалин 250 мямга. Хангалттай байна уу. Энэ бол асуудал.

-Сонгодог урлагийн хүмүүс бүх талаараа сонгодог байх шаардлагатай гэдэгтэй санал нийлэх үү?

-Хол зөрөхгүй шүү. Хэрвээ би хорон санаатай бол надаас тэр уянгалаг ая гарах уу. Үүнтэй адил энэ урлагийг бүтээж байгаа хүмүүс тодорхой хэмжээгээр төгөлдөржсөн байдаг учраас сонгодог л байдаг.

-Та хүүхдэдээ сонгодог урлагийг хэр мэдрүүлж, хүмүүжүүлж байна даа?

-Таван сартай байхдаа тайлан тоглолтоо хийж байлаа. Тэгэхээр байнга л мэдрүүлж байгаа болов уу. Хүмүүжлийн тал дээр эцэг эхийн хүлээсэн үүрэг учраас нэлээд анхаарч байгаа.

-Ээж болсноос хойш амьдралд тань хэр өөрчлөлт гарч байна?

-Эмэгтэй хүний амьдрал хүүхэд төрүүлэхээс өмнө, хүүхэд төрүүлснээс хойш гэж хоёр хуваагддаг байх гэж боддог. Ээж болсондоо үнэхээр аз жаргалтай байна. Эмэгтэй хүний заавал эдлэх жаргалын нэг юм болов уу.

-Мэдээж Ээж болсон хүнд ээжийн тухай юм уу хүүгийн тухай уран бүтээл цээжинд чинь яваа биз?

- Тэгэлгүй яахав. Ер нь уран бүтээл гэдэг бол амьдралаас урган гардаг. Хотод байгаа хүн уулын тухай уран бүтээл хийх хүсэл тэр болгон төрөхгүй шүү дээ. Би ер нь амьдралгүй юмны тухай уран бүтээл хийхийг хүсдэггүй. Миний амьдралд юу тохиолдож байна. Тэрийг би өөрийнхөөрөө дуулдаг. Нэг үгээр хэлбэл миний уран бүтээл миний амьдралыг өгүүлнэ.

Б.Ариунзаяа Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.