Д.Ганцэцэг: 2007 оноос хойш УДЭТ-ын босгыг элээж байна

2010/04/13
Share |
Хүмүүс:
Д.Ганцэцэг: 2007 оноос хойш УДЭТ-ын босгыг элээж байна

Нэгэн үе олон хүнийг телевизийн өмнө уясан “Сарны нулимс” киноны Нарангаравыг хүмүүс санаж байгаа байх. Батукагийн найз бүсгүйн хамгийн сайн найзын нэг хэрнээ байнга хор хутгаж явдаг эмэгтэй шүү дээ. Уран бүтээлчид гэдэг өөрийнхөө нэрнээс илүүтэй дүрийнхээ нэрээр олонд танигддаг бичигдээгүй хуулийн дагуу жүжигчин Д.Ганцэцэг Нарангаравын дүрээрээ олонд танигдсан юм.
Тэрбээр Ардын жүжигчдийн “армитай” хамтран В.Красногоровын “Хунгийн дуу” жүжигт тоглохоор зэхэж байгаа юм билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа. Ташрамд сонирхуулахад “Хунгийн дуу” жүжиг энэ сарын 14-нд нээлтээ хийнэ.
-Анхны дүр хэзээ ч мартагддаггүй гэж жүжигчид ярьдаг. Жүжигчин болох уу үгүй юу гэдэг магадгүй анхны дүрээс шалтгаалах байх. Яагаад гэхээр тухайн дүрийг сайн амилуулбал найруулагчдын “овоо хараанд” өртөнө шүү дээ. Тэгэхээр Ганцэцэгийн анхны дүр ямар дүр байв?
-Би СУИС-ийн төгсөх курст байхдаа УДЭТ-ын босгыг алхсан юм. Гэхдээ их азтай тохиолдлоор. Намайг сургуулиа төгсдөг жил УДЭТ-аас залуу жүжигчдийг театр студид шалгаруулж авна гэсэн зарлал сургуулийн самбар дээр наачихсан байсан. Тэгээд л өөрийгөө сориод үзье гэж бодоод шалгуулаад тэнцсэн. Тэр үеэс хойш л драмын босгыг элээх ажил маань эхэлсэн дээ. Өөрөөр хэлбэл 2007 оноос хойш УДЭТ-ын босгыг элээж байна. Харин анхны дүр гэвэл Наранбаатарын найруулсан “Нууц амраг чинь болъё” жүжгийн Хулангийн дүр. Нэг үгээр хэлбэл аавынхаа хүчинд туйлж байгаа эрх дураараа охины дүр анх бүтээж байсан. СУИС-ийн төгсөх ангийн оюутнуудын амьдрал ахуйг харуулсан жүжиг шүү дээ. Хулангийн аав баян чинээлэг найруулагч хүн. Аавынхаа нөлөөгөөр өөрийнхөө ирээдүйд маш их итгэлтэй амьдардаг тийм л охин байсан. Оюутны ширээнээс салаад нэг их удаагүй байсан болохоор энэ дүр надад их ойр байсан. Энэ үүднээсээ гайгүй сайн бүтээсэн болов уу гэж боддог юм.
-Ер нь жүжигчин болох чиний  хүсэл мөрөөдөл байсан уу?
-Би багаасаа урлагт их дуртай хүүхэд байсан л даа. Тийм ч учраас дуучин юмуу бүжигчин болно гэж боддог байлаа. Гэтэл хувь төөргөөрөө жүжигчин болчихсон. Үнэнийг хэлэхэд яг жүжигчин болно гэж боддоггүй байсан шүү. Ер нь би хичээлдээ их сайн хүүхэд байсан юм. Ангийн дарга болохоор тэрүү бүх зүйлээрээ тэргүүлдэг сурлага сайтай хүүхэд байсан. Ямар ч мэргэжил сонгосон сурлагаараа гологдохооргүй хүүхэд байсан болохоор багш нар намайг их дэмжинэ. Урлагийн хүн болно гэж зүтгэхэд минь багш нар их зэмлэж байсан. Гэсэн ч би бусад чаддаг мэддэг хичээлээ орхиод урлагийн замыг сонгосон. Дуучин болно гэж боддог байсан хүн чинь нэг л мэдэхэд драмын ангид шалгалт өгчихсөн зогсож байсан.
-Урлагийн хаалгаар орсон хүн амьдралаа тэр чигт нь золиосол гэсэн хатуу үг байдаг. Үүнээс айсангүй юу? Бас л харгис шаардлага шүү?
-Урлаг тэр дундаа жүжигчний мэргэжил хувь хүнээс золиос шаарддаг гэдэг үгийг СУИС-д анх орж байхад л Ардын жүжигчин Лхамхүү багш маань бидэнд хэлдэг байсан. Урлаг бол хүнээс маш том золиос шаардана шүү хүүхдүүд минь. Ялангуяа эмэгтэй хүнээс маш их золиос шаарддаг. Тийм учраас амьдрал ахуйгаа сайн зохицуулж яваарай гэж захидаг. Гэхдээ урлаг өөрөө их сонин. Яагаад гэхээр урлагийн зах зухаас амсаад үзчихсэн хүн эргэж гарна гэж ерөөсөө байдаггүй. Би одоо өөрийгөө урлагаас хол хөндий байна гэж төсөөлөх гэхээр ерөөсөө төсөөлөгддөггүй. Өөр ажил хийх гэхээр ямар ч сонирхолгүй санагдана. Яагаад ч юм сэтгэл минь урлаг руу тэмүүлээд болдоггүй. Тэгэхээр урлаг гэдэг их том соронз юм уу даа. Сайн сайхан, гоё юмаар үргэлж татаж чаддаг томоос том соронз гэж л би боддог. Гэхдээ би урлаг руу орохоос айгаагүй. Харин орсон хойноо жаахан айсан. Ер нь тэгээд хүн өөрөө биеэрээ мэдэрч байж л юмыг мэдэрдэг шүү дээ. Амьдрал ахуй яригдаж байгаа яг энэ үед л багшийн хэлсэн үг мэдрэгдэж эхэлж байна. Гэхдээ аль алиныг нь зохицуулаад амьдарч байна.
-Драмын театрынхан Оросын алдарт зохиолч В.Красногоровын долоон жүжгийг тайзан дээрээ амилуулж байгаа. Энэ долоон жүжгийн нэг болох “Хунгийн дуу” жүжигт өөрөө тоглож байгаа .  Энэ жүжгийн найруулагчаар  Ардын жүжигчин Б.Мөнхдорж ажиллаж гол дүрд нь Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран нар тоглож байгаа. Ардын жүжигчдийн “арми”-тай тоглоход сүрдэх юм уу?
-Ардын жүжигчдийн армитай нэг багт багтсандаа маш их баярлаж байгаа. Надад бол их азтай тохиолдол. Энэ том хүмүүсээс мэдээж айлгүй яахав дээ. Гэхдээ тайзан дээр айгаад байвал дүр маань амилахгүй. Тийм ч учраас өөртэйгээ маш сайн ажиллаж байгаа. Нэг талаас дан мундагуудтай тоглоход түшигтэй боловч нөгөө талаас нь аваад үзэхээр тэдний сүрд жаахан дарагдаж байж магадгүй. Гэхдээ залуу жүжигчин надад бол энэ нь маш том боломж. Дахиж яг энэ мундаг хүмүүсээс бүрэлдсэн багтай өөр жүжигт тоглох ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй шүү дээ. Ер нь энэ том хүмүүс нэг баг болж дахиж нэг жүжиг дээр ажиллах боломж тун ховор.
-Дүрийнхээ тухай сонирхуулаач. Театрын туслах найруулагчийн дүр бүтээж байгаа билүү?
-Тиймээ. Жүжиг маань театрын амьдралыг харуулсан жүжиг л дээ. Нэг үгээр хэлбэл бид өөрсдийнхөө амьдралыг тайзан дээр үзэгчдэд харуулах гэж байгаа юм. Театрын найруулагчид бол хамгийн хэцүү ажил хийж байгаа хүмүүс гэж би боддог. Туслах найруулагч мэдээж найруулагчийн баруун гар. Ямар хар ажил байна тэр бүгдийг хийдэг хүн байхгүй юу. Миний хувьд нэлээд хөдөлгөөнтэй туслах найруулагч болж байгаа.
-Өөрийг чинь “Сарны нулимс” киноны Нарангарав гэж  хүмүүс таньж  байгаа байх. Нэгэн цагт маш олон хүнийг телевизийн өмнө “уяж” чадсан энэ кинонд яаж Нарангаравын дүрийг бүтээх болсон талаараа сонирхуулаач?
-”Сарны нулимс” их гоё кино шүү. Миний бүтээсэн Нарангаравын дүр бол “Хоролмаа” байхгүй юу. Киноныхоо зохиолыг уншчихаад Хулан эгчтэй “Миний дүр эсрэг талын дүр байна. Яах уу тоглох уу, болих уу” гэж асууж байлаа. Хулан эгч бид хоёр их дотно л доо. Тэгсэн чинь Хулан  хоёулаа нэг кинонд хамтраад тоглочихъё. Яахав, чи намайг хорлоод л, би хорлуулаад л гэж тоглоом хийснээ яахав дээ эхний киноны дүр эсрэг байгаа л биз. Харин дараагийнх нь эерэг байх байлгүй гэж хэлж байсан. Тэгээд ч би эсрэг талын дүр хүний сэтгэлд их хүрдэг шүү дээ гэж бодоод тоглохоор болсон.
-Энэ кинонд тоглосноос хойш хүмүүсээс хэр их эсэргүүцэл хүлээж авав?
-Зөндөө авсан. Манай найзууд хүртэл чи чинь ямар дүрд тоглочихсон юм бэ гэж асуудаг байсан. Хулан эгч “Чамайг хорлоод байгаа хүүхэн чинь яг ийм үү” гэж нэг хүн над руу утасдаад асуулаа гэж хэлж байсан. Тэгэхэд нь надад их сайхан санагдаж байсан. Хүмүүс надаас зэвүүцнэ гэдэг чинь гайгүй л тоглосны шинж биз дээ. Кино дууссаны дараа Хулан эгчийн төрсөн өдөр болсон юм. Тэгээд ойр байдаг хэдэн найзууд нь сюрприз барихаар бялуу цэцэг өөр юу юу ч билээ дээ бүгд нэг нэг юм бариад хойно хойноосоо дугаарлаж зогсож байгаад нэг нэгээрээ гэрт нь орлоо. Миний ээлж болоод орсон чинь Хулан эгчийн эмээ түүний хажууд зогсож байна. Би юу ч болсонгүй “Сайн уу, эмээ” гэсэн чинь над руу их том харснаа “Энэ чинь миний охиныг хорлоод байдаг хүүхэн шив дээ” гэж хэлснээ уурлаад цаашаа явчихаж билээ. Тэгээд сүүлд нь энэ тухайгаа яриад бөөн инээдэм болсон. Бас  энэ киноны найруулагч Байгалмаа эгчийн охин нь “Ээжээ, та хоёрдугаар анги дээрээ энэ Нарангаравт хүн хорлодог муухай балиар юмыг нь өөрт нь амсуулаарай гэж зохиолчдоо хэлээрэй” гэсэн гэнэ билээ.
-Хүсэл мөрөөдлийн дүр тань?
-СУИС-д сурч байхдаа “Ромео, Жульетта” жүжгийн хэсэгхэнд тоглоод энэ жүжигт үнэхээр дурлаж байсан юм. Энэ жүжиг бол хэзээ ч хуучрахгүй. Яагаад гэхээр мөнхийн хайр дурлалын түүхийг өгүүлдэг. Ерөөсөө эмэгтэй жүжигчид бүгд Жульеттад тоглох юмсан гэж мөрөөддөг. Би ч бас тэдний нэг. Бас “Тамгагүй төр” жүжиг шиг тийм сайхан монгол сонгодог жүжигт том хатны дүр бүтээх юмсан гэж боддог.
-Дахиад киноны урилга ирж байна уу?
-Одоо кино театрт гарч байгаа “Дөл” гэж кинонд урилга ирсэн ч ажилтай байгаад чадаагүй.                 

UB таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
etuzvhtc xQQod7fhtnncagfkdc, [url=http://mnbwbjdbkcva.com/] mnbwbjdbkcva[/url], [link=http://owkgplvvnupx.com/ ]owkgplvvnupx[/link], http://wzhwwubdmkdw.com/
IP:46.161.9.32  2016-11-21 17:00:06
Judiththype wh0cd783998 allopurinol principen amoxicillin bupropion online non prescription prednisone 20mg abilify generic where i can buy metformin without a prescription drugs
IP:46.161.9.24  2017-01-22 05:01:49
Judiththype wh0cd783998 viagra price comparison
IP:46.161.9.24  2017-03-05 02:29:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.