Гавъяат тамирчин Энхжаргал: Би туфль, даашинзаар гоёх дуртай

2010/04/15
Share |
Хүмүүс:
Гавъяат тамирчин Энхжаргал: Би туфль, даашинзаар гоёх дуртай

Улс орныхоо нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж ирсэн манай шилдэг тамирчдын нэг бол Монгол Улсын Гавьяат Тамирчин Ц.Энхжаргал юм. Чөлөөт бөхийн спортод 10 жил үнэнч зүтгэхдээ, тэсвэр тэвчээр шаардсан спортдоо араасаа олон эмэгтэйг дагуулж, тэдэндээ үлгэр дуурайл болж ирсэн гавьяат тамирчныг “эршүүд” гэх нь олонтаа. Тиймээс ч түүний эмэгтэйлиг ертөнц рүү өнгийхийг хүссэн юм. Таныг ч бас урьж байна.

-Таны төрсөн өдөр саяхан болсон биз дээ. Төрсөн өдрөө нүсэр тэмдэглэв үү?

-Сайхан тэмдэглэсэн. Гэхдээ би төрсөн өдөртөө нэг их ач холбогдол өгдөггүй. Харин намайг төрүүлж өсгөсөн ээждээ илүү их баярлах ёстой юм. Ээж маань хол байдаг болохоор баярлуулж хараахан чадаагүй байна. Гэхдээ сэтгэл зүрхээрээ баярлуулна даа гэж бодож яваа. Сая гэр бүлийнхээ хэмжээнд ханьтайгаа, ах дүү нартайгаа төрсөн өдрөө тэмдэглэсэн.

-Гавьяат тамирчин бүсгүй үрийн зулай үнэрлэжээ гэсэн яриа дуулдаад байсан шүү?

-Одоохондоо спортоор хичээллэж байгаа болохоор өнөө маргаашгүй хүүхэдтэй больё гэж яараагүй байна. Миний хань спортын хүн болохоор намайг ойлгож байгаа. Бид хоёрын хичээл зүтгэл, бидний залуу нас дахин олдохгүй учраас хийж бүтээж чадах бүхнийхээ ард гаръя гэж хичээж байна. Тиймээс үр хүүхдээ хойш нь тавьж байгаа.

-Мэдээж спортод амжилт гаргахын тулд их зүйлийг тэвчих золиослох хэрэгтэй байх. Тэр тусмаа эмэгтэй хүний хувьд бүр ч амаргүй юмаа?

-Спортоор хичээллэж байгаа хүн маш их юмыг золиослож, уйгагүй бэлтгэл, амралт, сайн хоол ундтай байж л амжилт гаргана. Ажил хийх, сурах гэхчилэн, хоёрдогч бүхэн спортын амжилтаас хойш татаж байдаг. Спортоор хичээллээд л эхэлсэн бол эргэлт буцалтгүй зөвхөн тэр спортод л бүхнээ зориулах ёстой гэж боддог. Харин би их сайхан ханьтай. Миний хань намайг ойлгож байдагт би их баярлаж явдаг. Олон өдрөөр байрлаад бэлтгэл сургуулилт хийгээд явсан үед тэр хүний хувьд их хэцүү байдаг. Эхнэртэй гэхэд ч хэцүү, хоол ундыг нь хийгээд өгөх боломжгүй тохиолдол зөндөө гарч байдаг. Би ирлээ гэхэд манай хүн зөрөөд явчих тохиолдол ч гардаг. Тийм учраас би юуны түрүүнд сайхан ханьтайдаа энэ амжилтыг гаргасан гэж бодож, ханьдаа маш их баярлаж явдаг.

-Та ер нь бөхийн спортоор хичээллээд хэр удаж байна вэ. Эргээд харахад та асар их тэсвэр тэвчээр зааж өдийг хүрсэн байхдаа. Бараг өдөр бүр бэлтгэлтэй байдаг шиг байгаа юм?

-Одоо арав дахь жилдээ хичээллэж байна. Энэ спортод хөл тавиад арван жилийг үзэж байна. Шантрах өдөр байлгүй яахав дээ. Энэ спорт үнэхээр хүнд шүү дээ. Том тэмцээнд орох тусмаа бэлтгэл сургуулилт улам хүнд болдог. Тэр өдрүүдэд шантрах ядрах, бэлтгэлийн ачааллыг даах сэтгэл санаа тогтворгүй болох гээд зөндөө л асуудал байдаг. Би жилийн 365 хоногийн 315 хоногт нь зааландаа бэлтгэлээ хийгээд байж байдаг болов уу гэж бодож байна. Ням гаригт тэмцээн голдуу таардаг учраас амардаггүй шүү дээ. Тиймээс бараг 330 хоногт нь спортоор хичээллэдэг өдрүүд байдаг байх. Ер нь л амралт гэдэг юм энэ спортод байхгүй шүү дээ.

-Заримдаа нэг сайхан амармаар амсхиймээр бодогддог байлгүй дээ?

-Амармаар үе байсаан. Гэхдээ би ноднин 4 cap орчим амарсан. 10 жилийн хугацаанд миний хамгийн урт хугацааны амралт авсан жил бол өнгөрсөн жил. Би сургуулиа сайн төгсөхийн тулд өөрийгөө спортоосоо 4 cap хол байлгасан. Одоо эргээд бэлтгэл сургуулилтаа хийгээд хичээж байна.

-Тэгэхээр 4 cap амрангаа хичээлээ амжуулжээ дээ?

-Би хичээлдээ идэвхитэй явж байсан л даа. Гэхдээ диплом бичих дөрвөн сардаа яалт ч үгүй амралт авсан. Би энэ сургуульд чинь дөрөвхөн cap бишээ, 8 жил зарцуулж байж төгсөж байгаа юм. Сайн сурч чадахгүй 8 жил сурсан. Бэлтгэлийн дундуур хичээл хаягдчихдаг. Спортоор хичээллэж байх хугацаанд яагаад зөвхөн бэлтгэл, амралт хэрэгтэй вэ. Нэмж сурах яагаад хэрэггүй вэ гэж яриад байгаа маань энэ. Би сурч байх хугацаандаа хичээлийнтөлөөявжбайгаад бага сагахан амжилтыг өөрөөсөө хумсалсан гэж боддог. Гэхдээ нэгэнтээ эхлүүлсэн юмыг дуусгах ёстой гэж үзэж 8 жил сурсан. Өнгөрсөн 2009 оны 6 дугаар сард төгссөн. Тийм болохоор би дөрөвхөн cap хичээллээд төгсчихлөө гэж ярьж болохгүй. Би энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш амьдралдаа авсан 4 сарын амралт л гэж ярьж байгаа нь энэ юм. Ерөөсөө өнгөрсөн арван жилд л миний амарсан амралт юм. Би өнгөрсөн хугацаанд бэлтгэл тэмцээн гээд амраагүй байж таараа биз дээ. Харин тэр 4 сарын хугацаанд зөвхөн бэлтгэлээ л хаясан болохоос, хичээл номондоо явж байсан.

-Ер нь таны амьдралд энэ спорт юуг өгсөн болоо. Монголын олон нийт бол таныг сайн бөх гэдгээр тань мэднэ?

-Миний амьдралд хүмүүсийн хэлээд байдаг аз жаргал гэдэг юмыг авчирсан гэж би боддог. Энэ спортоор хичээллэсэндээ би ханьтайгаа учирсан. Бидний хайр үнэхээр сайхан байсан. Сайхан ч байгаа. Сайхан ч байх болно гэж боддог. Магадгүй нөгөө талаас нь бодоход хэрэв би энгийн нэг эмэгтэй болж төрсөн бол яаж ч амьдрах байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Харин энэ спортоор хичээллэснээр Монголын маань олон нийт намайг таньдаг болсон, Монгол эмэгтэй хүн энэ спортоор хичээллэж болно гэдгийг одоо намайг даган хичээллэж; дуурайж байгаа хүүхдүүдэд үлгэр жишээ болон ойлгуулсан байхаа гэж би өөрөө бодож баярлаж явдаг. Энэ спорт азжаргалыг, хүнийг хайрлах аргыг, ямар зүйлийг аз жаргал, баяр хөөр гэж бодох ёстой вэ гэдгийг ухааруулсан гэж боддог. Аз жаргал гэдэг маш өргөн хүрээтэй, утгатай зүйл. Яг тэрийг хэлнэ гээд барьж аваад томъёолж хэлэхэд хэцүү. Тэгвэл надад тэр мэдрэмжийг мэдрүүлсэн юм. Тиймээс би энэ спортоороо хичээллээд нэг хоёр өдөр ядарлаа ч, гуравдахь өдрөө уйллаа ч гэсэн дөрөв дэх өдрөө энэ спортдоо хайртай болохоор зааландаа хүрээд ирдэг. Надад бүх сайхан бүхнийг мэдрүүлсэн. Хэцүү хүнд өдрүүдийг олныг өнгөрүүлсэн. Жаргалтай сайхан өдрүүдийг ч олныг өнгөрөөсөн. Тиймээс би энэ спортдоо маш их хайртай.

-Та бол ч хоёр олимпод зодоглосон, гавьяат тамирчин. Дэлхийн дэвжээнд улсаа төлөөлөөд гарахад юу эс бодогдохов дээ. Тийм ээ?

-Уншигчиддаа болон өөрийнхөө хөгжөөн дэмжигчиддээ хэлэхэд тэр сайхан итгэлийг тань дааж олимпийн дэвжээнд сайн барилдаж чадаагүйдээ өнөөдрийг хүртэл өөртөө гэмшиж явдаг. Гэхдээ би чадал хэмжээндээ хичээж байгаа шүү. Магадгүй дахиад сайхан барилдахыг хүсч байна. Чадахгүй байж ч магадгүй юм.

-Ингэхэд хэр сайн эзэгтэй вэ? Хоол сайн хийнэ биз?

-Би хоол хийх их дуртай. Ханьдаа сайхан хоол хийж өгөх их дуртай. Гарын хоолоо үнэхээр сайхан хийдэг. Ер нь бол их олуулаа өссөн. Эгч ах нар олонтой. Тиймээс хоолыг айхтар сайн хийдэггүй байсан. Харин ханьтайгаа танилцаад хоолны амт хүний сэтгэлээс гардаг гэдгийг мэдсэн. Би л сэтгэл зүрхээ зориулж хийж чадвал хоол үнэхээр гайхамшигтай амттай болдог. Хоол хийхдээ хааш яаш хандаж, өнөө орой нэг хоол хийх ёстой л гэсэн хандлагаар хийвэл хоол тийм л болдог. Харин амттай хоол хийх гэж маш их хүсч, сэтгэл зүрхээ зориулвал, хүссэн хүсээгүй гайхалтай амттай болдог юм.

-Ханьтайгаа нийлээд багагүй хугацаа өнгөрч байгаа байх аа. Хурим тань их л сайхан болж байсан. Дэвжээн дээр байгаагаар тань харж ирсэн бидэнд хуримын даашинзтай гавьяат тун содон байсан шүү?

-Хуримаа эрт хийсэн л дээ. Харин олимпийн жил гээд олимпын үеэр хуримыг маань гаргаж байсан. Хүмүүс намайг хуримын даашинзтай гоё харагдсан гэж ярьдаг л даа. Гэхдээ би бодь утгаараа өшөө илүү эмэгтэйлиг хүн байгаа юм шүү дээ. Яагаад гэвэл би эмэгтэй хүний хийж чадах ёстой бүх л зүйлийг хийж чаддаг. Яахав би зөвхөн “Би чадна” гэсэн уриагаараа энэ спортод орчихсон. Энэ спортдоо ч хайртай. Нэг тийм зоримог л эмэгтэй юм. Тийм учраас эмэгтэй хүнээс гарч чадах бүх л хайр халамж надаас гарна. Тэр бүгд надад байдаг гэж би өөрөө итгэж явдаг. Тийм ч учраас миний хань намайг хайрладаг байх.

-Эмэгтэй хүний мөн чанар гэдэг юм дотоодод л байдаг нь дамжиггүй юм?

-Сэтгэл зүрхэнд байх ёстой. Магадгүй би өнөөдөр ийм эршүүд төрчихлөө гээд надад өшөө л бахархалтай байдаг. Яагаад гэвэл би эрүүл энх, сайн сайхан байна. Би өшөө юүг хүсээд байгаа юм. Тиймээс намайг эрүүл энх өсгөж өгсөн ээж аавдаа үнэхээр их баярлаж явдаг. Миний бие булчинлаг учраас дэвжээн дээр өмсгөлтэйгөө гараад ирэхэд их бахь харагддаг. Би булчинлаг биенийхээ фигурэнд харин ч бахархаж явдаг. Олон тамирчин өмсгөлтэйгээ над шиг харагдахыг хүсч байдаг шүү дээ. Тийм болохоор би өөрөөрөө бахархдаг.

-Магадгүй хүмүүс таныг эршүүд гэж ярихаар эмзэглэдэг үү?

-Би тэрэнд дургүйцдэггүй. Би гаднаасаа тэгж харагддаг ч, дотоод сэтгэл зүрхээрээ эмэгтэй хүн шүү дээ. Амархан уярна, гомдоно. Бас хүнийг баярлуулж чадна.

-Нээрээ л амархан баярлаж, гомддог юм шиг санагдлаа. Түрүүн олимпийн тухай ярихад таны нулимс цийлэгнээд байсан?

-Сэтгэлээс гарсан юман дээр миний нулимс түрүүлээд байдаг. Энэ бол спортын бас нэг чанар л даа. Мэдээж ийм байх нь сайн саар талыг дагуулна. Сайн байхад бол сайхан байдаг. Жаахан бэлтгэл тааруухан хямарчихсан үед бол энэ характер бас асуудалтай /инээв/.

-”Бөртэ чоно” гээд спортын шилдэгийг тодруулах арга хэмжээнд манай эмэгтэй тамирчид их гоёж ирсэн харагддаг. Ер нь танд платье, туфль хэр олон бий бол?

-Миний хань их авч өгдөг. Одоо арваад платье байгаа. Бараг найман туфль байгаа байх аа. Би даашинз, туфль өмсөх их дуртай ш дээ. Тэр тусмаа баяр ёслолын арга хэмжээн дээр би л барилддаг гээд, тэрүүгээр бардамнаад байх шаардлагагүй. Ер нь бусад хүмүүс ч өөрсдөө энгийн үед платье бараг өмсдөггүй хэрнээ яг өнөөдөр биднийг өмсөхөөр хараад байдаг нь тэдний алдаа шүү дээ. Тэд ч ялгаагүй баяр ёслолоор л өмсдөг болохоос гадуур дотуур бидэнтэйгээ адилхан л жинсэн өмдтэй явж байдаг. Адилхан нэг өдөр гоёж байж. Өнөөдөр намайг онцолж хардаг нь буруу гэж бодож байна.

-Нэгэнт л олны танил тамирчин болохоор амаргүй л дээ?

-Хэцүү тал бий л дээ. Зарим хүмүүс чинь таньдаг болж бахархаж худлаа ярьдаг. Хүний нэр хүндэд эвгүй байдлаар хандах явдал байна. Магадгүй би нэг найзтайгаа хоолонд орохыг байг гэхгүй шүү дээ. Тэгэхэд чинь бас шүүмжлэлтэй ч байгаа юм уу тиймэрхүү байдлаар ханддаг. Тэр нь надад жаахан хэцүү. Би бусад хүний л адил шүү дээ. 10-н жилээсээ үерхсэн найзтайгаа өчигдрийнхөөрөө л харьцах хэрэгтэй. Би од болчихлоо, би ийм жижиг кафед хооллож чадахгүй ээ гэж хэлэх хүн би биш. Магадгүй бид хоёр хоёулаа л мөнгөгүй байж болно. Өлссөн байж болно шүү дээ. Тэгээд энгийн нэг хоолны газар орчихдог. Хүмүүс хараад янз бүрийн юм хэлдэг. Магадгүй идэж уух тохиолдол ч гарна. Тэр үед бол их хэцүү. Дандаа татгалзаад байх хэцүү. Гэхдээ би нэг их найз нөхөдгүй. Энэ спорт намайг дандаа завгүй байлгаж байгаа болохоор найз нөхөдтэйгээ уулзаад байх хугацаанаас минь маш их авдаг.

-Энэ спортод зүтгэхдээ чухам юугаа илүүтэй зольсон гэж боддог вэ?

-Одоо хамгийн их хойшоо тавьж байгаа зүйл бол үр хүүхэд ханьдаа гаргаж өгөхгүй удаж байгаадаа л жаахан сэтгэл дундуур байдаг. Өөр асуудал бол байдаггүй. Бид хоёр танилцаад 8 жил болж байгаа байх шүү. Тиймээс хүүхэдтэй болохыг хамгийн их яарч хүсч байгаа. Хэдий тийм ч би спортдоо илүү их хайртай байна.

-Нээрээ ч олон олон тэмцээн урд тань хүлээж байна даа?

-Ямар ч байсан энэ жилдээ л хүүхэд гаргахгүй. Дараагийн жил бол олимп гэж төлөвлөөгүй байна. Магадгүй бид хоёр хүүхэдтэй болчихвол төрүүлж л таарна. Ханийнхаа хүсэлтийг л мэдээж дагана даа. Би дэмжигчиддээ хэлмээр байна л даа. Би маш их хичээл зүтгэл гаргасан шүү. Би та бүгдийнхээ хүсч хүлээж байсан хэмжээнд хүрч чадаагүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд маш их хичээж байгаа шүү гэж хэлмээр байна.

-Та дэвжээн дээр уйлж байсан уу. Хэр хор шартай вэ?

-Би дэвжээн дээр бараг уйлж байгаагүй шүү дээ. Яахав, ярилцлага өгч байхад ч юм уу, сэтгэл хөндсөн тийм үед л уйлчихдаг болохоос дэвжээн дээр “Би тэрэнд хожигдчихлоо гэж шаралхаж, өрсөлдөгчдөө нулимсаа үзүүлж байгаагүй.
Өрсөлдөгчөө баярлуулаад уйлаад байх шаардлага байдаггүй гэж боддог. Дэвжээн дээр уйлдаг хүмүүс байдаг л даа. Магадгүй тэр нь тайтгарал байдаг юм шиг байгаа юм. Би уйлахгүй хэрнээ сэтгэлдээ тэр хожигдлоо маш удаан хугацаагаар боддог. Дараа нь нэг барилдаан дээр мэх хийх агшинд ч юм уу, миний хожигдлууд, алдаанууд эргэж бодогдоод байдаг. Магадгүй би сайн тайвширч чадаагүйтэй холбоотой байх. Би ийм барилдааны, ийм сөкундэн дээр алдаа гаргаж байсан шүү. Дахиад алдчих вий дээ гэж эргэлзэж бодож байдаг. Тэр нь заримдаа ашигтай. Заримдаа алдаа болж байдаг. Би дэвжээн дээр уйлах дургүй. Уйлж байгаагүй гэж боддог. Дэвжээн дээр шаралхаад уйлаад байгаа хүмүүсийг харахаар битгий тэгээсэй гэж бодогддог.
Би уйллаа гэж бодоход хэнийг баярлуулах гээд байгаа юм. Өрсөлдөгчдөө л бардам сэтгэлийг үлдээнэ шүү дээ.

-Түрүүн та нэг их олон найз байхгүй гэж байсан. Гэхдээ сэтгэлээ уудладаг хэдэн сайн найз бүсгүй бий биз дээ?

-Арван жилийн ангийн хоёр, гурван найз охин байгаа. Тамирчдаасаа гэвэл спортоор хичээллэснээс хойш хамт байгаа хэд маань энэ орчин маань тэрчигтээ миний найзын хүрээ шүү дээ. Чөлөөт бөхөөр, жудо бөхөөр хичээллэж байгаа бид бүгд л мэндтэй устай явдаг. Бид найз шүү дээ. Бүгд амжилтын төлөө явж байгаа. Мэдээж өөрийнхөө төрлөөр хичээллэж байгаа хүмүүстэйгээ арай илүү дотно байх нь аргагүй.

-Ингэхэд чөлөөт бөхийнхөн жаахан саараад, жудогийнхон гялалзаад байна гээд байна л даа. Та юу гэж бодож байна?

-Манайх муудчихлаа. Тэднийх сайжирчихлаа гэж бодохгүй байна. Яахав, Жудо бөхийнхөн арай нэг өөрсөддөө шинэчлэл хийгээд, баг хамт олноороо хамтарч, зохион байгуулалттай ажиллаад байна гэсэн хандлага байх шиг байна. Гэхдээ чөлөөт бөхийн охидуудын амжилт сүүлийн үед үнэхээр сайн байгаа. Ер нь бид нар муу гэж бодохгүй байна. Зааланд маань сайн сайн хүмүүс байна. Тухайн агшинд ямар нэг байдлаар болоогүй ч юм уу. Амжилт гаргахад чинь их олон юм нөлөөлнө шүү дээ. Сэтгэл санаа, бэлтгэл сургуулилт. Бэлтгэл нь тохироогүй байхыг хэн үгүй гэх юм. Магадгүй бэлтгэл сургуулилт бүх юмаа тохируулсны дараа тэр хүний сэтгэл санаа ямар хямралтай байсныг бид хэлж тогтоож чадахгүй. Тухайлбал, манайх ээж ааваас арвуулаа. Хүний амьдрал болсон хойно, бага сага асуудал гарч байдаг. Дүү ингэсэн, эгч тэгчихлээ гэхчлэн асуудлууд байна. Харин миний ах дүү нар надад тийм мэдээллийг бага сонсгодог. Тэмцээн дөхсөн үед бол бүр ч дуулгахгүй. Эгч маань эмнэлэгт төрж чадахгүй хонож байхад надад хэлээгүй байсан. Тийм байдлаар тамирчин хүний ах дүүс ойлгож хандаж байдаг. Тэрний минь амжилтаас хумсалчихвий дээ гээд хэлээгүй өнгөрөх тохиолдлуудолон. Бүрдараа нь сонсоод л “Өө тэгсэн юм уу” гэсэн бодол төрж байдаг. Хүний амьдрал дардан байдаггүй шүү дээ. Гэхдээ манайхан бүгд хичээж байгаа юм чинь, амжилт гаргана л гэж бодож байна.

-Та их хүүхдээрээ юм шиг санагдлаа?

-Ер нь тийм. Манай арван жилийн ангийнхан намайг хүүхдээрээ хэвээрээ байна гээд байдаг юм. Миний хань ч “Чи нээрээ хүүхдээрээ шүү” гэж дандаа хэлдэг. Гэхдээ спортын ертөнцөд бол бид тэгж яригдахгүй шүү дээ. 10-н жил хичээллэсэн туршлагатай тамирчин хүн чадах ёстой л гэдэг уриатай. Спортын, бөхийн характер бол тулааны талбар маягийн байдлаар бие биетэйгээ харьцаж байдаг болохоор тэр нь ч амар. “Чи чадах ёстой. Хичээх ёстой” гэж хэлэхээс биш “Чи нялх, хүүхдээрээ байна шүү” гэж ярьж болохгүй. Ярьдаг ч үгүй. Би одоо өөрийнхөө дэмжиж байгаа хүүхдийг ялагдчихсан байх юм бол “Чи одоо яагаад дэвжээн дээр уйлаад байгаа юм. Чи чадах ёстой биз дээ” гэж эгч хүний хувьд хэлнэ энэ спортынхоо төлөө зоримог бай. Чи ийм алдаа гаргаад байна гэсэн үүднээс зөвлөгөө өгдөг болов уу гэж боддог. Магадгүй өөрөө их мэриймтгий болохоор бусдыг бас хичээллэсэн бол мэриймтгий байгаасай гэж хүсдэг. Өөртөө хатуу шаардлага тавьдаг.
Бусад хүмүүсийг бодвол тэрнийхээ төлөө тууштай тэмцдэг байхыг л хүсдэг. Би байгаагаараа л байх дуртай. Хэн нэгнийг хараад хувирч өөрчлөгдөөд байхыг хүсдэггүй.

-Танд ер нь дэлгүүр хэсэх цаг зав гардаг уу?

-Дэлгүүр хэсэх дуртай биш. Аягүй их ядардаг. Гарцаагүй тийм юм авах ёстой гээд тоочиклочихсон үедээ бол яваад авдаг. Би ерөөсөө нүдэнд туссан ганцхан юмаа л хардаг. Харьцуулаад явдаггүй.
Шууд нүдэнд туссан юмаа л сонгодог. Шийдэмгий сонголттой гэх юм уу даа./ инээв/

-Цаг зав гаргасанд тань баярлалаа. Амжилт хүсье.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin ЗакладкР¸ героин в Туапсе Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐ°Ñ область купить Molly: MDMA HQ Боготол купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills - BLUE Спайс иваново ПоворинР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш NO NAME Бошки в ПервоурР°Ð»ÑŒÑÐºÐµ купить Гарисон Форд ГорнозаР²Ð¾Ð´ÑÐº купить molly Ð‘ÐµÐ»Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ Ðº купить Хмурь Яровое SPACE • КОСМОС • Калуга КаргопоР»ÑŒ купить Euro HQ Hash (ЧЕРНЫЙ) РеальныР¹ гонзо :: Частный КорреспР¾Ð½Ð´ÐµÐ½Ñ‚ Велиж купить Альфа Шарджа купить Ecstasy: UPS 280mg Москва ÐžÐ±Ñ€ÑƒÑ‡ÐµÐ²Ñ ÐºÐ¸Ð¹ купить Марки LSD ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в РыбинскРµ купить JWH ÐÑ…Ñ‚ÑƒÐ±Ð¸Ð½Ñ Ðº Нолинск купить МефедроР½ купить Лучший эйфоретР¸Ðº Нижний НовгороР´ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Mephedrone: КристалР»Ñ‹ VHQ Эртиль купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy - Homer / Bart Купить Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ Порошки Тюмень СухиничР¸ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills Анива купить LSD-25 (HQ) 170мкг Суоярви купить MDMA Pills - ORANGE Москва СтрогинР¾ купить эйфоретР¸Ðº MDMA купить клад Чекалин Купить Хмурь Щучье ЗакладкР¸ трамадоР» Ð²ÐšÐ°ÑÐ¿Ð¸Ð¹Ñ ÐºÐµ
IP:5.101.219.214  2018-09-20 11:00:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.