Америкт ажиллаж амьдардаг монголчууддаа ая дуугаа өргөж яваа залуу дуучин BX, Эгшиглэн, Агиймаа нарын аялан тоглолт тун амжилттай үргэлжилж байгаа гэнэ шүү. Одоогийн байдлаар Сан Франциско, Денвер, Лос Анжелес хотуудад тоглосон манай уран бүтээлчид тун удахгүй нийслэл Вашингтонд тоглох гэж байна. Хараар тоглож, хэдэн төгрөг халааслаад заншчихсан байсан урлагийн ах эгч нараа "шараа болгон", албан ёсны тоглолтын гэрээгээр эрх чөлөөний орныг зорьсон "монголын гурван найз" нутаг нэгтнүүддээ орчин үеийн монголын урлагийн өнгө төрхийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж яваа дуулдана билээ.