Б.Сарантуяа: Дөнгөж сая "Louis Vuitton" фирмийн цүнх авлаа

2010/04/20
Share |
Б.Сарантуяа: Дөнгөж сая

Гавъяат жүжигчин, "Зууны манлай дуучин" поп хатагтай Б.Сарантуяа өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрбээр жил бүрийн энэ өдрийг сонсогч фенүүдтэйгээ өнгөрөөдөг уламжлалтай. Харин энэ жил ямар төлөвлөгөөтэй байгааг нь сонирхлоо.

-Энэ жилийн төрсөн өдөр тань нам гүмхэн болох нь уу. Тоглолт хийхгүй гэл үү?
-Тийм ээ. Талбай дээр жагсаал болж байна. Ер нь манай нийгэм жаахан тогтворгүй байгаа болохоор энэ жилдээ өнжихөөр шийдсэн. Гэхдээ бас яаж зүгээр байхав. Найз нөхдийнхөө хүрээнд "Нью-Йорк" ресторанд хүлээн авалт зохион байгуулна.

-Та жил бүр "Төрсөн өдрийн аялгуу" нэртэй тоглолт хийдэг. Таны сэтгэлд хамгийн их дурсамж үлдээсэн нь хэзээнийх байв?
-2003 онд юм байна. Миний төрсөн өдрийн тоглолтод "Зууны манлай уртын дууч" Б.Норовбанзад агсан ирсэн. Бид хоёр хамтдаа дуулж, тэр агуу хүнтэй хоолой нийлүүлэх хувь надад тохиож билээ. Тэр жилийн төрсөн өдөр миний сэтгэлээс гардаггүй юм.

-Төрсөн өдрийн бэлэг эхнээсээ ирж байна уу? (Өчигдөр 14.30 цагт)
-Тийм ээ. Дөнгөж сая "louis vuitton" фирмийн цүнх авлаа. Маш их баяртай байна.

-Нууц биш бол хэн өгсөн юм бэ?
-Нэг найз маань өгсөн. Бид хоёр их удаан нөхөрлөж байгаа. Би хэдхэн жилийн өмнө шоколад, винонд их дуртай байж. Харин одоо чулуун эдлэл сонирхдог болсон байна лээ.

-Сайхан баярлаарай. Танд сайн сайхныг хүсье.

Т.Батсайхан http://niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.