Г.Уянга: Ан-д би vнэхээр гоё байж чаддаг байсан

2010/04/13
Share |
Хүмүүс: Г Уянга | 
 Г.Уянга: Ан-д би vнэхээр гоё байж чаддаг байсан

Г.Уянгыг сэтгvvлч, иргэний хєдєлгєєний удирдагч гэдгээр нь хvмvvс андахгvй. Шавилхан биедээ ахадсан гэмээр том зорилго, том бодол, том vйл хэргийн тєлєє ямар ч эр хvнээс илvv зоригтой, тууштай тэмцдэг нь тvvнийг байнга улс тєр, мєнгє дагуулсан хардлагаар дардаг. Энэ нь ч магадгvй Г.Уянга гэж чухам хэн бэ гэдгийг олон тvмнээс нуусаар ирсэн байх. Тиймээс бид “Илэн далангуй яриа” буландаа Гантємєрийн Уянгыг урьж, “дотор хvн”- ийг нь нээхээр шийдсэн юм.

-Уянгатай хийх ярилцлагыг “Амлалт нэхэх ард тvмний хєдєлгєєн”, тvvнийг дэмжихээр ирсэн олон хvний итгэл vнэмш лээс єєр асуудлаар эхлvvлэх аргагvй юм. Тэмцэл нэгэнт эхэлчихлээ. Vр дvн ч эхнээсээ ямар нэгэн байдлаар гарч эхэллээ. Ер нь ийм хэмжээний дэмжлэг авна гэж бодож байсан уу. Эргээд харахад одоо юу бодогдож байна вэ?
-Хамгийн гол нь хєдєє, орон нутгийн хан маш их зориг жуулж байна. Эргээд харахад маш том юм байгуулчихжээ. Одоо ингээд л зvтгэнэ дээ. Єєрєє ч бараг мэдээгvй ийм том сvлжээг ард тvмний єєрсдийнх нь идэвх, итгэл vнэмшлээр байгуулчихсан байна шvv дээ. Би нэг л юмнаас айхгvй байна. Vнэхээр хvний гар хєл болоод хvний мєнгєєр явж байсан бол хэцvv. Гэтэл одоо бид нэг ч тєгрєг заралгvй, хэн нэгний гар хєл бололгvй нэгдлээ. Цугласан хvмvvс єєрсдийнхєє сэтгэл зvрхнийхээ дуудлагаар ирсэн. Тийм болохоор зохион байгуулах, удирдахад ч гэсэн надад амар байна.
-Талбай дээр суулт хийж байна, хонож байна. Янз бvрийн юм болчих вий гэсэн айдас, болгоомжлол тєрєхгvй байна гэж vv. Энэ олон хvний итгэл бас амь насны тєлєє хариуцлага vvрнэ шvv дээ. /Энэ ярилцлагыг суулт зарлаж байсан хvмvvсийн гэрийг дайрсан vйл явдал болохын ємнєх єдєр хийснийг уншигчид хvлцэх биз ээ/
-Бид нэг л зарчим барьж байгаа. Бvх юм хуулийн хvрээнд байх ёстой гэсэн. Цагдаа нар ч биднийг дэмжиж, сэтгэл зvрх нь бидний талд байгаа. Тийм болохоор санаа зовохгvй байна. Ер нь бол суултыг манайхан єєрсдєє л санаачиллаа шvv дээ. Нэгэнт тууштай тэмцэх гэж л ирсэн юм чинь гэртээ очоод унтана гэж юу байх вэ, ингээд болно гэж байхгvй, тэмцэнэ гээд л vзэж байна.
-Хєдєєнєєс 600 гаруй хvн ирсэн гэсэн. Тэд нийслэлд ирээд хаана байрлаж байгаа вэ?
-Бид анхнаасаа л буудлын асуудлыг зохицуулж чадахгvй учраас нийслэлд ах дvv, хамаатан садантай хvмvvс л ирээрэй гэсэн. Тийм болохоор ах дvv, хамаатан садныхаараа л байгаа. Одоо бvгдээрээ суулт хийнэ.
-Чи єєрєє суух уу?
-Тэгнэ. Хvмvvсийг хvйтэн цементэн дээр суулгачихаад єєрєє гэртээ байж болохгvй ш дээ.
-Чамайг суултад оролцохоор хvvхдvvдийг чинь хэн харах юм бэ. Бага чинь хєхнєєсєє ч гараагvй биз дээ?
-Хvvхэдтэйгээ уулзаагvй олон хонож байна. Манай ээж харж байгаа .
-Одоо бага нь хоёр ой л хvрч байгаа бил vv?
-Саяхан хоёр ой хvрсэн. Намайг “Энэ одоо миний ээж биш юм болов уу” гэж бодож байж магадгvй. /инээв/ За одоохон утсаа аваадхая. Дараа тєлбєрт утаснаас залгахаар хандив єгч магадгvй гээд авахгvй байж чаддаггvй ш дээ.
-Хандив гэснээс танай холбоонд иргэд хандив хэр єгч байна. Ер нь єнгєрсєн хугацаанд зарлагаа тооцож vзэв vv. Хєдєє гадаа их явлаа. Телевизээр ч нэлээд сурталчилгаа цацлаа. Энэ бvхнээс vvдээд танай хєдєлгєєн, чиний ард хэн нэг санхvvжvvлэгч байна гэсэн хардлага газар аваад байгаа?
- Одоо хандиваа тоолж vзээгvй л байна. Ємнє нь таван сая орчим тєгрєгийн хандив цугласан. Зардлын хувьд хэвлэлийнхнээс дэмжлэг гуйж байгаа. Тэд дэмжлэг vзvvлсэн. Тэгэхгvй бол бид барахгvй ш дээ. Vнэхээр барахгvй. Хамгийн гол зардал нь хэвлэл мэдээлийнх шvv дээ. Энэ нь єєрєє сайн дэмжлэгтэй байгаа. Бусдыг нь аль болох хямд тєсрєєр зохицуулж ирлээ. Телевизийн ярилцлагуудад тєлбєр єгєєгvй ээ. Цаг vеийн сэдэв гээд л сэтгvvлчид єєрсдєє ирж авч байгаа. Рекламны хувьд зарим нь vнэгvй, зарим нь 5-6 дахин хямд тарифаар тєлж байгаа. Мєн явган сурталчилгаа маш сайн хийсэн. Хамгийн гол нь хvн бvхэнд асуудал нь хvрсэн болохоор хvмvvс мэдэж байна, дэмжиж байна.
-Єнгєрсєн оны сvvлчээс эхлээд хєдєє орон нутгаар явлаа. Алс хол гэлтгvй зорьж, хvмvvст хvрч ажиллалаа. Замын зардал гэхэд л нэлээд их юм гарна шvv дээ. Хєдєє орон нутгийнхан хандив єргєж байсан гэж сонссон л доо. Гэхдээ л хангалттай гэж бодохгvй байна.
-Баянхонгорт л гэхэд хуралд ирсэн хvмvvс дотроосоо хандив цуглуулж 180 мянган тєгрєг єгсєн. Тэр мєнгєєр нь заалныхаа тvрээсийг тєлсєн. Бид орон нутагт цугласан хандивыг тэнд нь зарцуулж байгаа. Овоо хэдэн тєгрєг цугласан. Хотод цугларсныг энд нь зарцуулж байгаа. Эхний аянаар таван сая гаруй тєгрєг цугласан. Одоо ч Сvхбаатарын талбай дээр хандивын аян vргэлжилж байна. Бид заримдаа тэр хайрцгаа ч мартчихаад байх юм. Дансаар бас нэлээд мєнгє орж ирсэн. Зарим компанийн захирал хамгийн бага нь 500 мянга дээд тал нь хоёр сая тєгрєг єгсєн.
-Чамайг X-trail машинаа зарах гээд явж байна гэж сонссон. Vнэн vv?
-Машинаа зарчихаад мєнгє єгнє гээд хvнээс хэдэн тєгрєг зээлчихсэн юм аа. Тэгсэн чинь машин зарагддаггvй. Одоо тэрийг л зарж хvний мєнгийг єгмєєр байна. Харин энэ дашрамд хэлэхэд машиныг маань авч хувьсгалын vйл ажиллагааг санхvvжvvлэхэд тус нэмэр болох хvн олдох юм биш биз дээ.
-“Тєрийн ордноос Уянга мэдээлэв” гээд тухайн vедээ хамгийн хурц, дайчин мэдээллийг хvргэдэг байсан сэтгvvлч бvсгvй улс тєрд ороод одоо хэдэн жил болов оо.
- Яг нам руу орсон гэвэл 2001 оноос эхэлнэ. Есєн жил болсон байна. Цаг хугацаа хурдан єнгєрч байна шvv.
-Сэтгvvлч байгаад яагаад гэнэт улс тєрд орчихсон юм бэ. Парламентын сэтгvvлч байсан нь нєлєєлєв vv?
- Би ер нь угаасаа л улс тєрд орох байсан байх аа. Миний мєн чанар єєрийн эрхгvй гарч ирж байгаа байхгvй юу. Хvний vзэл бодол 30 нас гээд л ерєнхийдєє тєлєвшиж, єєрийгєє тодорхойлж эхэлдэг юм билээ. Намайг тєлєвшихєд сэтгvvлчээр ажиллаж байсан, намд байсан нь нєлєєлсєн. Бид нар чинь Парламентыг сурвалжилж байхдаа улс тєрийн тогоонд болж байгаа бvх юмыг мэддэг, мэдэрдэг, улс орныг ямар нэгэн хэмжээгээр єєрсдийнхєє нvдээр бvхэлд нь хардаг байсан. Тэгээд явсаар байгаад АН-д элсээд бvр нарийн харж байгаа байхгvй юv. Хvн гэж хэн байдгийн, улстєрчид нь хэн юм, АН гэж юу юм бэ гээд яг мєн чанараар нь юмыг таниад ойлгоод эхлэхээр энэ бvхнийг єєрчлєх л хэрэгтэй байгаа байхгvй юу. Тэр єєрчлєх гарц нь АН юм болов уу гэж тэр vед харж байсан. Гэтэл АН биш байсан.
-Єєрчлєх гарц нь АН байсан гэж харж байсан гэлээ. Гэтэл vнэндээ сэтгvvлчээрээ ажилласан бол улс тєрийн нам дагаснаас илvv их боломж чамд байсан санагддаг. Зарим хvн сэтгvvлчийн ажлыг карьер єгсєх нэг шат ч гэж vздэг нь нууц биш шvv дээ?
- “Ийгл” телевизэд гоё байсан л даа. Гэхдээ улс тєр миний єєрийн сонирхоод байсан тэр салбар мєн юм шиг байгаа юм. Парламентын сурвалжлагч заавал болно гээд л зvтгэсэн. Ер нь яг vнэнийг хэлэхэд АН-аар дамжуулж карьер хєєе гэж бодож байсан шvv. Vнэн. Тэгсэн чинь АН миний бодож байсан шиг нєгєє гоё нам, романтик зvйл маань биш байсан. Би тэр vеийн олон залуусын нэг адил АН-ыг миний тєдийгvй Монголын ирээдvй, зєв vзэл бодолтой, зєв хvн болгон энэ намаар дамжиж, энэ намыг дэмжих ёстой гэж бат, хатуу ойлгож байсан. Тэгээд АН-ынхаа мєн чанарыг таниад эхэлсэн чинь “Би тэгвэл хаачих вэ? Яах вэ” гэсэн асуулттай тулгарсан. Телевизэд ч гэсэн ажиллаж болох байсан л даа. Гэхдээ єєрийнхєєрєє байх, єєрийнхєєрєє эрх чєлєєгєє эдлэх тийм боломж бас л хязгаарлагдмал байдаг байхгvй юу. Ний нуугvй хэлэхэд бид нар бvгдээрээ л мэднэ шvv дээ. Хэн эзэн байна тvvний дуу хоолойгоор явах хэрэгтэй болдог. Миний сєрєг гэж харж байгаа асуудал эзний эрх ашгийг хєндєж байвал би дуугарч болохгvй гэх мэтчилэн. Тийм болохоор хvн эрх чєлєєтэй байх нь л хамгийн чухал.
-Тэгээд намд эрх чєлєєтэй байж чадсан уу. Тийм боломжийг АН олгосон уу?
-Намд би vнэхээр гоё байж чаддаг байсан. Олон хvн намайг намын гар хєл болж, намын vгээр дуугарч байна гэж боддог байсан байх. Миний нэвтрvvлгvvд миний санаа бодол, миний хараа байсан. Миний хэлж байсан бvх vг буруу биш байсан. Тэр нь АН-ын эрх ашигт нийцдэг байх ёстой, АН-ыг эрх барихад зєв нєлєєлєх ёстой гэж бодож би нэвтрvvлгээ хийдэг байсан. Тэр vед миний vзэл бодол АН-ын эрх ашигтай нийлж байсан учраас гар нийлж, их сайхан явж байж дээ. Дараа нь харин 2004 оны сонгуулийн дараа нєгєє сайхан vзэл бодол нь байхгvй болчихсон, сайд авахын тєлєє болсон. Миний хувьд тэр vед АН цєєнх болоод сєрєг хvчний vvрэг гvйцэтгэх боллоо. Харин 2012 онд эрх баригч болох юм байна гэж харж байсан. Гэтэл харин нийлж хуйвалдаад сайд, дэд сайд гээд албан тушаалын хуваарилалтад ороод явчихсан нь надад их сонин санагдсан. Зvй нь бол сонгууль шударга бус боллоо гээд АН сонгуулийн vр дvнгийн тєлєє тэмцээд л явах болов уу гэж тєсєєлж байсан чинь бvх юм тохиролцоо, хуйвалдаан болчихсон. Тэгээд л хамаг итгэл vнэмшил алдраад бараг шоконд орсон. Залуу хvний хувьд єєрийнхєє ирээдvй гэж харж байсан зvйл нь ийм болсонд шоконд орохоос ч аргагvй байдалд хvргэсэн.
-Улс тєрд ялангуяа эрх баригч, хvчтэй сєрєг хvчний намд орж хvлээн зєвшєєрєгдєх хэмжээнд очиход залуу хvмvvс олон шат дамждаг. Тэр тусмаа эмэгтэй хvнд єндєр даваа. АН-д шууд хvлээн зєвшєєрєгдєж, итгэлийг нь хvлээхэд нєлєєлж, гараас чинь хєтєлж энэ намд оруулсан хvн гэвэл хэнийг хэлэх вэ?
-Миний хувьд зарчимдаа vнэнч байх тэнхээ надад байгаа учраас би цааш явж байгаа гэж ойлгож байгаа. Тvvнээс биш хэн нэгний ивээлээр явах, хvний эрхэнд байя, сайхан ажилтай больё, албан тушаалтай болъё гэсэн санаа байдаггvй. Тийм байсан бол надад албан тушаал авах боломж олон удаа гарч байсан. Гэхдээ л надад тэр чухал уу. Эцсийн эцэст надад юу чухал вэ. АН-д, албан тушаалд дєнгєлєгдсєн нэгэн болох уу. Бодох юм их байсан. Улс тєрд АН-д ороход хэн нэгний фракцид орох нь хамгийн чухал. Фракцгvйгээр ер нь хол явахгvй шvv. Надад санал ирдэг байсан. Манай фракцаас VЗХ-д ор гээд л. Тэр болгоноос нь би татгалздаг байсан. Аль нэг фракцид ороогvй. Би тухайн vед энэ бvгдийг бvхэлд нь АН гэж л харж байснаас биш аль нэг фракц гэж харж байгаагvй. Фракц хоорондынх нь єрсєлдєєн vнэхээр жижигхэн санагддаг байсан. Аль нэг фракцаар дамжиж л улс тєрд орно шvv гэж Жижгээ зэрэг зарим улстєрч намайг зєндєє л ятгадаг байсан.
-Жижигээ гэж УИХ-ын гишvvн О.Энхсайханыг хэлээд байна уу.
-Тийм. Би ер нь ийм юмнаас ёстой ангид явж ирсэн шvv. Одоо харин гайхдаг юм. Яаж тийм их юмны дундаас би vлдэж чадсан юм бол гэж. Энэ чинь одоо надад гоё байгаа юм чинь.
-Одоогийн УИХ-ын гишvvн С.Ламбаа чамайг АН-д анх хєтєлж оруулсан гэж зарим хvн нь ярьдаг юм билээ.
-Тийм. Анх Ламбаа гишvvн уулзаж байсан. Бид ярилцаад чамаар намынхаа нэвтрvvлгийг хийлгэе гэж бодож байна гэж анх ирж санал тавьсан. -2004 оны сонгуулийн дараа байх чамайг МОНЦАМЭ-гийн захирал болох нь гэсэн яриа гардаг байсан. Гэтэл чи дарга байтугай юу ч vгvй vлдсэн санагдаж байна. -Тийм байх аа. Хэд хэдэн албан тушаал байсан санагдана. Гэхдээ би чаддаг ажлаа л хийнэ гэж бодож байсан. Дарга нь надад чухал биш байсан. Хамгийн гол нь итгэл vнэмшилгvй болчихсон. Хувьсгалт намыг дєрвєн жилийн турш зогсоо зайгvй балбачихаад, зарим хvмvvс намайг аймаар vзэн яддаг болчихсон байсан. Албан тушаалд очсоныхоо дараа нь би яах юм бэ. Хувьсгалт нам АН хоёр нэгдсэн нь зєв байсан гээд ярихаасаа би ичсэн. Монгол орон даяар намайг юу гэж ярьж байсныг мэдэж байгаа ш дээ.
- Тэгээд л “Монгол таймс” сониныг гаргаж эхэлсэн байх аа.
-Тийм ээ. Ємнє нь ч энэ сониныг эрхлээд гаргаад яваач гэсэн санал ирдэг л байсан. 2004 оны сонгуулийн дараахан Цогсvрэнгийн Ганболд ах утасдаад, Уянгаа чи томилгоо сонсов уу гэлээ. Vгvй гэсэн чинь Монгол телевизийн даргаар Куландаг томилсон байна гэсэн. Єє тийм vv гэсэн чинь, тэгсэн байна даа цаадуул чинь. Ингэдэг юм даа гэлээ. Тэгээд удалгvй Сайханбилэг утасдсан. Тэр vед Засгийн газрын хэвлэлийн албаны дарга байсан ш дээ. Ерєнхий сайд уулзья гэж байна гэсэн. Тэгээд очиж уулзсан. “Томилгоо сонссон биз дээ” гээд л шууд оронгуут асуулаа. Сонслоо гэсэн чинь тэгээд одоо яая гэж бодож байна гэсэн. Би ямар албан тушаал авна гэсэн биш мэддэг чаддагаа хийнэ дээ л гэлээ. Тэгсэн чинь яамаар байна бодож байгаад эргээд хэлээрэй гэсэн. Телевизийн суваг байна авбал аваарай гэсэн. Тэгээд л би Ерєнхий сайдын єрєєнєєс шууд гараад л “Монгол таймс”-ыг чинь гаргая гээд л сонгуулийн ємнє гуйгаад байсан хvн дээрээ очсон доо. Тэгээд л шууд сониноо гаргасан, хамтарсан Засгийн газрыг шvvмжилж эхэлсэн.
-“Монгол таймс” тэр vед АН-ын мэдлийн сонин байсан биз дээ.
-Яг тийм биш. Олон хvний хувь нийлvvлсэн ємч байсан. Одоогийн Ерєнхийлєгчийн зєвлєх П.Цагаан, М.Энхсайхан дарга, Ц.Балдорж эрхлэгч, “25 дугаар суваг”-ийн Авирмэд гуай гээд. Энэ хvмvvс сvvлдээ эдийн засгийн хувьд санхvvжилт хийхээ болиод намайг гарга гэсэн. Тэгээд л гаргасан даа. Санхvvжилтээ єєрєє олж гаргаж байсан. Хvмvvсийн тус дэмжлэг орж байсан. Гэхдээ нэг хvнээс их мєнгє авдаггvй байсан. Тэгвэл л бодлогоо бариулах хэмжээний хараат болчих гээд байсан. Тэгээд л зохицуулсан.
-Одоо АН-ын гишvvн гэж явдаг уу?
- Vгvй. Би анхнаасаа намд нь элсээгvй ш дээ. Намын гишvvн байх ёстой гэсэн шахалтыг тэсэж vлдсэн гэх vv дээ.
-Тэгвэл сэтгvvлчийнхээ хувьд мєнгєєр л ажилладаг байсан юм байна, тийм vv?
-Тэгэлгvй яах вэ цалин авна шvv дээ. Би ямар буяны байгууллага биш. Тэгэхгvй бол хэцvv ш дээ. Хийсэн нэвтрvvлгээ vнэлдэг, тэр мєнгийг нь нам тєлдєг байсан. Би маш их ажилладаг байсан. АН тухайн vедээ гайгvй єндєр цалин єгдєг байсан. Хажуугаар нь Дарханы АН, FM радиотой хамтрана. Бас єєрєє нэвтрvvлгийнхээ монтаж бvх юмыг хийдэг байсан. Тэгээд сард 300 орчим мянган тєгрєгийн орлоготой байсан. Энэ бол тухайн vедээ их мєнгє байсан. 2001 оны 300 мянга гэдэг их мєнгє шvv дээ. Тэрийгээ хураана. Би тэр vед хорин хэдхэн настай. Бас манай нєхєр ажилтай, цалинтай. Улстєрчдийн пиар зєвлєгєє дээр тэр vеэс л ажиллаж эхэлсэн шvv дээ.
-АН чамд байр авч єгсєн гэсэн яриа байдаг. Хєдєлмєрийг чинь сайн л vнэлж дээ?
- Vгvй ш дээ. АН надад байр авч єгєєгvй. Манай хvн бид хоёр 2005 онд єнєє хэл аманд ороод байсан байрыг авсан. Ємнє нь байсан ганц єєрєє байраа л сольсон юм шvv дээ. Хуягаа бид хоёр хэчнээн залуу байсан ч ямар траншейнд амьдарч байсан биш дээ.
-Хуягаа та хоёр оюутан ахуйн нэг ангийнх. Яаж яваад гэр бvл болов?
-Тийм. Манай анги хоёрхон бандитай байсан. Бид хоёр оюутан байхдаа гэр бvл болоод хvvхэдтэй болсон. Одоо том маань 14 настай. Манай Хуягаа чинь Налайхаас хичээлдээ хоцорч ирдэг. Єглєє, оройдоо vнээгээ бэлчээдэг байсан юм шиг байна лээ. Тэгээд ч Налайхын автобусны хувиар тэгж таардаг байснаас єглєє бvхэн л хоцорно. Гэхдээ манай Хуягаа аягvй их уншсан, маш мундаг задарсан залуу байсан. Бидний vед Хуягаа шиг уншсан хvн ховор байх. Бvх сэдвээр бvх номыг уншсан. Номонд багаасаа дурлаж хорхойсоод орчихсон. Номонд амтшиж єссєн тийм залуу. Энэ нь бvх юман дэр мэдэгдэнэ. Бvр ямар ч эмэгтэйн анхаарал татахуйцаар гээч. Тэгээд хичээлийн дараа би санаатай, санамсаргvйгээр vлдэж юм яриулдаг, санаа бодлыг нь сонсдог. Тэгж байгаад энэ ер нь их мундаг залуу байна гээд точиклочихсон. Хуягаа гоё шинэ єрєм, бинтэй авчирна. Би зориуд хоол хийгээд шилэнд савлаад аваад ирнэ. Тэгээд л єрємтэй бингээ идээд л, хоолоо идээд л юм яриад л суугаад байна. Их гоё гоё юм ярина. Шvлэг, яруу найраг, тvvх, уран зохиол гээд мэдэхгvй юм байхгvй. Тэгж vлдсээр байгаад суучихсан.
-Тэгээд сургуулиа тєгсєєд Ийгл ТВ-д шууд орсон уу?
-Манай Хуягаа “25 дугаар суваг” телевизид ажиллаж байсан. Би оюу тан байхдаа нэвтр vvлэгч шалгаруулна гэсэн зарын дагуу анх 25 ТВ-д очиж байсан юм. Тэгсэн “За оюутан бол дvv минь цусаар уйлаад ч нэмэргvй шvv. Манайх оюутан авахгvй ” гээд Авираа ах явуулж байсан юм. Сvvлд Хуягаа Авираа ахад “Та Уянгааг тэгж хэлээд явуулж байсан” гэсэн чинь “Би тэр vед яаж мэдэх юм бэ” гээд баахан инээдэм болж байсан гэсэн. Дараа нь гэртээ анхныхаа хvvхдийг тєрvvлчихээд байж байсан чинь “Ийгл”- ээс нэвтрvvлэгч шалгаруулж авна гэсэн зар явуулаад, очиж шалгуулаад тэнцэж байсан. “Ийгл”-ээс би их юм сурсан шvv.
-Нєхєр чинь хэр сайн зєвлєгч вэ?
-Би юм асуудаг л юм. Бид хоёр хааяа ховорхон уулзалдана аа. Зєвлєгєєнєєс нь авах юм байна, авахгvй юм байна. Ерєнхийдєє ярилцана аа. Телевизийнхэн ямар их ажилтай байдаг билээ, хєдєлгєєний ажил бас цаг наргvй. Сvvлийн vед бол бараг тухтай уулзалдаж чадахгvй л байна.
-Улс тєр, иргэний хєдєлг єєнд ороход чинь яаж хvлээж авсан вэ. Дэмжсэн vv?
-Хориглоо ч vгvй, дэмжээ ч vгvй. Ер нь бол бид хоёр єєр єєрийнхєєрєє л явдаг. Харин томоохон шийдвэрvvдийг бол зєвлєлдєнє л дєє.
-Нєхрєєр чинь дамжуулж чиний хийж байгаа ажилд нєлєєлєх тохиолдол гардаг уу?
-Гарна аа. Чи ч єєрєє мэдэж байгаа ш дээ. Байнга л гарна. Нэг юм бичингvvт л араас нь заавал ярьдаг биз дээ. Энэ бvхэнд яаж хандах вэ гэдэг нь цэвэр єєрєєс л шалгаална шvv дээ. Санал болгосон бvрийг дагаад намираад байвал хэн ч биш болно.
-Залуу, эмэгтэй хvний чинь хувьд хэн нэгэн нєлєє бvхий хvнтэй холбож бичсэн, нууц амраг нь болгочихсон гэсэн мэдээ мэдээлэл гарч л байсан. Энэ бvхэнд нєхєр чинь яаж ханддаг вэ?
-Нэг их зєрєхгvй ээ. Бид хоёр бие биедээ итгэдэг. Нэг удаа намайг нууц амрагаа Ерєнхий сайд болгох гээд бvтэхгvй болохоор нь уурандаа Оюутолгойг авч єгєх гээд явж байна гээд биччихсэн байсан. Тэгсэн чинь манай хvн уншчихаад хєгшин чинь чиний нєхєр чинь байхаа больё оо. Нууц амраг чинь больё гээд бид хоёр баахан инээлдэж байсан. Иймэрхvv маягаар л єнгєрєєдєг.
-Сэтгvvлчдээс чи бараг ганцаараа шахуу Ерєнхийлєгч асан Н.Энхбаяр гуайтай шант ралгvй “дайтаж” байсан хvн. Ер нь Н.Энхбаяр гуайтай нvvр нvvрээ тулан хэзээ хамгийн сvvлд уулзсан вэ?
-Нvvр нvvрээ хараагvй их уджээ. Анх 2000 онд Ерєнхий сайд болчихоод 30 дугаар байранд сэтгvvлчидтэй хvлээн авалт хийж байсан. Тэр vед анх нvvр тулж байсан. Тэрнээс хойш Парламентын сурвалжлагч байхдаа ордонд хаяа таардаг байсан. Ер нь бол 2001 оноос хойш нэг ч удаа нvvр тулж уулзаагvй.
-Чамтай уулзах санал огт тавьж байгаагvй гэж vv. Та хоёр шvvхдэхдээ хvртэл тулж байсан биз дээ?
-Vгvй. Хуулийн зєвлєх ч юм уу хувийн шугамаар дамжуулан янз бvрийн хvмvvс тийм санаа цухуйлгадаг л байсан. Гэхдээ Энхбаяр гуай єєрєє тэр хvмvvсийг явуулдаг байсан юм уу, эсвэл тэр хvмvvс єєрсдєє сайн дураараа тийм санал тавьдаг байсан юм уу мэдэхгvй. Хvн нэг зарчимтай байх ёстой юм байна гэдгийг би АН-д байхдаа анх сайн ойлгосон. Тэр зарчим алдагдахаар нэр хvнд гэдэг юм нь алдагддаг юм байна. Улстєрч хvнд хамгийн чухал материал нь нэр хvнд. Олон тvмний дунд нэр хvндгvйгээр улс тєрд цаашаа явна гэж байхгvй. Тийм болохоор залуу хvний хувьд тэр зарчмаа алдахгvй, чиг шугамаа барьж явбал хэзээ нэгэн цагт амжилт олж болно гэж боддог. Н.Энхбаяр гуай нэг хvнд хэлсэн байдаг юм билээ. “Энэ хvvхнийг чинь одоо яалтай нь билээ” гэж. Vнэхээр аргаа барсан хvний vг байх даа.
-Н.Энхбаяр гуай чамайг нэг биш удаа шvvхэд єгч байсан байх аа. Тэгээд ялж байв уу, ялагдаж байв уу?
-Мэдээж би л ялагдана ш дээ.
-Чамайг сонин гаргаж байх даа хvн шантаажлаад баяжсан, одоо ч иргэний хєдєл гєєнvvдийн нэрээр мєнгє олж бизнес хийж байна гэж харддаг. Ганц чи ч биш О.Магнай, Ж.Батзандан болон иргэний хєдєлг єєнийхнийг хvмvvс єєр нvдээр хардаг болсон. Чи vvнд мэдээж эмзэглэдэг биз дээ?
-Чи бод доо. Миний нєхєр бид хоёр хоёулаа ажиллаж байна. Хоёулаа бас боломжийн сэтгvvлч. Бид хоёрт бас чадал байна. Олон нийттэй харилцах PR чиглэлээр vйл ажиллагаа явуулж, шударгаар л мєнгє олдог. Бусдын яриад байгаа шиг хvний шантаажинд ороод л байр авч єгдєг хvн байдаг юм уу. Ер нь бол би єнєєдєр бvх хvнтэй дайсан болсон. Над шиг ийм олон дайсантай хvн ховор байх аа. Одоо надад “Найз аа, тэгж туслаач, ингэж дэмжээч” гээд очих хvн алга. Ерєнхий сайд С.Баяр сэтгvvлчидтэй уулзахдаа хэлж байсан юм. Магадгvй надад хэлсэн ч байж мэднэ. “Хvн эргэж уулзах нvvртэй байх ёстой” гэж, санаж байна уу. Би бол Н.Энхбаяр гэдэг хvнтэй эргэж уулзах нvvргvй болтлоо тэр хvний бvх булхай, бvх талаар нь бичсэн. Тэр хvн ч надтай уулзья гэж боддоггvй байх. Ер нь ёс суртахууны хувьд ч хvмvvсийн одоо хардаад байгаа шиг тэр хvн намайг санхvvжvvлэх ч юм уу, би санхvvжvvлэхийг гуйх нь хэтэрхий ёс суртахуунгvй хэрэг.
-Хэдхэн сарын ємнє л О.Магнай, ЖБатзандан, Г.Баасан эгч та нар их дотно байсан. “Долдугаар сарын 1”-ний vйл явдлын дараа Магнайг Ганцхудагт хоригдчихоод байхад нь бараг чи л ганцаараа тэр залууг ємєєрч, 26-хан настай залуу алдаж болно гэж бичиж байсан. Гэтэл тэд єнєєдєр чамтай хамт байж чадаж байна уу?
-Хувиараа найзууд хэвээрээ. Батзандан, Магнай хоёртойгоо утсаар ярьдаг. Магнай утсаар яриад “Дэмжиж байгаа шvv. Найздаа хэрэгтэй юм байвал хэлээрэй” гэж байсан. Саяхан Батзандангийн маань аав нь єнгєрєєд бид ажил явдалд нь очсон. Тэгэхэд бас л дэмжиж байгаа гэдгээ хэлж байсан. Харин улс тєрийн зарчмынхаа хувьд бид нар одоо нийлээгvй. Тэр хоёр улс тєрийн намыг ємєєрч харин би шvvмжилж байгаа. Зарчмын хувьд нэг биш болохоор уулздаг тоо маань одоо цєєрсєн.
-“Баасан эгч” гэж хvндэтгэж, байнга дэмжиж ирсэн хvн чинь саяхан нэг телевизээр чиний эсрэг vг хэлж байхыг сонссон. Чи мэдсэн vv?
-Харин тэгсэн байна лээ. Би одоо чамаас эхлээд л амаа асуулгаад сууж байгаа. Хvн надад хэлэхээр нь би итгээгvй. Тэгээд єєр рvv нь утасдаад асуусан чинь тиймэрхvv агуулгатай юм ярь сан л юм байна лээ. Яахав намайг гэхээсээ илvv хажуудах хvмvvс нь шударга биш хvмvvс, ард нь Энхбаяр байгаа гэсэн юм шиг байна лээ. Би Баасан эгчийг арай ч тийм юм яриагvй гэж итгэсэн чинь ярьсан л юм билээ.
-О.Магнай “Долдугаар сарын 1”-ний vймээнээр ямар баатарлаг, эр зоригтойгоор олон нийтийг уриалж, удирдаж байлаа. Гэтэл Ганцхудагт ганц сар хоригдоод гарч ирэхдээ арай дэндvv арчаагvй байдалд орсон байсан. Тvvний vгээр явсан олон сайхан залуус, хvvхдvvд тэр аймаар газарт нь ганц байтугай хэдэн сар хоригдсон шvv дээ. Уучлаарай одоо би нэг эвгvй юм асуух гэж байна. Хэрэв ямар нэг байдлаар ийм муу юм болбол чамд тэр бvгдийг даагаад, vvрээд гараад ирэх сэтгэлийн болон биеийн тэнхээ, хат, эр зориг байгаа юу. Чи чинь турьхан, жаахан бvсгvй хvн ч гэсэн энэ том хувьсгалын хэмжээний vйл хэргийн тєлєє зvтгэж байгаа удирдагч шvv дээ. Удирдагч хvн ямар ч эрсдлийг тооцоолж, vvрээд, даагаад vлдэх хаттай байх ёстой гэж би боддог.
- Чиний хэлдэгтэй яг санал нэг байна. Бvх юманд бэлэн болж байж ийм юм руу орох ёстой. Энэ чинь маш том зvйл шvv дээ. Ганц миний асуудал биш. Би єєрєє одоо юунд ч бэлэн байна. Удирдагчид єєрсдєє улцагнаж, нялцганаж, урваж шарвадаг байх юм бол тvvнийг дагаж байгаа vзэл санаа, vнэт зvйл байхгvй болчихдог байхгvй юу. Чи сая Магнай дээр ярилаа. Гэтэл АН мєн ялгаагvй ингэсэн байхгvй юу. Хvмvvс ардчилал гэдэг юмыг vзэл бодлоо болгоод АН-ыг ємнєє тvрээд, туг болоод явж байхад Хувьсгалт намтай нэгдээд хувааж идээд, хулхидаад явчихаар тэр ардчилал гэсэн vзэл санаа, хvмvvсийн итгэл vнэмшил буураад, балраад эхэлчихэж байгаа байхгvй юу. Тийм учраас иргэний хєдєлгєєнvvд, ард тvмний хєдєлгєєн болон надад орон зай гарсан. АН шударга, зарчимтай байсан бол надад ингэж “тоглох” орон зай байхгvй байсан. Vзэл бодол мєн чанартай тууштай байна гэдэг их тэвчээр шаардсан зvйл. Vvнийг би ухамсартайгаар ойлгож ийм зvйл рvv орсон.
-Амлалт нэхэх ард тvмний хєдєлгєєний ард байгаа хvний нэг нь М.Энхсайхан гэсэн хардлага байгаа. Энхсайхан гуай та хоёр бас АН-д байхын л гайгvй ойлголцдог байсан гэж хvмvvс ярьдаг юм билээ.
-Би Энхсайхан даргатай байнга уулзаад байдаг хvн биш. М.Энхсайхан дарга нам байгуулаад гарахад би тэр намд нь ороогvй. Єєр єєрийнхєєрєє л замаа хєєгєєд явсан. Уулзаад санал бодлоо солилцоод байдаггvй. Батцогт ах VШН-ын гишvvн. Бид хоёр энэ холбоог анх байгуулахдаа л зарчмаа тохирсон. Энэ зарчимдаа хатуу байдаг. Би ч бас Ногоон намын гишvvн.
-Ногоон намын гишvvн ээ. Хэзээ элсчихсэн юм бэ?
-Яг сонгуулийн ємнє 2008 оны сонгуулиар аль ч намын харьяалалгvй байж болохгvй гээд энэ намд элссэн шvv дээ. Би гэхдээ Ногоон намд татвараа тєлдєг, хариуцлага хvлээдэг мундаг гишvvн нь биш. Ямар ч байсан намын гишvvний vнэмлэхтэй л хvн.
-Ногоон намд орж, нэр дэвшиж байснаас АН-аас дэвшсэн бол шанс илvv байсан байх.
-Vнэхээр том шанс байсан. Элбэгээ даргаас тийм санал ирж байсан. Иргэний хєдєлгєєнєєс долоон хvн нэр дэвшvvлье гэсэн. Харин бид нар 10-ыг гэсэн. Тэгээд тоон дээрээ тохироогvй. АН иргэний хєдєлгєєнvvдээс тодорхой хvмvvсийг намаасаа нэр дэвшvvлье гэж байсан. Тухайн vед иргэний чиг баримжаатай хvчнvvд нийлж, эвсэл болж сонгуульд орох улс тєрийн тохироогоо хийчихсэн байсан. Тиймээс нэр дэвшвэл тэр vед эвсэлд орсон аль нэг намын гишvvн байхаас єєр боломжгvй нєхцєл байдал бий болчихсон байсан юм. Тэгээд л НН-д элссэн. Тэр vед АН-ыг ард тvмэн маш хvчтэй эсэргvvцдэг байсан. Хувьсгалт намтай нийлээд хамтарсан Засгийн газар байгуулчихсан намд би элсчээд, АН-аас нэр дэвшиж байгаа чинь ямар учиртай юм бэ гээд хvмvvс асуувал би юу гэж тайлбарлах юм бэ?
-Нэр дэвшсэндээ одоо харамсдаг уу?
- Vгvй. Би сайн санал авсан шvv дээ. Би голдоггvй. 20 хувь гэдэг чинь их санал.
-Чамайг саналаа худалдах гэж нэр дэвшсэн гэсэн яриа гарч байсныг санаж байна.
-Тэгж байсан. Нэг нєхєр намайг АН-д зарах гэж vзсэн байсан. Одоо Уянгаа тэдэн тєгрєг зарчихсан байгаа. Тэдийг єгвєл нэрээ татна гэж гvйсэн байсан. 2009 оны нєхєн сонгуулийн vеэр байх аа. Иймэрхvv байдлаар намайг зарах гэсэн юм гардаг юм аа.
- Чамайг тэгээд хэд хvргэж vнэлсэн байсан вэ, тэр хvн.
-50-60 сая хvрсэн юм биш vv. /инээв/ АН намайг ямар арчаагvй амьтан бэ л гэж бодож байсан байх. Ийм хvмvvс vй тvмээрээ байна шvv дээ. Тэрнээс болоод vл ойлголцол маш их бий болдог.
-Тэр хvнийг тэгээд олсон уу. Хэн байсан бэ?
-Тийм хvмvvс чинь хамгийн ойр, хажууд байдаг юм билээ. Тэгж байж л хvнд итгэл тєрvvлдэг. Тэгээд Уянгаа єєрийгєє зарах гэж тэр хvнийг явуулсан гэж ойлгогддог. Ингэж хvн зарж иддэг увайгvй хvмvvс яг хажуугаас гардаг юм билээ. Болгоомжтой л байхгvй бол хэцvv юм байна лээ. Ийм юм ганц энэ удаа ч биш ємнє нь ч гарч байсан. Гаалийн Баатар гуай дээр ч очиж байсныг би сvvлд мэдсэн. Баатар гуай сэтгvvлч Л.Ганчимэгт єгсєн ярилцлагадаа хэлсэн байсан. Намайг зарах гээд явж байсан тэр хvн нь тухайн vед бид хоёртой ойр байсан Засгийн газрын гишvvн хvн байсан юм.
-Арай ч дээ. Сайд хvн тэгж байсан гэж vv.
-Тийм аймаар. Одоо ч тэр хvн тєрийн єндєр алба хашдаг. АНын хvн байсан. Ийм хvмvvсийн гайгаар Уянгаа єнєєдєр хvн рекетэлж мєнгє нэхдэг гэсэн л ойлголтыг нийгэмд тєрvvлсэн. Сv Батболдтой эвлэрvvлэх гэж 10 сая тєгрєг єгье гэсэн хvн ч байсан. Их л юм болж байсан даа.
-Одоо Амлалт нэхэх ард тvмний холбооны vйл ажиллагааг аргалах гэж мєнгє єгье гэх санал ирж байна уу?
-Одоо энийг дийлэх ч vгvй. Ганц намайг аргалаад яах юм бэ. Энэ олон аймагт салбартай болчихсон, энэ олон хvнийг яах юм бэ. Хvмvvс надад итгэж байна. Энэ л надад сайхан байна. Энэ их итгэлээр тоглох эрх надад байхгvй. Ийм олон хvнийг босгочихоод хэн нэгэнд худалдагдах ч юм уу, нам энэ тэр гээд л явчихвал ард тvмэн хэнд итгэх юм бэ.
- Нууц биш бол танай гэр бvл цалингаас єєр орлоготой юу?
-Хуягаа бид хоёр 2001 оноос хойш улстєрчдєд болон компаниудад PR зєвлєгєє єгч эхэлсэн. Энэ чиглэлээрээ бид хоёр нэг компанитай.
-Иргэний хєдєлгєєн, улс тєр гэж зовж байхаар гэртээ суугаад хvvхдээ хараад, сайхан гэрийн эзэгтэй байхыг хvсэхгvй байна гэж vv. Миний мэдэхээр чи охиноо тєрvvлснээс хойш улс тєрд улам эрчимтэй орлоо. Хэдхэн сартай хvvхдээ ээждээ vлдээчихээд л. Амар тайван сууж болохгvй байна уу?
-Илжиг модон хударгандаа гэгчээр нийгмийн ажилд оролцож, амьдралдаа идэвхтэй байж сэргэдэг хvн гэж байна ш дээ. Нэг хэсэг зусландаа хvvхдээ хараад, гэртээ амраад л сайхан байсан. Манай зуслан угаасаа утас ч барьдаггvй, зурагт ч гардаггvй. Нэг хэсэгтээ сайхан амарсан. Нэг сар, хоёр сар, гурван сар тvvнээс цаашилахаар цаашдаа яах вэ, юу хийх вэ, гэртээ суугаад гэрийн эзэгтэй л болох уу гээд л єчнєєн л юм бодогдлод эхэлдэг юм билээ. Тэгээд идэвхтэй байдлаа санагалзаж эхэлнэ. Тэрэндээ орохгvй болохоор сэтгэл санаагаар унана, онцгvй болно. Тэгээд л нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцьё, би юу хийж чадах вэ гээд л чаддаг юм аа барьж аваад явахаар сэргэчихдэг юм билээ. Тэгээд л охиноо дєрвєн сар хvргээд л ажиллаж эхэлсэн.
-Охиноо одоо хєхнєєс нь гаргачихсан уу?
-Vгvй ээ. Одоо ч охиноо эмээ дээр нь хаяад л явчихна. Хvvхэд юм чинь ээжийгээ санана. Мээмнээс нь гаргачихья гэхээр єрєвдєєд байх юм. Яг нэг юм хайгаад байхаар нь єрєвдєєд л хєхvvлчихнэ. Манай аав, ээж хоёр л миний хоёр хvvхдийг єсгєж єглєє шvv дээ. Гэртээ байгаа мєртлєє євєє, эмээгээ ирэхээр гэртээ харья гээд дагаад байгаа юм чинь.
-Аав, ээж хоёр чинь чамд санаа зовдог л байх даа.
- Аав, ээж хоёр маань миний охин єєрєє л мэдэж байгаа гээд чаддаг юмаараа л тусалья гэдэг. Аав, ээж хоёрт хvvхдvvдээ vлдээсэн байхад би санаа зовдоггvй. Энэ євєлжингєє л хvvхдvvдийг маань харлаа. Єнєє айхтар ханиад томуу гарч байхад хамраас нь ч нус гаргаагvй. Хєєрхєн бондойлгоод л сууж байна. Болгоомжтой байгаарай гээд л зєвлєдєг юм. Хаяа нэг саналаа хэлнэ. Ер нь бол юманд оролцдоггvй. Миний хvvхдvvд єєрсдєє мэдэж байгаа биз дээ л гэдэг. Энэ бол аягvй мундаг дэмжлэг шvv дээ.
-Ингэхэд чиний нутаг ус, гарал vvсэл хаанахых вэ?
-Би Улаанбаатарын унаган хvvхэд. Аав, ээж маань Сvхбаатарынх.
-Эцэг, эхээсээ хэдvvлээ вэ?
-Дєрвvvлээ. Би айлын том. Тэд маань одоо бvгд єєр єєрсдийн ажил, амьдралтай.
-Ярилцлагаа єндєрлєхєєс ємнє нэг асуулт асуумаар байна. 10 жилийн ємнєх Уянгаа одоо єєртєє итгэлтэй, хэнээс хараат бус єєрийн амьдралыг босгож чадсан байна. Харин 10 жилийн дараах Уянгааг хэрхэн тєсєєлж байна. Хэн болсон байх вэ.
-Одоо бид хоёр ямар ч байсан орох оронтой, хvнээс ажил гуйхааргvй, єєр єєрсдийгєє санхvvжvvлээд байх хэмжээний боловсрол, мэдлэг, туршлага чадвартай болжээ. Хvмvvс одоо юу гэж боддогийг мэдэхгvй. Миний нєхєр “25 дугаар суваг” телевизийн цалинд гэхээсээ илvv хамт олон, дуртай ажилдаа єєрийгєє зориулж байгаа. Цалин гол биш, єєр тvвшинд хардаг болсон. Нийтлэл бичиж байна. Тэр бvхэн нь vнэ цэнэтэй байна. Baabar.mn, “Єдрийн сонин” нийтлэлийг нь тодорхой хэмжээгээр vнэлээд авч байна. Заримдаа vзэл бодол нийлсэн таарсан юман дээр томоохон захиалга авч бичнэ. Гэхдээ vзэл бодол зарчим нийлэхгvй бол татгалзана. Бvх юмыг мєнгєєр хэмжиж болохгvй. Тэр яаж амьдардаг юм бэ, худалдагдсан завхарсан гээд л Монголдоо байгаа гайгvй залуу хvн бvрээ нvд vзvvрлэд байвал яах юм бэ. За яршиг гээд хаяад явмаар vе, боломж надад зєндєє л байсан. Тийм бодол надад тєрж ч байсан. Одоо vvнийгээ болих цаг болсон. Би 10 жилийн дараа ямар болох вэ гэдгээ тєсєєлж байгаагvй юм байна.
-Чиний ярианаас одоогийн Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржтой ойр харилцаатай гэж ойл гогдлоо. Ерєнхийлєгч болс ноос нь хойш уулзсан уу?
-Манай Хуягааг АН-ын нарийн бичгийн дарга болооч гэдэг санал тавихад нь хамт очиж уулзсан. Еєнхийлєгч болсноос нь хойш уулзаагvй. Тvvний одоогийн барьж байгаа улс тєрийнх зарчмын хувьд санал огт нийлдэггvй. Єєрєє 90 онд хувьсгал тэмцэл хийж нийгмийг єєрчилнє гэж гарч ирж байсан хvн єнєєдєр улс орон ийм нєхцєл байдалд хvрчихээд байхад одоо хувьсгал хэрэггvй гэж биднийг vгvйсгэж байна. Энэ нь харин єєрийг нь ардчилсан Ерєнхийлєгч мєн vv, биш vv гэж эргэлзэхэд хvргэж байна. Єєрєє хэн байснаа, хэн болчихоод байгаа юм бэ. Ардчилсан биш хандлага гаргаж байгаа нь сонин санагдаад байгаа. Ерєнхийлєгч ийм байр суурьтай байхаар л энэ систем, тогтолцоог єєрчлєхєєс ямар ч гарцгvй болсныг батлаад байгаа юм. Хувь хvнийхээ хувьд ямар нэгэн асуудал байхгvй. Харин улс тєрийн зарчим, байр суурийн хувьд тvvнтэй огт нийлэхгvй.
-Магадгvй албан тушаал хvний бvх юмыг єєрчилдєг юм биш vv?
-Албан тушаал дагаад хvн єєрчилдєг л юм шиг байна. Ер нь бол хvнээсээ л болно. Би эрх мэдэлд хvрнэ гэдэг дээр тууштай байя гэсэн бол ямар ч арга замыг ашиглаж тэр зорилгодоо хvрч чадна. Хувьсгалт нам намайг намдаа орооч гэдэг санал саяхан тавьсан. Ичинноровын ємнєхєн. Бас ямар ч гэлээ нэг албан тушаал ч ярьсан. Заавал албан тушаалтай байх нь чухал юм бол би ямар ч арга замаар энэ мэтээр хvрч болохоор л байна. Тийм биш шvv дээ. Єєрєє vзэл бодол, зарчимдаа тууштай байвал хэзээ нэгэн цагт юманд хvргэж магадгvй. Надад тэрэнд шунах юм vнэндээ алга.
-Ёстой сонин мэдээлэл байна. Хувьсгалт нам хєдєлгєєн байгуулсны чинь дараа ийм санал тавьж байгаа юм уу?
-Хєдєлгєєн байгуулсны дараахан. Хувьсгалт намынхан ёстой чєлєєтэй сэтгэж байна аа гэж би хэлсэн байхгvй юу. Яаж намайг, хувьсалт намд ороод тэндээс албан тушаал авна гэж бодож чадаж байна аа. Ямар мундаг хийсвэр сэтгэлгээтэй юм бэ, Хувьсгалт намын шинэ vеийнхэн гэсэн. Манай хvн сонсчихоод энийг бvvр абстракт сэтгэлгээ гэсэн гээч. Уянгаа хувьсгалт намд ороод албан тушаалд очно гэж сэтгэж чадаж байгаа нь vнэхээр гоё байгаа байхгvй юу.
-Одоогийн шинэ vеийн залуу дарга нар нь тийм санал тавиа юу. Хуучны луглагарууд арай тэгж сэтгэхvй байлгvй дээ?
-Гэхдээ л тэр чинь бас дунд vеийнхэндээ орно л доо.
-За хоёулаа яриад л байвал дуусашгvй нь. Сvvлчийн асуулт гэсэн мєртлєє vргэлжлээд л .... Илэн далангуй ярилцсанд баярлалаа. Эхлvvлсэн энэ том ажилд чинь амжилт хvсье.

Mongolnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin ih hurald orood nam boloh shiv hudlaa hvvhen
IP:202.21.106.163  2015-03-25 11:51:26
mjoygma xUZ7nBikmtzzsmwzjc, [url=http://dwcyccyfroxa.com/] dwcyccyfroxa[/url], [link=http://dexzxlfyhydx.com/ ]dexzxlfyhydx[/link], http://wnjzfbylzdue.com/
IP:46.161.9.8  2017-01-03 15:53:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.