Хар тамхи, мансуурал үндэстний гамшиг болох нь ээ

2010/04/15
Share |
Хүмүүс:
Хар тамхи, мансуурал үндэстний гамшиг болох нь ээ

Боловсрол, ялангуяа дээд боловсролын тогтолцоонд гажуудал олон жил үргэлжилж, энэ хэмжээгээр чанаргүй олон сургууль буй болсон. Одоо тоог нь цөөлж, чанарыг анхаарна гээд ниргэсэн хойно нь хашхирч, энэ нь ард иргэдийг ядууралд оруулах, мэдлэг чадвар муутай ажилгүйчүүдийг төрүүлсэн гэх мэт олон сөрөг үр дагаврыг буй болгосон. Тэгвэл хар тамхины хэрэглээ, архидалт хавтгайрвал үүнээс ч аюултай гэдгийг эрдэмтэн мэргэд сануулсаар байна. Үүнд холбогдох яам, байгууллага, тэдгээрийн удирдлагууд анхаарлаа хандуулаагүйгээс хэвлэл мэдээллээр ярьж бичиж буй мэдээлэл бодитой биш, хэн дуртай нь үндэслэлгүйгээр дуртай тоогоо бичдэг болсныг анхаарах хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус, энэ шатны мэдлэг, ойлголтгүй хүмүүс мэдэмхийрч, үндэслэлгүй худал тоо, баримт хэвлэл мэдээллээр цацаж, үүнийг нь дээрээ ч, доороо ч итгээд, үнэмшээд явж байгаа нь харамсалтай бөгөөд хариуцлагагүй асуудал юм. Тухайлбал Ж.Лхагвасүрэнгийн өгсөн ярилцлагад (“Монголын мэдээ” 2008 оны 02.29. №43-д) 1999 онд 45 хүүхэд хар тамхинд хэрэглэдэг байсан бол одоо 400 болсон.

 -2006 онд судалгаа хийхэд 1000 хүнээс 410 хүн хар тамхи хэрэглэдэг байна. Ийм хүмүүст манайх тодорхой үйлчилгээ үзүүлдэг…
-Би 10 хүнийг хар тамхинаас бүрэн гаргасан… хар тамхичид өдөрт 5-50 мянган төгрөгийн мансууруулах бодис, хар тамхи, эм тариа хэрэглэж байна. (“Зууны мэдээ” сонин. 2010 №19-д) гэх мэт ямар ч үндэслэлгүй бичиж, мөн олон хүнийг эмчилдэг тухай ярьжээ.

Мансуурлыг олон улсын өвчний 10 дугаар ангилалд оруулан, сэтгэцийн өвчин гэж үздэг. Үүнийг мэргэжлийн эмч оношилж, эмчилдэг. Гэтэл дээрх мэргэжлийн бус хүмүүс яаж оношлоод, юугаар эмчлээд байгаа нь тодорхой бус, ард иргэдийг төөрөгдүүлсээр байх гэж үү. Энэ асуудлыг ЭМЯ, ХЗДХ-ийн сайд нарт болон холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн нарт нэг бус удаа танилцуулсан. Харамсалтай нь өнөөдөр хүртэл байдал хэвээр үргэлжилсээр.

Манайд хар тамхи, мансуурлын асуудал ийм хэмжээнд, төдий хувь байна гэж тодорхой тоо хэлэх боломж муутай. Гэхдээ төр засаг, эрдэмтэн мэргэд, судлаачдын дунд тодорхой дүгнэлт бий. Ялангуяа ард иргэдийн дунд архидалт хэрээс хэтэрлээ гэх сэтгэхүй давамгайлж байгаа нь өнөөгийн бодит байдлаас харагддаг.
Хар тамхины асуудал манай улсад 2000 оноос хүчээ авч, одоо ихээхэн анхаарал татсан асуудал болсон.
2001-2005 онд хар тамхины хэргээр хэд хэдэн хүн ял сонссон бол 2006-2008 онд 26 хүн ял шийтгүүлжээ. Тэдний 21 нь 18-30 насны залуус аж. Өнгөрсөн онд Чингисийн цогцолборт болсон рок поп хөгжмийн наадмын үеэр, залуус хар тамхины ургамал худалдаалсан хэрэг гарч, тэр нь хар тамхины каннабасын төрөл болох иь батлагдсан. Энэ оны байдлаар хар тамхины хэргээр Хятад Улсад манай есөн иргэн ял эдэлж, зарим нь бүх насаараа хоригдох болон цаазын ял авсан. Түүнчлэн архидалтаас болоод ард иргэд эрүүл мэнд, ажил амьдралаараа хохирох, гэмт хэрэгт холбогдох явдал ч өссөөр байна. Ялангуяа өсвөр үе, залуучууд зонхилох хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Учир нь өсвөр үеийнхний тархины эд эс гүйцэд боловсроогүй, бэхжээгүй нь амархан ухаан алдах, эрт тэнэгрэлд ордог гэдэг нь батлагдсан зүйл. Цаашилбал архинаас шалтгаалсан архины цагаан солио, архины тэнэгрэл, архины оюуны хомсдол, архины хуурамч саа зэрэг олон өвчин үүсэх магадлал өндөр, улмаар нийгэмд аюултай үзэгдэл хийх явдал байдаг. Архидан согтуурсны улмаас жилд дунджаар 150 гаруй мянган хүн эрүүлжүүлэгдэж, жилд гарсан гэмт хэргийн 68.2 хувийг согтуугаар үйлдэж, гэр бүлийн хэрүүл маргааны 90 орчим хувь нь архитай холбоотой гарах болжээ. Архидалтаас үүдэлтэйгээр жилд 1000 гаруй хүн амь насаа алдаж байна. Нэг иргэнд дунджаар 26 л согтууруулах ундаа ноогдож байгаа нь дэлхийн дунджаас 3-4 дахин их тоо. Улаанбаатар хотод л гэхэд дэлгүүр оролцуулахгүйгээр согтууруулах ундаа, архиар үйлчилдэг баар, рөсторан 750 гаруй байх жишээтэй.

Хар тамхи, согтууруулах ундаанаас гадна манай хүмүүсийн, ялангуяа өсвөр үөийнхний дунд тархсан чимээгүй тахал бол тамхидалт. Тамхины хэрэглээгээр манай улс эхний 10 орны тоонд ордог нь ДЭМБ-аас гаргасан судалгаанаас харагддаг. Манай нийт хүн амын 47 хувь нь тамхи хэрэглэдэг. Үнэндээ хар тамхи, архидан согтууралт болон тамхины тухай Монгол Улсын хууль болон бусад эрх зүйн баримт бичгүүд багагүй тоотой ч хэрэгжилт хангалтгүй. Монгол Улсад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 1994 онд батлагдан гараад 2000 онд дахин шинэчилж (шинэчилсэн найруулга) гаргасан.

2003 оны хоёрдугаар сард дахин нэмэлт өөрчлөлт оруулан архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хамт УИХ-аар батлан гаргасан. Хөтөлбөрийн мэгдүгээр үе шат 2003-2007, хоёрдугаар үе шат 2008-2012 он хүртэл хэрэгжүүлэхээр заасан. Дээрх хууль, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр холбогдох яам, төр захиргааны байгууллагууд тогтоол, тушаал, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа гэдэг. Мөн 2000 оны гуравдугаар сарын 1-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Хар тамхи, мансууралтай танилцах үндэсний хөтөлбөр” баталсан. Мөн согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих хууль, 2005 онд УИХ-аар баталсан “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх” тухай хууль гэх мэт мансууралтай холбоотой хууль эрхийн актууд олон. Гэвч хэрэгжилт хангалтгүй, үр дүн муутай. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх ёстой яамд, төр захиргааны болон тэдгээрийн харъяа агентлаг, байгууллагуудын хариуцлагагүй байдалтай холбоотой. Иймээс хар тамхи, архидан согтуурахтай холбоотой хуулиудыг улам боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангаж, хяналтыг чангатгахыг өнөөгийн бодит байдал шаардаж байна.

Мөн архидан согтуурахын эсрэг дорвитой ажиллаж, үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээнд тавих хяналтад анхаарал хандуулах зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байна.

Н.Донров /Өсвөр залуу үеийг мансуурлаас сэргийлэх “Ухаарахуй” төв (ТББ)-ийн тэргүүн, сэтгэцийн эмгэг,
мансуурлын тэргүүлэх зэргийн эмч/

Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
LestEi cialis blindness online pharmacies cheap generic cialis no prescriptioncialis as needed dose Cialis Online cialis generic online ukcheap plavix Buy Cialis Online cialis europelevitra ads achat levitra au usa levitra eye problemsclomid to conceive twins Clomid aggressive clomid
IP:31.184.238.235  2015-04-22 10:50:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.