Эмч нар авлигаар тэргvvлэв

2010/04/19
Share |
Хүмүүс:
Эмч нар авлигаар тэргvvлэв

Сvvлийн жилvvдэд авлигын асуудал тєрийн байгууллагын бvх шатанд яригдах болсон. Vvнийг багасгах, авлигаас урьдчилан сэргийлэх арга замыг бий болгохоор яам агентлагуудын удирдах албан тушаалтнууд, 21 аймгийн засаг даргыг оролцуулсан Авлигаас урьдчилан сэргийлэх vйл ажилгааны тєлєвлєгєєний биелэлтийг vнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь" сэдэвт семинарыг єнгєрсєн баасан гаригт Их тэнгэр цогцолборт зохион байгууллаа. Энэхvv vйл ажиллагааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар болон АНУ-ын Азийн сан хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.

Энэ удаагийн vйл ажиллагаа хєдєє орон нутгийн удирдлагуудыг оролцуулан, авлига хvнд сурталыг бий болгож буй нєхцєл, шалтгааныг тодорхойлох, холбогдох дvрэм журамыг сайжруулан эрсдлийг бууруулах, тєрийн vйлчилгээг ил тод, тvргэн шуурхай, хариуцлагатай болгоход тэдний санал бодлыг сонсож, тєсєл тєлєвлєгєє гаргахад чиглэсэнээрээ онцлогтой байлаа.

Семинарт УИХ-ын дарга Дэмбэрэл, Ерєнхий сайд С.Батболд, УИХ-ын Хууль зvйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хvрэлбаатар нар оролцсон юм. Семнарт оролцогчид ємнє хэрэгжиж байсан авлигатай тэмцэх, тvvнээс урьдчилан сэргийлэх тєлєвлєгєєний хэрэгжилт, vр дvнгийн талаар хэлэлцлээ. Мєн орон нутгийн тvвшинд авлигын эрсдлийг vнэлж, шалтгаан нєхцєлийг тогтоох талаар орон нутгийн удирдлагуудаас санал хvсэлтийг сонсон, цаашид авах арга хэмжээний талаар зєвлємж гаргаж Ерєнхий сайдад танилцуулсан юм.

Зєвлємжид тєрийн албан хаагчийн шудрага байдлыг хангах, авлигын хуулийг сурталчлах, авилгатай холбоотой мэдээллийг ил тод болгох зэрэг асуудал багтсан. Мєн цаашид иргэдийн санал гомдлыг хvлээн авч, мэдээллийг цахим хэлбэрт шилжvvлж ажиллахаар болсон юм.

Ерєнхий сайд С.Батболд дээрх зєвлємжvvдэй танилцан саналаа хэлэхдээ "Тєрийн байгууллага нэгдсэн тогтолцоотой байгаагvй гэх шvvмжлэл гарч ирж байна. Бид ємнє нь олон тєлєвлєгєє хэрэгжvvлж ажилласан. Vvний vр дvн бага ч гэсэн гарч байна, гэхдээ удаан байна. Цаашид хурдтай ажиллах хэрэгтэй. Энд хэлэлцсэн асуудлуудыг цаасан дээр буулгах биш бодит ажил болгох хэрэгтэй. Сvvлийн жилvvдэд хvн бvр авлигтай тэмцэнэ гэж ярьдаг болж. Харамсалтай нь бид тэр хэмжээндээ ажиллахгvй байна. Амлалтыг иргэд нэхэж байна. Иймээс хамтдаа авлигын эсрэг бодитой ажиллахыг уриалж байна гэв.

Авлигатай тэмцэх газрын судалгаагаар єнгєрсєн жил хамгийн их авлигад єртсєн байгууллагаар Газрын алба, албан тушаалтнаар эмч нар гэсэн судалгаа гарсан байна. Мєн уул уурхайн чиглэлийн байгууллага сvvлийн vед авлигад автах нь нэмэгдсэн байна.

Ч.ГVНСМАА Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.