Дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэгч бүсгүйтэй шинэ амьдрал эхлүүлсэн А.Сүхбат аварга нуган үрийн зулай үнэрлэжээ

2010/04/14
Share |
Дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэгч бүсгүйтэй шинэ амьдрал эхлүүлсэн А.Сүхбат аварга нуган үрийн зулай үнэрлэжээ

А.Сүхбат аваргын хувийн амьдрал байнга олны сониуч нуд чихийг татаж байдаг. Тиймдээ ч гэргий Б.Баясгалан нь бүсгүй хүний чамбай зангаар тэгэхээс тэгэх гэсэн шиг өмссөн зүүснээрээ ч өвөрмөц төрхөө илтгэж хүмүүсийн хараа барианаас холхон намдуу тайван байхыг эрхэмлэдэг болов уу? Монгол бөхийн ертөнцийн алдарт аваргын хойморт төрж, домогт залуу аваргын галыг сахиж яваа эрхэм хувь заяагаараа бахархах бардамнал түүний харцнаас тодхон уншигддаг ч гэж болно. Бөхчүүдийн эхнэрүүдийн “Сэрүүн асарт” тухлах огтхон ч дургүй Б.Баясгалан хатагтайн боловсрол, эхээсээ өвлөсөн мяндсан ухаан халамж түшгийг ойрын хүрээнийхэн нь шагшдаг юм билээ. А.Сүхбат аваргатайханилансуусан цаг мөчөөс эхлэн бусдын хар хор шингэсэн хов жив, илүү дутуу хар сэр магад түүнийг тэвчихийн эцэсгүй ээрэлт хүлээст барьсаар ирсэн ч байж болох. Эр хүн болохоор аварга арай уужуу хүлээж авдаг биз.

Х.Баянаа аваргын халамжит гэргий Дэжимбээ гайхалтай амьдралынхаа үүх, түүхээс охиндоо үлгэрлэн зөвлөдөг гэсэн. Түүнийг залуу байхад домогт аваргын гэргий болоход нь нутаг усныхан нь шавж цуглаад хараа салгахгүй гөлөрчихдөг байсан гэдэг. Тэр ч бүү хэл олны хэл ам аварга нөхөр нь газар гишгүүлдэггүй байх” гэлцдэг байсныг дурсдаг. А.Сүхбат, Б.Баясгалан нарын хайр сэтгэл, хамтын амьдралыг ч өнөөг хүртэл “аваргын ашигсонирхол”гэжхарах, ярих улс байдаг. Гэхдээ олон жил аварга эцгийнх нь нөмөрт хоргодон охинтой нь “амьдарлаа” гэх басамж доромж үг тэдний хувьд утгаа алдаа биз ээ. 3 хүүхдийн эцэг эх бололцсон тэднийг өнгөрсөн жилээс тусдаа амьдарч эхэлсэн гэх чимээ ойрынхных нь болоод хөрш зэргэлдээ улсынх нь зүгээс гарах болсон. Олон нийтийн газар залуу бүсгүйтэй тоглолт үзэж, “ахын, эгчийн хүүхэд” гэж тайлбарласаар ирсэн А.Сүхбат аваргын анхны амьдралд нам гүмхэн цэг тавигдсан нь сүүлийн үед тодорхой болоод байна.

Байнга орж гарч явдаг аваргыг гэртээ харагдахаа больж, ганган машин нь ч гаднаа сойгоостой харагдах нь цөөрсөн нь аль эртнийх. Удсан ч үгүй 19-р хороололд аваргын сураг гарч залуу бүсгүйтэй оровч гаравч хамтдаа байх болсон нь олны нүдэнд өртжээ. Удирдлагын академид сурдаг царайлаг нуруулаг бүсгүйн сураг гарсаар чамгүй хугацааг үдсэн ч төдийлөн хэн нь тодроогүй өнөөг хүрсэн. Тэгвэл аваргад үрийн зулай үнэрлүүлж тоонотод толгой холбоод байгаа бүсгүй Содоо нь Баянхонгорын гаралтай, бөхийн удамтай нэгэн бөгөөд УГЖ дуучин Т.Ариунаагийн тогоочоор ажиллаж байсан аж. 30 орчим насны эгэл жирийн энэ бүсгүй, аваргын хүүг төрүүлж одоо хамтдаа нам гүмхэн амьдарч байна.

Б.Баясгалан хатагтай хувь тохиол нэгэнт ингэж эргэсэнд сүр дуулиан, хэл үг босголгүй хүлээцтэй хандаж буй бололтой. Хаанаас нь ч яаж бодсон энэ хэмжээнийухаан.тэвчээр түүнээс өлхөөн гарах нь гайхах юм огт биш. Бүтээж босгосон олон жилийн хамтын амьдрал үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө ярьж тохиролцсон бололтой, одоогоор ямар нэгэн хууль шүүхийн байгууллагаар гэрлэлтээ цуцлуулах тухай асуудал хөндөөгүй байна. Хэсэг алга болсноо гэнэтхэн хүрч ирээд байрныхаа гадна турник зоож эрч хүчээ сэлбэх болсон аваргын амьдрал ийн хоёр тийш болжээ. Гэхдээ аварга олны өмнө гэргий Б.Баясгалангийн хамт үдэшлэг хүлээн авалтанд оролцсоор байгаа. Жирийн нэгэн тогооч бүсгүйг 2 дахь амьдралаараа сонгоод байгаа А.Сүхбат аваргын тухай шинэ сонинг дуулгахад ийм байна.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Юхнов купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy - UPS ТрамадоР» в Торопце Москва ГольяноР²Ð¾ купить АмфетамР¸Ð½ Сульфат белый ГаврилоР²-Ям купить Гашиш [AB] Сколько в грамме колпакоР² Меленки купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine HQ Юрьев-По
IP:5.62.159.200  2018-09-05 15:12:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.