А.Баатархуяг: Биднийг тэмцлээ гээд яагаад vзэн ядаад байгаа юм бэ

2010/04/14
Share |
Хүмүүс: Г Уянга | 
А.Баатархуяг: Биднийг тэмцлээ гээд яагаад vзэн ядаад байгаа юм бэ

Сэтгvvлч А.Баатархуягийг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Таны “Ялагдаж болно. Бууж єгч болохгvй” гэсэн нийтлэл гарсан байна.
Тэнд “Монголоор дvvрэн хувьсгалаас айгчид байна” гэсэн ерєнхий санаа байсан. Ярилцлагаа энэ сэдвээр эхэлье?
-Хувьсгал гэдгийг яаж ойлгож байгаагаас бvх юм хамаараад байна л даа. Ємнє нь 1990 оны тэмцэл нь нийгэмд шинэчлэл хийсэн учраас гарцаагvй хувьсгалын шинж чанартай эргэлт байсан гэж бичиж байсан. Єнєєдєр бол тэр дvгнэлтээ буцааж авлаа гээд бичлээ л дээ.
-Яагаад?

-Ардчилсан хувьсгал хийж байсан нєхдvvд чинь биеэ тоогоод “Бид хувьсгал хийсэн учраас дахиж хувьсгал хийх шаардлагагvй” гэж хэлж байна. Сая Украйнд єнгєт, Гvржид сарнай, Киргизд алтан зулын хувьсгал боллоо. Vvнийг хувьсгал гэж нэрлэж байна. Ерєєсєє шинэ зуунд хувьсгалын тухай ойлголт єєрчлєгдсєн. Хvчирхийллийн замаар хувьсгал хийх арга байхгvй. Дээр нь, энэ 20 жилийн хугацаанд Монголд ямар ч ахиц дэвшил гараагvй. Єнгєц ардчиллын ганц нэг хэлбэр орж ирсэн болохоос бус ардчилал vндсэндээ гажуудаад хуучин маягийн тогтолцоо руу явж байна. Тэгэхээр Монголд энэ гажуудлыг засахын тулд дахин хувьсгал хийх хэрэгтэй болсон. Єєрєєр хэлбэл, яг энэ либерал нийгмээ ойлгосон хvн тухайн vед байгаагvй. Vvнтэй холбоотой олон асуудал vvсээд байна. Тэгээд тооцохоор хувьсгал гэдгийг яаж ойлгож байгаагаас их зvйл хамаарч байна. Мєн Ш.Тvвдэндорж болон Ц.Элбэгдоржийн тайлбар ч єєрсдийг нь цэвэр коммунистууд гэдгийг нь харуулаад байгаа юм.

-Та урьд нь тэр хvмvvсийг жинхэнэ ардчилагчид гэж дэмжиж, дагалдаж, бодлогыг нь сурталчилсан. Єнєєдєр болохоор тэднийг коммунист хэмээн цоллож байна. Эндээс ерєєсєє єчигдєр, єнєєдрийн л vзэл бодлын єєрчлєлт харагдаад байх юм?
-Манайд боловсролгvй, тэнэг мангар хvмvvс улс тєрд гарч байна. Тэд ард тvмнээс юугаараа ялгараад байгаа юм бэ. Vзэл бодолгvй, зарчимгvй. Гэтэл боловсролтой хvн улс орныг авч явах ёстой. Ардчилсан намынхан єєрсдийгєє “бид либерал” гэдэг ч бодит амьдрал дээр 2002 оноос хойш байнга зvvний бодлогыг дэвшvvлж ирсэн. Ерєнхий сайд асан С.Баяр байнга “Та нар барууных юм бол барууныхаар байгаач” гэж хэлдэг биз дээ. Зvvний чиглэлийн хоёр намын єрсєлдєєн энэ улсад хэрэгжихээр Монгол чинь сvйрдэг юм байгаа биз дээ. Сонгуулийн амлалтыг нь хvртэл хар л даа.

-Тэгвэл таны болон танай эхнэрийн, бvр тодруулбал Амлалт нэхэх ард тvмний холбооны ерєнхий зохицуулагч Г.Уянгаагийн Ардчилсан намыг балиашиглаж байсан тэр итгэл vнэмшил хэзээ дуусгавар болсон юм бэ. Хаана тэр vзэл бодлоо гээчихсэн нь сонин байна?

-Уянга ч гэсэн хэлсэн байна билээ. Би ч гэсэн Ардчилсан намыг энэ бvхнийг засна, хамгийн сайн нам гэж бодож бvх эрч хvч, залуу нас, цаг заваа зориулсан. Намын нарийн бичгийн даргаар бvтэн жил ажилласан. Гэхдээ бид нар Ардчилсан намыг эрх барьсан vед нь бус дандаа сєрєг хvчин байхад нь ажиллаж байсан. Одоо харахад хуучин коммунист намаас ялгарч чадахгvй байна. Ийм учраас хувьсгал гэдэг нэр томьёог ашиглаад байгаа юм. Энэ олон жилийн хугацаанд Ардчилсан нам шинэ нийгмийг байгуулж, шинэ орчинг бий болгоно гэж харж байсан. Тийм биш болсон учраас бид яалт ч vгvй салсан.

Мєн энд vеийн ялгаа маш их гарч байна. Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригттой ярилцаж байхад тэр хvн барууны vзэлтэй байв. Би гайхаад тэгээд яагаад МАХН-д байгаа юм гэж асуухад “Би эдийн засгийн хувьд либерал, улс тєрийн хувьд зvvний vзэлтэй хvн” гэж хэлж байсан. Эндээс харахад МАХН, Ардчилсан нам хоёр зvvн, барууны нам бус энд байгаа залуус нь барууны vзэлтэй, хууччууд нь шууд коммунист байгаа байхгvй юу. Тэгэхээр ерєєсєє шинэ нийгэмд тєрж єссєн залуу хvмvvсийг гаргаж ирэх шаардлагатай нь батлагдаж байна. Бид нар коммунизм гэж бараг мэдэхгvй. Шинэ vе нь, шинэ нєхцєлд, шинэ замаар улс тєрд гарч ирэх хэрэгтэй байна. Шууд хэлэхэд vе єєрчлєгдєх тухай асуудал юм.

-Vе солих хэрэгтэй гэхээр залуу vе нь єєрєє хэний тєлєє, юуны тєлєє шинэчлэлд уриалан дуудаж байгаа нь бvрхэг харагддаг. Таныг, Г.Уянгааг гэхэд Ардчилсан намын нэгэн vеийн фанат байсан гэдэг утгаар тань дvгнэж vзвэл шинэ vеийн гал цогтой тєлєєлєл гэхэд бас их хэцvv л дээ. Итгэхгvй хvн ч олон байгаа?
-Хvмvvс муу хэлбэл хэлж л байг. Би муу хэлvvллээ гээд муудахгvй. Амьдралаа аваад л явчихна. Єєрийгєє нэг их либерал ч гээд байгаа юм биш. Наад зах нь хуучин нийгмийг ойлгохгvй учраас хуучин нийгэм рvv чирэхгvй. Бидний vед айдас, дарамт гэж мэдэхгvй. Магнайг 2008 оны долдугаар сарын 1-нд хэрэгт ороогдож байхад Энхбат тэргvvтэй хуучинсаг хvмvvс айгаад нуугдсан. Коммунизмын бvтээгдэхvvнvvд тєрєєс айдаг, тєрийг хvндэтгэх тухай ярьдаг. Бидэнд бол тэр айдас байхгvй. Гэхдээ тэр vеийн айдсыг ойлгоно. Энэ бол хувь хvний итгэлийн тухай бус vзэл санааны асуудал юм. Нэг тохиолдлын хvн улстєрч болж, дурын мєнгєтэй хvн асуудлыг шийддэг байж болохгvй. Оюун санааны хувьд арай єєр тvвшнийх байх ёстой.

-Таны яриаг сонсоод байхад “Алтангадас” фракц Ардчилсан намд байгаагvй бол гэсэн нэг итгэл найдвар бvхий тєсєєлєл байна уу гэж харагддаг?
-Системчилж vзвэл “Алтангадас” фракц бол Ардчилсан нам дахь зvvний жигvvр. Энэ жигvvр хvчтэй гарч ирснээр нам нь зvvний баримжаа руу хvчтэй гулгаж орсон. Энэ нь нийгмийг ухралт руу тvлхсэн. Тэд хуучнаараа, єрсєлдєєд нийгэмд ялсан зvйл алга. Улс орон хохирч байна. Уг нь либерал байр суурь дээрээ хатуу зогссон бол МАХН єдийд тамираа бараад, бидний vе эхлэх байсан. Эндээс би хуучны хvн бол хуучны л хvн байдаг юм байна гэсэн дvгнэлт хийсэн.

-Ярилцлагаа Амлалт нэхэх ард тvмний холбоотой уялдуулахад та тохиолдлын нэг сэтгvvлч улстєрч болж байна гэж хэллээ. Тэгвэл Г.Уянга гэдэг хvн тохиолдлын улстєрчєєс ямар ялгаатай юм бэ?
-Зvгээр л шинэ хvн. Коммунизмын vед амьдраагvй, тэр vеийг мэдэхгvй. Улс тєрийн хувьд найман жилийн туршлагатай. Энэ коммунизмын vзэл санааны vлдэгдлийг бvгдийг нь нийгмээс алга болгох хэрэгтэй байна. Тэгэхээр Уянга гэдэг хvн зvгээр л шинэ vеийн улстєрч, фигур. Хvмvvс намд ороод намаас нэр дэвшээд, парламентад орохоор улстєрч гэж vздэг. Гудамжинд явж байгааг нь хєдєлгєєнийхєн, жагсагч гэдэг. Тийм юм байхгvй энэ бол улс тєрийн тэмцэл. Амлалт нэхэхийн тухайд олон жил яригдсан хариуцлагажуулах тухай асуудал. Хvмvvсийг хууран мэхэлж болохгvй. Худлаа хэлж тєрийн эрхэнд гарах юм бол гэмт хэрэг. Тэгэхээр гэмт хэрэг хийгээгvй гэдгээ батал л гэсэн шаардлага. Vvний цаад мєн чанарыг цэвэр хариуцлагын тухай асуудал гэдгээр нь ойлгох хэрэгтэй.

-Энэ холбооны хурлыг зурагтаар шууд дамжуулж байхад таны эхнэр индэр дээр vг хэлж, та сурвалжлагыг нь авах шиг болсон. Эндээс гэр бvлийн холбоо юм уу гэдэг бодол хvмvvст тєрсєн байх. Мєн таныг эхнэрээ далдаас удирдаад байгаа гэх яриа бий, энэ талаар дашрамд нь асуумаар байна?
-”Халтар царайт” киноноос хойш монголчууд дундаа нууц ноёнтон хайгаад байдаг болчихсон юм шиг байна лээ. Бvр нэг хараат сэтгэлгээтэй болчихсон. Жагсаал хийхээр ард нь Н.Энхбаяр байна гэж хардана. Энэ сэтгэлгээнээс салах хэрэгтэй шvv дээ. Яагаад бид хоёрын хvчинд итгэхгvй байгаа юм бэ. Уянгаагийн ард би байдгийн тухайд цаадахь чинь манийгаа дагуулахгvй улс тєрийн талаар єндєр мэдлэгтэй хvн. Би яах вэ жаахан бичдэг л байхгvй юу. Улс тєр гэхээр л би ард нь байгаад эхнэрээ урд нь гvйлгэдэг юм байхгvй шvv дээ.
-Тэгвэл таны дэмжлэгийн зорилго нь шинэ улстєрч гаргах юм биш vv?
-Улстєрч гаргаж ирэх юм уу, нэг хvнийг тєрд оруулчихаад гэр бvлийн эрх ашгийг хамгаалах юм энд байхгvй. Энэ нийгмийн шударга бус зvйлийг арилгахын тєлєє нэг нь тэмцэж байгаа бол дэмжих ёстой. Би ч ийм vзэл бодолтой хvн. Бид хоёр санаа нийлж явдаг. Олон хvн авлига авдаг гэж боддог юм шиг байгаа юм. Бид хоёр шийдвэр гаргаж, гарын vсэг зурдаг тєрийн албан хаагч биш. Яагаад ингээд баяжчихав гэдэг. Vvнийхээ оронд энэ хоёр ингэж амьдарч байхад бид яагаад чадахгvй байна гэж бодох хэрэгтэй шvv дээ. Ажлаа хийх хэрэгтэй. Хэрэв єєрийнхєє асуудлыг шийдсэн бол нийгмийн асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Бид хоёр хvнээс гуйх шаардлагагvй амьдралаа болгосон. Тэгэхээр яагаад нєєц боломжоо нийгмийн сайн сайхны тєлєє зориулж болохгvй гэж. Энэ талаас нь харж яагаад болохгvй байгаа юм бол.

-Эндээс Уянга гэдэг хvнийг “Миний хvvхэд хєхнєєсєє гараагvй. Гэхдээ би…” гээд жагсаал цуглаан гээд явахаар гайхах хvн нэгээр тогтохгvй гарах нь тодорхой. Яагаад vр хvvхдээ боддоггvй юм. Тэр нєхєр нь яагаад ингээд явуулаад байдаг юм. Эхнэрээ хайрлаж, хамгаалах ёстой баймаар гэх мэт тэр бvх ярианд та ямар хариулт єгєх вэ?
-Энэ бол жинхэнэ феодол ёс. Манайх либерал гэр бvл. Энэ нийгэмд эмэгтэйчvvдийн оролцоо их байна. Би зєв юмны тєлєє явж байхад нь боль гэж хэлэхгvй. Vvнд нэг их ялархаад мууллаа гээд байх юм алга. Гавъяа байгуулж байна та нар сонго гэх юм ч алга. Би бvх талаар нь дэмждэг. Нийгмийн тєлєє єєрийгєє зориулаад явж байхад биднийг та нар ингэж vзэн ядах ямар хэрэгтэй юм. Биднийг ингэж явлаа гээд та нар юугаараа хохироод байгаа юм.

-Энэ бол олон хvнд тєрж байгаа бодол. Би тэр хvмvvсийн бодолд таныг ямар хариулт єгєхийг тань л сонирхсон?
-Хохирсон хvн байвал тэр нь тєрийн дээр байгаа хvмvvс л байх. Н.Энхбаяр гэдэг хvнтэй гэхэд бид сvvлийн найман жилийн турш тэмцэл хийлээ. Сая над дээр “”Н.Энхбаяр дахиж гарах гээд байна. Чи нэг хусаад єгєєч” гэж хvн орж ирсэн. Би “Vгvй” гэж хэлсэн. Бид тэр хvнийг хаан байхад, эрх мэдэлтэй байхад тулалдаж байсан. Одоо тэр хvнийг гудамжинд байхад, иргэн Н.Энхбаяр болсон байхад нь нэмж дэвсмээргvй байна. Чаддаг юм бол та нар єєрсдєє дэвсээрэй л гэсэн. Наад зах нь, энэ чинь хvн чанар. Одоо Н.Энхбаярыг улс тєрд орох гэж байна гээд айх ёстой юм уу.

-Харин ч эмээх ёстой юм биш vv. Тvvнд хvч байсан цагт юу хийдгийг нь хvмvvс харсан шvv дээ?
-Бид нар биш С.Батболд, С.Баяр хоёр л айх ёстой байх. Тэнд бидний биш тэр хоёр хvний л эрх ашиг хєндєгдєж байгаа шvv дээ. Улс тєрд байсан туршлагатай хvн яагаад алдаагаа засаад орж ирж болохгvй гэж. Гэхдээ єнєєдєр нийгэмд гарсан энэ бvх гажуудал, бvх буруу юмыг гардан хийсэн хvн бол Н.Энхбаяр гэдгийг би шууд хэлнэ. Тэр хvн єєрийнхєє бий болгосон системийн золиос болсон. Тэр хvн єєрєє нийгмийн том сургамж, vзэгдэл. Єнєєгийн улстєрчид харин айх, гутаан доромжлох бус харж байх ёстой. Би Н.Энхбаяртай хувь хvний vvднээс бус дан зарчмын асуудал дээр муудалцсан. Хvн хvн чанартай байсан цагт хvчтэйбайдаг юм.

-Сая таны эхнэрийг машинаар дайрах гэж оролдсон тухай хэвлэлээр шуугисан. Та бvхэн айхгvй, эмээхгvй байна уу. Та хувьдаа хэрхэн хамгаалж байгаа вэ?
-Айж байна, мэдрэл муутай хvн байгаа биш дээ. Зохион байгуулалттайгаар тєрийн тероризм хийх гэж байна. Хvн алах гэж завдаж байна. Зохион байгуулалттай аллага vйлдэхийг завдсан гэдгийг би шууд хэлнэ. Машиныг зэвсэг болгож ашиглаад гэр мєргєх, онгоцоор байшин мєргєх хоёрын ялгаа юу юм. Ямар ч ялгаа байхгvй. Эс бол олон хvний дунд орж бємбєг тэслэх, машинаар олон хvн дайрах хоёрын хооронд ямар ч ялгаа байхгvй. Байж ядсандаа алах гэж оролдож байна. Яагаад ингэж айгаад байгаа юм бэ. Энд л мєн чанар нь байна. Тєр сvvлийн vед их хэрцгий чанартай болж байна. Энэ нь хуучин коммунист шинжиндээ орж байгааг илэрхийлж байна. Тєрийнхєн маш буруу ажиллаж байна.

-Гол нь та эхнэрээ яаж хамгаалах юм бэ?
-Хамгаалагчтай байсан ч машин ирэхэд хамгаалагчтай нь хамт дайраад л ална шvv дээ. Олон нийтийн хамгаалалтанд л итгэх ёстой. Ємнє нь бараг хоёулхнаа тэмцэж байхдаа ингэж сvржигнэж байгаагvй.
-Энэ удаагийн жагсаалын гол онцлог нь цусан тангараг. Эмэгтэй хvн тэр дунд цусаар тангараг єргєєд зогсч байгаа нь олон эхийн сэтгэлд сэвтэй санагдах шиг болсон. Мєн нєгєє талд цусан тангараг нь олон нийтийн уур хилэнг улам бvр бадраах аюултай гэдэг дvгнэлт ч гарч байсан?

-Эмэгтэй хvн болохоор тэгж болохгvй. Эрэгтэй хvн болохоор тэгж болдог юм уу.
-Монголчуудын эх хvний тухай ойлголттой холбоотой асуулт. Би асуулт тавих vvргээ биелvvлж байна. Нэгэнт ярилцлага авч байгаа учраас энэ бол миний хувьд тавих ёстой л асуулт?
-Энэ мэдээж чиний vг биш нийгмийн vг байх л даа. Адилхан л хvн биз дээ. Энэ асуудлыг зуун жил дэлхий ярьлаа шvv дээ. Цусан тангаргийг бид урвахгvй л гэж тавьсан. Тvvнээс бус та нар бидний тєлєє цусаа урсга гэж тавиагvй. Ємнє нь бид олон жагсаалд орж байсан. Ид оргил vед нь худалдагдах тохиолдол маш олон гарч байсан. Байр, газар, албан тушаал авах олон жишээ байсан. Тэр бvхнийг ямар хэлээд байлтай биш дээ. Би долдугаар сарын 1-ний дараа нэг зvйлд баярласан. Хуурамч дvртэй хvмvvсийг цэвэрлэж єгсєн. Яг нэг зорилгын тєлєє явж байгаа нь vлдсэн. Хажууд явж байгаа хvн араас хутгалах маш аймаар. Урд яваа дайснаа бол бид мэддэг. Араасаа олон удаа хутгалуулж vзлээ.

-Энэ бvхэн нь эргээд алдах юмгvй большвекуудын тэмцэлд хvргэх вий гэхээс болгоомжлохгvй байна уу?
-Хvргэж болно. Хvргэхээс бид биш ийм байдалд хvргэсэн улстєрчид нь єєрсдєє айх ёстой. Ард тvмэн ягтаа тулахаар тєр рvv ханддаг юм.
-Тийм нєхцєл байдал vvслээ гэхэд гайхах хэрэггvй гэсэн vг vv?
-Гайхах хэрэггvй. Юуг нь гайхах юм бэ.
-Хvмvvс эцсийн vр дагавраас нь айж байгаа?
-Хvн хvний айдас их ондоо. Vхэхээс айдаг хvн байна. Би бол vр хvvхэд, манай гэр бvл ядуу зvдvv байхаас маш их айдаг. Дээр баяжсан хvмvvс ч адилхан.
-Ерєнхий сайд асан М.Энхсайхан “Би энэ жагсаалын ард байгаа” гэдгээ хэлсэн. Энэ нь эргээд Н.Энхбаяртай холбох нэг шалтгаан болох шиг болсон?

-Яс юман дээр тєрд байх хэмжээний боловсорсон хvн бол М.Энхсайхан. Энэ гишvvдээс толгой илvv хvн. Зарим зvйл дээр би санал нийлдэггvй. М.Энхсайхан ямагт ард нь байгаа гэдэг. Тэр хvн бидний ард байх ямар хэрэгтэй юм бэ. Би ч гэсэн бие даасан хvн шvv дээ. Гэхдээ М.Энхсайхан гэдэг хvн энэ нийгэм болохгvй байна гээд дэмжвэл яагаад болохгvй гэж. Vнэндээ тэгж хэлдэг гишvvн олон байгаа. Хоёр нvvр л гаргаад байгаа болохоос бус. Энд ерєєсєє мэдээллийн дайн явагдаж байна. Асар их мєнгєєр худлаа мэдээлэл цацаж байна. Н.Энхбаяр ч бидний ард байлаа гээд яадаг юм бэ. Буруу нь юу байгаа юм. С.Баяр ч гэсэн байж болно шvv дээ. Тэр хvний хэлж байсан асуудлыг бид нар ярьж байгаа биз дээ. Ил гарахаас л айдаг. Хашааны араас чулуу шиддэг байж болохгvй шvv дээ. Ийм бэртэгчин сэтгэлгээтэй ард тvмэн сєнєдєг юм.
-Энэ холбооны автор гэж яривал та хоёрыг нэрлэж болох уу?

-Автор нь эрх баригчид єєрсдєє. Тэд сая, 1.5 саяыг амласнаараа санааг нь тавьсан. Vvнийгээ нэхэж байгаа ард тvмэн ч автор. Энэ бол нийгмийн харилцаа. Єєрсдийнхєє зохиосон зохиол дээр тэд єєрсдєє бvжиглэж байна. Хоёр удаа жагсаал тэмцлийг тайван зохион байгуулсан. Энэ бол тайван жагсаалын сvvлчийн шат. Энэ сvvлчийн шат шавхагдах юм бол дараагийн vйл явц буюу тайван бус зам руу шилжинэ.
-Тайван бус гэхээр vргэлжлэлийг нь яаж харж байгаа юм бэ?
-Киргизтэй адил болно. Тэнд ард тvмэн их олон удаа шаардсан даа.
-Аймшигтай биш vv?

-Германы Vндсэн хуульд “Хэрвээ эрх баригчид нь ард тvмний эрх ашигт нийцсэн vйл ажиллагаа явуулж чадахгvй бол ард тvмэн нь энэ засгийг босч унагаах эрхтэй” гэсэн заалт байдаг. Манайх Германы Vндсэн хуулийг авсан хэрнээ тэр заалтыг нь оруулаагvй. Эд асуудлыг шийдэхгvй удсанаар нийгэмд халаалт vvсгэнэ. Єнєєдрийн жагсаалд оролцогчдын тоо 16 мянгад хvрч байгаа нь vзэгдэл биш.
Олон хvн завгvй байгаа. Нийгмийн бухимдал зєвхєн талбай дээр цугларснаар илрэхгvй. Нийгмийн гуравны нэг нь ямар нэгэн байдлаар сэтгэхvйн эмгэгтэй байна. Vvнийг зєв голдиролд оруулж, ганц хоёр гишvvнийг огцруулах гэх мэтээр галыг унтраах хэрэгтэй.
-Та бvхэн тэр vед ч манлайд нь явах уу?

-Єєр яах юм бэ. Манлайд нь явна гэдэг биеэ тоосон vзэгдэл л дээ. Бид зохион байгуулалт л хийж байгаа. Vvнийг харин ч зохион байгуулалттай байлгаж байгаад тєр баярлаад хэлэлцээрт орох ёстой. Долдугаар сарын 1-нд зохион байгуулалтгvйн улмаас юу боллоо. Хэрэв одоо л зєв шинжилж, асуудлаа шийдэхгvй бол гал асаагаад байна л гэсэн vг. Vvнийг зєв шинжилж, асуудлыг шийдэх нь єєрєє улс тєрийн урлаг. Коммунистуудад тийм урлаг байдаггvй байхгvй юу.

-Сvvлд нэг асуултад хариулт авмаар байна. Танаас ярилцлага авна гэхэд нэг хvн “Эхнэр нь єлсгєлєн зарлаад талбай дээр хэвтэж байхад єєрєє дулаан байранд нийтлэл бичээд суугаад байх юм. Тэр яасан бєх зvрхтэй нєхєр вэ. Яаж ингэж болдог юм” гэсэн асуулт асуугаарай гэж байсан?

-Би тэгээд хажууд нь очоод хэвтэх ёстой юу. Энэ гэр бvлийг авч явах vvрэг надад байна. Би шєнєєр очоод хажууд нь суудаг. Єлсгєлєн зарлаж байгаа хvн дээр очлоо гэхэд намайг хараад цадах уу. Тэр хvн байнга хэвтэх ёстой. Бага ярих хэрэгтэй. Орой очоод хєл нь даарсан бол барина. Хэрэв тийм юм бол бvх гэр бvл, хамаатан садан нь очоод сууна биз дээ. Ер нь энэ тєрийг тараах гэснээр манай гэр бараг тараад байх шиг байна. Хvvхдээ хvн дагаснаар Уянгаагийн дvvд аваачиж єгсєн. Би энд бас хvлээсэн vvрэгтэй хvн. Ажлаа хийх ёстой. Гэхдээ энэ бол нэг их зовж зvдрээд байгаа юм биш л дээ.

-Ярилцсанд баярлалаа, Та бvхэнд амжилт хvсье.

Г.Отгонжаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.