Тавантолгойг "дөнгө"-нөөс нь салгах цаг иржээ

2010/04/20
Share |
Хүмүүс:
Тавантолгойг

Монголчуудын стратегийн орд газар тойрсон хэрүүл тэмцэл урт удаан хугацаанд үргэлжлэх ёстой л биш бол Тавантолгойн мэтгэлцээнд цэг тавих цаг иржээ.Оюутолгойг тойрч зургаан жил маргалдсан шигээ Тавантолгойгдагаж мэтгэлцээд байвал үүнээс ч их хугацааг алдаж мэднэ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хойшлуулсныхаа төлөө монголчууд хоногт 1-3 тэрбум төгрөгийн орлогоос татгалзаж буй тухай тооцоо байсан. Энэ алдагдлыг өнөөгийн маргаан, мэтгэлцээний гол дүр болсон баатрууд монголчуудад нөхөн төлбөр болгож өгнө гэж байхгүй. Иймд нэгэнт л нөөц нь батлагдсан, ашиглах нь тодорхой болсон, худалдан авагч нь бараагаа авахын тулд гэрээ хийхэд бэлэн байгаа Тавантолгойн орд газрын 4.9 миллиард тонн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулахад юу нь буруу байх гэж.

Ирээдүй цагт үлдээх ёстой өв хэмээн зарим нэгэн нь vзэж буй нь худалдаачин хүнд бараа бүтээгдэхүүнээ vнэтэй vед нь борлуулахыг чухалчилдаг тэр л заншлыг Монголын тал дагах ёстой баймаар.

Гэтэл Засгийн газар эл асуудлыг хэлэлцэх байсан хурлаа гурван удаа хойшлуулсан. “Тавантолгой 100 хувь төрийн мэдэлд байна” гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэл нэг хэсэгтээ л монголчуудыг баярлуулсан. Харин бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар гадаадын хөрөнгө оруулагчдыг уриалан дуудах асуудал нь чухам юу болсон юм бол. Оньсого таавар мэт Засгийн газрын төлөвлөгөөний ард олон нийт улам бүр эргэлзээнд орж байна. Төмөр замыг хаагуур байгуулах тухай хоёр хувилбарыг тойрч мэтгэлцсэн маргаан нь 14 хоногийн өмнө Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд баригдана гэдгээр эцэс болсон. Сайншандад босгох аж үйлдвэрийн паркийн ажил эхэлж байна. Хөрөнгө оруулагчид аж vйлдвэрийн паркийг тойрсон үр дүнтэй төсөл, хөтөлбөр хийгээд дэд бүтцийн төслийг ихэд сонирхож буй. Иргэд ч Тавантолгой болоод Оюутолгойг тойрч босох шинэ “Эрдэнэт”-ийн бүтээн байгуулалтын эд, эс нь болохыг хvсч буй. Энэ нөхцөлд “Нэг ордыг нэлээд хэдэн жил хэлэлцэж байж батлах ёстой” гэсэн мэт хэрүүлийн алим шидэх боломжийг бусдад олгоод хэрэггүй байлтай.

“Тавантолгойн орд газрыг төр 100 хувь эзэмшинэ” гэсэн Засгийн газрын байр суурийг хөрөнгө оруулагчид хvлээн зөвшөөрч байгаа. Иймээс ч тэдний хэнийг нь түншлэгч болгох вэ гэдгээ Засгийн газар яаралтай шийдэх хэрэгтэй баймаар. Мөн Засгийн газар хөрөнгө оруулагч талаас урьдчилгаа болгон авах 0.5-2 тэрбумыг ч хүлээн зөвшөөрч байгаа. Ерөнхий сайдын оролцсон Боаогийн уулзалт дээр ч Азийн бусад улс орнууд Тавантолгойг эрж сурж байсан. Иймд Тавантолгойг “дөнгө”-өөс нь салгахыг Засгийн газраас, УИХ-аас шаардах эрхтэй биз ээ, монголчууд.

Оюутолгой, Тавантолгой хоёрын Монголын эдийн засагт үзүүлэх бодит нөлөө нь “Хамтдаа байхдаа хvчтэй” гэдгээр тайлбарлагдах нь тодорхой. Говийн бvсэд уг хоёр ордыг холбох дэд бvтцийн нэг сvлжээ бий болгож, Монгол Улсын өдрийн орлогыг 5-6 тэрбум төгрөгт хүргэх тооцоо бий. Бодит тооцоон дээр суурилсан эдийн засгийн үр өгөөж хэнд хэрэггvй байгаа юм бэ. Юун төлөө хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Бизнесийн талбараас төрсөн Ерөнхий сайдтай болсон, Эрдэс баялаг, эрчим хvчний сайд хийгээд Сангийн сайд нь эдийн засгийн хувьд барууны бодлоготой дээрээ Тавантолгойг чөлөөлье.

Эс бол хэрэлдээд л мэтгэлцээд л, хоёр тал байсан нь гурав, дөрвөн тал болно. Үр дүнд нь дэлхий нийтэд “Монголчууд урагшилдаггүй” гэсэн ойлголт түгэх биз. Иймд “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр боллоо” гэсэн сайхан мэдээ түгээсэн дээрээ Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө Засгийн газар нь ядаж цаг тухайд нь асуудлаа шийддэг баймаар байна. Юуны төлөө хамтарсан Засгийн газарт монголчууд итгэл хүлээлгэсэн билээ дээ.

Г.Отгонжаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop êóïèòü ôåí ïî çàêëàäêàì â 4ee st Бутират купить спб Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ÐÐ¾Ð²Ð¾ÑˆÐ°Ñ…Ñ ‚инске Как из мака сварить кукнар Купить АмфетамР¸Ð½ в Бабаево ТрамадоР» 200мг n10 таблеткР¸ Экстази купить нижний Соль в Пензе ñîëü ÷åðåç çàêëàäêè âî âëàäèâîñòîêå Метадон в Балее Метадон цена Купить Шишки ак47 в МиллероР²Ð¾ Вадик твердый смоленсРº Купить Реагент Jwh Москва КатадолР¾Ð½ или нолодатР°Ðº Где похоронРµÐ½ пабло эскобар ЗакладкР¸ спайс в ИсилькуР»Ðµ çàêëàäêè ñîëè ôîòî ЗакладкР¸ соль адлер Купить закладкР¸ героин в Ковдоре Бошки по закладкРµ Ð—Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ споры псилоциР±Ð¸Ð½Ð¾Ð²Ñ‹Ñ… грибов Купить Метод КамешкоР²Ð¾ Туссин со спрайтоР¼ Форумы легалка Рецепт винтикоР² ñîëè åêàòåðèíáóðã çàêëàäêè Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Якутск ЗакладкР¸ лирика в ÐœÐµÐ¶Ð´ÑƒÑ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐºÐµ Где купить наркотиРºÐ¸ Купить BARCELONA Кинешма Самые лучшие энергетР¸ÐºÐ¸ Прозак рецепт Ð˜Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ магазин для коллекцР¸Ð¾Ð½ÐµÑ€Ð¾Ð² Экстази купить в ярославР»Ðµ
IP:185.89.100.164  2018-01-16 09:49:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.