Хөөрхөн Одноо буюу "хонхорхой" гавьяат

2010/04/12
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
Хөөрхөн Одноо буюу

Монголын уран сайхны “Хvргэн хvv” киноны Дэмбэрэлийн ээж, “Сэрэлт”-ийн эмнэлгийн асрагч буюу
Монцонковын дарга, “Морьтой ч болоосой”-гийн Дондогийн ээж гээд олон сайхан дvрээр vе vеийн vзэгч тvмний сэтгэлд хоногшин vлдсэн ардын жvжигчин Цэвээнжав агсныг энэ мєчид эргэн дурсахыг хvслээ.
Учир нь энэ эрхэм хvний бvтээсэн дvр, жvжигчин хоёр тайз дэлгэцнээ давтагдаагvй єдий хvрч, алтан vеийн цєєхєн жvжигчин ч тvvнийг “Ховорхон авьяастай нэгэн байсан” хэмээсэн нь ч бий.
Гагцхvv яагаад энэ ховорхон хvний тухай дурсах болсны учрыг дор сийрvvлье.

Том алаг нvдтэй, мах мяраа тэгш, харц єєдрєг сэргэлэн, сайхан монгол бvсгvйн шинж тєрхийг илтгэсэн И.Одончимэг гэгч шавилхан бvсгvй дєнгєж сургууль тєгсєєд хvvхэд залуучуудын театрын “Бага театр”-аас уран бvтээлийн гараагаа эхэлж байжээ. “Будаг нь ханхалсан” гэгчээр шинэхэн боловсон хvчин театрын тайзнаа туслах дvр бvтээсэн шиг явж олны харцанд тєдий л єртєж чадахгvй байсан гэдэг. Яг энэ vед єєрєєс нь нэлээд ах найруулагч Зоригт эхнэрээ болгож авсан аж.

Гэр бvл болж амьдрал зохиохын сацуу найруулагч нєхрийнхєє ивээл дор драмын хэд хэдэн жvжигт тоглоод авчээ. Угийн сэргэлэн цовоо тэрбээр айлын эзэгтэйн, мєн уран бvтээлийн ажлаа хоёуланг нь зэрэг авч явахад нь vеийнх нь хvvхнvvд битvv атаархдаг байсан гэдэг. Энэ бол тvvний амьдралын мартагдашгvй нэгэн vе байсан бєгєєд энэ бол 1980-аад оны дунд vе юм.

Тvvний авьяас билэг тєдєлгvй танигдаж тайзнаа алдарт “Ромье Жульетта”-гаас эхлээд монголын уран сайхны “Сэрvvн дуганы мєхєл”-ийн буриад бvсгvй, “Vхэж vл болно Чингис хаан”-ы Бєртэгийн дvрд тоглосон нь урлагийн томчуулын харааг эрхгvй булааж чаджээ. Тэр урлаг хэмээх их айлд єєрийн гэсэн єнгє аяс, vзэмжийг нэмэхийн тєлєє шаргуу хєдєлмєрлєж эхэлсэн ч найруулагч нєхєртэйгєє тааралгvй хоёр тийш болцгоосон. Тvvний ханиасаа илvv уран бvтээлээ сонгосон нь буруу шийдвэр байгаагvйг экс нєхєр Зоригт нь нэг бус удаа хэлж байсан нь Одноод ямар их авьяас билэг бийг илтгэсэн аж.

Эрх, танхил жаахан бvсгvйг элдэв янзын хов жив, яриа хєєрєє дагадаг ч тэр монгол бvсгvйн эршvvд, єгєємєр зангаараа vл тоодог байсан нь амнаас ам дамжих хорон, гашуун яриаг таслан зогсоож чадсан биз.
Угийн хєдєлмєрч тvvний бvтээсэн дvр болгон нь vзэгчдийн сэтгэлд хоногшиж чаддаг тvvнд гурван жилийн ємнє Монгол Улсын гавьяат жvжигчин хэмээх цол хайрласан. Энэ нь vеийнхэн дунд нь бяцхан атаархал тєрvvлсэн нь ч нууц биш. Ж.Оюундарь, С.Єлзийхvv, У.Уранчимэг, Г.Урнаа гээд vе тэнгийн олон сайн уран бv-тээлч хvvхнvvдээс ганцхан тvvнийг сонгож єгсєн.

Энэ нь ч бас учиртай. Дээр єгvvлсэн ардын жvжигчин Цэвээнжав агсны авьяас тvvнээс цухалздаг гэдгийг урлагийн акулууд аль хэдийн анзаарч орхисон.

Саяхан тэрбээр “Гэгээн муза-2009” наадмын шилдэг эмэгтэй дvрийн эзнээр тодорч шvтэн бишрэгчдээ баярлуулсан. “Єєрєєсєє vе мултарсан эртэй дэр нэгтгэсэн...” гэдгээр рейтинг нь уналтын байдалд ороод байсан Одноогийн тэр торгон агшныг монголын ард тvмэн хараад бахархаж єрєвч, єгєємєр сэтгэлээр уучилсан ч биз. Магадгvй тэр мєч Одноо гавьяатын амьдралын хамгийн дурсгалтай агшин ч байж болох юм. Ийн хэлсний учир нь залуу жvжигчин Т.Бархvvтэй гэр бvл болж vрийн зулай vнэрлээд удаагvй байгаа тvv-нийг “Залуу нєхрєє их харддаг гэсэн. Бархvv нь Одноодоо vнэхээр хайртай гэсэн. Нєхрєє харддагаасаа болоод их муухай ааштай болсон. Бараг л хоёр тийшээ болж байгаа “гэх мэтийн сайн, муу элдэв vг дагадаг байсан. Харин тэрхvv элдэв цуурхалыг нєхєр Т.Бархvv нь Драмын театрын тайзан дээрээс “Миний хамгийн хайртай Одноо маань энэ шагналыг авч байна. Чамдаа баяр хvргэе” гээд тайзны хажуугийн шатаар гарч ирэхэд нь тосон очиж гараас нь хєтлєн гаргаж ирснээ Европ заншлаар гарыг нь vнсч улмаар хєєрхєн хонхойдог хацар дээр нь vнссэнээр элдэн хєєж чадсан.

Vнэхээр хээ шаагvй монгол зангаараа жинхэнэ монгол бvсгvйн олон сайхан дvр бvтээсэн нь “ардын жvжигчин Цэвээнжав агсантай адилхан” санагдаг хэмээн урлаг мэдэх хvмvvс шагшин ярьдаг.
Цэвээнжав гуай хувьсгалын дараах Монгол оронд эмнэлгийн алба vvсч байгаа тухай єгvvлсэн “Сэрэлт” кинонд асрагч, нярав, сувилагч, галч, тєлєєлєгч, орчуулагч гээд олон ажил амжуулдаг. Тэгвэл Одноо гавьяат хєдєєгийн саальчин бvсгvй “Агшин” нэвтрvvлэгт оролцоод нэг тєгрєгєєр шагнуулаад хэрхэн баярлаж, эгээтээ л ухаан алдан унах дєхєж буйг, сумын олондоо бараг бvгдэд нь л бэлэг авах гэж мачийж байгааг харуулдаг нь тэртээх кино урлагийн од, єнєєгийн од хоёрын ижил тєстэйг илтгэдэг.
Тvvний шингэн дуу хоолой ямар ч эрийн сэтгэлийг гижигдэж чадах увидастай гэдэг. Энэ ч утгаараа улсын драмын эрдмийн театрын тайзнаа Жульеттагийн дvрийг олон удаа бvтээж хамтран тоглогчдоосоо ч нэг бус хvнийг дурлуулж явсан тvvхтэй.

Сvvлийн vед тэрбээр драмын жvжиг гэхээсээ илvv “Х-ТVЦ” продакшныхантайгаа хошин шогийн тєрєлд хvч vзэж яваа. Харин тvvний сэтгэлийг зєрєєтэй насны амьдралаас нь илvv зовоож буй нэг зvйл байдаг нь жvжгийн зохиол аж. Тэрбээр “Гэгээн Муза-2009” наадмын дараа сэтгvvлчийн асуултад “Єнєєдєр жvжгийн зохиол бичдэг хvн ховорджээ.

Залуу зохиолчид хаа нэг байдаг ч бичсэн нь санаанд нийцэхгvй юм. Гадаадын зохиол дээр ажиллая гэхээр манай нийгэмтэй нийцдэггvй. Ийм болохоор vйл явдлаар дvvрэн байдаг амьдралаас л зохиолоо тvvвэрлэдэг дээ” хэмээн хариулсан байсан. “Сэргээш-3”, “Миний хєрш чєтгєр” зэрэг киноны найруулагч, продюссероор ажилласан нь тvvнийг чамгvй найруулагч гэдгийг нь батална. Мєн хvний сонирхол улирал улирлаар солигдож єєрчлєгдєж байдаг учраас хаврын єнгє аясыг дагуулж нэгэн жvжиг тавихаар бэлдсэн бєгєєд бас дэлгэцийн урлагт хvч vзэхээр зэхэж байгаа гэсэн.

Тєрийн соёрхолт Ц.Тємєрбаатар, И.Одончимэг хоёрыг авьяас билэг нь цогцолсон жинхэнэ одууд гэж алтан vе, ахмад vеийн жvжигчид битvvхэн vнэлдэг бол тэд ч бие биенээ єєрсдийн сайн портнер гэж хvндэлдэг аж.
Эх орон байгаль дэлхийгээ жинхэнэ монгол хvний ёсоор биширч хайрлаж чаддаг тэрбээр оюутан байхдаа ангийнхаа нэг охинтой “Єргєн Сэлэнгэ” дууг дуулахад тvvний нулимс хацраа даган бємбєрч ёстой “Єргєн Сэлэнгэ минь холын замдаа ... гэдэг шиг урсч байжээ.
Тvvнийг нь харсан ардын жvжигчин Г.Хайдав “Ишш хєєрхий энэ охин Сэлэнгийнх юм байх даа” хэмээж байсан гэдэг. Олны нэрлэж нєхдийнх нь єхєєрддєгєєр “Хєєрхєн Одноо буюу Хонхорхой гавьяатын тухай цухас єгvvлэхэд ийм буюу.

С.ТУУЛ Нийгмийн толь


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.