Насанд хүрээгүй охид хүчинд автан биеэ үнэлж байна

2010/04/15
Share |
Хүмүүс:
Насанд хүрээгүй охид хүчинд автан биеэ үнэлж байна

Хvний наймаа, бэлгийн мєлжлєгт єртєж гадаад дотоодгvй зарагдаж байна гэх охид минь яана даа.
Амьдралд хєл алдаж буруу зам руу орсон нэг нь байхад, арчаагvйдээ тvvнд єртсєн нэг хэсэг байх юм. Нийслэл хотод биеэ vнэлдэг гэх тогтмол бvртгэлтэй 280 хvн байдаг аж. Тvvний 64 хувь нь бvрэн дунд боловсролтай, 21 хувь нь бvрэн бус, найман хувь нь дээд, дєрвєн хувь нь тусгай дунд боловсролтой хvмvvс байна. Хараад байхад насанд хvрээгvй охид ихэнх хувийг эзэлж байгаа биз.
Нийслэлд vйл ажиллагаа явуулдаг газруудаас 273 зочид буудал, 1214 шєнийн цэнгээний газар, 178 саунд шалгалт хийхэд дєнгєж 21.1 хувь нь л шаардлага хангасан байжээ. Дэндvv олон газарт хийсэн шалгалтын дvн харамсмаар бага гарч байгаа биз. Саунд нэг хоногт гурван хvн биеэ vнэлдэг, дундаж vнэ нь 45 мянган тєгрєг байна гэж тооцвол 24 сая гаруй тєгрєг болж байна. Энэ бол зєвхєн энэ тєрлийн vйлчилгээнд эргэлдэж байгаа мєнгє.
Шєнийн цэнгээний 30-аас дээш суудалтай зургаан газарт 02.00 цагаас хойш тандалт хийхэд 1600 орчим хvн vйлчлvvлж байна. Тэдгээрийн талаас илvv хувь нь хэт их согтсон 18-25 насны залуус байжээ. Єєрийгєє жолоодож ч чадахгvй байгаа охид хаачих вэ.
Энэ бол зєвхєн л vйлчилгээ эрхэлдэг газруудад хийсэн шалгалтынх. Дулааны улирал болохоор гудамж талбайд биеэ vнэлэх байдал ихсэх нь мэдээж. Удахгvй сурагчдын амралт ч эхлэнэ. Насанд хvрээгvй охид биеэ vнэлэх нь ч нэмэгдэнэ. Сvvлийн vед гэртээ сууж байгаад, эсвэл ээж аавдаа интернэт кафед сууж байна гэж хэлээд л интернэтээр vйлчлvvлэгчээ олдог насанд хvрээгvй охидын талаарх мэдээлэл их гарах болсон.. Тэдэнд зєвхєн цагдаа хvчний байгууллагын vйл ажиллагаанаас эцэг эхийн хараа хяналт чухал юм.
Саяхан нэгэн тєрийн бус байгууллагаас биеэ vнэлэгчдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаагаар нийт охидын 1.1 хувь нь есєн, 10.1 хувь нь 12-13, дєрвєн хувь нь 14-15, гурван хувь нь 16-17, таван хувь нь 18-19, 8.8 хувь нь 20-23 настайдаа анх бэлгийн харьцаанд орж байсан гэсэн дvн гарчээ. Хачирхалтай нь 14-15 насны охидын хувьд хvчинд автаж байсан нь бусадтайгаа харьцуулахад єндєр байгаа юм.
Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтэс 13 саун массажны газар, биеэ vнэлэгчдийг зєєдєг дєрвєн жолооч, 33 биеэ vнэлэгчийг баривчилж 7-30 хоног баривчилсан байна. Охидын биеийг хvчээр vнэлvvлдэг байсан хоёр хvнд эрvvгийн хэрэг vvсгэн шалгах явцад 14-15 насны охидын биеийг vнэлvvлдэг байсныг тогтоожээ.

Ж.Солонго Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dbodlvz ANomY9vnwbpdzjtlxk, [url=http://zxcmxikzcxcv.com/] zxcmxikzcxcv[/url], [link=http://ybxyvdqwycru.com/ ]ybxyvdqwycru[/link], http://bwklozcoqaog.com/
IP:146.185.234.48  2015-12-06 23:48:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.