Дэнжийн мянгын дэггүй дэлчгэр шар гавъяат

2010/04/17
Share |
Дэнжийн мянгын дэггүй дэлчгэр шар гавъяат

Энэ өдөр Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин П.Сэрдамбын төрсөн өдөр тохиож байна.

Түүний бага нас гэр хорооллын жирийн хүүхдийн адил хүндхэн амьдрал дунд Дэнжийн мянгад өнгөрсөн гэдэг. Дэнжийн мянгын дэггүй, дэлчгэр шар хөвгүүнийг ирээдүйд олимп, дэлхийн рингэд Монгол Улсынхаа сүлд дууллыг эгшиглүүлж, төрийн далбааг мандуулах юм гэж тэр үед хэн ч бодоогүй биз ээ. Сахилгагүй, хөдөлгөөнтэй болохоор нь хүмүүс “Энэ хүү хэзээ засарч хүмүүжиж, сайн хүн болно доо” гэдэг байж.

П.Сэрдамба боксын спорттой амьдралаа холбосон нь түүний амьдралд эрс өөрчлөлт тэсрэлт гарсан гэхэд болно. Ази тивийн аваргын 2007 оны тэмцээнд Хятадын дэлхийн аварга Зо Шин Минийг ялж аварга болсон нь нэлээд шуугиан дэгдээсэн билээ. Харин Бээжингийн олимпийн рингэнд Зо Шин Минд бэртлийн улмаас алтан медалиа “бэлэглэсэн” нь чамгүй зэмлэлийг хүртэх шалтгаан болсон. Зарим хүн түүний олимпийн мөнгөн медалийн амжилтыг үгүйсгэн “Сохор аз”-аар медаль хүртсэн гэж далдуур шивэр, авир хийгээд авсан.

Энэ бүх дэл, сул яриаг тэрбээр тамирчин хүний сэтгэлийн хат, уужим ухаанаар даван гарч “Би дэлхийн хэмжээний боксчин шүү” гэдгээ дахин нотолж боксын дэлхийн аварга хэмээх эрхэм алдар цолыг эх орондоо авчирсан юм.

Н.Отгонбаатар Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Nbnxenlh , https://www.scoop.it/t/desjohn tyssi/p/4103970195/2018/12/11/ kako-upoznati-muskarca kako_upoznati_muskarca, https://www.scoop.it/t/ponpube te/p/4103968776/2018/12/11/fot o-oglasnik-osobni-kontakti Foto_Oglasnik_Osobni_Kontakti, https://www.scoop.it/t/desjohn tyssi/p/4103968187/2018/12/11/ plavi-oglasnik-brak-i-ozbiljne -veze plavi_oglasnik_brak_i_ozbiljne _veze,
IP:5.62.155.114  2018-12-12 16:28:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.