КЭТРИН ЗЕТА ЖОНС: Би багадаа эв хавгvй өндөр охин байсан

2010/04/13
Share |
Хүмүүс:
КЭТРИН ЗЕТА ЖОНС: Би багадаа эв хавгvй өндөр охин байсан

Дэлгэцийн хатан хаан хэмээгддэг Кэтрин Зета Жонс амжилт болон хувийн амьдралынхаа нууцыг дэлгэхээр
Ларри Кингийн нэвтрvvлэгт зочилжээ. Тэрбээр Оскарын шагналт жvжигчин Майкл Дугластай дэр нэгтгэн, Дилан хэмээх хєєрхєн хvvтэй болсноосоо хойш хэвлэлийнхний анхаарлын тєвд байх болсон.
-Дэлгvvрт ормогц л Таны зургийг нvvр хуудсандаа тавьсан сэтгvvлvvд энд тэндгvй харагдах юм. Энэ байдал Танд эвгvй санагддаг уу?
-Vгvй дээ. Vнэндээ тэд миний биш, дvрийн минь нэр хvнд, амжилтыг ашиглаж байгаа болохоор би тєдийлэн ойшоодоггvй.
-Таны нэрийг Зета гэх нь зєв vv, эсвэл Зэйд гэх vv?
Еврейчvvд євєг эцгийг Зэйд гэдэг юм билээ.
-Зета бол эмээгийн минь нэр. Эмээ минь грек хvн. Зета ч грек vндэстний нэр байгаа юм. Хvн бvр л намайг Кэтрин Жонс гэдэг нэрээ чимэх гэж Зетаг зохиосон гэж боддог юм билээ. Vнэндээ намайг тєрсний дараахан Кэтрин Зета Жонс гэдэг нэр хайрласан. Уэльст хамгийн тvгээмэл овог нь Жонс. Тэндхийн сургуульд суралцдаг байхад манай ангид гэхэд л Кэтрин Жонс нэртэй гурван ч охин байсан. Тиймээс ангийнхан маань намайг Зета гэж дууддаг байлаа.
-Дvрээ сонгох нь Танд хэр хvнд санагддаг вэ. Шийдвэр гаргасныхаа дараа харамсаж байсан тохиолдол бий юv?
-Vгvй дээ. Би хэзээ ч буруу дvр сонгочихож дээ гэж харамсаж байгаагvй. Гэхдээ кино урлагт хvчин зvтгэж байх хугацаандаа жvжигчин хvний амжилтын vндэс нь эрс тэс ялгаатай дvр бvтээх гэдгийг ойлгосон. Тиймээс ч дvрээ сонгохдоо энэ зарчмаа баримталдаг. “Тээвэрлэгч” кинонд би зургаан сартай жирэмсэн байхдаа тоглосон. Туслах дvр бv тээсэн боловч хэдхэн минутын дотор хэв маягаа эвдэж чадсан минь надад маш их эрч хvч хайрлаж, кино ны саналд дарагдахад хvргэсэн. Тvvнээс хойш би жижиг гэлтгvй бv хий л дvрээ анхаа ралтай судалж, сон годог болсон.
-Та багаасаа л ийм vзэс гэлэнтэй байсан уу?
-Vгvй дээ.
-Дунд сургуулийн тань хєвгvvд Таны араас гvйлддэг байгаагvй гэж vv?
-Хэн ч намайг тоодоггvй байсан.
-Итгэмээргvй юм.
-Би багадаа их єндєр охин байсан. Vеийнхнийгээ бодвол єсєлт маань харьцангуй эрт эхэлсэн боловч тєдєлгvй зогсчихсон. Тиймээс багадаа гулжиганасан, эв хавгvй охин байсан.
-Та vдэшлэгний хатан хаан байгаагvй гэж vv?
-Сургуулийнхаа авьяаслаг, хєєрхєн охид шиг болохыг тун их хичээдэг байсан ч тэр оролдлого минь амжилт олоогvй. Гэсэн ч би дуулж, бvжиглэсээр л байсан. Дилан Томаст тєрсєндєє би их баярладаг. Учир нь энэ хотын удирдлагууд уран сайханчид болон драмын жvжигчид, дуучид, мюзикл жvжигчид гээд урлагийнхныг их дэмждэг байсан юм.

-Та тэдний аль нэгээр нь хичээллэдэг байв уу?
-Бvгдийг нь сонирхож, хичээллэдэг байсан. Ээж, аав хоёр минь яг л таксины vйлчилгээ эрхлэгчид шиг намайг нэг дугуйлангаас нєгєє рvv зєєж єдрийг бардаг байсан гэхэд хилсдэхгvй.
-Та мюзиклд тоглохыг хvс дэг гэж ярьж байсан байх аа?
-Тийм ээ. Миний багын мє рєєдєл. Би бvр багаасаа л мюзикл инээдмийн жvжигчин болохыг хvсдэг байлаа. Товшлуур бvжгээ орхих хvртлээ би кино ертєнцийн талаар огт боддоггvй байсан. Мэргэжлийн бvжигчин болж чадахгvй гэдгээ ухаарсан хойноо л “Би одоо юу хийх вэ” гэж б о д о ж эхэлсэн.
-Та сайн бv жигчин бай сан уу?
-Муугvй шvv.
-Нєхрийнхєє тухай яриач. Та хоёр хэрхэн танилцсан юм бэ?
-“Deauville”-ийн кино наадмын vеэр танилцсан юм. 1996 онд танилцсан шиг санагдаж байна. Наадмын vеэр Майкл надтай танилцахаар хєєцєлдєж эхэлсэн. Тvvний юу хvсээд байгааг мэ дээгvй болохоор эхэндээ тэр байдал нь миний дургvйг хvргэж байлаа. “Зорро” киноны сурталчилгааны дараа зочид буудал руу алхаж явтал араас хvн дагаад байх шиг санагдсан. Харин дvv минь надад “Майкл чиний араас дагах нь байтугай чамайг гэдгийг ч анзаараагvй явна” хэмээн сануулж билээ. Тэр орой нь Антонио Бандерас, Мелани Гриффит нар биднийг танилцуулсан. Тэр тун ёсор хогоор дэргэд минь сууж болох эсэхийг асуусан нь миний санаанаас огт гардаггvй юм. Тэр єдрєєс хойш есєн сар єнгєрєхєд бидний харилцаа утсаар хууч хєєрєн, хамт хооллох гэх мэтээр харьцангуй дотноссон.
-Тэгээд л Танд гэрлэх санал тавьсан уу?
-Vгvй дээ. Сонирхолтой нь, бидний хэн нь ч гэрлэх санал тавиагvй шvv дээ. Бид зvгээр л харцаараа ойлголцсон. Нэг єдєр бид бие биенээ удаан гэгч нь ширтэж, эцэст нь тэр надад “Бид хамтдаа маш сайхан цаг хугацааг єнгєрvvллээ. Одоо хамтдаа Испани явъя” гэж билээ. Тэгээд л тэнд очоод би…
-Та хоёр хэдэн насны зєрvvтэй вэ?
-25.
-Харин би эхнэрээсээ 26 насаар ах. Гэсэн ч энэ байдал ямар ч асуудал vvсгэдэггvй. Тийм vv?
-Тэгвэл та энэ хорвоо дээрх ховорхон хvмvvсийн нэг юм.
-Тийм ч байж мэднэ.
-Тvvхэнд ч бvхий л хосуудын эрэгтэй нь насаар ахимаг байдаг байх аа. Харин орчин цагт насны зєрvv бэрхшээл болсон эсэхийг би сайн мэдэхгvй. Ээж минь надад амьдралынхаа туршлагыг ярихдаа хэзээ ч насны зєрvvг хосуудын гол бэрхшээл болдог гэж зєвлєж байгаагvй. Хєгжилтэй нь Майкл манай аав, ээжтэй чацуу. Гэсэн хэдий ч тэд анх танилцахдаа vvнийгээ мэдээгvй. Аав ээж минь тvvнийг 25 насаар ахимаг гэж анзаараа ч vгvй.
-Харин танд энэ зєрvv анзаарагддаг уу?
-Хэзээ ч мэдрэгдээгvй. Майкл насны зєрvv мэдрэгдэхээр vйлдэл, зан авир огт гаргадаггvй юм.

-Тэр хэр сайн аав бэ?
-Гайхалтай сайн аав. Тэр жаахан бэрхшээлийг ч аз жар гал болгочихож чаддаг боло хоор амьдрал, ажил тєрлєє зохицуулан, сайн хань, сайн аав байхаа ч мартдаггvй. Бас жvжигчин, продюсер, най руу лагчийн ажлаа ч орхигдуул даггvй.
-Бvгдийг амжуулдаг гэж vv?
-Бvгдийг нь. Гэхдээ гэр бvлийнхэнтэйгээ байхыг илvvд vздэг юм. Хоёулаа урлагийн салбарт хvчин зvтгэдэг хосууд хайр сэтгэлийн харилцаагаа орхигдуулж, хєргєчих гээд байдаг сєрєг талтай. Харин Майкл бол тэс єєр хvн. Тэр тун халамжтай.

-Ээж болох ямар санагдаж байна вэ?
-Бvх насаараа мєрєєдєж байсан атал, чухам ямар мэдрэмж тєрєх талаар огтхон ч мэддэггvй зvйл шиг санагддаг.

-Та одоо хэдэн настай вэ?
-41 хvрэх гэж байна.
-Сайхан нас байна. -Бvр гайхалтай гээч. Бид хоёр сайхан хvvхэдтэй боллоо. Хэдийгээр би гэрлэхийн ємн є Диланыгаа тє рvvл сэн ч vvн дээ огт харамсдаггvй. Харин ч сайхан санагддаг. Хvvхдvvд минь надад ажлаа бvрэн тєгс хийх урам, хvч чадал хайрладаг. Би одоо эх хvн гэж бодохоор єєрийн эрхгvй шантрах сэтгэл минь ор мєргvй арилдаг.

-Дахин хvvхэдтэй болохыг хvсэж байна уу?
-Хvсэж байна.
-Эх хvний vvргээ орхигдуулах гvйгээр ажлаа хийнэ гэдэг амаргvй биз?
-Юун тvрvvнд би айлын эзэгтэй. Энэ нь гэр бvлийн хувьд тун чухал гэдгийг та ч сайн мэдэх байх. Хvvхдvvдээ сайн асарч, хvмvvжvvлэн, аж лаа амжуулж, сайн эхнэр, сайн найз, сайн охин байна гээд л бvхнийг эн тэнцvvхэн авч явна гэдэг хэнд ч амаргvй санагддаг байх.

-Уэльст єсєх ямар вэ?
-Гайхалтай. -Романтик яруу найргууд, хvйтэн хєндий иргэд, шар айраг…
-Бас ликёр. Гэхдээ хvvхэд нас минь гайхалтай байсан шvv. -Аав тань юу хийдэг вэ?
-Чихрийн vйлдвэр эрхэлдэг.

-Та багадаа тарган охин байсан уу?
-Азаар vгvй шvv. Хэрэв бурхан намайг дуу хєгжимд дурладаг шиг минь чихэрт дуртай болгож тєрvvлсэн бол би наанадаж євдєж, цаашилбал vхэх байсан биз. Гэрт минь хаа сайгvй л чи хэр хєглєрдєг. Харин тэд на дад бvр тvвэгтэй санагддаг байж билээ. Гэхдээ ааваас минь ханхалдаг чихрийн vнэр тун гайхалтай. Тиймээс амьдралын минь сайхан дурсамж бvр чихрийн vнэртэй холбоотой байдаг.
-Vзэсгэлэнтэй хvмvvсийн ажил тєрєл нь аяндаа бvтдэг гэж хvмvvс хэлдэг. Сайхан байхад сул тал гэж бий юv?
-Би vргэлж л нєхрєєсєє “Энэ даашинзыг ємсчи хєєр би тарган ха раг даж байна уу. Нvvрэнд минь ямар нэгэн сэвх, толбо vvсэж байна уу” гэж асуудаг. Би бусад хvvхнvvдээс єєрцгvй, жирийн л нэг эмэгтэй. Надад онцгой юу ч байхгvй шvv дээ.
-Гэхдээ Та толинд хараад “Ямар сайхан юм бэ” гэж боддоггvй гэж vv?
-Vгvй дээ. Харин би хаа явсан газартаа хараа булаам vзэс гэ лэнтэй бvс гvйч vvдтэй тааралддаг.
-Та єєрийнхєє сайхан гэдгийг мэддэг байх.
-Мэдээж би єєрийгєє Квазимодо шиг ца рай муутай гэж боддоггvй. Бас ер бусын vзэсгэлэнтэй гэж дvгнэж байгаагvй.

О.УНДАРМАА

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
alzqtuts nE5iHigrmugavairjy, [url=http://fxmglqzmlbwa.com/] fxmglqzmlbwa[/url], [link=http://dibfpopwleoj.com/ ]dibfpopwleoj[/link], http://atpbgeafbmsf.com/
IP:46.161.41.199  2015-08-26 20:37:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.